Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Fri May 20, 2011 9:40 am

Шигшээд дараах тоглогчид дуудагдаж... Мано одоо баахан нас нь явж байгаа гаруудыг дуудаад байх юм.. Маню-н ихрүүдийг дуудмаар байдаг...
Гансо гэмтсэн гэсэн, Копа-с өмнө эрүүл болчихвол үнэхээр багт хэрэгтэй байна даа...
Төвд Лусио, Луйзао 2-с биш Тиаго, Луйз 2-г шууд гараанд гаргаасай. Жигүүрт энэ удаадаа Майкон гарсан нь дээр байх. Дани ч шигшээд нэг л эвээ олохгүй байгаад байгаа.. Ер нь тэгээд ДА-р Рафаел-г гарааны тоглогч болцон байна гэж найдаад байгаа.

Goleiros
Julio César (Inter de Milão)
Jefferson (Botafogo)
Victor (Grêmio)
Fábio (Cruzeiro)

Laterais
Daniel Alves (Barcelona)
Maicon (Inter de Milão)
André Santos (Fenerbahçe)
Adriano (Barcelona)

Zagueiros
Lúcio (Inter de Milão)
Thiago Silva (Milan)
David Luiz (Chelsea)
Luisão (Benfica)

Volantes
Lucas Leiva (Liverpool)
Ramires (Chelsea)
Sandro (Tottenham)
Henrique (Cruzeiro)
Anderson (Manchester United)

Meias
Elano (Santos)
Elias (Atlético de Madri)
Lucas (São Paulo)
Thiago Neves (Flamengo)
Jadson (Shakhtar Donetsk)

Atacantes
Robinho (Milan)
Neymar (Santos)
Alexandre Pato (Milan)
Nilmar (Villarreal)
Leandro Damião (Internacional)
Fred (Fluminense)
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Fri May 20, 2011 11:54 pm

Бразилын домогт хөлбөмбөгчин Ronaldo 6-р сарын 7-нд явагдах Румыны эсрэг тоглолтод шигшээ багийнхаа өмсгөлийг эцсийн удаа өмсөн талбайд гарахаар болсон тухай Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Mano Menezes нэгэн мэдэгдэл дээрээ хэлжээ.

Эдүгээ 34 настай Бразил хөлбөмбөгчин Ronaldo нь карьерынхаа эд оргил үед дэлхийн том клубууд болох Barcelona, Inter, Real Madrid, AC Milan клубуудэд хүчин зүтгэж байсан бөгөөд тэрээр Бразилийн Corinthians клуб тоглож байгаад өнгөрсөн 2-р сард их спортоос зодог тайлах болсноо мэдэгдсэн билээ.

1994, 2002 оны ДАШТ-д түрүүлж, 1998 оны ДАШТ-ий мөнгөн медалийг энгэртээ зүүж байсан Ronaldo ирэх сард явагдах Румыны эсрэг нөхөрсөг тоглолтод үндэсний шигшээ багийнхаа өмсгөлийг эцсийн удаа өмсөж тоглохоор болж байгаа юм байна.

Mano Menezes ‘AFP’-д өгсөн ярилцлагадаа: “Бид түүнээс(Ronaldo) их зүйлийг асуухгүй. Энэ бол тэр талбайд гарсан гэдгээсээ илүүтэйгээр түүний хувьд нөхөрсөг байдлыг илтгэсэн сайхан мөч байх болно. Тэр тоглолтын эхний хагаст талбайд гарч хэдэн минутын туршид тоглох болно. Завсарлагааны үеэр тэр шигшээ багтайгаа үдэлтийн арга хэмжээг хийж болно” хэмээн хэлжээ.

Тус нөхөрсөг тоглолт нь Бразилчуудын хувьд Аргентин улсад явагдах Copa America тэмцээний бэлтгэл тоглолт нь бөгөөд 6-р сард Бразилчууд Нидерландын шигшээ багтай мөн нөхөрсөг тоглолт хийх болно.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sat Jun 04, 2011 10:54 am

Goiânia-д 2015 оны Копа болохоор болж байгаам байх...Бразилийн хөлбөмбөгийн ерөнхийлөгч Ricardo Teixeira тус хотын амбан захирагч Marconi Perillo-той уулзах үеэр үүнийг зарласан байна. Өнөөдөр энэ хотод шигшээ баг Нидэрландын шигшээ багтай нөхөрсөг хийх гэж байна.

Лусио маань шигшээдээ 100 дах тоглолтоо хийх гэж байгаам байна. Тэрээр одоогийн Бразилийн шигшээд хамгийн их шигшээн төлөө тоглолтонд оролцсон тоглогч ба нийтдээ 125 удаа шигшээд дуудагджээ.
Image

Мано Нидэрландын эсрэг дараах гарааг гаргана гэж хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
---------------------Julio Cesar
Daniel Alves------Lucio----Thiago Silva--Andre Santos
--------------------Lucas Leiva
-------------Ramires---------Elano
------Robinho---------Fred------------Neymar


Манай нэг фэний сэтгэгдлээс нь хүргэвэл Мано-н шигшээн дуудлагуудыг шүүмжилсэн зүйлсийг бичжээ. Ингэж бичиж...
Халк хаана байнаа? Тэр энэ улирал 35 гоал, 17 ассист хийсэн шүү дээ...
бас Марсэло хаана байнаа? Энэ залуу хамгаалагчаар тоглодог ч довтолгоонд түлхүү оролцдог, энэ улиралд 4 гоал, 7 ассист өгсөн шүү дээ...
Рафаэл, Фабио нар хаа байнаа? Манчэстэр-н гайхалтай өсөн дэвжиж буй хамгаалагчид...
Бастош хаа байнаа? гайхалтай тоглогч... мөн Эрнандэс хаа байнаа, нэг алдаа л түүнийг ингээд шигшээгээс холдуулах гэж үү, тэр бол Thiago Neves, Jadson нараас илүү сайн хагас...

Бидэнд урд шугманд хүчирхэг тоглогчид хэрэгтэй, яагаад Халк байхгүй байнаа, Пато гэмтээд байдаг, Робиньо их олон боломж хийсгэдэг, Фрэд харин харьж яваа, түүний тоглолтын ид үе нь өнгөрчихсөн шүү дээ...

Би үнэхээр Мано-д дургүй байна, тэр яагаад Халк-г үл хайхраад байнаа..... гэсэн зүйлсийг бичиж... бас хоосон юм бол бичээгүй л байна... ялангуяа тэр Маню-н 2 ихэр мөн Бастош нарыг фит байх үед нь үргэлж л дуудаж байх хэрэгтэй...Халк бас шигшээд үзэх л хэрэгтэй...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sat Jun 04, 2011 11:14 am

Өнгөрсөн үеийн Бразил вс Голланд
Image

Өнөөдөр болох нөхөрсөгт хэн ялсан нь хоорондын тоглолтын харьцааг тэргүүлэх ба 2 шигшээ хоорондоо нийт 10 удаа тоглосноос тус тус 3 ялж, 4 удаад нь тэнцэж салжээ.
1998 онд Францад болсон ДА-н хагас шигшээд 2 баг үндсэн цагт 1-1 р тэнцсэн ч сүүлд пэналти цохин Таффарэл-н ур чадвараар Бразил цааш шалгарч байлаа.
Мөн өөр нэгэн ДА-н хагас шигшээд таарсан нь 1974 оны Гэрманд болсон ДА ба Кройфф-р манлайлуулсан Нидэрландын баг ялж цааш шалгарч финалд хүрч байжээ.
Хамгийн сүүлд 2 баг 2010 оны ДА-н шөвгийн 8-д тааран тоглосон ба мөн Нидэрланд 2-1 ялан цааш шалгарсан юм.
Харин 1994 оны Америк-д болсон ДА-н шөвгийн 8-д мөн таарсан ба Бразил тоглолтын эхний 2 гоалыг хийж тэргүүлж эхэлсэн байна. гоалуудыг Бэбэто, Ромарио нар хийж. Гэвч улбар шарууд бууж өгөлгүй үзсээр Бэргкамп, Винтэр нар тус тус гоалдож тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн ч эцэст нь Бранко гоалдож Бразил цааш шалгаран явсаар ДА болсон байна.
2 баг тус тус 15 гоалыг эсрэг багтаа хийжээ.

Өмнөх тоглолтуудын огноо - харьцаа - талбай
02/05/1963 - Brazil 0 x 1 Netherlands - Amsterdam Friendly

03/07/1974 - Brazil 0 x 2 Netherlands - World Cup West Germany

20/12/1989 - Brazil 1 x 0 Holland - Friendly in Rotterdam

09/07/1994 - Brazil 3 x 2 Netherlands - World Cup United States

31/08/1996 - Brazil 2 x 2 Netherlands - Amsterdam Friendly

07/07/1998 - Brazil 1 x 1 Netherlands - World Cup France

05/06/1999 - Brazil 2 x 2 Netherlands - Friendly Salvador

08/06/1999 - Brazil 3 x 1 Netherlands - Friendly in Goiania

09/10/1999 - Brazil 2 x 2 Netherlands - Amsterdam Friendly

02/07/2010 - Brazil 1 x 2 Netherlands - World Cup South Africa
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sun Jun 05, 2011 6:29 pm

шөнө уг нь Нэймар нилээн хэдэн боломж гаргасан шт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Sun Jun 05, 2011 8:35 pm

2-р хагаст олон боломж гаргаж хамаагүй илүү тоглосон, Голландууд 11 үүлээ байж бөмбөгөө ч олигтой эзэмшиж чадахгүй байсан гэнэ. Харин 1-р хагаст Улбар шарууд боломж илүү гаргасан юм гэнэ.
Нэймэр бол хөөрхөн л тоглосон бололтой. Тоглолт эхлээд удаагүй Рамирэс гуай шар карт 2 дараалж аваад 11 дэх минутад талбайг орхисон ч 0-0 харьцаагаар тэнцжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Sun Jun 05, 2011 9:06 pm


http://www.youtube.com/watch?v=ujd0XbsIHhY&feature=player_embedded#at=199

8н минутын тойм.
Неймар сайн тогложээ...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby meesh » Sun Jun 05, 2011 10:26 pm

Барнаба wrote:2-р хагаст олон боломж гаргаж хамаагүй илүү тоглосон, Голландууд 11 үүлээ байж бөмбөгөө ч олигтой эзэмшиж чадахгүй байсан гэнэ. Харин 1-р хагаст Улбар шарууд боломж илүү гаргасан юм гэнэ.
Нэймэр бол хөөрхөн л тоглосон бололтой. Тоглолт эхлээд удаагүй Рамирэс гуай шар карт 2 дараалж аваад 11 дэх минутад талбайг орхисон ч 0-0 харьцаагаар тэнцжээ.


Рамирэс 79 дээр л хоёр дахиа авсан байна шт...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sun Jun 05, 2011 10:29 pm

11 мин үлдээд бхад л бхгүй юу даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby meesh » Sun Jun 05, 2011 10:37 pm

Тоймыг харж байж л мэдлээ бичснээр нь унших юм бол эхний 11 минутад хөөгдсөн гэж ойлгогдохоор байгаа биз дээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Tue Jun 07, 2011 10:14 pm

Румынтэй хийх тоглолт манай цагаар өглөө 8,50аас бна уу даа?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Wed Jun 08, 2011 8:58 am

Роналдогынхоо сүүлийн тоглолтыг үзэх гэсэн чинь Англи хэлтэй стрийм олддоггүй ээ бна уу?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Seikoni » Wed Jun 08, 2011 9:26 am

Фрэдээр сэлгэж орж ирлээ. Яаая бас лунзгар тарган байна шүү.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Wed Jun 08, 2011 9:32 am

Линк байхгүй юу?
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Finalist » Wed Jun 08, 2011 9:34 am

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Seikoni » Wed Jun 08, 2011 9:35 am

Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Wed Jun 08, 2011 9:49 am

Нэймар болон Робсон түүнд 3 гоё боломж гаргаж өглөө.. 2ыг нь яг гоё цохьсон боловч хаалгач түүнд саад боллоо доо.. нэг нь бол бараг 100% гоол бсан шүү.. алдчаад инээгээд л.. хэхэ.. ямар гоё харагдаж байваа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Wed Jun 08, 2011 10:26 am

Elias, Jаdson 2-ыг суулгамаар байна. Яах гэж дууддаг байна. Энэ Jаdson-г.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby ider » Wed Jun 08, 2011 3:54 pm

Манай үеийн домог хүндэтгэлтэйгээр зодог тайлав.
Бразилийн Кориантис багт тоглож байгаад хөлбөмбөгөөс зодог тайлахаа зарлаад байсан амьд домог Роналдо шигшээ багийн алдарт шар цэнхэр өмсгөлтөйгөөр сүүлийн удаа талбайд гарлаа. Тэрбээр Румина - Бразилын нөхөрсөг тоглолтон дээр 30 дах минутанд 19 номертой Фред-р сэлгэгдэн талбайд гарч ирлээ. Шигшээ багийн нөхөд нь түүнийг тоглолтыг эхний хагасыг дуустал тоглоно гэж мэдэж байсан учраас түүнд гоол оруулах боломж гаргахын төлөө тоглож байлаа. Үнэхээр ч тэд хэд хэдэн боломж гаргаж өгсөн юм.
Түүнийг орж ирсэнээс 5 мин-н дараа Неймар түүнд гоол оруулах боломж гаргаж өгсөн бөгөөд харамсалтай нь манай хүн тоглоогүй удсанаас ч юм уу хаалагач руу эгц цохиж алдлаа. Минут ч хүрэхгүй Робиньо түүнд 100% -н гоол оруулах боломж олгосон бөгөөд харамсалтай нь хэрхэн цохисныг нь бичлэгнээс харна биз дээ хэхэ. Гэсэн нь ч багийн андууд нь түүнийг тэвэрч урам зориг оруулж байлаа. Манай хүн аргагүй л улам бүдүүрээд нэг л эв хавгүй болчихсон байлээ.


http://www.youtube.com/watch?v=5yJaxZQtbd4

Ийнхүү шүгэл дугарч манай домогт агуу эрийн хөлбөмбөгөөс үдэх ёслол эхэлсэн бөгөөд тэрбээр 2 хүүтэйгээ оролцсон бөгөөд ёслол дууссаны дараа хувцас солих өрөө рүүгээ инээмсгэлэн явсан билээ. Еслолын ажиллагаа нь түүний дэлхий аваргад оруулсан гоолыг бэлэгдсэн 15 туг намирч гарч ирсэн бөгөөд Роналдо фенүүдээсээ зодог тайлах ёслолдоо гоол оруулан та нартаа гэнэтийн бэлэг барьж чадаагүйд уучлал хүссэн бөгөөд түүний карьер нь бүхэлдээ гоолоор дүүрэн байсан тухай дурссан юм.

Image

Image

Image


Роналдо гэх агуу эр дэлхийн аваргын цомын тэмцээнд 15 гоол оруулж мэргэн бууч цолыг эзэмшидгийг хүн бүхэн мэдэх билээ. Харин тэрбээр Бразилын үе үеийн шидтэнгүүдийг оруулсан гоолынхоо тоогоор хөлбөмбгийн хаан алдарт Пеле-с бусдыг нь илүүрхдэг юм байна. Мөн тэрбээр өөрийнх нь шигшээ багт үзүүлсэн амжилтыг шигшээ багийн залуу од Неймарыг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар дурьджээ.
Түүний кареер-г товчхон дурьдвал :
Мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа бразил-н Крузейро багаас 1993 онд буюу 16 настайдаа эхэлж байсан бөгөөд тухайн жилээ бразилын аварга шалгаруулах тэмцээнд 16 тоглолтод 14 гоол (Баха-н эсрэг 5 гоол )оруулан шуугиулж байсан юм. Дараа жил нь шигшээ багт нэрлэгдэж аваргын цомыг алдарт Ромарио,Дунга-н удирдсан самбаристачуудтай дэлхийн аваргын 4дэх цомыг хүртэж улсынхаа лигт 22 гоол оруулж хөлбөмбөгийн акуулуудын нүдэнд өртөж эхэлсэн юм.
ПС эйндховенд 1994 онд 6 сая доллараар худалдагдсан бөгөөд 96 он хүртэл тэнд тоглосон бөгөөд алдарт Барселона багт 96-97 он худалдагдаж дараачаар нь 2002 он хүртэл Италийн Интер Милан багт тоглосон юм.
Чухам 97 оны Роналдог хэн ч зогсоошгүй бүх үеийн хамгийн шилдэг страйкер гэж алдарт аналистууд үнэлдэг бөгөөд манай хүнийг үнэхээр ч энэ үед хэн ч зогсоошгүй байсан юм. Шигшээ багийн анд Ривалдотой үүсгэсэн хослол үнэхээр хамгаалагчдын толгойны өвчин болж байсан юм. Тэрбээр миний санахын 96,97 онд дэлхийн шилдэг хөлбөмбгчийн шагналыг хүртэж байсан билээ.
1997 онд шигшээ багаа ахалж багтайгаа Холбооны цомд түрүүлсэн юм. Мөн Америк тивийн улсуудын хооронд зохиогддог тивийн аваргын тэмцээн болох Копа Америка-д 1997,1999 онд тасархай түрүүлсэн билээ.
1998 оны Францад болсон Дэлхийн аваргын тэмцээнд багаа ахлан амжилттай оролцон шигшээд шалгарсан боловч шигшээд нутгийн эзэн Зидан тэргүүтэй Францчуудад бут ниргүүлсэн билээ. Энэ тоглолтын өмнөх Роналдогийн биеийн байдлын талаар хачирхмаар явдал тохиолдсон байдаг бөгөөд тэрбээр тоглолт эхлэхээс 45 хан минутын өмнө эмнлэгээс шууд тоглолтод оролцсон юм. Илүү дэлгэрэнүй мэдмээр байвал гүүглэ ахаасаа асуугаарай. Ямар ч байсан тэрбээр энэ дэлхий аваргад 4 гоол оруулсан юм.
1999 оны 11 сарын 29 нд тэрбээр Интерт байхдаа Лецце эсрэг лигийн тоглолтонд хөлөө гэмтээн хагалгаанд орон талбайд 2000 оны 4 сарын 12 нд Италийн цомын шигшээд Лацио-н эсрэг эргэн гарсанг бөгөөд 7 хон минут тоглоод гэмтсэн хөлнийхөө гэмтлийг сэдрээх нь тэр. Ингээд 2002 оны дэлхийн аваргыг өнжих аюулд өртөөд байлаа. Бурханы авралаар сайн эмчийн ачаар тэрбээр дэлхийн аваргаас хэдхэн сарын өмнө гэмтэл нь эдгэсэн бөгөөд Япон Солонгос болох дэлхийн цомд бүрэн бэлэн болоод байлаа.
Гэмтэлтэй формоо алдсан гэж түүнийг шигшээд багтаасныг зэмлэх хүмүүс цөөнгүй байлаа. Тэр үед Роналдо тэргүүтэй бразил шидтэнгүүдийг гайхамшгийг бүтээнэ гэсэн хүмүүс цөөхөн байсан юм. Учир нь манай эрийг гэмтэлтэй формоо алдсан гэж, Ронни тэр үед дөнгөж гарч ирсэн хүмүүс тэр бүр мэдэхгүй мөн дэлхийн аваргад орох эрхээ тэд нэлээд зовж байж болж авсан байлаа. Ихэнх хүмүүс Франц , Англи ,Аргентин ,Герман зэрэг тоотой хэдхэн багуудыг цом хүртэх боломжтой багуудаар нэрлэж байлаа. Ядаж байхад хэсгийн эхний тоглолтод Туркын эсрэг хийж Роналдо гоёмсог гоол оруулсан ч Ривалдо-н хачирхалтай зальжин эргэлзмээр торгуулын цохилтоор 2-1 харьцаатай зовж хожсоноор хүмүүсийн таавраас гарах нь тэр. Гэвч дараа нь юу болсоныг бүгд мэднэ. Ялангуяа 1/4 шигшээд т Англитай хийсэн тоглолт хөлбөмбөгийн түүхэнд үлдэх өрсөлдөөнтөй цөс хөөргөсөн тоглолт болсон билээ. Бекхамын байндаа туссан дамжуулалт Оуэний гүйцээлт Рональдино -н галзуурал Ривалдо Роналдо-н төгс гүйцээлт Сийманы алдаа сэтгэлд тодхон үлджээ. Эхний тоглолтод эсэргүүцэл үзүүлсэн Түрэгүүдийг ч ядах юмгуй хожиж финалд Агуу эр маань гайхмшигт гоолууд оруулан Германы машинуудыг ажиллагаагүй болгож шар цэнхэрүүдийн 5 дахиа аваргаласан тэр дэлхий аварга манай хүнийг энэ дэлхийн хамгийн шилдэг довтлогч болгосон билээ. Тэрбээр 8 гоол оруулан мэргэн бууч болж тэр жилийнхээ шилдэг хөлбөмбөгч болгосон билээ.
2002-с 2008 онд оддын цуглуулга Реал, 2009 онд АС Милан багт тоглож байгаад нутгийнхаа Кориантис багт тоглосон юм.
2006 онд Герман болсон дэлхийн аварга түүний хувьд сүүлийнх байсан юм. Манай хүн бэлтгэлийг багсгасан уу жаахан одуудтай цуг тоглосоор зугаа цэнгэл хөөсөн үү нормал 80кг -саа 90 кг болтлоо таргалж хурд нь үлэмж багассан юм. Тэр дэлхийн аваргаар хүмүүс ихэнх нь ганц л багийг дэлхийн аварга болно гэж зөгнөж байсан нь Бразил байлаа. Гэвч хагас 1/8 шигшээд Ганатай хийсэн тоглолтонд манай хүн 15 дах гоолоо хийж бүх цагийн мэргэн буучаар шалгарч хурд эрс буурсан нь ажиглагдсан юм. Тэрбээр уран хууралтаараа 15 дах гоолоо оруулсан дэлхийн аваргад оруулсан сүүлийн гоол нь байлаа. Улмаар 1/4 шигшээд тоглолт таардаггүй өнөөх Зидан тэргүүтэй Францчуудад Анри-н оруулсан нэг гоолоор хожигдсон билээ.
Тэрбээр 615 тоглолтоос 414 гоол оруулжээ. Заза ингээд дуусгьяа даа. Бусад амжилтыг нь бичье гэхээр бүтэн өдөр зарцуулагдах юм шиг байна.
Үнэндээ бидний хүүхэд байхад байрны ах нар маань Марадонна, Пеле гээд бишрэн ярьдаг байж билээ. Үнэндээ Марадонна намайг хөлбөмбөг сонирхож эхэлж байх үед хамгийн сүүлийн дэхий аваргадаа оролцож байсан. Нээх хол санагддаггүй байлаа. Гэхдээ л яг тэр үед Роналдо гэх 9 номертой халзан этгээд туулай шиг инээмсгэлсээр бөмбөгийг баруун солгойгүй хаалганд бороо оруулж хөлбөмбөгт гэх спортод эргэлт буцалтгуй донтуулсан буруутай этгээд билээ. Ривалдо, Роберто Карлос, Роналдо , Роналдиньо гээд зүүд шиг сайхан байжээ. Энэ агуу эрийг үзэж хөлбөмбөг гэдэг агуу спортын хатуу ширүүнийг, хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй байж ямар ч саад бэрхшээл бүрийг давж оргилд хүрч болдогыг харж ухаарсан билээ. Бидний үеийн баатар ,баярллаа чамд Роналдо Луйз Наззаро Де Лима!!!

Чамайг хөлбөмбөгт ирэхээс өмнө ба хойно:
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby AG » Wed Jun 08, 2011 6:01 pm

Гайхалтай
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Wed Jun 08, 2011 8:17 pm

Идэрээ гоё шүү
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Wed Jun 08, 2011 9:19 pm

Brazil squad for Copa America:

Goalkeepers Victor (Gremio), Julio Cesar (Inter)

Defenders: Daniel Alves (Barcelona), Maicon (Inter), Andre Santos (Fenerbahce), Adriano (Barcelona), Lucio (Inter), Thiago Silva (Milan), David Luiz (Chelsea) Luisao (Benfica)

Midfielders: Lucas Leiva (Liverpool), Ramires (Chelsea), Sandro (Tottenham), Jadson (Shakhtar Donetsk), Elias (Atletico Madrid), Elano (Santos), Paulo Henrique Ganso (Santos), Lucas Silva (Sao Paulo)

Forwards: Robinho (Milan), Alexandre Pato (Milan), Fred (Fluminense), Neymar (Santos)
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Wed Jun 08, 2011 9:26 pm

Халк?? Эрнанес? Марсело?? Бастос?? Фернандо? Фернандино?
надаа лав эндээс Элиас, Жадсон, Лукас Силва, Фред нтр бол дэмий л санагдаж бна...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Wed Jun 08, 2011 11:59 pm

Халк, Марсело 2-г багтаадагүй сонин л байна. Тэр Фред энтрээр яахжгаан...
Ер нь энэ жилийн Копад Бразил, Аргентин 2 арай л сулхан оролцох юм шиг санагдаад байхийн. Аягуу бол энэ 2-с өөр баг түрүүлж магадгүйдээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Thu Jun 09, 2011 12:04 pm

Saiza wrote:Халк?? Эрнанес? Марсело?? Бастос?? Фернандо? Фернандино?
надаа лав эндээс Элиас, Жадсон, Лукас Силва, Фред нтр бол дэмий л санагдаж бна...


Лукас Силва болж байна. Том тоглолтын утаа үнэрлэх хэрэгтэй.

Энэ Жадсан бол бишээ. Урагшаа дамжуулалтууд нь нэг бол худлаа, нэг бол таслуулна.

Фредын оронд адаглаад Нилмарыг дуудах хэрэгтэйштэй. Бие хаа ижилхэн.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron