Тамирчин угсаатай Дирк Новицки
Блиц
Дугаар: 41
Баг: Даллас Маверикс
Төрсөн огноо: 1978-6-19
Төрсөн газар: Герман, Вөөрзбург
Үндэс угсаа: Герман
Өндөр: 2.13m
Жин: 111кг
Тамирчин угсаатай Дирк Новицки
NBA-ийн “Даллас Маверикс” багийн тоглогч Дирк Новицки тамирчны гэр бүлд 1978-6-19-ны өдөр Германы Вөөрзбуург хотноо төржээ. Түүний ээж Хелга нь мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин бол аав Иорг-Вернер гандболын алдарт тамирчин юм.
Новицки багын л өндөр хүүхэд байсан бөгөөд гандбол, теннис тоглодог байжээ. Түүний өндөр нуруу Новицкиг сагсан бөмбөгт уруу татсан байна. Орон нутгийн сагсан бөмбөгийн шигшээд тоглож байсан 15 настай жаалыг тухайн үед нэрд гараад байсан сагсчин Холгер Гээшвиндерийн анхаарлыг татсан гэдэг. Улмаар “дэмий гозон” жаалыг дасгалжуулж авъяасыг нь хөгжүүлснээр хурдан хөдөлгөөнтэй, “ашигтай гозон” болгосон байна.
Аав ээж, Гээшвиндэрийн дэмжлэгтэйгээр Новицки сагсан бөмбөг төдийгүй хувь хүн талаасаа төлөвшин бүхий л төрлийн мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.
Жилийн дараа шавиа биширсэн Гээшвиндэр : Чи нэг бол одооноос дэлхийн шилдэг тамирчин болох бэлтгэл хий, эсвэл өөрийнхөө хүссэнээр амьдар. Шилдэг тамирчин болохыг хүсвэл өдөр бүр бэлтгэл хий. Харин өөрийнхөө хүссэнээр амьдрахыг хүсвэл бэлтгэл хийх шаардлагагүй гэж зөвлөсөн байна. Мэдээж хэрэг Новицкигийн сонголт шилдэг тамирчин болох байлаа. Ингээд Новицки долоо хоногийн долоон өдөр бэлтгэл хийж улсынхаа нэрийг гаргасан алдартай тамирчин болох зам нь нээгдсэн юм.
DJK Wьrzburg (1994–98) /Вөөрзбуург хотноо байдаг германы сагсны клуб/
Новицки багтаа орсон даруйдаа довтлогчийн авъяасаа нээсэн гэдэг. Үүгээр ч зогсохгүй тасралтүй бөмбөг оруулж байжээ. Үүнийг нь ажигласан багийн дасгалжуулагч Dirk Bauermann түүний оруулсан бөмбөгийг тоолоход 24 оноо багтаа авчиржээ. Энэ бол түүний нэг удаагийн тоглолтод авдаг оноо. Дасгалжуулагч нь түүний авъяасыг бишрэн: Германы сагсан бөмбөгт 10-15 жилд ийм авъяастай хүн төрөхгүй гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш тэрээр ур чадварааа тасралтгүй хөгжүүлсээр байсан бөгөөд түүний ур чадвар улсдаа төдийгүй олон улсад цуурайтах болсон юм. Ингээд 1998 онд НБА-ийн “Даллас Маверикс” багт орсон тэрээр өнөөдрийг хүртэл энэ багтаа тоглож байгаа. Мэдээж хэрэг тэр багийнхээ хамгийн шилдэг нь. Эхлэл бүхэн хэцүү байдаг нь хорвоогийн жам билээ. Энэ жам өндөр залууг ч тойрсонгүй. НБА-ийн “Даллас Маверикс” багт т анх ороод Дирк өөрийгөө дэндүү голсон. Гэсэн ч Дирк Новицки шантарсангүй хичээллэсээр... Түүний хичээл зүтгэлийн үр дүн ч талаар болоогүй юм. Ингээд түүний тоглолтын үзүүлэлтийг сонирхуулъя.
Хувийн амьдрал
Новицки гэрийнхнээсээ эгч Сийлкетэй хамгийн дотно өсчээ. Зав гарвал аварга эр маань ном уншиж, саксфон тоглодог. Үүгээр ч зогсохгүй “Дирк Новицки сан”-г үүсгэн байгуулж Африкийн нэн ядуу иргэдэд тусалдаг байна.
Новицкигийн анхны хайр нь 10 жилийн настай байсан. Тэрээр 1992 онд Германы сагсны шигшээ багийн тамирчин Сибил Герертэй танилцсан бөгөөд харилцаагаа 2002 онд албан ёсоор дуусгавар болгосон байна. Тус тусын замаа хөөснөөр бид амжилтад хүрсэн. Бид хоёр өнөөдрийг хүртэл сайн найзын харьцаатай. Би гэр бүлтэй болохыг хүсдэг. Гэхдээ 30 хүртэл хүнтэй сууж, хүүхэдтэй болно гэж төсөөлөх нь битгий хэл бодож ч байгаагүй гэжээ.
Анхны хайраасаа салсны дараагаар Новицки 2003 оноос Кристал Тайлор хэмээх бүсгүйтэй дотноссон. Харамсалтай нь хосууд 2009 онд албан ёсоор салсан. Салалтын шалтгааныг олон янзаар хэлдэг ч аль нь үнэн болохыг Новицки Кристал хоёр л мэдэх байх даа.
Амжилттай яваа сагсчин залуу ганц бие амьдарснаас хосоор амьдарч хорвоогийн жамыг дагах нь зүйтэй гэж үздэг. Түүний одоогийн найз бүсгүйг Жесика Олсен гэдэг. Жесика найз залуугийнхаа баярт мөч бүхнийг хуваалцаж, ямагт түүнийг дэмждэг нь олны таашаалд ихээхэн нийцэж байгаа бөгөөд хэвлэлийнхэн тэднийг удахгүй гэрлэнэ гэж ярьдаг.
Түүний дотны нөхөр та бидний сайн танил Стив Нээш. Тэд үерхэл нөхөрлөлд үнэнч ханддаг бөгөөд итгэлийг чинь алдахгүй бол нөхрийнхөө итгэлийг алдахгүй байх нь чухал гэж үздэг.
Энэ жил Диркийн хувьд амжилт ололтын жил юм. Тэрээр өнгөрсөн сарын 22-нд “Оклахома”-гийн эсрэг тоглохдоо NBA-гийн плей-оффын түүхэн дэх торгуулийн шидэлтийн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал Герман довтлогч тоглолтын турш нийт 24 удаа торгуулийн шидэлт хийснээс нэг ч алдалгүй юм.
Түүний амжилтыг NBA-ийн 2010-11 оны улиралд авч байгаа цалин нь нотолно. Тэрээр NBA-ийн 2010-11 оны хамгийн их цалин авч буй тоглогчдын 10-т жагссан юм.
Хамгийн өндөр цалинтай 10 тоглогч
1. Коби Брайант Лейкерс $ 24806250
2. Рашад Льюис Вашингтон $ 20514000
3. Кевин Гарнетт Бостон $ 18800000
4. Тим Данкан Сан-Антонио $ 18700000
5. Майкл Редд Милуоки $ 18300000
6. Пау Газоль Лейкерс $ 17822187
7. Андрей Кириленко Юта $ 17822187
8. Яо Мин Хьюстон $ 17686100
9. Гилберт Аренас Орландо $ 17730694
10. Дирк Новицки Даллас $ 17300000
Бүх оддын тоглолтонд 9 удаа шалгарсан 32 настай довтлогч энэ улиралд Дирк 17.3 саяыг авч, цалингаа жил бүр өссөөр 2013-2014 оны улиралд 22.7 саяыг авах юм. Тэрээр гэрээндээ ямар ч солилцоо наймааны асуудал байхгүй гэж оруулсан нь Дирк хичнээн тогтвортой нөхөр болохыг баталж байна.
hiimori.mn