by Nomer 7 » Sat Jan 27, 2007 12:10 pm
Английн “Челси” багт тоглодог Украины легионер Андрей Шевченко уржигдар “Уайкомб” багийн эсрэг тоглохдоо хоёр гоол оруулж хєгжєєн дэмжигчдээ баярлууллаа. Тэрээр 10 тоглолтын дараа анх удаа гоол оруулж байгаа нь энэ. А.Шевченко тоглолтын дараа сэтгvvлчдийн асуултад хариулжээ.
-Та их сайн тоглолоо. Єєртєє их итгэлтэй байсан?
-Тиймээ, багтаа тус болж чадсандаа их баярлаж байна. Манай баг гайхалтай тоглолт vзvvлж чадсан.
-Та хоёр гоол орууллаа. Гоол оруулахын амтыг бараг мартаад байв уу?
-Yнэн шvv. Гоол оруулах юмсан гэж ямар их хvссэн гээч. Бараг зvvдлэх шахсан. Сvvлдээ vvнээс болж эхнэртэйгээ ч муудалцсан удаатай. Yнэнийг хэлэхэд, бэлтгэл хийхдээ ч сэтгэлээр унадаг байсан.
-Яагаад?
-Олон хvн надад итгэж, найдаж байгаа. Тэдний итгэлийг би гоолоор л хариулах ёстой биз дээ. Гэтэл оруулж чаддаггvй. Харин єнєєдєр намайг бурхан ивээж хоёр гоол орууллаа.
-Дрогбатай их сайн ойлголцлоо?
-Гайгvй шvv.
-Дасгалжуулагч Моуриньо танд баяр хvргэж байна лээ. Ємнєх тоглолтод таныг харах ч vгvй байсан?
-Тэр сэтгэл хангалуун байсан. Моуриньогийн сэтгэлд нийцдэг зvйл гэж бараг байдаггvй. Ийм хvнийг баярлуулж чадсандаа сэтгэл хангалуун байна.
-Энэ тоглолтын ємнє таныг Моуриньотой уулзсан гэж сонссон. Юуны талаар ярилцсан юм бэ?
-Надад их итгэл хvлээлгэж буйгаа хэлсэн. Энэ тоглолтоос шалтгаалж vндсэн бvрэлдэхvvнд цаашид гаргах эсэхийг тодорхойлохоо ч хэлсэн.
-Тэгэхээр та одоо vндсэн бvрэлдэхvvнд гарсаар байх нь ээ?
-Тийм болов уу.
-Таны уналтын vе дууссан гэж ойлгож болох уу?
-Хичээж тоглох болно. Гэхдээ маргааш бvх асуудал шийдэгдэнэ гэж амлаж чадахгvй. Бэрхшээл их гарна. Хамгийн гол нь даваад гарна гэж бодож байгаа.
-Таны хєгжєєн дэмжигчид их баярлаж байна?
-Бурхны ивээлээр хоёр гоол оруулж тэднийгээ баярлууллаа. Баярласандаа болоод хэлэх ч vг олдохгvй байна.
-Та багаа солих уу?
-Энэ яриаг зориуд тараасан хvнийг би мэднэ. Тvvнтэй уулзсан, тэр надаас уучлал гуйж байна лээ.
-Ер нь ийм явдал болох магадлал бий юv?
-Миний гэрээ дуусаагvй байгаа. Тэгэхээр тайлбар хэлэх боломж алга.
-Моуриньо “Челси”-г ирэх улиралд дасгалжуулахгvй байх?
-Арай ч тvvнийг солихгvй байх.
-Yгvй ээ, Моуриньо єєрєє багаа орхих хvсэлтэй байгаа юм биш vv?
-Энэ талаар сонссон, мэдсэн зvйл алга. Хэрвээ vнэн бол харамсалтай байна.
-“Челси” тэмцээнийг хошуучилж буй “Манчестер Юнайтед”-аас олон оноо дутуу яваа. Гvйцэж чадах болов уу?
-Чадна гэж бодож байна. Ер нь тэгж бодохоос єєр аргагvй. Бидэнд зєвхєн алтан медаль хэрэгтэй.
-Аваргуудын лигт та олон гоол оруулж байсан. Амжилтаа ахиулах бодол бий юv?
-Мэдээж бодолгvй яахав.
-“Челси”-гийн давуу тал юу вэ?
-Зохион байгуулалт сайтай.
I'M BAAAAAAACK!!!!