Сэтгэл зүрх минь ЛиверпүүлдКлубын телеюизд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа копуудын дунд домог болсон испани хагас хамгаалагч маань Энфильдэд өнгөрүүлсэн өдрүүд, Мерсисайдаас явсан шалтгаан, Мартахын аргагүй Аваргуудын лигийн финалын талаар сэтгэл хөдлөн ярьсан байна.
Алонсо өнөөдрийг хүртэл 2008 оны 8-р сар, улирлын өмнөх Лациотой тоглосон тоглолт, тэр үед магадгүй амьдралынхаа хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргасан үеэ санаж байдаг гэжээ. Мөн түүнчлэн үүнээс сарын өмнө Азийн аялан тоглолтын үеэр энд тэндгүй түүний нэртэй баннер, фэнүүдийн зүгээс түүнийг үлдэхийг гуйж байсныг испани тоглонч маань хэзээ ч мартахгүй биз ээ.
Тэр үед Энфильдийг орхисноороо олон мянган улаануудын зүрхийг шархлуулах болно гэдгийг ч ойлгож байв
Шаби: “Лациотой тоглосон тоглолтыг би байнга санаж явах болно. Учир нь тэр үед миний ирээдүй тодорхойгүй байлаа. Арилжаа наймааны цонх хаагдаагүй, цаашид юу болохыг, үлдэх эсэхээ би хэлж мэдэхгүй байв. Толгой эргэж гүйцсэн, заримдаа юу болж байгааг ч ойлгохгүй байсан”
“Чамайг жинхэнээсээ үнэлж хүндэлдэг, хайрладаг, тодорхой байр суурь эзэлсэн газрыг орхиж явна гэдэг ямагт хэцүү байдаг. Фэнүүд маань намайг үлдэхийг хүсэн гуйж байсан. Тэр зөвхөн нөхөрсөг тоглолт байсан хэдий ч миний хувьд хамгийн онцгой өдрүүдийн нэг байлаа. “
Маш хэцүү байсан. Ливерпүүл миний хувьд үргэлж онцгой байр суурийг эзэлж олон сайхан дурсамжуудтай минь холбоотой байсан болохоор миний сэтгэл зүрх энд байв. Шийдвэрээ фэнүүдэд хэлнэ гэдэг хэцүү байсан боловч тэр үед би өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ даган Английг орхин явахаар шийдсэн байсан юм.
Анх ирснээс хойш эцсийн өдрийг хүртэл тэд намайг хайрлан, гайхалтай дэмжлэгийг үзүүлж байсан бөгөөд энэ тал дээр надад гомдоллох зүйл огт байхгүй.
Энфильдийг орхиж явах нь тодорхой болж, Реал Мадрид руу шилжих гэрээнд гарын үсэг зуран, бүх зүйл дууссаны дараа шинэ сорилт, шинэ газарт очихоор баярлаж байсан хэдий ч өөрийг нь домог болгон шүтэж байсан дэмжигчидтэйгээ зохих ёсоор салах ёс хийж чадаагүйдээ харамсаж, бас гуниглаж байжээ.
“Тэр бол их урт зун байсан. Баахан уулзалт, ярилцлага, гэрээ хэлэлцээр, цуу яриа... Энэ бүгдийн эцэст би их ядарсан байсан. Багаас явсан бусад тоглогчдын адилаар олигтойхон шиг “Баяртай” гэж хэлмээр байсан ч тухайн үеийн нөхцөл байдалд боломж олдоогүй юм.”
14 дугаарт хагас хамгаалагч маань Ливерпүүлийн төлөө 210 удаа тоглож 19 гоол хийсэн бөгөөд тоймгүй олон удаа Man of the match болж байснаараа Копуудын дунд домог нэрийг олсон юм. Талбайн гадна ч тэр уулзахыг хүсч болох хамгийн сайн залуу, талбай дээр бол гайхалтай пасслагч байснаараа хөгжөөн дэмжигчдийнхээ хайрыг татсан юм.
“Би Ливерпүүлийг санаж байна. Залуусаа, Мелвууд дахь уур амьсгал, дахин давтагдашгүй Энфильдийг санаж байна. Миний санаад үлдсэн гайхалтай мөчүүд, өөр юутай ч зүйрлэшгүй тэр газрыг би хэзээ ч мартахгүй.”
“Ливерпүүлд ирснээрээ Кенни, Хансен, Сунесс, Фаулер, Стиви, Карра гэсэн домог болсон хүмүүстэй танилцасан. Мөн мэдээжийн хэрэг Сами. Сами Хьюпия бол жинхэнэ үлгэр дууриал болохоор хүн, түүнээс олон ч зүйлийг сурсан. Түүнийг надтай зүйрлэшгүй ээ, би түүнээс нэг шат доогуур байгаа гэвэл энэ нь миний хувьд маш том зүйл. ”
“Стиви, Карра 2 бол маш сайн найзууд, сайн ч нэг багийн хамтрагч нар. Анх ирсэн өдрөөсөө л тэдний ачаар би зөв газраа ирсэн гэдгээ мэдэрч чадсан. Хувцас солих өрөөнд тэд их чухал хүмүүс шүү. Клубын сэтгэл зүрхээр хүмүүжсэн, Ливерпүүлээс гаралтай тэдэнтэй хамт эхний жилдээ Аваргуудын лигийн аварга авсан маань бидний харилцааг улам дотно болгож өгсөн юм. Тэд одоо ч миний сайн найз нар. ”
“Англид ирэхээсээ өмнө ч гэсэн би Ливерпүүлийг маш их хүндэлдэг, олон удаа энэ клубын түүх, уламжлалын талаар олонтаа сонсч байсан. Гэвч үүний нэг хэсэг болсныхоо дараа, хөлбөмбөгийг нь, фэнүүдийнх нь хайрыг мэдэрсний дараа Ливерпүүлийг жинхэнээрээ хайрлах болно. ”
“Жинхэнэ хөлбөмбөгийг үнэлдэг, багаа эцсийн мөч хүртэл дэмждэг энэ энэ клуб бол дэлхийн хамгийн сайхан газар гэдгийг ойлгоход удаан хугацаа шаардагдахгүй. ”
Шаби хэдийгээр одоо улаан өмсгөл өмсөхгүй байгаа ч интернэт, twitterийн ачаар Энфильд дэх үйл явдал, дэлхий даяарх Копуудтай одоо болтол харилцаатай байдаг.
Түүнийг интернэтэд 700 000 орчим хүн “дагадаг /follow/”-ийн нилээн хэсэг нь Ливерпүүлийн фэнүүд бөгөөд тэд бүгд Алонсог буцаж ирэхийг хүсч байдаг юм.
“Ийм харилцаатай байдаг нь сайхан зүйл шүү. Хааяа намайн Ливерпүүлийн талаар юм бичихэд хэрхэн хөгжөөн дэмжигчид миний үйлдлийг харж байдаг нь мдэрэгддэг юм. ”
“Би байнга Ливерпүүлтэй холбоотой бүх зүйлсийг анхааралтай ажиглан, судалж байдаг. Намайг буцаад улаан өмсгөлтэй харахыг хүсч байна гэж тэд байнга бичдэг. ”
1-р сард Кенни Далглишийг томилогдмогц Шаби Твиттерээр дамжуулан түүнд амжилт хүссэн.
“Кенни Далглишийг бага зэрэг мэдэж авах аз надад тохиосон. Тэр бол агуу хүн, клубын домогт тоглогч, тийм болохоор амжилт хүсэх нь зүйн хэрэг. Стив Кларкын хамтаар хийсэн ажилд нь би баяртай байна. ”
“Улирлын эхэнд тоглогчид хэцүүхэн байсан нь мэдрэгдэж байсан. Тэдэнд итгэл байхгүй байсан. Гэвч шинэ эзэд ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Кенни ирсний дараа хамт олны доторх уур амьсгал зөв тал руугаа эргэсэн. ”
“Би дараагийн улирлыг тэсэн ядан хүлээж байна.”
Алонсогийн Испани дахь Жозе моуриньогийн удирдлаганд Реал Мадридийн карьер хэр байна?
“Энэ бол миний карьер дараагийн үе, би маш сэтгэл хангалуун байна. Бидэнд хангалттай өдөөлт, шалтгаан байгаа бөгөөд амжилтын төлөө зүтгэж байна. Бид Барселона гэсэн агуу багийн эсрэг тэмцэлдэж байгаа нь жишээлбэл Ла лигийг илүү хүнд сорилт болгон хувиргаж байгаа.
“Миний хувьд Ла лигийг авахыг хүсч байна. Миний авч байгаагүй ганц цом. Харамсалтай нь Ливерпүүлд лигийн аваргыг авч байгаагүй боловч Мадридад авна гэж найдаж байна. Аваргуудын лиг гэдэг Аваргуудын лиг боловч миний хувьд Ла Лиг илүү чухал.”
“Би энд жаргалтай байна. Реал бол гайхалтай менежр удирдаж байгаа, сайн багтай агуу баг. Өнгөрдөг улирал бидний хувьд хүнд байсныг нуухгүй. Эзэн хааны цомын финалд Барселоны эсрэг тоглосон нь том сорил байсан. Нэмээд Аваргуудын лигийн хагас финал. Бид тэмцсээр байсан боловч харамсалтай нь амжилтанд хүрч чадсангүй. ”
“Дараагийн дараа улиралд Шаби ямар төлөвлөгөөтэй байна? Цээжин дээрээ Лайвербердтэй байхыг нь дахин харах болов уу? ”
“Яагаад үгүй гэж? Хөлбөмбөгт бүх зүйл боломжтой.Хэзээ ч гэж хэзээ ч бүү хэл.”
“Миний хүү Ион бол скаузер. Тэр Ливерпүүлд төрсөн, хэд хэдэн янзын Ливерпүүлийн бүрэн өмсгөлтэй. Тэр “Улаанууд”-ын фэн болох болно. Охин Ани маань 1 настай болохоор бид байнга л араас нь гүйлдэж байна.”
“Би Ливерпүүлд 5 улирлыг үдсэн. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Би нэгэн том гэр бүлийн нэг хэсэг байсан.”
“Би зүгээр л та бүгдэд “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна.”
Liverpoolfc.tv