Касересыг ер нь бол бараг 4.5 саяар өгч байгаа юм. 3 сая бэлнээр, 1.5 сая нь нэмэлт нөхцөлтөй.
Ибраг Миланд 30 саяар үнэлж өгсөн.
Зээл 6 сая + зун 24 сая = 30 сая
Гэхдээ азтай нь Ибра байнга гарааны эрхээ авсан мөн Милан лигтээ тэргүүлсэн болохоор гэрээний дагуу 35 сая болж өссөн.
Зээлээд 6 саяыг нь 8 сард бэлэн авсан. Одоо 29 саяын үлдэгдэл байгаа гэж ойлгоод байгаа.
Талх, Кеиррисон, Санчес 3-г 7, 8 сая хүргээд зарчихвал болж л байна. Тэртэй тэргүй үнэ нь улам унана.
Талх, Санчесын гэрээ ирэх жил дуусна. Наана нь зарах...
Төвдөө Милитог явуулаад лоанд байгаа Энрикег жинхэлж сэлгээнд суулгавал нээх алдахгүй дээ. Расинг.д сайн л байгаа.
Манайд яг одоогоор сэлгээнд суух сайн төв л хэрэгтэй.
Дээр нь нэмээд Фонтас, Бартра нар бол Копа мэтэд ойлгомжтой тоглолтонд төвд гарчихна.
Нэмээд төв тоглох чадвартай Абидал, Маше, Бүскеүтс байгаа гэж бодохоор төвийн хамгаалагч заавал энэ жилдээ нээх хэрэггүй л дээ.
Зүүн хамгаалалтанд Максвелл шаардлага хангахаа хэдийнэ байсан. Урагш бүтэлтэй орж чадахгүй, орохоороо татаж амжихгүй... Энэ улиралд их нэрвтүүлсэн 2 хүний 1, нөгөөх нь Милито.
Абидал ирэх жилдээ бол асуудалгүй байх, сэлгээнд нь Адриано бол боломжийн орлож байсан, нэмээд Jose Angel бол болж л байна. Залуухан, хямдхан...
Нэмээд зүүн ард онолын хувьд боломжтой сонголт гэвэл 1-Монтояа, 2-Бартра, 3-Фонтас. Фонтас ч гэхдээ төвдөө юу юм гэхээс жигүүрт бол арай л худлаа юм билээ. Бүүр аргагүйдвэл томоохон тоглолтонд муу ахлагч маань байна. Монтояа U-21 дуудагдаад хэрэндээ л боломжийн л байгаа.
Харин баруунд Алвес яалтчгүй класс юм болохоор маниус санаа нэг их зовдоггүй, дасчихсан ч юмуу.
Гэхдээ хамгаалалтын найдвартай хэрнээ эмзэг байрлал гэвэл надад бол баруун ар л санагдаад байгаа.
Ерөөсөө ганц дэндүү сүпер Алвес. Гай болж Алвес удаан хугацаагаар бэртвэл бараг л нам. Сэлгээ нь Адриано, бүүр аргагүйдвэл дахиал муу ахлагч маань л нэр нь орж ирж байна. Тэгээд ч ахлагч тухайлсан цөөн тоглолтонд л юу юм гэхээс байнга баруунд гүйж харайгаад явна гэвэл бас худлаа.
Монтояа, Бартра нар бол зүүнд Абидалыг тэгс ингэсгээд орлож болох ч баруунд Алвесын өнөөгийн үүргийг орлоно гэвэл ёстой хаа ч байсан түүхий байгаа.
Манай довтлогоо баруунаар их явдаг Алвесыг гэмтэлтэй, торгуультай эзгүйд жигүүрийн довтолгоо илт сулардаг сул талтай. Мессигийн тоглолтонд цаашлаад багийн гоолын тоонд хүртэл мэдрэгддэг нь аймар...
Зүүн бол яахав баруунтайгаа харьцуулвал боломжийн олон сэлгээтэй, довтолгоо дэмжих нь ч бага цагаа тулбал хүнгүйдсэн үед Маше хүртэл зогсож байж болох л байх.
Хамгаалалтын аль ч байрлалаа манайх яаж ийж байгаад нөхөөд тоглож болох ч баруун араа нөхөх хамгийн хэцүү.
Энэ улиралд ахлагч, Абидал эзгүйд манайх орлоод ард нь гарсан. Харин Алвес гэмтсэн бол
хэцүү шүү.
Санаснаар болдог бол зүүн баруун төвдөө гээд л 3 хамгаалагч авчмаар л байна. ккк Гэхдээ клүбын санхүү сайнгүй байгаа бас Фабри, Россигийн наймаанд их мөнгө зарж таарна.
Адриано маркын 2 талдаа тоглодог фүүлбайк сонирхвол юу юм гэхээс төвийн хамгаалалтанд энэ жилдээ бол мөнгө зарцуулахад дэмий л санагдаж байна. Тэртээ тэргүй ахлагч халаагаа өгөх цагт нэг класс тоглогч уруу цалинг нь амлаад мөнгөө бариад чичрээд дайрахаас хойш.
Тэгээд ч шинэ хамгаалагч ирвэл академийн 3 залууд боломж нь багасах л байх.
Манайхан сайхан санаа оноогоо нэмэрлээрэй.