by Ladykop » Mon May 23, 2011 7:51 pm
Дээр оруулсан линк дээрхийг орчуулаад оруулчлаа.
Одоогийн Барса бүх үеийн шилдэг баг мөн үү... Аль баг хамгийн шилдэг нь вэ... Энэ талаар удахгүй ББВ-ийн хэлэлцүүлэг болох юм байна.
Ингээд бүх үеийн шилдэг багуудыг дугаарлалгүй гээр танилцуулъя.
1. 1990-ээд оны Барселона. Йохан Круйфын “Мөрөөдлийн баг” 4 жил дараалан Испанийн аварга болж, 1992 онд клубын анхны цомыг авчирсан.
Одод: Роналд Куйман, Пеп Гвардиола, Майкл Лаудруп, Христо Стойчков.
2. 1970 аад оны эхэн үеийн Аяакс. Rinus Michels эхлүүлэн, Круйф үргэлжлүүлж, Total Football гэдэг зүйлийг бидэнд таниулсан тэр үеийн Аяакс 1971-1973 онуудад дараалан 3 удаа Европын цомыг хүртэж байсан.
Одод: Johan Cruyff, Ruud Krol, Johan Neeskens, Piet Keizer.
3. 1970 аад оны сүүл үеийн Ливерпүүл. 1976, 77, 79 онуудын Английн аварга, Боб Пейслийн Ливерпүүл нь мөн 1977, 1978 оны Европын цомыг авсан билээ.
Одод: Рэй Клеменс, Алан Хансен, Грэс Сунесс, Кэвин Кийган/Кенни Далглиш
4. 1967 оны Селтик. Яах аргагүй энэ жагсаалтын хамгийн өвөрмөц, гайхалтай багуудын нэг. Жон Стейний Европын цомын эзэн багийн бүх тоглогчид эхнээсээ эцсээ хүртэл Глазгогоос 30 милийн дотроос төрөн гарсан юм.
Одод: Ронни Симпсон, Билли Макнил, Жимми Жонстон, Бобби Ленникс.
5. 1968 оны Манчестер Юнайтед. Мюнхений ослоос 10 жилийн дараа Сэр Мэтт Басби дахин нэг гайхалтай багийг босгон, клубын анхны Европын цомыг авсан.
Одод: Нобби Стайлс, Бобби Чарлтон, Жорж Бест, Денис Лоу.
6. 2004 оны Арсенал. Арсен Венгерийн “ялагдашгүй” баг орчин үеийн Английн хөлбөмбөгийн түүхэнд ганц ч хожигдохгүйгээр аварга авсан баг болж байсан юм.
Одод: Сол Кэмпбелл, Патрик Виера, Денис Бергкамп, Тьери Анри
7. 1989/90 оны AC Милан. Сильвио Берлусконигийн сая саяын тусламжтайгаар Арриго Саччи түүхэн дэх хамгийн гайхалтай багуудын нэгийг босгосон юм.
Одод: Паоло Мальдини, Франко Бареси, Рууд Гуллит, Марко ван Бастен.
8. 1970 аад оны Бавария Мюнхен. Германы хамгийн шилдэг баг 1974-1976 онуудад Европын цом авснаараа түүхэн дэх 3 дараалж авсан 3 дахь баг болсон юм.
Одод: Сепп Майер, Франц Беккэнбауэр, Uli Hoeness, Герд Мюллер
9. 1950/60 оны Реал Мадрид. Магадгүй байнга л бусад багийг түүнтэй харьцуулах байх. Анхны 5 Европын цомыг хүртсэн тэд тухайн үеэсээ түрүүлсэн хөлбөмбөгийг тоглодог байсан юм.
Одод: Francisco Gento, Raymond Kopa, Ferenc Puskas, Alfredo di Stefano
10. 1960-аад оны Тоттенхэм. Билл Николсоны удирдлаган доор тэд 20-р зуунд анхны Лигийн аварга, Хөлбөмбөгийн холбооны цомыг зэрэг хүртсэн баг болж 1963 онд 0Европын цомын ялагч цомыг авч байсан билээ.
Одод: Данни Бланшфловер, Клифф Жонс, Бобби Смит, Жимми Гривс
11. 1960 –аад оны Сантос. Дотоодын хэд хэдэн удаагийн аварга, 1962, 63 оны Өмнөд Америкийн аварга, мөн жилүүдэд Тив хоорондын цомын эзэд тухайн үед дэлхийн хөлбөмбөгийг эзэрхийлж байсан.
Одод: Гилмар, Коутиньо, Пепе, Пеле
12. 1999 оны Манчестер Юнайтед. Сэр Алекс Фергюсоны хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн гайхалтай гурвал болох Лигийн аварга, ФА цом, Аваргуудын лигийн цомыг авсан юм.
Одод: Петр Шмайхел, Дэвид Бэкхем, Рой Кийн, Двайт Йорк,
13. 1980-аад оны Ливерпүүл. 1986 онд Кенни Далглишийн удирдлага дор Лигийн аварга, FA цомын аван дабль хийхээс өмнө Жо Фэган 1984, 1985 онд Европын цомын финалд очиж байсан юм.
Одод: Брюс Гробеллаар, Алан Хансен, Кэнни Далглиш, Иан Раш
14. 1960 болон 1970 аад оны үеийн Лийдс Юнайтед. Дон Ревигийн баг хэрхэн хожихоо мэддэг байсан юм. 1965-1974 онуудад 7 гол цомыг авч, топ4-өөс хэзээ ч буудаггүй байсан билээ.
Одод: Билли Бремнэр, Норман Хантер, Жонни Жайлс, Аллан Кларк
15. 2000 аад оны Барселона. Райкаард Барселоны нүүр царайг шинэчлэн 2005, 2006, онуудад Испанийн аварга, 2006 онд Аваргуудын лигийн аварга болж байжээ.
Одод: Карлес Пуйол, Деко, Роналдиньо, Эту
16. 1995 оны Аяакс. Залуу үеийг туршлагатай гайхалтайгаар хослуулан Луй ван Гаалиар удирдуулсан тэд Аваргуудын лигийн финалд илүү байсан АС Миланыг дийлсэн юм.
Одод: Райкаард, Сийдорф, Эдгар Давидс, Патрик Клуйверт
17. 1990 оны Ливерпүүл. 1989 оны улиралд хамгийн сүүлийн өдөр Аваргуудын титмээ Арсеналд алдаж байсан Кенни Далглишийн “улаанууд” 18 дахь аваргын цомоо 9 онооны зөрүүтэйгээр авч хариугаа авч байсан юм.
Одод: Алан Хансен, Жон Барнс, Питер Бийрдсли, Иан Раш
18. 2009-одоог хүртэл үеийн Барселона. 2008/2009 оны треблийн эзэд Пеп Гвардиолагийн Барса өнгөрсөн 2 жилд дахин Испанийн аварга авч, Аваргуудын лигийн финалд дахин үлдээд байна.
Одод: Шави, Иниеста, Херар Пике, Лайонел Месси
19. 1960 аад оны Inter Milan. Helenio Herrera-ийн Catenaccio хамгаалалтанд суурилсан баг 1963, 1965 66 онуудад Сери А-гийн аварга авч 1964 65 онуудад Европын цомын аварга авсан.
Одод: Giacinto Facchetti, Luis Suarez, Mario Corso, Sandro Mazzola.
20. 1978-80 оны Ноттингэм Форест. Брайн удирдлага дор хуучин 2-р дивизионоос дээд лигт гарч ирсэн эхний жилдээ аварга авч байсан.
Одод: Шилтон, Кенни Бернс, Жон Робертсон, Трэвор Франсис
Манайхаас 3 баг орсон байна.