Манай үеийн домог хүндэтгэлтэйгээр зодог тайлав.Бразилийн Кориантис багт тоглож байгаад хөлбөмбөгөөс зодог тайлахаа зарлаад байсан амьд домог Роналдо шигшээ багийн алдарт шар цэнхэр өмсгөлтөйгөөр сүүлийн удаа талбайд гарлаа. Тэрбээр Румина - Бразилын нөхөрсөг тоглолтон дээр 30 дах минутанд 19 номертой Фред-р сэлгэгдэн талбайд гарч ирлээ. Шигшээ багийн нөхөд нь түүнийг тоглолтыг эхний хагасыг дуустал тоглоно гэж мэдэж байсан учраас түүнд гоол оруулах боломж гаргахын төлөө тоглож байлаа. Үнэхээр ч тэд хэд хэдэн боломж гаргаж өгсөн юм.
Түүнийг орж ирсэнээс 5 мин-н дараа Неймар түүнд гоол оруулах боломж гаргаж өгсөн бөгөөд харамсалтай нь манай хүн тоглоогүй удсанаас ч юм уу хаалагач руу эгц цохиж алдлаа. Минут ч хүрэхгүй Робиньо түүнд 100% -н гоол оруулах боломж олгосон бөгөөд харамсалтай нь хэрхэн цохисныг нь бичлэгнээс харна биз дээ хэхэ. Гэсэн нь ч багийн андууд нь түүнийг тэвэрч урам зориг оруулж байлаа. Манай хүн аргагүй л улам бүдүүрээд нэг л эв хавгүй болчихсон байлээ.
http://www.youtube.com/watch?v=5yJaxZQtbd4Ийнхүү шүгэл дугарч манай домогт агуу эрийн хөлбөмбөгөөс үдэх ёслол эхэлсэн бөгөөд тэрбээр 2 хүүтэйгээ оролцсон бөгөөд ёслол дууссаны дараа хувцас солих өрөө рүүгээ инээмсгэлэн явсан билээ. Еслолын ажиллагаа нь түүний дэлхий аваргад оруулсан гоолыг бэлэгдсэн 15 туг намирч гарч ирсэн бөгөөд Роналдо фенүүдээсээ зодог тайлах ёслолдоо гоол оруулан та нартаа гэнэтийн бэлэг барьж чадаагүйд уучлал хүссэн бөгөөд түүний карьер нь бүхэлдээ гоолоор дүүрэн байсан тухай дурссан юм.
Роналдо гэх агуу эр дэлхийн аваргын цомын тэмцээнд 15 гоол оруулж мэргэн бууч цолыг эзэмшидгийг хүн бүхэн мэдэх билээ. Харин тэрбээр Бразилын үе үеийн шидтэнгүүдийг оруулсан гоолынхоо тоогоор хөлбөмбгийн хаан алдарт Пеле-с бусдыг нь илүүрхдэг юм байна. Мөн тэрбээр өөрийнх нь шигшээ багт үзүүлсэн амжилтыг шигшээ багийн залуу од Неймарыг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар дурьджээ.
Түүний кареер-г товчхон дурьдвал :
Мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа бразил-н Крузейро багаас 1993 онд буюу 16 настайдаа эхэлж байсан бөгөөд тухайн жилээ бразилын аварга шалгаруулах тэмцээнд 16 тоглолтод 14 гоол (Баха-н эсрэг 5 гоол )оруулан шуугиулж байсан юм. Дараа жил нь шигшээ багт нэрлэгдэж аваргын цомыг алдарт Ромарио,Дунга-н удирдсан самбаристачуудтай дэлхийн аваргын 4дэх цомыг хүртэж улсынхаа лигт 22 гоол оруулж хөлбөмбөгийн акуулуудын нүдэнд өртөж эхэлсэн юм.
ПС эйндховенд 1994 онд 6 сая доллараар худалдагдсан бөгөөд 96 он хүртэл тэнд тоглосон бөгөөд алдарт Барселона багт 96-97 он худалдагдаж дараачаар нь 2002 он хүртэл Италийн Интер Милан багт тоглосон юм.
Чухам 97 оны Роналдог хэн ч зогсоошгүй бүх үеийн хамгийн шилдэг страйкер гэж алдарт аналистууд үнэлдэг бөгөөд манай хүнийг үнэхээр ч энэ үед хэн ч зогсоошгүй байсан юм. Шигшээ багийн анд Ривалдотой үүсгэсэн хослол үнэхээр хамгаалагчдын толгойны өвчин болж байсан юм. Тэрбээр миний санахын 96,97 онд дэлхийн шилдэг хөлбөмбгчийн шагналыг хүртэж байсан билээ.
1997 онд шигшээ багаа ахалж багтайгаа Холбооны цомд түрүүлсэн юм. Мөн Америк тивийн улсуудын хооронд зохиогддог тивийн аваргын тэмцээн болох Копа Америка-д 1997,1999 онд тасархай түрүүлсэн билээ.
1998 оны Францад болсон Дэлхийн аваргын тэмцээнд багаа ахлан амжилттай оролцон шигшээд шалгарсан боловч шигшээд нутгийн эзэн Зидан тэргүүтэй Францчуудад бут ниргүүлсэн билээ. Энэ тоглолтын өмнөх Роналдогийн биеийн байдлын талаар хачирхмаар явдал тохиолдсон байдаг бөгөөд тэрбээр тоглолт эхлэхээс 45 хан минутын өмнө эмнлэгээс шууд тоглолтод оролцсон юм. Илүү дэлгэрэнүй мэдмээр байвал гүүглэ ахаасаа асуугаарай. Ямар ч байсан тэрбээр энэ дэлхий аваргад 4 гоол оруулсан юм.
1999 оны 11 сарын 29 нд тэрбээр Интерт байхдаа Лецце эсрэг лигийн тоглолтонд хөлөө гэмтээн хагалгаанд орон талбайд 2000 оны 4 сарын 12 нд Италийн цомын шигшээд Лацио-н эсрэг эргэн гарсанг бөгөөд 7 хон минут тоглоод гэмтсэн хөлнийхөө гэмтлийг сэдрээх нь тэр. Ингээд 2002 оны дэлхийн аваргыг өнжих аюулд өртөөд байлаа. Бурханы авралаар сайн эмчийн ачаар тэрбээр дэлхийн аваргаас хэдхэн сарын өмнө гэмтэл нь эдгэсэн бөгөөд Япон Солонгос болох дэлхийн цомд бүрэн бэлэн болоод байлаа.
Гэмтэлтэй формоо алдсан гэж түүнийг шигшээд багтаасныг зэмлэх хүмүүс цөөнгүй байлаа. Тэр үед Роналдо тэргүүтэй бразил шидтэнгүүдийг гайхамшгийг бүтээнэ гэсэн хүмүүс цөөхөн байсан юм. Учир нь манай эрийг гэмтэлтэй формоо алдсан гэж, Ронни тэр үед дөнгөж гарч ирсэн хүмүүс тэр бүр мэдэхгүй мөн дэлхийн аваргад орох эрхээ тэд нэлээд зовж байж болж авсан байлаа. Ихэнх хүмүүс Франц , Англи ,Аргентин ,Герман зэрэг тоотой хэдхэн багуудыг цом хүртэх боломжтой багуудаар нэрлэж байлаа. Ядаж байхад хэсгийн эхний тоглолтод Туркын эсрэг хийж Роналдо гоёмсог гоол оруулсан ч Ривалдо-н хачирхалтай зальжин эргэлзмээр торгуулын цохилтоор 2-1 харьцаатай зовж хожсоноор хүмүүсийн таавраас гарах нь тэр. Гэвч дараа нь юу болсоныг бүгд мэднэ. Ялангуяа 1/4 шигшээд т Англитай хийсэн тоглолт хөлбөмбөгийн түүхэнд үлдэх өрсөлдөөнтөй цөс хөөргөсөн тоглолт болсон билээ. Бекхамын байндаа туссан дамжуулалт Оуэний гүйцээлт Рональдино -н галзуурал Ривалдо Роналдо-н төгс гүйцээлт Сийманы алдаа сэтгэлд тодхон үлджээ. Эхний тоглолтод эсэргүүцэл үзүүлсэн Түрэгүүдийг ч ядах юмгуй хожиж финалд Агуу эр маань гайхмшигт гоолууд оруулан Германы машинуудыг ажиллагаагүй болгож шар цэнхэрүүдийн 5 дахиа аваргаласан тэр дэлхий аварга манай хүнийг энэ дэлхийн хамгийн шилдэг довтлогч болгосон билээ. Тэрбээр 8 гоол оруулан мэргэн бууч болж тэр жилийнхээ шилдэг хөлбөмбөгч болгосон билээ.
2002-с 2008 онд оддын цуглуулга Реал, 2009 онд АС Милан багт тоглож байгаад нутгийнхаа Кориантис багт тоглосон юм.
2006 онд Герман болсон дэлхийн аварга түүний хувьд сүүлийнх байсан юм. Манай хүн бэлтгэлийг багсгасан уу жаахан одуудтай цуг тоглосоор зугаа цэнгэл хөөсөн үү нормал 80кг -саа 90 кг болтлоо таргалж хурд нь үлэмж багассан юм. Тэр дэлхийн аваргаар хүмүүс ихэнх нь ганц л багийг дэлхийн аварга болно гэж зөгнөж байсан нь Бразил байлаа. Гэвч хагас 1/8 шигшээд Ганатай хийсэн тоглолтонд манай хүн 15 дах гоолоо хийж бүх цагийн мэргэн буучаар шалгарч хурд эрс буурсан нь ажиглагдсан юм. Тэрбээр уран хууралтаараа 15 дах гоолоо оруулсан дэлхийн аваргад оруулсан сүүлийн гоол нь байлаа. Улмаар 1/4 шигшээд тоглолт таардаггүй өнөөх Зидан тэргүүтэй Францчуудад Анри-н оруулсан нэг гоолоор хожигдсон билээ.
Тэрбээр 615 тоглолтоос 414 гоол оруулжээ. Заза ингээд дуусгьяа даа. Бусад амжилтыг нь бичье гэхээр бүтэн өдөр зарцуулагдах юм шиг байна.
Үнэндээ бидний хүүхэд байхад байрны ах нар маань Марадонна, Пеле гээд бишрэн ярьдаг байж билээ. Үнэндээ Марадонна намайг хөлбөмбөг сонирхож эхэлж байх үед хамгийн сүүлийн дэхий аваргадаа оролцож байсан. Нээх хол санагддаггүй байлаа. Гэхдээ л яг тэр үед Роналдо гэх 9 номертой халзан этгээд туулай шиг инээмсгэлсээр бөмбөгийг баруун солгойгүй хаалганд бороо оруулж хөлбөмбөгт гэх спортод эргэлт буцалтгуй донтуулсан буруутай этгээд билээ. Ривалдо, Роберто Карлос, Роналдо , Роналдиньо гээд зүүд шиг сайхан байжээ. Энэ агуу эрийг үзэж хөлбөмбөг гэдэг агуу спортын хатуу ширүүнийг, хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй байж ямар ч саад бэрхшээл бүрийг давж оргилд хүрч болдогыг харж ухаарсан билээ. Бидний үеийн баатар ,баярллаа чамд
Роналдо Луйз Наззаро Де Лима!!! Чамайг хөлбөмбөгт ирэхээс өмнө ба хойно: