Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sun May 01, 2011 11:20 pm

uuganaa_2491 wrote:2006 Нийслэлийн 367 жилийн ойн барилдаан
10/29 128 У/ав Д.Сумъяабазар Дл/а Г.Өсөхбаяр У/з Х.Мөнхбаатар У/х Т.Мөнгөнцоож

Цагаанаа энэ нөгөө Сумъяа аварга авснаасаа хойш БӨ-нд чи түрүүлээгүй байх гээд би 1 түрүүлсэн гээд байсан даа.
Тэр чинь энэ байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Takanohana_Nowitzki » Mon May 02, 2011 1:39 pm

Чуугий wrote:
uuganaa_2491 wrote:2006 Нийслэлийн 367 жилийн ойн барилдаан
10/29 128 У/ав Д.Сумъяабазар Дл/а Г.Өсөхбаяр У/з Х.Мөнхбаатар У/х Т.Мөнгөнцоож

Цагаанаа энэ нөгөө Сумъяа аварга авснаасаа хойш БӨ-нд чи түрүүлээгүй байх гээд би 1 түрүүлсэн гээд байсан даа.
Тэр чинь энэ байна.

Яг энэ барилдааны дүйз бна уу андуудаа? ядаж 3-ын даваанаас хойш бвал.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Mon May 02, 2011 4:29 pm

байх нь байнаа. гэвч файлаар алга. дараа завтай болвол оруулы
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Takanohana_Nowitzki » Tue May 03, 2011 10:20 am

за тэгээрэй хө. дурандаал харуулдаж байя, хэхэхэ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby goalman » Fri May 06, 2011 7:34 pm

Харцага начингуудын барилдааныг форумынхаа бөх сонирхогчдоороо хамтдаа үзэцгээх үү?
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Барнаба » Sun May 08, 2011 11:25 am

Өнөөдрийн бөх хэдээс вэ... телевизээр гарахгүй биз дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sun May 08, 2011 2:03 pm

Маньдаа өгчихөө Бадруулаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Fri May 20, 2011 5:11 pm

Өчигдөр МУЙС-ийн 2-р байрны өмнө гарсан номийн үзэгслэн дээр хуучин ном зарж байсан хүнээс Сэрээтэрийн Жудаг гэдэг хүний 2002 онд хэвлүүлсэн Увсын долоон харынханд ч уучилшгүй нүгэл бий гэсэн нэртэй жижиг товхимол авсан юм. Сонирхолтой хэсгээс нь цувралаар оруулы
8. Ядрахад яр гэгчээр алаг үзэл амь бөхтэй нэвтэрчээ.
2002 оны наадмаар начин Ганхуяг начин Элбэгийг нударсаныг анзаараагүй өнгөрсөн хүмүүс байгааг бодоход сүртэй юм болоогүй бололтой. Гэтэл бөхийн холбооны удирдлагууд тэр дор нь хуралдаад 4 давсан байны 100 мянган төгрөгөөр торгож дахин дутагдал гаргавал цолыг нь шууд хураахаар болжээ. Өнгөрсөн наадмаар үнэхээр сүр дуулиантай хэрэг тарьсан Өсөхөөгийн эсрэг олон түмэн дургүйцлээ маш хүчтэй илэрхийлсэн боловч бөхийн холбооныхон зөвхөн шилдэг 8 бөхөд олгосон шагналыг хассан төдийгөөр өнгөрчээ. Өсөхөө шиг шагнал урамшуулал зөндөө авсан хунд тэр хэдэн төгрөгийг аваагуй нь шумуул хазсан дайтай мэдрэгдээгүй бололтой. Үүны баримт нь наадамд түрүүлэхчээн болсны дараахан Өсөхөө *Би өөрийгөө зөвтгөж ч чададгүй буруутгаж ч чададгүй* гэж хэлжээ. Барилдаж байж уначихаад тэр тусмаа интэрнэтээр харж байсан олон орны үзэгчдэд *Монголчууд давсан бөхөө тэмээ шиг тийрч, адуу шиг тангардаг юм байна* гэсэн ойлголт өгсний дээр бие организмд нь ноцтой гэмтэл учруулан төрийн наадмыг олон цагаар саатуулж улс орон ба хувь хүмүүст эд матералын болон сэтгэл санааны багагүй хохирол учруулан нийт ард олны тав тухыг алдагдуулчихаад өөрийгөө буруутгаж чадахгүй байгаа Өсөхөө болон түүний дутагдалд эвлэрэнгүй хандсан албаны хүмүүст ямар дүгнэлт тохирох вэ.
Ганхуягт нудруулсан Элбэг начин унасан атлаа давсанаар авиралсан буруутай бололтой. Харин Сүхбат ямар буруутайг үзэгчид олж хараагүй. Дам сонсвол ам мэх гэгчийг хэрэглэлээ гэдэг бололтой. Сүхбат амаараа чухам ямар мэх хийгээд ямар муухай үг хэлээд Өсөхөөг уурлуулсаныг Өсөхөө болон түүнийг өөгшүүлэгчидээс асуумаар санагддаг. Удаа дараа давж байсан Сүхбат Өсөхөөг унаж өгөөч гэж гуйгаагүй нь тодорхой. Бас чамд унаж өгье гэж хэлэх учиргүй. Үнэхээр ам мэхэнд ороод Биерээ барилдаж байж амаараа хэлсэн үгэнд хууртсан бол хохино. Хэрэвээ хийсэн хэрэгт нь дүйцэхүйц арга хэмжээ авсан бол Өсөхөө өөрийгөө буруутгаж чадах байсан. Тэгээгүйн улмаас улам даварч ямарч гэмгүй мэт авирлаж байна. Хэрвээ Ганхуяг шиг бөх Өсөхөө шиг хэрэг хийсэн бол шоронд орох байсан. Начин Цэрэндаш хүн зодсон, Галдандагва начин эхнэртээ гар хүрсэн хэргээр шоронд ял эдэлж байснаас Өсөхөөгийн хэрэг онцын ялгаа байна уу. Улсын начин Адьяатөмөр даваагаа ахиулахыын тулд Мөнгөн арсланд мөнгө өгөх гэсний төлөө, Батын буюу бага хэмээх Санжаа засуулыг алгадсны учир тус тус барилдах эрхээ хасуулж байсан зэрэг баримттай Өсөхөөгийн хэргийг харьцуулхад Монголын үндэсний бөхийн холбоонд алаг үзэл бас амь бөхтэй нэвтэрчээ.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Chiluun » Mon Jun 13, 2011 10:18 am

