INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby rednasca » Thu Jan 25, 2007 4:10 pm

ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:
ФИЛ ЖЭКСОН.......ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРЗ
яахын аргагүй зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.....өнгөрсөн жил Филийг эргэн ирж байхад түүнтэй байсан ч энэ багийг дахин аваргын төлөө өрсөлдөөнд ороход олон жил хэрэгтэй дээ гэж хүмүүс бодож байсан байх....гэвч одоо бол ер нь үзвэл ч үзчихээр баг гэж хэлэгдэх хэмжээнд тоглож байна....энэ гавьяаны ихэнх хэсэг түүнд ногдоно гэвэл хилсдэхгүй болов уу....
Кобиг "шинэчилж, залуучуудад итгэж, хамгийн гол нь бөөн гэмтэл бэртэл дунд багаа өрсөлдөөн дунд байлгаад л байна....
дээр дурдсан баахан дундаж тоглогчдыг хурцалж, дайчилж, давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглаж, Кобиг гурвалжин довтолгоонд уусгаж, түүнд лидерийн буурь суулгасан хүн бол ТЭР....
түүнтэй Эвери Жонсон /Даллас/, Жерри Слоун /Юта/, Д, Энтони /Финикс/ нар өрсөлдөх байх....эдгээр дасгалжуулагчид багаа тэргүүн зэрэглэлд багтаахын төлөө маш их зүйл хийж байгаа ч........Фил бол Фил буюу энэ жил түүний жил байх биз ээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Jan 25, 2007 4:24 pm

ШИЛДЭГ 6 ДАХЬ ТОГЛОГЧ БУЮУ НӨӨЦ ТОГЛОГЧ:
ЛЕАНДРО БАРБОЗА.......ФИНИКС САНС
энэ удаад миний зүгээс жаахан лобби орсон ч байж магад.....гэхдээ л түүний хурд, мэдрэмж, шидэлт энэ тэр гээд Нарнуудын өндөр амжилтад оруулж буй хувь нэмрийг үнэлэхгүй байхын аргагүй....уг нь Нэшийн ар тал болох үүрэгтэй тэрээр ихэвчлэн түүнтэй хамт талбайд тоглож, оноог ч ёстой түүж өгч байна....ялангуяа хамгийн ойрын өрсөлдөгчөө /Гордон/ талбай дээр нь ялалтын шидэлт хийж хожсон нь нэгийг бодогдуулна....
гэхдээ жижиг Бен маш чанга өрсөлдөгч болох нь....21 оноо авч багаа тэргүүлж буй тэрээр нөөц тоглогч багаа оноогоор тэргүүлсэн ховор сонин тохиолдлыг 1990 оноос хойш анх удаа давтах шинжтэй....гэвч сүүлийн үед дасгалжуулагч нь түүний гараанд гаргаад байгаа бөгөөд хэрэв энэ байдал үргэлжилбэл энэ шагналд нэр дэвшихгүй байх магадлалтай....учир нь энэ шагналыг авах хүн нь гараанд гарсанаасаа илүү олон тоглолтод нөөцөөс тоглосон байх ёстой юм байна....түүний хувьд 43 тоглолтын 12-т нь гараанд гарчээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Jan 25, 2007 4:36 pm

ОНЫ ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧ:
ШООН МЭРИОН.......ФИНИКС САНС
энэ удаад ч ямар нэг найраа ороогүй.....хэхэ.......жил бүр энэ шагналд өрсөлдөгчид буюу том Бен, АК-47, Боуэн, Артест нар нэг л тааруухан, өөрөөр хэлбэл стандартынхаа түвшингээс тааруу тоглож буй нь хэвийн хэмжээндээ тоглож буй Мэрионд боломж олгож байна гэж хэлж болохоор байна....Амаре эргэн ирсэнээр түүний самбар, оноо бага зэрэг буурсан боловч бусдаар бол нөгөө л Мэрион, нөгөө л Матрикс....
ер нь тодорхой, тасарсан тоглогч харагдахгүй байгаа боловч энд Кэмбиг дурдахгүй өнгөрч ёстой болохгүй....тэр самбар, блокоор гайхамшигтай үзүүлэлт үзүүлж буй хэдий ч үргэлж бэртэж гэмтэж байдаг түүнийг уламжлалаа дагахгүй гэх баталгаа байхгүй нь түүнд садаа болж магад....
гэхдээ Матриксын хувьд холбон тоглогчоос төвийн тоглогч хүртэлх бүх байрлалд хамгаалан тоглож чадах чадвартай нь түүний энэ нэр хүндтэй шагналыг хүртэх боломжийг улам ихэсгэж байгаа юм....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Jan 25, 2007 4:53 pm

ХАМГИЙН САЙЖИРСАН ТОГЛОГЧ:
ДЕРОН УИЛЬЯМС.......ЮТА ЖАЗ
уг нь Люк Уолтон, Кевин Мартин гээд маш сайжирсан хүмүүс байна л даа....гэхдээ багийн жинхэнэ лидер /яг Жон Стоктон шиг/ болж чадаж байгаа нь тэр...хатуу, чанга шаардлагатай Жерри Слоуны итгэлийг олж, багаа удирдан зохион байгуулж, амжилт гаргаж буй нь түүнд энэ шагналыг олгох нөхцөл гэж үзэж байна....статистикийн хувьд оноогоо 7-оор, дамжуулалтаа бараг 2 дахин нэмэгдүүлсэний зэрэгцээ тоглолтын эгзэгтэй үед оновчтой шийдвэр гаргах чадварыг нь мэргэжилтнүүд үнэлж байна....
гэхдээ түүнтэй өрсөлдөж буй хүмүүс ч бас харгалзан үзэх шалгуурыг санал болгож байна.....ялангуяа Уолтоны хувьд зун нилээн жин хасч, хурдаа нэмсэний ачаар энэ жил гойд амжилт гаргаж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, багтаа 3 дахь гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж байна...гэвч сүүлийн үед жаахан тааруухан тоглоод эхлэх чинь....
Мартины хувьд маш сайн тоглож буй ч өнгөрсөн жилийн төгсгөлд энэ хэмжээний тоглолт үзүүлж байсан болохоор тийм ч цочир сонин амжилтад тооцогдохгүй байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Fri Jan 26, 2007 9:53 am

Кобэ энэ жил ємнєх жилуудээс 10 гаруй ширхэг цєєн шидэлт хийж байгаа гэсэн. Ингэхээр унэхээр сайн байгаа.
Харин ойрд Крис Духон баг алж, бэлтгэлээ тасалснаас болж Бэн Гордон шилдэг 6 дахь тоглогчоос мултач болохоор байна. хэхэ...

Шилдэг хамгаалан тоглогчид Жош Смит vзэж болох л юм. Марион улирлыг бас л орон гаран эхэлсэн шvv.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby El Payaso » Fri Jan 26, 2007 12:02 pm

ene chene yahoo deer l bsan medee bna sh dee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Fri Jan 26, 2007 12:16 pm

тэгээд? чамайг ямар зорилгоор ингэж бичсэнийг гайхчихлаа....
миний хувьд Yahoo, ESPN, NBA гээд олон сайт ухаж, төнхдөг....
уншиж, судалсанаа өөрийнхөөрөө та бүхэнд хүргэхийг зорьдог....
үүнд юу нь буруу байна?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Fri Jan 26, 2007 12:23 pm

энэ удаад ямар ч найраагүй энэ удаа харин жаахан лобби орсон байх энэ тэр гэсэн байхаар чинь л гайхсын... өөрөө бичсэн өнгө аястай болцон болхоор л... яхав нэгэнт орчуулга бол орчуулга хэвээр нь л оруулсан нь дээр байх л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Khosoo » Fri Jan 26, 2007 12:31 pm

Мэндээ чи битгий хэрүүл өдөөд бай
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Fri Jan 26, 2007 12:33 pm

хөгшин нь мэргэжилтнүүдийн анализ, санал бодлыг нь уншиж, танилцсаны дараа өөрийнхөө дүгнэлтийг гаргадаг....
тэгэхээр шууд хуулдаг гэсэн үг биш байгаа биз....би ямар тэнд амьдарч, мэргэжилтэн биш...хэхэ....
барбозагийн хувьд ихэнх хүмүүс Гордоныг шилдэг гэж дүгнэж байгаа ч миний хувьд тэр шилдэг санагддаг учраас л тэгж лобби энэ тэр гэж бичиж байгаа хэрэг....санал зөрөх үе зөндөө л таарна ш дээ...хө...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Fri Jan 26, 2007 12:33 pm

би хүссэнээ бичнэ... бичүүлмээргүй бол бандаж болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Khosoo » Fri Jan 26, 2007 12:36 pm

Мэндэ өнөөдөр яачихсан юм? Нэг л бишээ.. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Fri Jan 26, 2007 1:00 pm

зүгээрээ....хэрүүл өдөөд байх юу байхав....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby avarga » Fri Jan 26, 2007 4:29 pm

rednasca wrote:ХАМГИЙН САЙЖИРСАН ТОГЛОГЧ:
ДЕРОН УИЛЬЯМС.......ЮТА ЖАЗ
уг нь Люк Уолтон, Кевин Мартин гээд маш сайжирсан хүмүүс байна л даа....гэхдээ багийн жинхэнэ лидер /яг Жон Стоктон шиг/ болж чадаж байгаа нь тэр...хатуу, чанга шаардлагатай Жерри Слоуны итгэлийг олж, багаа удирдан зохион байгуулж, амжилт гаргаж буй нь түүнд энэ шагналыг олгох нөхцөл гэж үзэж байна....статистикийн хувьд оноогоо 7-оор, дамжуулалтаа бараг 2 дахин нэмэгдүүлсэний зэрэгцээ тоглолтын эгзэгтэй үед оновчтой шийдвэр гаргах чадварыг нь мэргэжилтнүүд үнэлж байна....
гэхдээ түүнтэй өрсөлдөж буй хүмүүс ч бас харгалзан үзэх шалгуурыг санал болгож байна.....ялангуяа Уолтоны хувьд зун нилээн жин хасч, хурдаа нэмсэний ачаар энэ жил гойд амжилт гаргаж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, багтаа 3 дахь гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж байна...гэвч сүүлийн үед жаахан тааруухан тоглоод эхлэх чинь....
Мартины хувьд маш сайн тоглож буй ч өнгөрсөн жилийн төгсгөлд энэ хэмжээний тоглолт үзүүлж байсан болохоор тийм ч цочир сонин амжилтад тооцогдохгүй байна...

Minii huvid GSW-iin A.Biedrins, M.Ellis nar ovoo davhih baih gej bodoj bna... Nodningiin stattai ni haritsuulaad uzehed ene jil ih sain bgaa...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Khosoo » Fri Jan 26, 2007 11:58 pm

Би өмнө нь Аренасыг Финикстэй тоглож байхад "занаж" байгаад 51 оноо авсан гэсэндээ. Тэгсэн чинь цаадах чинь одоо 2 сарын 11нд Портлэндтэй хийх тоглолтонд мөн л 50-аас дээш оноо авах гэнэ. /дасгалжуулагч Нэйт МакМиллан нь мөн л Майк ДиАнтонигийн адил Мөрөөдлийн багийн туслах дасгалжуулагч байсан билээ/

Тэгснээ Аренас өөрөө хэлэхдээ: Би Майк ДиАнтонигийн эсрэг хэлж байгаад 50 аас дээш оноогоо авсан, одоо Портлэнд дээр мөн тэгнэ. Харин Майк Шашефски тэргүүтэй ДЮК-ийн эсрэг тогловол 84 юм уу 85 оноо авна гэсэн байна. Би Шашефскигийн багтай тогловол хэнд ч бөмбөг дамжуулахгүй. Өөрийн чаддагаа л тэд нарт үзүүлнэ гэжээ.

Даанч ДЮК тэй тоглохгүй нь балай юмдаа. тогловол гоё юм үзэх нь ээ. :mrgreen: Аан тийм. Бас Жерри Колангело багтай байсан бол 100 оноо авах нь л дээ... кеке
Last edited by Khosoo on Sat Jan 27, 2007 12:00 am, edited 1 time in total.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Жавхлан » Fri Jan 26, 2007 11:58 pm

Sain baitsgaana uu sagsan bumbug sonirhogch zaluusaa, minii huvid forum-iin talaar surhii medleg bhgui ch, sagsiig bol baga saga sonirhodog yum.Tiimees ta buhentei uzel bodloo soliltsoj bhaar shiidlee.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Khosoo » Sat Jan 27, 2007 12:01 am

Тавтай морилно уу
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Жавхлан » Sat Jan 27, 2007 12:07 am

NBA ALL Star Game-n Western, Eastern Conference-n garaanii 5 toglogchiin ners todorchee.

Western Conference:

C- Yao Min
F- Tim Duncan
F- Kevin Garnett
G-Tracy McGrady
G- Kobe Bryant

Eastern Conference:

C- Shaquille O'Neal :grin:
F- Chris Bosh
F- Lebron James
G- Dwayne Wade
G- Gilbert Arenas
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jan 27, 2007 12:19 am

