Toba's wrote:Энэ хүн зодог тайлаал Монгол бөхийн нэр ард түмнийхээ дунд хүнд илт суларсан шүү. Яах аргагүй Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Цэрэнпунцаг, Сумъяабазар нар бүгдээрээ сайн бөхчүүд бие хаа бяр чадлын хувьд зарим нь Сүхбатаас илүү гэцгээх байх гэхдээ Баянмөнх аваргаас ч болдог юмуу Сүхбатын ааш авираас болдог юмуу жаахан гадуурхангуй байлгадаг байсан. Тэгж ганцаардангуй байсан нь ч нөгөө талаар амжилт үзүүлэхэд нь нөлөөлсөн байх. Тэр нэг цагаан сараар Өсөхөө, Сумъяа 2 Баагий аваргад унаж өгдөг талаас бодвол Сүхбатын зөв, зөрж муудалцаж ганцаардаж явсан тулдаа өөрөөрөө амьдарсан, амжилт үзүүлсэн болно.
Нэг их ааш аягны хувьд муу гэхээр хүн биш шүү дээ. Минийхээр бол энэ хүний хийсэн сонголтууд л тиймэрхүү байдалд хүргэсэн болвуу. Хувь хүн талаас нь бодож үзвэл, тэр сонголтуудыг нь буруутгах аргагүй юм. Юуны өмнө нөгөө Мөнхбат аваргыг тойрж халх, Баянмөнх аваргыг тойрж ойрад гэж нутгархалцдаг 70-аад оноос эхтэй хуваагдалын үр байгаа болвуу. Мөнхбат аваргын нутгийн бөх байж, Баянмөнх аваргын хүргэн болсонд, нутгархдаг хэд нь дурамчхан байсан шиг байгаан. Уг нь үндэсний нэгдмэл байдал талаас нь харвал харин ч зөв алхам хийсэн гэж боддог. Тэгэж байтал 98 оны билүүдээ сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргад Бат-эрдэнэ аварга, түүний оронд Одхүү начныг авч явснаар тэр 2 муудалцсан шиг байгаа. Ямар ч билээ сонин дээр, аварга өөрөө, Баянаа аварга, бас эхнэр нь өөр өөрийнхөөрөө Бат-эрдэнэ аваргыг буруушаасан аястай ярилцлага өгч, нөгөө талаас нь Баярсайхан заан ярилцлага өгч, сонингоор дамжсан хэрүүл болж байсан юмдаг. Гомдоллосон хүнийг тээршаадаг зангаараа манайхан тэгхэд ихэнх нь Сүхбат аваргыг буруутгаж байсан. Дээр нь Бат-эрдэнэ аваргын нэр хүнд ямархуу байсан билээ нөлөөлсөн байх. Тэгээд цаашдаа чиний хэлсэнчлэн Бат-эрдэнэ аварга, Өсөхбаяр аваргатай болсон явдлаас болж тэр хүмүүсийн фэнүүдийг өөрийн эсрэг болгосон байх.
Тэрнээс биш хүн чанар, энэ тэр талаасаа нэг их бусдаас дор гэж хэлэгдэхгүй хүн байх.