Завхан аймгийн 2011 оний наадам 6/12-нд эхэлсэн гэнэ. Наадмын мэдээ байна уу та минь ээ
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Mon Jun 13, 2011 11:15 am

Өнөөдрөөс 3н даваа үргэлжлэн явагдана.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby bayara07 » Mon Jun 13, 2011 11:44 am

1220 wrote:
Б.Бат-Эрдэнэ аваргын анхны түрүү



Сайхан бичлэг байна
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Wed Jun 15, 2011 1:48 pm

Чуугий wrote:Өнөөдрөөс 3н даваа үргэлжлэн явагдана.

Уг нь хуулиараа бол 7 сардаа багтааж наадам хийх ёстой байдаг шиг санагдах юм. Аягүй бол цол авсан бөхчүүдийн цол нь хүчингүй болох байхдаа
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Wed Jun 15, 2011 2:08 pm

Takanohana_Nowitzki wrote:
Чуугий wrote:
uuganaa_2491 wrote:2006 Нийслэлийн 367 жилийн ойн барилдаан
10/29 128 У/ав Д.Сумъяабазар Дл/а Г.Өсөхбаяр У/з Х.Мөнхбаатар У/х Т.Мөнгөнцоож

Цагаанаа энэ нөгөө Сумъяа аварга авснаасаа хойш БӨ-нд чи түрүүлээгүй байх гээд би 1 түрүүлсэн гээд байсан даа.
Тэр чинь энэ байна.

Яг энэ барилдааны дүйз бна уу андуудаа? ядаж 3-ын даваанаас хойш бвал.

Нийслэлийн 367 жилийн ойн барилдаан 2006 он
2 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – з.б М.Балжинням
у.ав Д.Сумъяабазар – з.б Д.Ихтамир
у.з Х.Мөнхбаатар – з.б Г.Ганням
у.х Г.Элбэг – з.б Б.Батмөнх
у.х Т.Мөнгөнцоож – з.б А.Алтанхуяг
у.х Л.Пүрэвжав – а.н .Э.Баасандорж
у.х Г.Батбаяр – а.н О.Баярхүү
у.х М.Батжаргал – а.н Ч.Санжаадамба
у.н М.Жамъянпүрэв – а.н А.Отгонбаатар
у.н И.Ёндонсамбуу – а.н Л.Цэрэнтогтох
у.н Ш.Уламбаяр – а.н Ч.Дагвадорж
у.н Д.Пүрэвсүрэн – а.н П.Батмөнх
у.н Н.Бүрэнбаатар – а.н Б.Болдбаатар
у.н Б.Сайнбаяр – а.н Ё.Баасандорж
у.н Б.Баянмөнх – а.н В.Туяазаяа
у.н Ду.Батбаяр – а.н П.Амарсанаа
у.н Ж.Алтансүх – а.н Т.Эрдэнэтуул
у.н Б.Насандэлгэр – а.н С.Пүрэвчулуун
у.н Д.Цогзолдорж – а.з Б.Батхуяг
у.н Н.Баярмагнай – а.з Г.Энхтайван
у.н М.Өсөхбаяр – а.з Б.Энхбаатар
у.н Б.Баянжаргал – а.а Ө.Бат-Орших
а.а Ж.Оргил – а.а Ц.Нямдорж
а.а Б.Дамба – а.а Н.Батзаяа
а.а Р.Дамдин – а.а А.Цацабшир
а.а Ш.Жаргалсайхан – а.а Ж.Бат-Эрдэнэ
а.а Н.Мөнгөнхуяг – а.а А.Алтанхуяг
а.а Р.Батболд – а.а Ж.Амартүвшин
а.а Ш.Мөнгөнбаатар – а.а Ё.Эрдэнэжаргал
а.а Т.Санчир – а.а Э.Энхбат
а.а Давт.Батбаяр – ц.а А.Бямбажав
а.а Б.Соронзонболд – а.а Б.Нэргүй
3 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – а.н Л.Цэрэнтогтох
у.ав Д.Сумъяабазар – а.а Ж.Амартүвшин
у.з Х.Мөнхбаатар – а.а А.Алтанхуяг
у.х Г.Элбэг – а.а А.Цацабшир
у.х Т.Мөнгөнцоож – у.н Б.Баянжаргал
у.х Л.Пүрэвжав – а.н А.Отгонбаатар
у.х Г.Батбаяр – а.а Ц.Нямдорж
у.х М.Батжаргал – а.а Ш.Мөнгөнбаатар
у.н Ш.Уламбаяр – а.а Н.Батзаяа
у.н Д.Пүрэвсүрэн – у.н Н.Баярмагнай
у.н Н.Бүрэнбаатар – а.а Э.Энхбат
у.н Б.Сайнбаяр – у.н Д.Цогзолдорж
у.н Б.Баянмөнх – у.н Ж.Алтансүх
у.н Ду.Батбаяр – у.н Б.Насандэлгэр
у.н М.Өсөхбаяр – а.а Ш.Жаргалсайхан
а.а Б.Соронзонболд – ц.а А.Бямбажав
4 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – а.а Н.Батзаяа
у.ав Д.Сумъяабазар – а.а Э.Энхбат
у.з Х.Мөнхбаатар – а.а Б.Соронзонболд
у.х Г.Элбэг – а.а Ш.Мөнгөнбаатар
у.х Т.Мөнгөнцоож – а.а Ш.Жаргалсайхан
у.х Л.Пүрэвжав – у.н Н.Баярмагнай
у.х Г.Батбаяр – у.н Ду.Батбаяр
у.н Б.Сайнбаяр – у.н Б.Баянмөнх
5 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – а.а Ш.Мөнгөнбаатар
у.ав Д.Сумъяабазар – у.н Б.Сайнбаяр
у.з Х.Мөнхбаатар – у.х Г.Батбаяр
у.х Т.Мөнгөнцоож – у.х Л.Пүрэвжав
6 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – у.х Т.Мөнгөнцоож
у.ав Д.Сумъяабазар – у.з Х.Мөнхбаатар
7 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – у.ав Д.Сумъяабазар
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ManchesterReds » Mon Jun 27, 2011 1:43 pm

1220 wrote:
Б.Бат-Эрдэнэ аваргын анхны түрүү



тунаанаас гаргаж өгөж бсан юм гэнэ лээ дараа н хариугаа хуугээрэй авхуулж билээ алсийн хараа гэхүү
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 27, 2011 1:48 pm

uuganaa_2491 wrote:
Takanohana_Nowitzki wrote:
Чуугий wrote:
uuganaa_2491 wrote:2006 Нийслэлийн 367 жилийн ойн барилдаан
10/29 128 У/ав Д.Сумъяабазар Дл/а Г.Өсөхбаяр У/з Х.Мөнхбаатар У/х Т.Мөнгөнцоож

Цагаанаа энэ нөгөө Сумъяа аварга авснаасаа хойш БӨ-нд чи түрүүлээгүй байх гээд би 1 түрүүлсэн гээд байсан даа.
Тэр чинь энэ байна.

Яг энэ барилдааны дүйз бна уу андуудаа? ядаж 3-ын даваанаас хойш бвал.

Нийслэлийн 367 жилийн ойн барилдаан 2006 он
2 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – з.б М.Балжинням
у.ав Д.Сумъяабазар – з.б Д.Ихтамир
у.з Х.Мөнхбаатар – з.б Г.Ганням
у.х Г.Элбэг – з.б Б.Батмөнх
у.х Т.Мөнгөнцоож – з.б А.Алтанхуяг
у.х Л.Пүрэвжав – а.н .Э.Баасандорж
у.х Г.Батбаяр – а.н О.Баярхүү
у.х М.Батжаргал – а.н Ч.Санжаадамба
у.н М.Жамъянпүрэв – а.н А.Отгонбаатар
у.н И.Ёндонсамбуу – а.н Л.Цэрэнтогтох
у.н Ш.Уламбаяр – а.н Ч.Дагвадорж
у.н Д.Пүрэвсүрэн – а.н П.Батмөнх
у.н Н.Бүрэнбаатар – а.н Б.Болдбаатар
у.н Б.Сайнбаяр – а.н Ё.Баасандорж
у.н Б.Баянмөнх – а.н В.Туяазаяа
у.н Ду.Батбаяр – а.н П.Амарсанаа
у.н Ж.Алтансүх – а.н Т.Эрдэнэтуул
у.н Б.Насандэлгэр – а.н С.Пүрэвчулуун
у.н Д.Цогзолдорж – а.з Б.Батхуяг
у.н Н.Баярмагнай – а.з Г.Энхтайван
у.н М.Өсөхбаяр – а.з Б.Энхбаатар
у.н Б.Баянжаргал – а.а Ө.Бат-Орших
а.а Ж.Оргил – а.а Ц.Нямдорж
а.а Б.Дамба – а.а Н.Батзаяа
а.а Р.Дамдин – а.а А.Цацабшир
а.а Ш.Жаргалсайхан – а.а Ж.Бат-Эрдэнэ
а.а Н.Мөнгөнхуяг – а.а А.Алтанхуяг
а.а Р.Батболд – а.а Ж.Амартүвшин
а.а Ш.Мөнгөнбаатар – а.а Ё.Эрдэнэжаргал
а.а Т.Санчир – а.а Э.Энхбат
а.а Давт.Батбаяр – ц.а А.Бямбажав
а.а Б.Соронзонболд – а.а Б.Нэргүй
3 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – а.н Л.Цэрэнтогтох
у.ав Д.Сумъяабазар – а.а Ж.Амартүвшин
у.з Х.Мөнхбаатар – а.а А.Алтанхуяг
у.х Г.Элбэг – а.а А.Цацабшир
у.х Т.Мөнгөнцоож – у.н Б.Баянжаргал
у.х Л.Пүрэвжав – а.н А.Отгонбаатар
у.х Г.Батбаяр – а.а Ц.Нямдорж
у.х М.Батжаргал – а.а Ш.Мөнгөнбаатар
у.н Ш.Уламбаяр – а.а Н.Батзаяа
у.н Д.Пүрэвсүрэн – у.н Н.Баярмагнай
у.н Н.Бүрэнбаатар – а.а Э.Энхбат
у.н Б.Сайнбаяр – у.н Д.Цогзолдорж
у.н Б.Баянмөнх – у.н Ж.Алтансүх
у.н Ду.Батбаяр – у.н Б.Насандэлгэр
у.н М.Өсөхбаяр – а.а Ш.Жаргалсайхан
а.а Б.Соронзонболд – ц.а А.Бямбажав
4 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – а.а Н.Батзаяа
у.ав Д.Сумъяабазар – а.а Э.Энхбат
у.з Х.Мөнхбаатар – а.а Б.Соронзонболд
у.х Г.Элбэг – а.а Ш.Мөнгөнбаатар
у.х Т.Мөнгөнцоож – а.а Ш.Жаргалсайхан
у.х Л.Пүрэвжав – у.н Н.Баярмагнай
у.х Г.Батбаяр – у.н Ду.Батбаяр
у.н Б.Сайнбаяр – у.н Б.Баянмөнх
5 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – а.а Ш.Мөнгөнбаатар
у.ав Д.Сумъяабазар – у.н Б.Сайнбаяр
у.з Х.Мөнхбаатар – у.х Г.Батбаяр
у.х Т.Мөнгөнцоож – у.х Л.Пүрэвжав
6 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – у.х Т.Мөнгөнцоож
у.ав Д.Сумъяабазар – у.з Х.Мөнхбаатар
7 Даваа
д.ав Г.Өсөхбаяр – у.ав Д.Сумъяабазар


их баярлалаа хө :eek:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Jul 14, 2011 5:49 pm

2011 оны наадмын дараагаар идвэхитэй барилдаж буй бөхчүүдийн эрэмбийг харвал... (шинэчилнээ)

1. Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сум. (4 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 13 удаа шөвгөрсөн)
- 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр 9 давж 4 түрүүлсэн.
- 2010 онд үзүүрлэсэн. (Б.Ганбатад унасан)
- 2001, 2006 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (А. Сүхбатад, Сумъяабазар нарт унасан)
- 1995, 1999, 2000 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Сумъяабазар, Сүхбат нарт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үдлсэн. (у.г Ж.Бат-Эрдэнэд унасан)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Соронзонболд)
- 1997 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат)
(1996 онд у.н Сүхбаатарт 4 дээр, 1998 онд у.з Бумбаярт 5 дээр, 2004 онд у.х Пүрэвжавт 4 дээр, 2007 онд у.н Бадамдоржид 5 дээр унаж шөвгөрч чадаагүй)

2. Аварга Сүхбаатарын Мөнхбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 3 шөвгөрсөн)
- 2011 онд 10 давж түрүүлсэн.
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Рагчаад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Пүрэвжавт унасан)

3. Арслан Доржпаламын Ганхуяг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 9 давж түрүүлсэн.
- 2009 онд 8 давж үзүүрэлсэн. (Өсөхбаярт унасан)
- 2000, 2002, 2005, 2006, 2010, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Өсөхбаяр, дар.ав Бат-Эрдэнэ, Азжаргал, Бямбажав, у.х Алтангэрэл)

4. Арслан Батжаргалын Ганбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 11 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 9 давж түрүүлсэн.
- 1999, 2008 онуудад тус бүр 7 давж их шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэ, у.г Ганбаатар нарт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2000, 2002 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Гантогтох нарт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржахвхланд унасан)
- 1998, 2001, 2005, 2009 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Одгэрэл, Мягмарсүрэн, Сумъяабэйс??? нарт унасан)
(2003 онд бэртлийн улмаас у.н Цанлигт 4 дээр, 2004 онд у.н Уламбаярт, 2007 онд у.н Цацабширт, 2009 онд у.н Сумъяабэйсд тус бүр 5 дээр унасан)

5. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009, 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт 2 удаа, Ганбатад унасан)
- 2006, 2011 онуудад 6 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхлан, у.г Ж.Бат-Эрдэнэд унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

6. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрлэсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, у.х Цацабширт унасан)

7. Арслан Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сум. (1 үзүүрлэж, 3 шөвгөрсөн)
- 2011 онд 9 давж үзүүрлэсэн. (С.Мөнхбатад унасан)
- 2003, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.н Лхагвадорж, у.х Элбэг нарт унасан)

8. Гарьд Махгалын Баяржавхлан. Завхан аймгийн Нөмрөг сум. (1 удаа 8, 2 удаа 7 давж, нийт 7 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцагт унасан)
- 2008, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Амартүвшинд, Мөнхбатад унасан)
(2002 онд у.г Доржсамбууд 5 дээр, 2004 онд у.х Баасандоржид 4 дээр, 2005 онд у.н Р. Ганхуягт 5 дээр, 2009 онд у.х Бат-Оришиход 4 дээр тус бүр унасан)

9. Гарьд Ишдоржийн Доржсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 8 давж үзүүрлэсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онуудад 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 1995, 1996, 2002, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, у.х Алтансүх, Бумбаяр, у.а Ганхуяг)
(1997 онд у.з Бямбадоржид 5 дээр, 1998 онд у.г Гантогтоход 5 дээр, 1999 онд у.з Ганбатад 5 дээр унасан, 2000 у.н Мандахад 4 дээр, 2004 онд а.з Батсайханд 4 дээр, 2005 онд у.н Цогтжаргалд 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 5 дээр, 2010 онд 5 дээр а.а Санчирт, 2011 онд а.а Сумъяад тус бүр шороодсон)

10. Гарьд Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрлэсэн. (До. Ганхуягт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)
- 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сайнбаярт унасан)

11. Гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ. Говь-Алтай аймгийн Цээл сум. (1 удаа 8 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2007 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
(2006 онд 3 дээр а.а Алтанхуягт, 2008 онд 5 дээр у.ар До.Гунхаягт, 2009 онд 4 дээр у.н Лхагвасүрэнд, 2010 онд 3 дээр а.а Болдбаатарт тус бүр унасан )

12. Заан Дамбийгийн Рагчаа. Архангай аймгийн Булган сум. (2 удаа 7 давж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 2005 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Г.Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2001, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Даваабаатар нарт унасан)
(2002 онд До. Ганхуягт 5 дээр, 2003 ???, 2004 онд Лхагвадоржид 5 дээр, 2007 онд у.н Чинзоригт 4 дээр, 2009 онд у.н Батзаяад 4 дээр тус бүр унасан)

13. Заан Болдын Сайнбаяр. Өвөрхангай аймгийн Баянгол сум. (1 удаа 7 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2001 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (??? унасан)
(2002 онд Гантогтоход 5 дээр, ?????, 2006 онд у.х Батжаргалд 4 дээр, 2008 онд у.н Баярмагнайд 3 дээр, 2009 онд у.н Чинзоригт 5 дээр тус бүр унасан)

14. Заан Дашзэвэгийн Баасандорж. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхланд унасан)
- 2007 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2005 онд 5, 2009 онд, 2010 онд давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад, Соронзонболд???, М.Өсөхбаярт унасан)
(2006 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2008 онд Тогтохбаярт 5 дээр, 2009 онд у.з Соронзонболдод???? 5 дээр тус бүр унасан)

15. Заан Мөнхсайханы Өсөхбаяр. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2006, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхлан, Баасандоржид унасан)
(2007 онд а.а Чулуунбатад 3 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 5 дээр тус бүр унасан)

16. Заан Баттулгын Соронзонболд. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. (1 удаа 7 давж, нийт 1 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд хуулийн дагуу хасагдсан, 2010 онд ц.а Бямбажавт 5 дээр унасан)

17. Заан Чимэдрегзэнгийн Санжаадамба. Архангай аймгийн Хашаат сум. (1 удаа 7 давж, нийт 1 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
(2007 онд 3 дээр дар.ав Бат-Эрдэнэд, 2008 онд 4 дээр у.ар Ганбатад, 2009 онд 2 дээр а.а Суманчулуунд, 2010 онд у.н Лхагвадоржид тус бүр унасан )

18. Харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. (2 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2004, 2009 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбат, Мөнхбаатар нарт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Ганхуягт унасан)
(2005 онд Мөнхбаатарт 5 дээр, 2007 онд а.н ??? 2 дээр, 2008 онд а.а Цэрэндаваад 3 дээр, 2010 онд а.а Баянмөнхөд 5 дээр, 2011 онд а.а Одбаярт тус бүр унасан)

19. Харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. (1 удаа 6 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
- 2006, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Мягмарсүэн, у.з Рагчаад унасан)
(2004 онд 5 дээр у.г Цэрэнпунцагт, 2007 онд 5 дээр у.г Баяржавхланд, 2008 онд 5 дээр у.х Даваабаатарт, 2009 онд 5 дээр у.х Содномдоржид тус бүр унасан)

20. Харцага Даш-Очирын Батболд. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (д.а Өсөхбаярт унасан)
- 2005 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
(2006 онд у.н Өсөх-Ирээдүйд 5 дээр, 2007 онд Сайнбаярт 5 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2010 а.а Баярхүүд 3 дээр, 2011 онд 5 дээр у.н Чулуунбатад тус бүр унасан)

21. Харцага Алтанбаганы Цацабшир. Дорноговь аймгийн Өргөн сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Ганбаатарт унасан)
- 2007 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Мөнхбаатарт унасан)
(2008 онд 5 дээр у.з Рагчаад, 2009 онд ???, 2010 онд 3 дээр а.н Н.Батсуурь тус бүр унасан)

22. Харцага Цэдэвийн Содномдорж. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Санжаадамбад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Бат-Оршиход унасан)
(2008 онд 2 дээр а.з Бямбадорж, 2010 онд 5 дээр у.х Өсөх-Ирээдүйд тус бүр унасан)

23. Харцага Өлзийбатын Даваабаатар. Төв аймгийн Баянцогт сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд у.х Батбодод 5 дээр, 2011 онд 5 дээр у.н Жаргалсайханд тус бүр унасан)

24. Харцага Өлзийтогтохын Бат-Орших. Увс аймгийн Улаангом сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2009 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2010 онд у.х Баасандоржид 5 дээр, 2011 онд 5 дээр у.з Санжаадамбад тус бүр унасан)

25. Харцага Арслангийн Бямбажав. Увс аймгийн Сагил сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Мөнхбаатарт унасан)
(2004 онд 4 дээр Сумъяабазарт, 2005 онд 5 дээр у.з Рагчаад, 2006 онд 5 дээр у.з Амгаланбаатарт, 2007 онд 4 дээр у.ар Мөнхбаатарт, 2008 онд 5 дээр у.з Соронзонболдод, 2009 онд 4 дээр у.х Даваабаатарт, 2011 онд 4 дээр а.а Мэндбаярт тус бүр унасан)

26. Харцага Алтангэрэл. Ховд аймгийн Мянгад сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (дая.ав Өсөхбаярт унасан)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Saiza » Fri Jul 15, 2011 1:37 pm

эхний 25 бол бас л гоё харагдаж бна шт
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby J@x » Fri Jul 22, 2011 9:32 am

ГАА-н Авзага арслан гэж мэдэх үү. Мэддэг бол мэдээлэл өгөөч
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Fri Jul 22, 2011 10:48 am

J@x wrote:ГАА-н Авзага арслан гэж мэдэх үү. Мэддэг бол мэдээлэл өгөөч

Сайн бөх байсын
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby J@x » Fri Jul 22, 2011 10:53 am

Мэддэг юм байвал хэлж өгөөч хө
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Fri Jul 22, 2011 10:53 am

J@x wrote:Мэддэг юм байвал хэлж өгөөч хө

Ээ дээ бяртай даа, бяртай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby J@x » Fri Jul 22, 2011 10:55 am

Өө наргиад байгаа юмуу. :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby attilla » Fri Jul 22, 2011 1:50 pm

Монгол бөхийн дүрэмд сүмогийн хатуу дэг жаяг дутагдаж байна

Хурдан хүлгээ уралдуулж, хөвчит нумаа онилж, хүчит бөхчүүдийнхээ эр бярыг бахдан нааддаг Монгол наадам болж өнгөрлөө. Хойтон жилийн наадам хол байна даа гэдэг ч наадмын сонин хуучирдаггүй ирэх жилийн наадам хүртэл яригддаг билээ. Тэр дундаа уран мэх, хурд хүчээ шавхан өрсөлддөг олон аавын хөвгүүдийн аз хийморийг сорьсон хүчит бөхийн барилдаан Монгол түмний хамгийн том баясал, цэнгэлийн манлай байдаг.

Тэгвэл жил жилийн наадмаар найраа гэгч увайгүй зүйлийн тухай яригддаг болоод удаж байна.

Монгол бөхөд дээр үеэс уламжлагдан ирсэн ёс жудаг бол нэгэнт давааны тоо нь гүйцсэн алдар цолтой ахмад бөхчүүд эр бяртай, өсч яваа залуу бөхчүүдийн урам зоригийг сэргээж, тэдний хожим хойчийн аварга, арслан, зааны зам мөрийг тэгшлэхийн тулд амлан аваад тахимаа өгч давааных нь тоог нэмж өгдөг байсан явдал юм.

Энэ сайхан жудагтай үйлдэлийг ёс бус болгон давааны наймаа болгож байгаа нь “найраа” гэгч нэгэн нэр томьёог Монгол бөхийн түүхнээ бий болгосон. Монгол бөхийн нэрийг гутааж үзэгч олныхоо урмыг хугалсан энэ увайгүй үйлдлээс болж дэлхийд гайхуулдаг соёлын үнэт өв болсон Монгол наадмын маань бөхийн барилдаан үзэгчгүй болчих вий гэсэн айдас төрж байна. Хэдийгээр МҮБХ-ныхон найраатай хатуу тэмцэж,бөхийн дүрэмд шинэчлэл хийж байгаа хэмээн ярьдаг ч нэдэр дээрээ харин ч найраа улам цэцэглэн хөгжиж байгаа нь нууц биш.

Найрааны ханш жилээс жилд нэмэгдсээр одоо бүр жирийн бидний сонсохоос толгой эргэм их тооны мөнгө яригддаг болж. Энэ жилийн хувьд начны найраа бүр 100 сая төгрөг давсан гэх. Түмнийг цэнгүүлэн баясуулдаг монгол бөхийн торгон ногоон дэвжээ одоо зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө угаах ногоон долларан дэвжээ болжээ гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л даян аварга А.Сүхбат ид барилдах эр бяр нь тэгширсэн насан дээрээ зодог тайлж бөхөө дээдлэн хүндэлдэг түмнээ гонсойлгож байхав. Аатай, бяртай, уран мэх хурц барилдаантай залуу аваргыг энэ найраа хэмээх бусармаг үйлдлээс болж зодог тайлахад сормуус нь чийгтээгүй Монгол хүн ховор байсан даа.

Даян аваргыг ид барилдаж байх үед бөх сонирхдоггүй Монгол хүн байгаагүй гэвэл нэг их хэтрүүлэг болох байх. Цэнгэлдэх тэр аяараа хүрхрэн долгиолж байх шиг санагдсан.

Тэгвэл одоо энэ найраа гэгч утгагүй наймааны сүлжээнээс болоод үзэгчдийн тоо жилээс жилд цөөрч байгаа. Үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж цөсийг хөөргөсөн уран барилдаан гарах нь ховордоод ирэхээр аргагүй биз. Тиймээс энэ илчлэгддэггүй бас эдгэрдэггүй хорт хавдар болсон найраа хэзээ Монгол бөхөөс арилж бөхөө дээдэлдэг түмэн маань цэнгэлийн манлайгаа ёсоор эдэлж баярлах цаг ирэх бол. Тэр цагт Даян аварга А.Сүхбат барилдана гэсэн дам яриа явдаг. Тэр сайхан цагийг эрчлэн өнгөрөх цаг хугацаа хэмээх эргүүлэг бидэнд, бас Даян аваргад эргүүлж хайрлах болов уу, юу л бол. Гэсэн хэдий ч ирээдүйгээ ямагт өөдрөгөөр харж явдаг Монгол түмэн найраагүй наадмаа үзэх цаг ирж л таарна. Тэр цагийн төлөө өчүүхэн ч гэсэн өөрийн бодлоо нэмэхээр шийдэж үүнийг бичиглэж суух авай.

Хамаг байр саваа барьцаанд тавьж, машин тэргээ зарж үрж байгаад ч болов найрааныхаа мөнгийг босгоод ард нь нэг цолонд хүрчихсэн байхад зарлагадсан мөнгө нь эргээд түвэггүй олддог бололтой. Алдар хүнд, мөнгө санхүүгээ зарцуулан байж “худалдаж” авсан цолны найраа орон нутаг нуга даяараа бөөн сүр дуулиантай тэмдэглэнэ дээ.

Алдар нэр нь өсч, дагаад эд баялаг нь цутган орж ирнэ. Нутгийн зөвлөлийнхэн гэж тамтаггүй баян нөхдүүдийн зөвлөлөөс хэдэн арван саяар үнэлэгдэх жийп, албан газар ивээн тэтгэгч гэсэн нэг хэсгээс байр сав бэлэглээд цаашлаад алтан нутгийн иргэд нь нэг нэг хониор мялаагаад хаясанаа хэд дахин нугалаад олоод авчихдаг юм байна. Гэсэн ч ард түмнийхээ итгэл бишрэл, хүндлэл хайрыг эрээ цээргүй хуйвалдан наймаалцах болсон Монгол бөхчүүд минь та нарын энэхэн насанд олдох өчүүхэн баялагаас ард түмний тань далай шиг цалгисан их хайр дутлаа гэж үү

Бүтэн жилийн турш хүлээсэн бөхийн хорхойтон үзэгч түмнээ ингэж хуурна гэдэг дэндүү муухай биш үү? Тэр нэр алдар, эд хөрөнгө гэдэг түр зуурын өчүүхэн бага цаг хугацааны асуудал юм шүү дээ .

Дээр нь худалдаж авсан гээд бодохоор бүр юу ч биш. Цолыг худалдаж авч болох боловч ард түмний хүндлэл хайрыг худалдаж авч болдоггүй. Жинхэнэ зуун дамнасан алдар нэрийг мөнгөөр биш эр чадлаараа гайхуулан авдаг алдарт бөхчүүдээ бодоод үзээрэй. Үнэхээрийн хүч чадлаараа авсан алдар цол үеийн үед дуурсагдан яригддаг. Тэгвэл энэ бусармаг үйлдэл хэдийнээс эхлэн эрчээ аван хөгжиж эхлэв.

Баяр наадмын тухай хуульд тавын даваанаас дээш цол олгож, дөрвийн давааг оноолтоор барилдуулах болсноор даваа бүрийг найраатай, наймаатай болгож жинхэнэ хүчээрээ цол авах бөхчүүдийг хохироосоор ирсэн.

Үндэсний бөх нас жин талбай хугацаа харгалздаггүй хүнд спортын төрөл. Багагүй хугацаанд хүч хөдөлмөрөө зарцуулаад мөнгө багатай ивээн тэтгэгчгүй зэргээс болж хүссэн цолоо авч чадаагүй олон сайн залуу бөхчүүд байгаа. Ер нь Монгол бөхийн дүрэм журамд шинэчлэл хийж сүмо бөхийн хатуу дэг жаягаас заримыг нь оруулахад яадаг юм. Зөвхөн заримаас нь шүү. Жишээ нь сүмод авсан цолоо баталж чадахгүй бол хураадаг шиг тав давсан начин цолоо баталж чадахгүй бол, аварга арслангууд дор хаяж зургаа давж чадахгүй бол цолыг нь буцаагаад хурааж авъя. Ард түмэн алдар цолыг тэдэнд харамлахгүй өгч чадсан шигээ өршөөхгүй буцаагаад авч яагаад болохгүй гэж.

Эсвэл цагаан сарын барилдаанд муу барилдвал чансаа бууруулна гэдэг ч юм уу. Даваа болгонд цол олгохоо болих хэрэгтэй. Ингэж даваа болгонд цол олгож байгаагаас болж энэ найраа улам хөгжиж байдаг гэхэд хилсдэхгүй. Мөн дөрвийн давааны оноолтыг бүр болиулаад сугалаа болгочихвол таарна. Тэртэй тэргүй аз хийморь шалгасан наадам юм чинь ядаж гомдолгүй биз дээ. Ер нь энэ талаар олон жил барилдсан аварга арслан хэн ч бай бөхөө гэсэн сэтгэлтэй л бол нэгийг бодох цаг болжээ. Өвдөг шороодолгүй байж аварга арслан ямарч цолонд хүрдэг монгол бөхийн дархлаагаа улам бүр сэргээн хөгжүүлж хатуу дэг жаягтай сумо бөхөөс авах нэгийг нь авч гээх нэгийг нь хаяхад болохгүй юу байв гэж.

Ц.Цэцэгжаргал http://niigmiintoli.mn/
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Bulga » Sat Jul 23, 2011 3:37 pm

Тэр 4096 бөх барилдах барилдааны 1 ын даваа гэж аймшигтай юм болно доо хэхэ түрүүлсэн бөх нь 12 давж түрүүлнэ тмээ
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ХАЛИУН » Thu Aug 04, 2011 4:22 pm

тэрїїнд бїртгэж байгаа гэсэн шт хэхэ давах унах нь хамаагїй нэр нь геннист бичигдэх юм гэсэн хэхэ бїртгїїлнээ
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron