Испанийн эзэн хааны Реал Мадрид клубт асар өндөр үнээр худалдагдан очсоноосоо хойш 7дугаарын өмсгөлтэй тоглож байгаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин залууг Криштиано Роналдо гэдэг.Түүний бүтэн нэр нь Криштиано Роналдо Дос Сантос Авиеро. Сантос Авиеро гэдэг нь түүний гэр бүлийн овог юм. Тэрээр 1985оны 2сарын 5нд Португалийн Мадейра арал, Фунчал хотод мэндэлжээ. Биеийн өндөр нь 185см. Тэрээр одоо Испаний эзэн хааны Реал Мадрид багт хүчин зүтгэхээс гадна Португалийн шигшээ багийн ахлагчаар тоглодог. Түүнийг яг одоогийн байдлаар хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин гэж нэрийдэж байгаа. Учир нь түүнийг Реал Мадрид баг худалдан авахдаа 80сая фунт стерлинг буюу 132сая ам.доллар төлж энэхүү тохиролцоо явагджээ.Роналдо нь хөлбөмбөгийн карьераа өсвөр үеийн CD Nacional багт тоглон эхлүүлсэн бөгөөд түүний гаргаж байгаа амжилт нь олны анхаарлыг татаж, улмаар 2улирлын дараа Португалийн Спортинг клубт шилжин тоглох болсон ажээ. Ингээд түүний хөлбөмбөгийн авъяас, ур чадварын талаар олон хүмүүс шагшин ярих болжээ.
Энэ л үед Английн Премьер Лигийн Манчестер Юнайтед багийн ерөнхий менежер, дасгалжуулагч Алекс Фергусон нь Роналдод 12.24сая фунт стерлингийн гэрээ санал болгон, өөрийн багт 2003онд элсүүлсэн юм. Тэр үед Роналдо 18настай байжээ.
Дараагийн улиралд нь Роналдо энэ багийн бүрэлдэхүүнд анхныхаа цомыг хүртсэн нь FA Cup байлаа. Тэрээр FA Cup-н финалын тоглолтын 44дахь минутанд Роналдо гоолдон багтаа давамгайллыг авчран улмаар Ruud Van Nistelrooy дубль хийн тэд FA Cup-н эзэд болсон юм.
2004онд Роналдо Европын аварга шалгаруулах тэмцээнд Португаль улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, анхныхаа гоолыг олон улсын түвшинд оруулж байжээ.
2008онд Роналдо нь Аваргуудын лигийн тэмцээнд Манчестер Юнайтед багаа түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгээд зогсохгүй уг тэмцээний шилдэг мэргэн бууч/
8гоол/ мөн тэмцээний шилдэг тоглогч болсон юм. МанЮ-гийнхан финалын тоглолтонд хүчирхэг өрсөлдөгч Челситэй тааран тоглосон бөгөөд 26дахь минутад Роналдо мөргөн гоолдож багтаа давамгайллыг авчирсан хэдий ч Лампард хариуг нь 45дахь минутад барьж үндсэн цаг 1:1р өндөрлөн нэмэлт цагт ч гэсэн аль аль багууд нь гоол оруулсангүй улмаар багууд финалд цохиж 6:5р МанЮ-гийнхан Челсиг буулган авсан юм.
Тэрээр энэ ондоо үнэхээр азтай одтой, гялалзсан тоглолт үзүүлсэн тул 2008оны “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” шагналыг ОУ-ын Хөлбөмбөгийн холбооноос хүртсэн юм.
Роналдогийн өсвөр нас:Криштиано Роналдо нь Мария Долорес дос Сантос Авиеро болон Хосе Динис Авиеро нарын отгон хүүхэд болон мэндэлжээ. Түүнд Роналдо гэх нэрийг өгөх болсон нь учиртай бөгөөд Роналдогийн эцгийнх нь дуртай жүжигчин АНУ-н ерөнхийлөгч асан Роналд Рейган байжээ. Тухайн үед Рейган харайхан ерөнхийлөгч болоогүй ч АНУ-н нэртэй жүжигчин байсан юм. Ингээд Роналд гэх нэрийг нь авч хүүдээ Роналдо болгон өгчээ. Роналдо нь Хюго гэдэг нэг ахтай, Элма болон Лилиана Катиа хэмээх 2эгчтэй юм байна.
Роналдо 8хан настай байхдаа сонирхогчдын багт элсэн орж, Андорина нэртэй бaгийн өмнөөс тоглох болсон гэдэг. 1995онд Роналдо нь орон нутгийн CD Nacional багтай гэрээ байгуулж, тэндээ тоглох болжээ. Энэ багт очингуутаа багийн амжилтыг өөрчилж, огцом өндөр амжилт гаргахад нь нөлөөлсөн байна.
Тэндээ аварга болсны дараа түүнийг Спортинг сонирхох болж улмаар багаа сольсон ажээ. Роналдо нь Спортингт очсоныхоо дараа тэдний өсвөрийн багт нь бэлтгэл сургуулилтаа хийгээд зогсохгүй Алкочетте нэртэй хөлбөмбөгийн академид нь суралцаж байлаа. Тэрээр ганцхан улирлын дотор Спортинг багийн олон түвшингийн багт нь зэрэг оролцсон хөлбөмбөгчин болсон юм. 16наснаас доош, 17наснаас дооош, 18наснаас доош, Б зэрэглэлийн баг, ингээд багийн үндсэн бүрэлдэхүүнд гээд Роналдо ганцхан улирлын дотор энэ бүгдийг хийж чаджээ. Роналдо 15хан настай байхдаа зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай гэж оношлогдсон нь түүнд хүнд цохилт болсон ажээ. Тэрээр хөлбөмбөгийн спортоо орхих талаар ч нухацтай бодож үзсэн гэдэг. Роналдогийн ээж нь хүүгээ хөлбөмбөгөөс хэсэг хугацаанд завсарлаж, эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг гаргасан юм. Эмч нар Роналдогийн зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөөд байсан хэсэгт нь мэс ажилбар амжилттай хийснээр Роналдо хөлбөмбөгийн талбайдаа эргэн гарчээ
Роналдог 16настай байхад нь тухайн үед Английн Ливерпуль багийн менежер байсан Жерард Хуллиер олж харсан боловч Ливерпуль багийн удирдлагууд нь Роналдог хэтэрхий залуу хэмээн татгалзаж байсан гэдэг.
2003оны зун Спортинг баг нь Английн Манчестер Юнайтед багийг 3:1 харьцаатай хожиход Роналдо тэдний анхаарлыг зүй ёсоор татжээ. Ингээд МанЮ-гийн тоглогчид тэр залуухан авъяаслаг тоглогчийг багтаа элсүүлэхийг Алекс Фергусонд уриалсан бөгөөд Алекс Фергусон ч Роналдог “юм дуулгах ирээдүйтэй хүүхэд” гэдгийг аль хэдийн олж харсан байсан гэдэг.
Роналдогийн идэр нас:Манчестер Юнайтед дахь кaрьераа Роналдо 2003оноос эхлүүлсэн байдаг. Тэрээр 2002-2003 оны улирлын дараа тус багийн түүхэн дэх анхы португаль тоглогч болон очиж байжээ.Роналдо нь багийн менежменттэй 12.24сая фунт стерлингийн гэрээ байгуулж байсан гэдэг.
Түүнийг ямар өмсгөлтэй тоглох тал дээр талууд харилцан зөрөлдсөн нь тодорхой шалтгаантай байжээ. Роналдо нь Португалийн Спортинг багтаа өмсөж байсан 28дугаартай өмсгөлийг хүссэн боловч МанЮ-гийн зүгээс “7” дугаартай тоглуулахыг хүсчээ. Учир нь “7” дугаарын өмсгөлтэй тоглож байсан үе үеийн домог болсон шилдэг хөлбөмбөгчид болох Жорж Бест, Браян Робсон, Эрик Кантона, Дэвид Бекхэм нарын жишгээр Роналдог энэ дугаартай тоглох нь зөв гэж багийн удирдлагууд үзсэн ажээ. Ингээд Роналдо маань “7” дугаартай тоглох болжээ. Роналдо нь МанЮ-гийн дэбютээ Болтон багийн эсрэг хийж, тоглолтын 60дахь минутад сэлгээгээр талбайд гарч байжээ. Тэгвэл анхныхаа гоолыг 2003оны 11сарын 1ний өдөр Портсмут багиийг 3:0 харьцаатай хожсон тоглолтонд чөлөөт цохилтоос гоол оруулж байжээ. 2005онд Роналдод ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос Оны шилдэг залуу хөлбөмбөгчин шагналыг олгосон юм.
2007оны 4сарын 13ны өдөр тэрээр МанЮ-тай 5жилийн хугацаатай 31сая фунт стерлингийн гэрээг байгуулснаар МанЮ-гийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болж байжээ. 2006-2007оны улирлын Аваргуудын лигийн хагас финалд МанЮ-гийнхан Милантай тааран тоглож өөрсдийн талбай дээрээ 3:2хожин харин айлын талбай дээр 3:0р хожигдон нийлбэр дүнгээр 5:3 болж тус тэмцээнийг орхисон. Харин тэднийг хожсон Миланчууд финалд Ливерпүүлийг буулган авч аварга болсон юм. 2009оны 1сарын 8ны өдөр Роналдо нь Манчестер хотын нисэх буудал руу явдаг тунельд гоёмсог Феррари 599GB Fiorano машинтайгаа явж байхдаа осолдсон боловч азаар ямарч гэмтэл аваагүй юм. Цагдаа нар түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах тусгай багажаар үлээлгэж үзээд хэвийн байсан тул явуулсан гэдэг. Тэрээр дараа өдрийнх нь өглөө бэлтгэлдээ очихыг нь харсан хүмүүс үнэхээр гайхаж байжээ. Учир нь түүний гоёмсог Феррари машин лааз шиг болтлоо эвдэрсэн байхад Роналдо зүв зүгээр байгаад зогсохгүй бэлтгэлээ хэвийн хийж байжээ.
Энэ ослоос яг 4өдрийн дараа ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос Роналдод “Оны шилдэг хөлбөмбөгчин” шагналыг олгосон бөгөөд 2001онд Люис Фиго хүртэж байснаас хойш анх удаа л Португаль тоглогч энэ шагналыг авч байгаа юм.
Тэрээр 2007-2008оны улиралд Премьер лигийн нийт 33тоглолтонд оролцож 31гоол оруулсан амжилтаар тус улирлын Прьемер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрээр энэ улиралдаа нийт 47тоглолтонд оролцож 42гоол оруулсан юм. Тэр үеэс л Реал Мадрид клубынхан түүнийг сонирхох болсон бөгөөд 2008оны зун 80сая еврог Роналдогийн төлөө төлөхөд бэлэн гэдгээ Манчестер Юнайтед багт мэдэгдсэн бөгөөд Манчестер Юнайтед баг уг саналыг хүлээж аваагүй бөгөөд Роналдо өөрөө ч гэсэн татгалзсан хариу өгсөн юм. 2008-2009оны улиралд Манчестер Юнайтед баг Премьер лигтээ түрүүлсэн ба мөн Аваргуудын лигийн финалын тоглолтонд Барселона клубт 2:0р хожигдон тус тэмцээний дэд аварга болсон юм. 2008-2009оны улиралд Роналдо өмнөх улиралд үзүүлсэн амжилтаа харайхан үзүүлж чадаагүй юм. Тэрээр Премьер лигийн мэргэн буучдын жагсаалд 2т буюу Челси клубын довтлогч Анелкагийн дараа орсон юм.
2009оны зун Реал Мадрид клуб Криштиано Роналдуг 94сая еврогоор эгнээндээ нэгтгэсэн юм. 2009оны 06сарын 26ны өдөр Испаний эзэн хааны Реал Мадрид багаас мэдэгдэл гаргаж, Криштиано Роналдо нь 2009оны 7сарын 1нээс эхлэн тус багийн бүрэлдэхүүнд тоглох болсныг мэдэгдсэн юм. Роналдо нь Реал Мадридтай 6жилийн гэрээ байгуулсан байна. Гэрээний хувьд жил бүр 13сая фунт стерлинг авах гэнэ. 2009оны 7сарын 6ны өдөр Реал Мадрид багийнхан Роналдог олон нийтэд танилцуулсан байна. Реал Мадридын Сантяго Бернабеу стадионд 80000 гаруй шүтэн бишрэгч нь Роналдог хүлээн авсан юм.
Тэрээр Реал Мадридын бүрэлдэхүүнд 9дугаартай тоглох болсон. 2009оны Оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг Барселона клубын довтлогч Месси авсан бөгөөд Роналдо удаалсан юм. Тэрээр Реал Мадридад өнгөрүүлсэн эхний улиралдаа үнэхээр амжилттай тоглосон ба Ла Лигийн нийт 29тоглолтонд оролцож 26гоол оруулсан юм. Харамсалтай нь Реал Мадрид клуб 2009-2010оны улиралд Ла Лигт Барселона клубээс 3оноо дутаж 96оноотойгоор 2р байрт орсон юм. Харин Роналдо маань Аваргуудын лигийн нийт 6тоглолтонд оролцож 7гоол оруулсан (мэргэн буучдын жагсаалтанд 2т орсон) ба Реал Мадрид баг нь хэсгээсээ нэгээр гарч Лионтой сугалаа таарсан бөгөөд харамсалтай нь хожигдсон юм. Уг тэмцээний мэргэн буучаар Барселона клубын довтлогч Месси тодорсон бөгөөд тэрээр Аваргуудын лигийн нийт 11тоглолтонд оролцож 8гоол оруулсан юм.
2010оны Өмнөд Африкт зохиогдсон Хөлбөмбөгийн дэлхийн аваргад тэрээр Португаль улсынхаа шигшээ багийн ахлагчаар тэрээр тоглосон бөгөөд Португальчууд үхлийн G хэсэгт Бразил, Зааны ясан эрэг, Хойд Солонгос гэсэн улсуудтай орсон юм. Тэд Бразил, Зааны ясан эрэгтэй 0:0р тэнцсэн бөгөөд Хойд Солонгосын шигшээ багийг 7:0р буулган авснаар хэсгээсээ 2оор гарсан юм. Хойд Солонгостой хийсэн тоглолтонд тэрээр 1гоолын дамжуулалт, 1гоол оруулсан юм. Тэд хэсгээсээ 2р гаран хүчирхэг Испаничуудтай тааран тоглож Давид Виллад гоол алдан хожигдож уг тэмцээнийг орхисон юм. Харин тэднийг хожсон Испаничууд цааш тоглон ээлж дараалж хожсоор дэлхийн аварга болсон юм.
2010оны зун Реал Мадрид клубын амьд домог 7дугаартай тоглогч Раул Гонзалез багаа орхих болсон талаараа мэдэгдэж Германы Шальке04 багтай гэрээ байгуулсан юм. Ингэснээр Реал Мадрид клубын 7номер эзэнгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Роналдо Реал Мадрид клубын удирдлагад 7дугаартай тоглох хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн юм. Тэрээр өмнөх Манчестер Юнайтед багтаа 7дугаартай тоглодог байсан бөгөөд Португалийнхаа шигшээд ч гэсэн7дугаартай тоглодог юм.
Улмаар Реал Мадрид клуб түүний хүсэлтийг хүлээж аван тэрээр 7дугаартай тоглох болсон юм. Харин түүний 9номерийг 11дугаартай тоглодог байсан Бензема эзэмших болсон юм. Реал Мадрид клуб нь 2010оны зун дасгалжуулагчаа солин 2010оны аваргуудын лигт түрүүлсэн Интерийн менежер, дасгалжуулагч Жозе Моуринью-г авсан
Роналдогийн Реалд өнгөрүүлсэн 2дах улирал үнэхээр гайхалтай байсан. Тэрээр нийт 54тоглолтонд оролцож 53гоолыг оруулсан бөгөөд нь баг нь 18 жил авч чадаагүй байсан Эзэн хааны цомоо авч , олон жилийн хар цувралуудаа зогсоож чадсан юм. Роналдо энэ улиралд лигтээ 40гоол оруулснаар шинэ амжилтын эзэн болсон бөгөөд өмнө нь энэхүү амжилтыг Уго Санчез болон Зарра нар 38гоол оруулснаар эзэмшиж байсан юм. Ирэх улиралд бүр их амжилт хүлээж байгаа гэж итгэж байна.
Роналдо нь 2007он хүртэлх амьдралынхаа тухай намтар ном бичсэн нь “Moments” нэртэйгээр 2007оны 12сарын 15ны өдөр хэвлэгдэн гарч байжээ.
Роналдо нь гэр бүлийнхэнтэйгээ хамтран “CR7” нэртэй загварын boutique байгуулсан ба одоо Португалийн Лиссабон, Мадейра хотуудад дэлгүүр нь байдаг. Роналдо ээжийнх нь амь насыг аварсан эмнэлэгт 2009оны 3р сард 100,000 фунт стерлинг хандивласан байна.
Роналдо нь 2010оноос эхлэн Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй болзож байгаа бөгөөд зарим хэвлэлээр Роналдо тэрэнд гэрлэх санал тавьж тун удахгүй гэрлэхээр төлөвлөөд байгаа гэж бичсэн байна
Роналдо нь 2009оны 7сард өөрийгөө хүүтэй болсон хэмээн өөрийн Твиттер хуудсан дээрээ мэдэгдсэн бөгөөд түүний ээж нь түүний сүйт бүсгүй биш гэдгийг хүртэл мэдэгдсэн юм. Хэвлэлүүдийн олж мэдсэнээр түүний хүүгийн ээж нь Америк зөөгч бүсгүй ажээ. Түүний хүү нь 2010оны 6сарын 17нд төрсөн бөгөөд хүүгийнх нь нэр Криштиано Роналдо Жуниор ажээ. Түүний хүү Роналдогийн ээж, эгч нарын асран хамгаалалтанд байдаг