Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby CB » Thu Jun 23, 2011 10:08 pm

The new Chelsea boss has vowed to make Fernando Torres twice the player he was last season. I can't wait to see his two goals.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Realist » Thu Jun 23, 2011 11:10 pm

Виллас Боас Челситэй Англид алзахгүйээ. Моуриньютай хамт ПЛ-г сайн судалж дотор нь байсан хүн.
Гэхдээ энэ зун өөрийнхөө багийг бүрдүүлж чадвал шүүдээ. Нилээн шинэчлэл болох байхдаа.
Уг нь Боас-г Портотойгоо хамт ЧЛ-т яаж үзэхыг нь харахыг хүсч байлаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby J@x » Thu Jun 23, 2011 11:12 pm

Аль аль талаасаа л зоригтой алхам хийсэнээс хойш бүх эрх мэдлээ Андред өгөх биз эзэн
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Realist » Thu Jun 23, 2011 11:14 pm

Халкаа авчирах байхдаа, багийнх нь гол мотор нь л байсийм байнлээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Ricardokaka » Thu Jun 23, 2011 11:18 pm

харин халк жигүүрт ч гараад тоглох боломжтой таалагдаад байгаан
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby .boldoo. » Thu Jun 23, 2011 11:20 pm

CB wrote:The new Chelsea boss has vowed to make Fernando Torres twice the player he was last season. I can't wait to see his two goals.

:eek: :-o
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby fond » Thu Jun 23, 2011 11:22 pm

Халк гээл нэрийг нь сонсход нил эрч хүч байгааздээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Yogii » Fri Jun 24, 2011 1:11 am

За Боаш ирээд одоо тийм байх гэсэн таамаг дэвшүүлэхэд хэтэрхий эртэднэ дээ...

Өмнө нь Гуадиола Барсад ирж байхад үнэхээр гайхаж байсан... Харин одоо тэр үнэхээр гайхамшигтай амжилтыг үзүүлчихээд байна...

...одоо зөвхөн хүлээх л үлдэж байна...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Abra » Fri Jun 24, 2011 2:51 am

ВИЛЛАш БОАш

4 жил гаран завсарласны дараа Андре Виллаш-Боаш “Челси”-д эргэн ирж байна.
Тэр манай скаут байсан бөгөөд Жозе Моуриньюгийн үед өрсөлдөгчдийг үнэлж дүгнэх хариуцлагатай ажлыг 2004 оны зунаас 2007 оны 9-р сар хүртэл хийсэн.
Манай хуучин дасгалжуулагчийг “Интер”-н ерөнхий дасгалжуулагчаар томилогдон явахад 2008/2009 оны улиралд Андре Моуриньюгийн багийн нэг хэсэг байсан. Тэнд Андре Европын том клубүүдэд ажиллах туршлагыг хуримтлуулж, бас цом авсан нь италийн клуб Сери А-д ялалт байгуулсан юм.
Дараагийн улирал эхлээд удалгүй тэр өөрөө ерөнхий дасгалжуулагч болох боломж гарч, португалийн Коимбра хотын “Академика” клуб түүнд санал тавьсан. Үүний өмнө амьд үлдэхийн тулд тэмцэж байсан клубыг улирлын сүүлээр Андре 11-р байранд аваачсан бөгөөд тэдэнтэй Лигийн цомын хагас финал хүртэл явсан нь “Порту”-н удирдлагыг цочролд оруулсан юм. Хэдийгээр түүний ажлын туршлага жил хүрээгүй байсан ч, хуучин клуб нь Андред ерөнхий дасгалжуулагчийн ажил санал болгожээ. Андре ч тэдний сэтгэлийг гонсойлгоогүй юм.

Клуб Моуриньюгийн үед байсан шагналт байрууддаа эргэн ирж, Португалийн Супер цомыг улирлын эхэнд авч, аваргын тэмцээнд ялалт байгуулан мөн 5-р сард Европын лигт португалийн өөр нэг баг “Брага”-г Дублинд 1:0 хожсон. 33 насандаа Андре толгой дээрээ Европын цомыг өргөсөн хамгийн залуу дасгалжуулагч болсон юм.

“Порту” улирлын эхэнд бүх тэмцээнд талбай дээрээ хожигдоогүй тоглолтын тоогоор Моуриньюгийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн. Тэд Европын лигт хожигдохын өмнө 36 тоглолт хийгээд байлаа. Тэд аваргуудын тэмцээний бүх улирлын турш хожигдолгүй явж, 30 тоглолтоос гуравд нь тэнцэж, 73 гоол оруулан улирлыг 2-р байрт дуусгасан “Бенфика”-с дээд амжилт тогтоосон 21 оноогоор тасарсан юм. Тэд Португали болон Европыг довтлох стилийн тоглолтоороо ялан дийлсэн.

Багуудын судалгааг хийх скаутын албанд бүтэн ажлын өдрөөр байнгын ажиллаж байсан Андре “Челси”-д анхдагч байсан. Андре дасгалжуулагчдын болон тоглогчдын мэдээллийн санг бий болгохдоо компьютер ба видеотехник ашиглаж байв. Энэ нь АПЛиг, Английн цом, Лигийн цомыг “Стэмфорд Бриж” дээр дараалан авахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

“Порту”-н дасгалжуулагч асан Бобби Робсон Андрегийн амьдардаг байранд нүүн ирэхэд 17 настай залуу хүү мэргэжлийн хөл бөмбөгтэй анх танилцжээ.

Спортод их дуртай Андре тун удалгүй Английн шигшээн хуучин дасгалжуулагчтай байнга маргаан явуулж таашаал авч байв. Түүний эмээ англи гаралтай байсан тул тэр англиар маш сайн ярьдаг байсан нь дараа нь “Челси”-д ажиллахад нь их тус болсон юм.

Хожим нь Андрег “Порту”-н бэлтгэлийн хичээлүүд дээр урьдаг болсон ба дараа нь Робсон залуу нөхрөө Англид сурах талаар зөвлөжээ. Тийм маягаар Боаш Хөл бөмбөгийн холбоонд дасгалжуулагчийн мэргэжлээр сурсан хамгийн залуу хүн болсон юм.

Робсон түүнийг “Порту”-н залуучуудын багийн дасгалжуулагч болгож, 7 жилийн дараа Моуриньюг иртэл тэндээ ажиллаж байв. Моуриньюг ирсний дараа Боаш “Челси”-д анх ажиллаж байсан ажлаа хийж эхэлсэн.

“Порту” португалийн лигийн 2 цомыг авч, дасгалжуулагчдын штабыг Англи руу 2004 онд явахын өмнө Португалийн цом болон Аваргуудын лигийн цомыг авсан юм.

Chelsea fc mongolia
Монгол Монголoo дэмжиж байж л Эх орон хөгжинө .. Нэгнээ дэмжие, нийтээрээ хөгжие
User avatar
Abra
 
Posts: 156
Joined: Fri May 06, 2011 2:33 am
Location: Ix surguuli- Tagnuuliin gazar - Ger

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Abra » Fri Jun 24, 2011 3:12 am

“Челси” багтай гэрээ байгуулсаныхаа дараа Андре Виллаш-Боаш
шинэ багийнхаа албан ёсны сайтад анхны ярилцлагаа өгчээ. Үүнийг хөрвүүлэн спорт сонирхогчдодоо сонирхуулая.



- Та дасгалжуулагчийн ажилд орсоноосоо хойш “Челси” шиг багийг удирдахыг хүсч байсан уу?

- Би маш амжилттай техникийн албанд туслахаар ажиллаж байсан. Би ажлаа хэзээд мэргэжлийн аргаар, ялангуяа амжилтанд хүрэх эрмэлзэлтэй хийдэг байсан ч багийнхаа нэг эд эс нь хэвээр байхыг хүсдэг байсан. Миний багтаа оруулж байсан хувь нэмэр техникийн талаасаа энэхүү албанд чухал байсан болов уу, гэхдээ би өөрөө карьер хөөх эсвэл ганцаараа амжилт гаргая гэж чармайн оролдож байгаагүй.



Харин “Интер”-т байхад дасгалжуулагчаар ажиллах боломж гарч ирэх үед өөр үүрэг роль гүйцэтгэе, сорилгыг хүлээж авья гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрсөн, тиймээс би Жозег (Моуриньо) орхиж “Академика” руу явсан юм. Дасгалжуулагч хийх нь миний чин хүсэл байгаагүй, Жозег ч бас дууриаж энэ ажилд ороогүй, ерөөсөө л жамаараа болсон зүйл. Одоохондоо би энэ ажлаа сайн хийж байна, гэхдээ энэ спортод үргэлж амжилт гаргахаас өөр аргагүй шүү дээ.



- Ийм хурдан өндөр амжилтанд хүрсэндээ та гайхдаг уу?

- Би энэ талаар нэг их бодохгүйг хичээдэг. Гэхдээ үнэхээр галзуу юм болсон, үүнд эргэлзэх хэрэггүй. Хоёр жилийн дотор бид их олон амжилт гаргасан, үнэхээр аз жаргалтай хоёр жил. Гэхдээ хүмүүсийн ойлгох ёстой нэг зүйл бол би хөлбөмбөгийг нэг хүний шоу гэж үздэггүй, харин хөлбөмбөгийг бодол санаа, хамтач бодол болон сайн тоглогчдийн хамтрал гэж боддог. Би энэ хоёр жилийн хугацаанд тэдгээр тоглогчдийг нэг хамт олон болгож, тэднийг сорьж, урамшуулж чадсанаар өдий зэргийн амжилтанд хүрсэн азтай хүн.



- “Порту”-д бүх зүйл сайхан байна, гэтэл та яагаад “Челси”-д ирэх нь зөв гэж үзэв?

- Энэ бол миний хүлээж авах ёстой асар том сорилго юм гэж би үзсэн. Би “Порту”-д нэгэн агуу улирлыг үдлээ, энэ бол миний баг, миний хамгаалж ирсэн баг учраас “Порту”-гаас явах нь надад амаргүй байлаа. Порту бол миний хот, үүнээс салах аргагүй, өөрсдөөс нь урвасан гэсэн бодлыг нь үгүй хийх ямар ч үгийг би хэлж чадахгүй гэдгийг “Порту”-гийн фэнүүд мэдэж байгаа.

Гэхдээ би “Челси” болон Премьер лигийн ач холбогдлыг ойлгож байсан учраас ийм сорилгыг хүлээж авах хэрэгтэй гэж үзсэн, мөн “Порту”-д өндөр амжилт гаргасан учраас багаа баяртай орхисон. Харин одоо би шинэ сорилгын өмнө ирлээ, “Челси”-г амжилтанд хүргэхэд анхаарлаа хандуулах боллоо.



- Английн топ багийн нэгт ирсэнийг чинь дуулаад Бобби Робсон юу гэж бодох байсан бол?

- Бобби бол миний карьерт асар чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Тэр намайг залуугаасаа дасгалжуулагчийн сургалтанд явахыг зөвлөж, “Порту”-гийн бэлтгэлд оролцох боломжыг, үүд хаалгыг надад нээж өгсөн юм. Бид хоёр тун сайн харилцаатай байсан, тэр бол миний төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд хүндлэл хүлээсэн хүн байлаа. Мөн тэр Английн хөлбөмбөгт асар чухал хүн, тийм болохоор намайг ирсэнд тэр баярлах байсан болов уу.

Тэр зөвхөн намайг мөн Жозег төдийгүй маш олон хүнийг өөрийн байр сууриа олох, өөрийн замаар явахад нь тусалж, дэмжиж ирсэн юм. Би түүнийг маш их аз жаргалтай байх байсан гэж бодож байна.



- Таныг Андре Виллаш гэдэг байсан гэтэл одоо Андре Виллаш-Боаш гэдэг болсон байна?

- Энэ бол Португалд их элбэг зүйл, португалчууд их урт нэртэй, миний нэр ч гэсэн зөвхөн Андре Виллаш-Боаш төдийгүй дундаа ахиад хоёр гурван нэр нэмэгдэнэ. Харин Англид их товчхон, овог нэр байхад л болоо.



- Таны “Челси”-д хийж гүйцэтгэх ажлыг Ж.Моуриньотой харьцуулах нь зайлшгүй, ялангуяа эхний үед. Гэхдээ та “Порту”-д мөн төстэй амжилт үзүүлсэн болохоор энэ их хүлээлтийг хүлээж авахад амар байх болов уу?

- Харьцуулалтаас зайлсхийх ямар ч арга байхгүй, энэ бол хэвлэлийнхний хийдэг ажил. Жозе ийм алхам хийсэн учраас л би “Порту”-г мөн “Челси”-г дасгалжуулж байгаа хэрэг биш. Эд бол дэлхийн хамгийн алдар цуутай багуудын нэг, эцсийн эцэст надад энэ багуудад ажиллах боломж гарсан, мөн тэд надаас өөрсдийг нь амжилтанд хөтлөх зан чанар байна гэдгийг олж харсан хэрэг.

“Челси” намайг зөвхөн зан чанараас минь шалтгаалж сонгосон, чухам үүнийгээ л би энэ багт харуулах болно. Хамгийн чухал зүйл бол тоглогчдийн зөв хүсэл зорилгыг өдөөх, сэргээх мөн сүүлийн зургаан жилд багийн хүрсэн амжилтыг дахин эргэцүүлэх.

“Челси” бол сүүлийн зургаан жилд асар их амжилтанд хүрсэн баг, хүмүүс биднээс зөвхөн амжилтыг л хүлээнэ. Хэрэв амжилт гаргаж чадахгүй бол их эсвэл бага тэвчээр гаргана гэсэн ойлголт надад байхгүй, тийм болохоор энэ бол миний өмнөх сорилго. Бид зөвхөн тоглогчид төдийгүй багийг тэр аяар нь сэргээж чадна гэдэг би итгэлтэй байна. Хөгжөөн дэмжигчдийн, багийн эзний болон удирдлагын хүсэл зорилгод нийцсэн хариуг барьж чадна гэдэгтээ би итгэж байгаа.



- Та өөрийн философио бидэнд тайлбарлаж өгөөч?

- Хүний ур чадвар, нөөцийг илрүүлэн гаргах, нээхэд анхаарлаа хандуулах ёстой хүмүүс бол дасгалжуулагчид. Хүн бүр өдөр тутмын амьдралдаа их багаар сайжирч, урагшилж байдаг. Тоглогчид ч гэсэн мөн адил, тэднийг өмнө нь хийж, туршиж байгаагүй зүйлээ хайхад нь бид тусалж, өдөөж өгөх хэрэгтэй. Эцсийн эцэст тоглогчид л талбайд гардаг, дасгалжуулагчийн туслалцаагүй шийдэх олон төрлийн нөхцөл байдалд ордог учраас бид сонголт хийх маш их боломжыг тэдэнд гаргаж, бий болгож өгөхийг хичээдэг.

Яг ийм өдөөгч хүчин зүйл мөн хариуцлага, шийдвэр гаргах чанартай байхыг би тоглогчдоосоо шаарддаг. Талбайд хоёр сайн багийн тулаан болж байдаг учраас эцэстээ тоглогчдийн хоорондын харилцаа л биднийг амжилт руу хөтөлнө, би үүн дээр л анхаарлаа хандуулдаг.



- Та “Порту”-д хэрэглэж байсан схемээ “Челси”-д хэрэглэх үү?

- Энэ бол зөвхөн схемийн асуудал биш. Хөлбөмбөг бол их замбараагүй, галзуу юм шиг, заримдаа хүссэн шиг сайн болж өгөхгүй эсвэл ийм аргаар болохгүй гэж бодтол тэр арга нь маш их амжилтанд хүрдэг ч юм уу. Хамгийн чухал зүйл бол хүмүүсийг нэгдүгээр багтай ахин холбож өгөх, өөрчлөлт болж байгааг мэдрүүлэх, шинэ удирдлагыг мэдрүүлэх, харилцааны шинэ, өөр арга зам бий болж байгааг мэдрүүлэх, хүмүүст, тоглогчдод, хөгжөөн дэмжигчдэд баяр хөөр төрүүлэх явдал юм.

Би бүх зүйлийг өөрчлөхийг хүсэхгүй байна, тэгээд ч ганц хүн ирээд бүх зүйлийг өөрчлөх бус харин ч тоглогчид маань ирээдүйдээ шинэ амбиц, төсөөлөлтэй болох нь чухал юм. Өнгөрсөн үе маань амжилтаар дүүрэн байлаа, үүнийгээ ч цаашид хадгалья.



- Урагш ахихын тулд заавал шинэ зүйл нээж олох ёстой гэсэн дарамт мэдрэгддэг үү?

- Зөвхөн хөлбөмбөгт ч биш, одоогийн нийгэмд хүн үргэлж өөрийгөө өөрчилж, үргэлж шинэ зүйлийг нээж олох хэрэгтэй болоод байна. Шинэ арга, муу арга, хуучны арга аль нь ч байсан гэсэн эцсийн эцэст тоглогчдийн мөн чанар, ур чадвар л амжилт авчирна.

Мэдээж дэлхийн хамгийн их үзэгчтэй лигийн стандартад нийцэхийн тулд шинийг санаачлагч байх хэрэгтэй, эрэл хайгуул хийх хэрэгтэй, өөрчлөгдөж байх хэрэгтэй. Премьер лиг болон Европын хөлбөмбөгт маш өндөр стандарт бий, бид амжилтанд хүрэхийн тулд үүнийг дагах болно.



- Таньдаг тоглогч нараас чинь тантай холбогдов уу?

- Тийм ээ, хэд хэдэн тоглогчтой холбогдсон, тэд энд байгаа нь тэдний хүслийг мэдэх нь надад сайхан байсан. Хүн бүрийн сэтгэл хөдөлж, дахин бүхнийг шинээр эхлэхийг хүсч байна, энэ бол сайны шинж. Бид багаараа нэг доор цугларч, тэдэнтэй уулзах хэрэгтэй, үүний дараачаас тоглолт бүрийг заавал ялах ёстой, хамаг хүч чадлаа дайчлан тоглох ёстой тулаан гэж үзэж тоглох хэрэгтэй болно.



- Таныг энд байснаас хойш арын албаны зарим хүмүүс хэвээрээ байгаа нь таныг дасан зохицоход туслах болов уу?

- Таньдаг маш олон хүн маань байгаа нь сайхан хэрэг. Би ч, тэд ч хэн хэнийхээ зан аашийг мэднэ. Тэдэнтэй дахин уулзаж байгаа нь сайн хэрэг, энэ нь шинэ сорилгыг улам тууштай, амжилттай хүлээж авахад надад туслах болно.



- Та өмнө нь Лондонгийн төвд амьдарч байсан. Энэ удаа мөн тэгэх үү?

- Лондонд эргэн ирсэнээр гэр бүлийнхэн маань, туслах дасгалжуулагчдийн гэр бүлийнхэнд мааньд суурьшихад амар байх биз ээ. Би энэ хотод аж төрөх их дуртай.



- Энэ зун бид Азиар аялан тоглоно. Таны энэ талаарх бодол?

- “Самсунг”-тай гэрээ хийж байхад би “Челси”-гийн хамтаар БНСУ-д ирж байсан. Тэр үе их сайхан байсан. Мөн “Портсмут” болон “Ливерпуль”-ийн талаар мэдээлэл цуглуулахаар би Барклэйгийн Азийн аялан тоглолтыг дагаж явж байлаа. Азид очиж, нэр хүндээ, багаа сурталчилах нь зөв юм.

Азид дахин очиж буй нь бидэнд их чухал. Биднийг их холоос үздэг тэр хүмүүстэй ойр дөт болоход энэ нь бидэнд туслахаас гадна бид тэднийг хүндэлдэг гэдгээ илэрхийлэх харин бид тэдний талархал, хайрыг мэдрэх сайхан боломж юм. Тэнд болох тоглолтын үеэр биднийг маш үнэнчээр дэмжинэ гэдэгт би итгэж байна.



- Та өнөөдрөөс ажлаа эхэлж байна. Тоглогчид эргэн ирэхээс өмнө юу хийж амжих бол?

- Анхаарч судлах маш их ажил, бичиг цаас байна, тийм болхоор хүмүүстэй эхлээд уулзана. Мөн хийх ажил, уулзаж ярилцах хүмүүс их байна. Мөн энэ багийн үйл ажиллагаанд их үүрэг гүйцэтгэдэг хүмүүстэй уулзаж, долдугаар сар гэхэд бүх зүйл хэвийн байхын төлөө алхам алхмаар ажиллана.

Source www.shuud.mn Chelsea fc mongolia
Монгол Монголoo дэмжиж байж л Эх орон хөгжинө .. Нэгнээ дэмжие, нийтээрээ хөгжие
User avatar
Abra
 
Posts: 156
Joined: Fri May 06, 2011 2:33 am
Location: Ix surguuli- Tagnuuliin gazar - Ger

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Аагий » Fri Jun 24, 2011 9:26 am

* Фалкао-той тохиролцоонд хүрсэн сураг байна. Үнэ нь £26.5 саяар, гэрээ нь жилийн £5 сая. Энэ хамгийн эхний наймаа болж магадгүйм.

* Польш хаалгач Grzegorz Sandomierski гээд нөхөрийг манайх сонирхож байсан боловч Swansea авахад ойрхон байна гэж. Манайд ч гайгүй Чех-н бэкап хийчих хаалгач хэрэгтэй л байгаа даа.

* Пеле: Би Неймарт Челси рүү битгий яв гэж хэлсэн. Тэр Испанид л тоглож чадна, тэнд тохирно гэж. Бараг ч үнэн байх даа, 40, 45 саяар ийм хүүхэд манайх аваад ч хэрэггүй биз. Тэр Реал нь хурдан аваад энэ драмаг дуусгаасай.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Аагий » Fri Jun 24, 2011 9:32 am

Chelsea FC - Blues News Headlines

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Аагий » Fri Jun 24, 2011 9:48 am

Hulk has an astounding £89m release clause, while Moutinho's stands at £36m and Falcao's is £27m.

Халкын үнэ солиотой их юм байна шд ээ...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby asa » Fri Jun 24, 2011 9:53 am

Аагий ямар "том" эмэгтэй хүний бичлэг оруулсын :ногоон:
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Аагий » Fri Jun 24, 2011 9:57 am

хаха, зүгээр мэдээгээ үз л дээ...

Бас нэг ийм мэдээ байхын... :smile:

Lionel Messi is a huge fan of Porto striker Radamel Falcao.

The £25million rated Colombian has been linked with a move to West London this summer after former boss Andre Villa-Boas made a switch to the Blues.

The world’s greatest player said.

"I'd like to play with him," said Messi.

"Falcao is a great player and is at a very high level. He has won everything in a season in which he scored many goals. He is, today, the great reference of Colombian football."
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby joogs » Fri Jun 24, 2011 10:50 am

чэлсигийн унаган хүү Жош Макихранд дараа улиралд илүү боломж олдоно гэдэгт найдаж бна. Түүний ганган дамжуулалтуудийг үзээрэй. Үнэхээр nice юм.

joogs
 
Posts: 392
Joined: Wed Sep 03, 2008 8:47 am

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby sanjaa » Fri Jun 24, 2011 11:53 am

joogs wrote:чэлсигийн унаган хүү Жош Макихранд дараа улиралд илүү боломж олдоно гэдэгт найдаж бна. Түүний ганган дамжуулалтуудийг үзээрэй. Үнэхээр nice юм.



Манай энэ нээрээ тасарцан юм байна ааа...... тэр урулдуулж хаяж байгаа пасс нтр бол юн 17 хуухдийнх гэхээргүй байнашдэ э
2004 оны 3 сарын 8 - аас хойш Челси багын үнэнч Фанат...
User avatar
sanjaa
 
Posts: 777
Joined: Fri Nov 12, 2010 9:53 pm
Location: @Highest constraction

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Khuluge » Fri Jun 24, 2011 12:12 pm

Ёстой сайн юмаа... Дараа жил нилээн их боломж үүсгэх хэрэгтэй байна...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Аагий » Fri Jun 24, 2011 12:17 pm

Андре шинэчлэл хийнэ гэж найдаж байна.

Миррор дээр манай энэ зун явах магадлалтай нөхдүүд гээд жагсаалт гарсан байна. Таамаг л байх: Анелка, Малуда, Лэмпс, Дрогба, Микел, Эсс гээд өөр хэн ч байлаа даа... Энэ зун овоо л их юм болно байх.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Жигүүр » Fri Jun 24, 2011 12:20 pm

+Бос, Фэрэира, Жирков.. энэ хэд бол бат байхөө

Фалкау ч мөргөж гоолдох тал дээр бол мастер юм бишүү, ичкү бол өшиглөөд хийчих юмыг урдуур унаж орж ирээд мөргөөд хийчдэг наасан. Байраа л сайн эзэлдэг залуу юм байна. Цохилт энтрээ сайжруулчвал ч..
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby asa » Fri Jun 24, 2011 1:06 pm

Ламбаагаар арай ч туг тахичихгүй байлгүй дээ
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Mish » Fri Jun 24, 2011 1:19 pm

Фалкаог арай авахгүй байлгүй дээ...Лукакуг ч гэсэн авна гээд байхаар нь гайхаад байна...2лаа төвийн довтлогч биз дээ? манайд Торрес 1р сонголт байна...дараа нь Дрогба...дээрх 2н нэг нь ирвэл сэлгээ болно гэдгээ мэдэж л байгаа биз...тээд бараг Дрог явж таарах байх...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Mish » Fri Jun 24, 2011 1:23 pm

Санчез гээд гоё тоглогчийг алдлаа даа...үнэ 40сая гараад явчиж...уг нь хамгийн их хүсч байсан тоглогч юмсан...
бас Неймар арай л даварцан үнэтэйм...Яанг-г 20 дотор авч байхад манайх юу л хийгээд байна даа?
Гүүс ирэхгүй болохоор Арда нь бас худлаа болов уу?
Тэр Халк чинь гэхдээ нээх бужигнуулдаг гар биш биз дээ?
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby rednasca » Fri Jun 24, 2011 1:25 pm

харин би бас жаахан гайхаад л байна...
Торресоо яая гэж байж Фалькао ч гэх шиг...
баруунд Стариж гээд эрдэнэ болсон залуу маань дүүлэн байж ядаж байхад Халк энэ тэр...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby SuperZolo » Fri Jun 24, 2011 1:37 pm

Тэгхээр Моутино л байна даа сугалах хүн. Тэр Халк, Фалкао этр гэсэн бая аут нь өндөр нөхдүүдийн хэрэг байх ч гүй. Англид тэгж их гоалдаа ч үү. Хэн мэдлээ
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests
cron