Gehdee Yao-n hulduu avsan bertel All Star Game-s umnu amjij edgeh ni yu l bol. Mani hun ene jil avsan sanalaaraa terguulj chadaagui yum baina lee. Harin King James anh udaagaa hamgiin ih sanal avsan toglogchoor todorson gene. Tuunchlen Chris Bosh Indiana-n Jermaine-s avsan sanalaaraa iluu garsan yum baih, tegeed anh udaa garaand garah bolson yum baina ( eniig ingene gej hen medeh ve? :RD )
Minii huvid Shaq-iig shutseer irsen, tiimeeree ch uldeh bolno, manai hun ene jil dunguj 4 togloltond oroltsson bolovch, huuchin Center-iin hugarhai :mrgreen: gedgeeree garaand garah hemjeenii sanal avch chadsan baina, ene ni mani hunii 14 deh udaagaa All Star Game-d orj baigaa ni yum baih. Harin Kobe 9 deh udaa oroltsoh erhee avsan yum baina. Za etsest ni neg asuult uldeey de, ta nar ene jiliin All Star MVP hen avah bol? Mun 3-Point Shoot, Slam Dunk Champion hen boloh bol sanal bodoloo bichvel talarhah baina shuu!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Sat Jan 27, 2007 12:43 am

Neeree Lamar Odom, Kwame Brown 2 hezee talbaidaa irne gej baina? Ta buhend ene talaar medee baina uu? :smile:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby csc » Sat Jan 27, 2007 9:57 am

Yahoo ийн мэдээг орчуулаад тавьж байгаад баяртай байна, барбосагийн хувьд бол лоббисоод байх зvйл байхгvй Гордоноос илvv буюy нийт 7 ekcпeртийн саналаас 4-3 аар ялалт байгуулсан

шилдэг тоглогчид Наш Новицки 2 ийн оноо тэнцсэн байсан гэхдээ Наш авах биздээ

Новицкиг авахад тvлхэж байгаа нэг зvйл нь ноднин Наш ийг багийн гол тоглогчидийн нэг Амарe ийг байхгvйд багаа сайн авч явсан гээд єгсєн энэ жил болoхоор Амарe ирчихсэн дээрээс нь нэг хvнд 3 жил дараалж єгєх нь vv гээд , урд нь Жорданы ид veд Мэлoyн Баркли эднvvсд єгч байсан жишээнээс харахад Новицки д ч гэсэн боломж байгаа

мост импровэд тоглогчоор Кэвин Мартин болсон байлээ, Боозeр, Валтон, Ховард бас санал авцгаасан байна, Миамигийн Капоно ч бас
шилдэг дeфeнсив тоглогчоор Окафор, тэрээр ганцаараа бvх eкспeртийн саналыг 100 хувь авч чаджээ
шилдэг дасгалжуулагчаар Авeри Жонсон , Ф.Жаксон нилээн єрсєлдсєн байна тvvнтэй

гэхдээ эднvvс нь офишил биш одоогийн байдлаар гэж байгаа юм , NBA.com TNT, ESPN. Yahoo ийн ekcпeртvvдйин нэгдсэн дvн
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Жавхлан » Sat Jan 27, 2007 6:42 pm

Minii l huvid husen huleej baisan Odom min irlee :-D Gehdee orond ni Nuuruud Walton-iig bas l neg heseg uzegchidiin suudald shiljuuleh bololtoi :-) Haramsaltai dahiad neg medee duulgahad nuguu AK47-iin zamag ni bas l gatsjee, ingesneer manai hun neg hesegtee l buudaj chadahgui ni. Uchir ni unuudur bolson Shijir Altnuudiin esreg togloltond mani hunii nuguu l aldartai shagai ni tuuniig huuduj orhiloo. Yer ni suuliin ued ene toglogchid yagaad ingej buun buunuuruu gemteh bolvoo, arai ch iim baigaagui de. Expert-uud beltgeltei holbon tailbarlaj baigaa bolovch ter ni bas unenees hol baih shig baina. Gemtel holuur baig gej l zalbirhaas :D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Khosoo » Sat Jan 27, 2007 8:06 pm

нэг таамаг дэвшүүлэхэд энтертайнмент нь ихсээд бэлтгэлээ муу хийгээд байгаа юм болов уу? хэхэ.. Бэлтгэл муу бол тэгээд л гэмтэнэ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Жавхлан » Sun Jan 28, 2007 1:54 am

Beltgel muu bol amarhan gemtej magadgui l de, gehdee mergejiliin sport uchiraas achaalal ih baidag baih, avsan gemtlee oligtoi edgeej amjaagui baihad dahiad l talbaid gargadag. Tegeed ch jil toiron togloj baigaa humuus yadardag bailgui de. Chinii helseneer saihan zugaatsaj tsengedeg ni ch unen baihoo hehe...
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Tume » Sun Jan 28, 2007 4:20 pm

Ene jiliin All star-iin MVP T-Mac. gol ni west l yalj chadval .
User avatar
Tume
 
Posts: 6
Joined: Thu Aug 31, 2006 9:52 am

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests