:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Raldii » Wed May 18, 2011 4:41 pm

MIja wrote:Юу байцгаана. Ливэрпүүлийн шинэ панад байна. Мэдлэгээ, мэдсэн шинэ мэдээгээ хуваалцаж байгаарай найзуудаа..........

Тавтай морил
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby pein_akatsuki » Wed May 18, 2011 4:43 pm

миний энэ жилийн шилдэг лукас болвуудаа.байнгийн тогтцортой өндөр тувшинд тоглож байсийшд
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby badka_c1 » Wed May 18, 2011 6:54 pm

Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby badka_c1 » Wed May 18, 2011 8:02 pm

ПЛ-ийн Ливэрпүүлийн шилдэг 11

Сүүлийн 20 жилийг Ливэрпүүл багийн хувьд амжилттай байсан гэхэд хэцүү. Премьер Лиг гэж нэрлэхээс өмнө энэ баг Англид төдийгүй Европод өөрийн нэрээ мандуулж байсан билээ. Тэд хамгийн сүүлд 1989-90 оны улиралд Английн лигийн аварга болж байсан. Харин энэ улиралд Улаан чөтгөрүүд болох Манчестер Юнайтед түрүүлсэн тоогоор Ливэрпүүлийн дээр гарч ирлээ. ПЛ эхэлснээс хойш Ливэрпүүл дэд байранд 2001-2002, болон 2008-2009 оны улиралд шалгарч байсан. Гэсэн хэдий ч Ливэрпүүл Английн хамгийн агуу багуудын нэг хэвээр үлдэж агуу тоглогчид нь нэр хүндийн тавцанд заларч байна.

Хаалгач: Хосе Рейна (2005 оноос хойш, 279/0)
Image
“Пепе” Рейна гэж удам дагасан хаалгач. Түүний эцэг Мигель Рейна цагтаа Барселона, Атлетико багуудын хаалгыг манаж байсан бол бага Рейна зууны эхэн үед “блаугранас”ын номер нэг хаалгач болохын төлөө тэмцэж байсан. Пепе Рейна өөрийн нэрээ Барселонд гаргаж чадалгүй байсаар Вийяреал багруу орсон байгаа. 2005 онд Рафаэл Бенитез түүнийг Ливэрпүүл клубт урьж гэрэлтэж байсан гэхдээ тогтвортой бус Ежи Дудекийг орлуулах гэж авчирсан билээ. Рафа түүнийг Испанийн номер нэг хаалгач гэж танилцуулсан бөгөөд Рейна ч өөрийгөө тун амархан мэдрүүлсэн юм. Ийнхүү 6 жилийн хугацаанд Рейна багийн нэг номерийн хаалгач болж Ливэрпүүлийн түүхийн дээд амжилтуудыг эвдэж байна. Тэрээр хамгийн түрүүнд нэг гоол алдалгүй 50 тоглолт хийж, дараа нь 100-гийн амжилтыг давсан билээ. Түүнд мөн хуурай тоглолтын дээд амжилт болон хамгийн бага гоол алдсан улирлын дээд амжилт ноогддог юм. 3 удаа Пепе Рейна ПЛ-ийн шилдэг хаалгач болж 2009-2010 оны улиралд багийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн. Гайхалтай мэдрэмжтэй, торгуулийн цохилтыг гайгүй сайн хаадаг нь түүний сайн үзүүлэлтийн нэг.

Альтернатив: Ежи Дудек (2001-2007 186/0) Хөгжөөн дэмжигчдын хайртай тоглогч, Стамбулын үдшийн баатар. Гэсэн хэдий ч тогтвортой бус болхоор гараанд гарах эрхээ алдсан.

Баруун хамгаалагч: Стив Финнан (2003-2008, 217/1)
Ирландын хамгаалагч маань гараагаа Уимбилдон багаас эхэлсэн ч мэргэжлийн тоглогч болсон нь Веллинг Юнайтед багийн дараа юм. Түүний мэргэжлийн анхны баг нь Бирмингэм байлаа. Дараа нь Фүлхэм клубт байхдаа дээд лигт орж ирсэн. Ливэрпүүлийн баруун жигүүрийн хамгаалагч нараас хамгийн найдвартай, үнэлж болшгүй эрхэм нь Финнан болж байна. Хамгаалалтанд өөрийгөө мэдрүүлж, довтолгоог жигүүрээс сайн дэмждэг учраас түүнийг үргэлж гараанд гаргадаг байсан.

Альтернатив: Роб Жонс (1991-1999, 243/0) 1990 оны эхэн үед Английн шигшээн төлөө 8 тоглолтонд оролцсон боловч бэртэл гэмтэл түүний гайхалтай амжилтыг нураасан юм.

Төвийн хамгаалагч: Жэйми Каррагер (1996 оноос хойш, 666/5)
Image
Багийн амьд домог. Бага насандаа Эвертон клубыг дэмжиж байсан ч Ливэрпүүлийн бусад домгуудын адил Мерсисайдын улаан өнгийг гэрэлтүүлж, одоо ч гэрэлтүүлсээр байна. Багийн академиас гаралтай Каггарер эхэндээ Роб Жонсыг оролж баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан бөгөөд дараа нь цэвэрлэгчийн байрлал одоо харин өөрийн дархан байрлал болох төвийн хамгаалалтанд тоглож байна. Хэдийгээр өндөр хурд, техник байхгүй ч найдвартай, өөртөө итгэлтэй, довтлогч нарын хамгийн дургүй хамгаалагч болоод байна. Сүүлийн үед Каггарерын чадвар муудаж байгаа ч багийн тааруу үед ч лидер хэвээр байсаар ирсэн. Бэртэл гэмтэлд багагүй ороогдож байсан тэрээр талбайд эргээд нэр хүндтэй буцан ирж байсан. Талбайд Стивен Жэррардыг байхгүйд багийн ахлагчийн туузыг зүүдэг.
Альтернатив: Стефан Аншо(1999-2005, 205/0) Багийн түлхүүр тоглогчдын нэг байсан. 5 цом хүртэж 2001 онд Сами Хьюпиагийн хамтаар багийн төвийн хамгаалалтыг бүрдүүлж байсан.

Төвийн хамгаалагч: Сами Хьюпиа (1999-2009, 464/35)
Image
1999 онд Жэррар Улье төдийлөн нэрд гараагүй Финляндын төвийн хамгаалагчийн төлөө Виллем II багт 2,6 сая фунтыг төлж өөрийн болгож байсан. Ирээд удалгүй багийн гол төвийн хамгаалалтыг бүрдүүлж хэсэг хугацааны дараа багийн ахлагч болсон. Ухаанаа ашиглаж тоглох нь түүний гол давуу тал бөгөөд эхэндээ Стефан Аншотой гайгүй хосолж, дараа нь Жэйми Каррагертай тоглох болсон. Агаарт гайхалтай тоглож хамгаалалтанд болон эсрэг багийн хаалганы дэргэд найдвартай тоглолтыг үзүүлсээр ирсэн билээ. 2001 онд багийн хамтаар 5 цом хүртэж 2005 онд Аваргуудын лигийн аварга болсон. Цагтаа Иан Раш түүнийг Ливэрпүүлийн хамгийн сайн наймаа гэж хэлж байсан юм. 2008 оны намар Рафаэл Бенитез түүнийг аваргуудын лигийн нэрсийн жагсаалтанд оруулаагүй нь гайхшрал төрүүлж байсан ч сүүлийн улирлаа Ливэрпүүлд нэр төртэй өнгөрөөж улмаар Германы Бундеслиг руу явсан билээ.
Альтернатив: Марк Райт (1991-1998, 210/9) 1991 онд багийн хамгийн үнэтэй хамгаалагч /2,5 сая фунт/ болж багийн лидер,ахлагч байлаа. Мөн Английн шигшээд тогтмол тоглож байсан гайхалтай тоглогч.

Зүүн хамгаалагч: Йон Арне Риисе (2001-2008, 348/31)
Image
Норвегийн Олесунд багийн хүмүүжигч 20 насандаа Монакод орж тэндээ гайхалтай улирлыг өнгөрүүлж дараа нь 4 сая фунтээр Ливэрпүүл клубт ирсэн. Хүчирхэг, хурдтай хамгаалагч талбайн аль ч жигүүрээр орж ирэн гайхалтай хүчтэй цохилтоороо хаалгач нарыг дарамталдаг байлаа. Түүний биширмээр дамжуулалтын хүчээр Стамбулын эргэн ирэлт эхэлж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч тэрээр дараа нь торгуулийн цохилтоо алдаж байсан ч дараа жил нь Английн Холбооны цомын аваргаар Вэст Хэмийн хаалганд гоол оруулж алдаагаа засаж байсан удаатай. Рафа түүнд төдийлөн итгэл найдвар өгч байгаагүй бөгөөд Аваргуудын лигийн хасагдах шатанд Челси клубтэй тоглож байхад өөрийн хаалганд гоол хийснээс болоод нэр хүндээ бүүр ч унагаасан. Түүнийг Ром хотруу үдэн гаргасан боловч Ливэрпүү одоо болтол зүүн хамгаалагчийн асуудлаа цэгцэлж чадахгүй л байна.
Альтернатив: Стиг Инге Бьорнебю (1992-2002, 184/4) Хэдийгээр өөрийн нэр алдраа цуурайтуулах боломжтой байсан ч бэртэл гэмтэл түүнийг удаан зовоосон. ПЛ-ийн бэлэгдлийн шигшээд багтаж байсан.

Баруун хагас хамгаалагч: Дирк Кейт (2006 оноос хойш, 237/64)
Цөөхөн үсэгтэй хэрхээ дуудхад асуудалтай Голланд залуу уул нь довтлогч. Ливэрпүүлд тэрээр өөрийн үндсэн байрлалдаа тун цөөхөн тоглож байсан. Харин баруун жигүүрийн довтлогч юм уу хамгаалалтанд багагүй хувь нэмэр оруулсан. Дирк өөрөө хөдөлмөрч, багийг сэргээх хүчтэй, сүүдэр дор дарагдахыг хүсдэггүй гайхалтай сэтгэл зүйтэй тоглогч. Мөн хэзээд л багийн хэрэгтэй гоолыг хийж явдаг. Тиймээс л тэрээр Ливэрпүүлийн жинхэнэ шүтээн болж хөгжөөн дэмжигчдын хайрыг татсан. Энэ улирлын сүүлийг гайхалтай хийж байгаа Кейт 5 тоглогт дараалан гоолдсон 2 дахь тоглогч болсон байна. Түүний өмнө Жон Олдриж энэ амжилтыг эзэмшиж байсан юм.
Альтернатив: Патрик Бергер (1996-2003, 196/35) Довтолгооны хагас хамгаалагч маань 1990 оны сүүлээр багийн гол түлхүүр тоглогчдын нэг байсан. Харин дараа нь Чех залууг бэртэл гэмтэл зовоож эхэлсэн.

Төвийн хагас хамгаалагч: Дитмар Хаманн (1999-2006, 283/11)
Image
Цэвэрлэгийн байрлалд гайхалтай байсан Хаманн өөрийн амжилтын оргил үеэ Энфильдэд өнгөрөөсөн. 1998 оны дэлхийн аваргын өмнө Ньюкасл багт тоглож байгаад Жэрар Ульегийн 8 сая фунтын саналыг хүлээн аван Ливэрпүүлийн тоглогч болсон билээ. Талбайд гарсан эхний өдрөөсөө л Диди хөгжөөн дэмжигчдын хайрыг татаж багийн лидерүүдийн нэг болсон. Тэрээр эсрэг багийн тоглолтыг маш сайн уншиж, талбайн төвд тун хэрэгтэй хаалтуудыг хийдэг байсан. Хүчирхэг цохилтуудынхаа ачаар хэд хэдэн удаа хэрэгтэй гоолыг оруулж байсан түүхтэй. 5 цом хүртсэн жил Хаманн гол баатруудын нэг байсан бөгөөд Стамбулын “халуухан” үдэш сэлгээнээс гарч ирээд тоглолтыг яаж эвдэж байсныг Ливэрпүүлийн фэн болгон санаж байгаа байх. Тухайн үед тэрээр хугархай хөлтэй тоглож байсан ч тоглолтыг дуустал тэвчээр зааж тэр тусмаа өөрийн 11 м-ийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм. Мөн иймэрхүү үйл явдлыг тэрээр Холбооны цомын шигшээд үзүүлж байсан юм. 2006 оны зун Хаманн Ман Сити багт орж өвөл нь Лестер Сити багийг дасгалжуулах болсон. Түүний мөрөөдөл нь Ливэрпүүл багтай дахин ажиллах.

Альтернатив: Шави Алонзо (2004-2009, 210/9) Гайхалтай хагас хамгаалагч, тоглолтыг уншиж, мэдрэмжтэй алсын дамжуулалтыг өгч, талбайн төвөөс гоол хийж чаддаг хүн бол Алонзо. Алонзог алдсанаар Ливэрпүүлийн сүүлийн 2 жилийн амжилт буурсан.

Төвийн хагас хамгаалагч: Стивен Жэррард (1998 оноос хойш, 553/140)
Image
Хэлж заншсанаар танилцуулах хэрэггүй тоглогч бол Стивен Жэррард. Багийн бэлэг тэмдэг, ахлагч, лидер гээд олон сайн нэртэй. Түүнийг магтаж бичнэ гэвэл хэдэн зуун хуудас хэрэгтэй болно. Тэрээр Ливэрпүүл клубын төлөө асар их зүйлийг хийж, хийсээр ч байна. Хөгжөөн дэмжигчдын хайрыг татсан багийн шүтээн маань хэрэгтэй үед багаа аюулаас чирсээр ирсэн. Түүний алсын гайахалтай цохилтууд, дамжуулалт, найруулга, багаа авч явах сэтгэл зүй, бусдад хүндлэгдэх байдал, үлгэр дууриал болж байгаа нь гайхамшиг.
Альтернатив: Жэйми Реднапп (1991-2002, 308/41) Спайз Бойзын нэрээрээ алдаршсан хамгийн тод тоглогчдын нэг байсан. 1990 оны сүүлээр багийн ахлагчийн туузыг эзэмшиж байсан ч 2000-2001 оны улиралд нэг ч тоглолтонд бэртлийн улмаас оролцлж чадалгүй Тоттенхэм клуб руу зарагдсан билээ.


Зүүн хагас хамгаалагч: Стив Макманаман (1990-1999, 364/66)
1990 оны үеийн Английн хөлбөмбөгийн хамгийн шилдэг жигүүрийн тоглогчдын нэг байсан. Бага насандаа мөн л Эвертон клубыг дэмждэг байсан ч 18 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө Ливэрпүүл багт анхны тоглолтоо хийсэн. Бөмбөг эзэмшилтээр бусдыг бишрүүлж байсан тэрээр 1992 онд Английн Холбооны цомыг авахад гол баатруудын нэг байсан билээ. Спайз Бойзын эрин үеийн төгсгөл хүртэл багийн лидерүүдийн нэг байсаар ирсэн. Харин Жэррар Улье энэ бүхнийг дуусгаж түүнийг өөр багт зарсан нь хөгжөөн дэмжигчдэд таалагдаагүй. Чөлөөт агент болсон тэрээр Испанийн Реал Мадрид багт зарагдаж багийнхаа сольж болошгүй эрхэм болж байсан билээ. Тэрээр Англиас бусад оронд хамгийн сайн тоглосон тоглогчдын нэг байсан юм. Реал багтай Аваргуудын лигийн 2 цомыг авч өөрөө 2000 оны шигшээд гоолдож байсан. Амжилтын сүүлийн он жилүүдээ Ман Сити багт өнгөрөөж удалгүй ТВ-ийн од болсон байна. Одоо тэрээр Бирмингэм клубын хувьцааны хэдэн хувийг эзэмшиж багийн удирдлагуудын нэг болсон.
Альтернатив: Луис Гарсия (2004-2007, 121/30) Рафаэл Бенитезийн үеийн Ливэрпүүлийн довтолгооны цөм болж байсан тэрээр Ювентус болон Челси багуудын хаалганд ялалтын бөмбөгийг хийж Аваргуудын лигийн аварга болход гүн туслалцаа үзүүлж байсан юм.

Довтлогч: Робби Фаулер (1993-2006, 2006-2007, 369/183)
Image
Ливэрпүүлийн орчин үеийн түүхийн хамгийн шилдэг мэргэн бууч. Бага насандаа мөн л Эвертон клубыг дэмжиж түүнийг хөгжөөн дэмжигчид нь “Бурхан” хэмээн шүтдэг. Гоолын гайхалтай мэдрэмжтэйф Фаулер насанд хүрэхдээ аль хэдийнээ 100 гоол хийгээд амжсан. Хамгийн анх Лигийн цомын эхний тоглолтонд Фүлхэм клубын эсрэг гоолдож хариу тоглолтонд 5 гоолыг хийсэн юм. Харин ПЛ-ийн улирлын эхний 5 тоглолтын дараа анхны хет трикээ хийж үргэлж Спайз Бойзын эрин үеийн нэр хүндийн илэрхийлэл болж явлаа. Түүний гоол хийснийхээ дараа баярладаг сонин авираас нь болж хэд хэдэн удаа шийтгэж байсан удаатай. Ингээд Жэрар Ульегийн үед түүнтэй муудалдаж туслах Фил Томпсонтой нударга зөрүүлснээр 2001-2002 оны улиралд түүнийг Лидс Юнайтед багт зарсан. Дараа нь Ман Сити-д багахан хугацааг өнгөрүүлж, 2006 оны өвөл Рафаэл Бенитез түүнийг эргээд Энфильдэд авчирсан билээ. Хэдийгээр энэ үед тогтмол гараанд гараагүй ч хагас жил үнэнчээр зүтгэж дараа нь Кардифф Сити, Блекберн болон Австралийн багуудад тоглосон юм.
Альтернатив: Фернандо Торрес (2007-2011, 132/77) Гайхалтай мэргэн бууч. Гэхдээ бэртэл гэмтэл түүнийг байнга орооно. Дундаж гоол хийх үзүүлэлт нь гайхалтай. Хэрвээ тэрээр бэртэл авалгүй тоглож байсан бол гоолын тоо нь хэд хүрэх байсныг мэдэхгүй. Ливэрпүүл түүнийг 20 сая фунтээр авч байсан нь багийн дээд амжилт байсан бөгөөд харин энэ зун 2,5 дахин өндөр үнээр зарж чадсан юм.

Довтлогч: Майк Оуэн (1996-2004, 297/158)

Image
Тэрээр Робби Фаулерийн нэрийг дурсагдахаар гайхалтайгаар энэ багт орж ирсэн. Хурдтай, тэсрэлттэй энэ довтлогч эсрэг багийн хаалганы өмнө жинхэнэ гай болж байсан. Түүний энэ амжилт Жэрар Ульег Фаулерийг түлхэх боломжийг өгсөн юм. Оуэн гарч ирснээр Ливэрпүүл тун хэрэгтэй сэлгээтэй болж байсан бөгөөд хамтдаа ч мөн сайн тоглолтыг үзүүлж байсан юм. Гэсэн хэдий ч Ульд довтолгооны шугаманд хүчний довтлогч хэрэгтэй байснаар Оуэн-Хески гэсэн хослол гарч ирсэн юм. 1998 оны Дэлхийн аваргаар Оуэн өөрийн нэрээ мандуулж Аргентины хаалганд гайхалтай гоолыг оруулж байлаа. 2001 онд Ливэрпүүл 5 цом хүртэхэд Майкл Оуэн Европын шилдэг толгогч болж Алтан бөмбөгний эзэн болж байсан юм. Жэрар Улье багаас явсны дараа Майкл ч гэсэн дагаад Ливэрпүүлийг орхисон. Тэрээр Аваргуудын лигт түрүүлхээр Реалыг зорьсон ч түүнгүйгээр Ливэрпүүл өөрсдөө энэ эрхэм цомыг авсан юм. Дөнгөж 31 настай Оуэн одоо төдийлөн нэрээ гаргаж чадахгүй л байна. Мөрөөдөж байсан ПЛ-ийн цомоо авсан мөн Аваргуудын лигийн түрүүг авч болох ч тэрээр талбайд гарч өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж чадахгүй. Тэрээр өнгөрсөн зууны шилдэг хөлбөмбөгчин гэсэн нэрнээс өөр зүйлгүй л хоцорч байна.
Альтернатив: Иан Раш (1980-1987, 1988-1996, 660/346) Энэ агуу довтлогч өөрийн хамгийн оргил үе ПЛ эхэлхээс өмнө хийж байсан. Гэсэн ч амжилтын нар жаргаж байхдаа ч энэ довтлогч өөрийгөө мэдрүүлж байсан юм. 67 гоолыг 4 улиралд оруулсан.

Менежер: Рафаэл Бенитез (2004-2010)
Image
Ливэрпүүлийн орчин үеийн түүхийн агуу тоглогчдын адилаар Рафа өөрийгөө дандаа сайн талаас нь харуулсаар ирсэн. Стамбулын гайхалтай үдэш, Аваргуудын лигийн 2 финал, ПЛ-ийн гайхалтай эргэн ирэлтүүд бүхэн хөгжөөн дэмжигчдэд гайхалтай мэдрэмжүүдийг бэлэглэсэн. Гэсэн хэдий ч Рафа фэнүүдийн тэсэн ядан хүлээж байгаа ПЛ-ийн цомыг авч чадалгүй явсан. Тэрээр хамгийн ойрхондоо дэд байранд шалгарч байсан бөгөөд хамгийн том буруутан нь Рафа өөрөө гэж үздэг. Түүний заримдаа хайхрамжгүй зангаас болж Ливэрпүүл Аваргуудын лигийн эрхгүй үлдэж байсан.
Альтернатив: Жэрар Улье (1998-2004) Бенитезтэй тун төстэй. Гэнэтийн том амжилтыг Евродод гаргаж, хоосон мөрөөдлийг ПЛ-т гаргасан. Гэвч Рафаэл Бенитез Жэрар Улье нар л Ливэрпүүл багийг ПЛ-т 2 удаа дэд байранд шалгаруулж байсан юм.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Наагий » Wed May 18, 2011 8:17 pm

бадка :eek:
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby sanjaa » Wed May 18, 2011 9:28 pm

:eek: :-D
2004 оны 3 сарын 8 - аас хойш Челси багын үнэнч Фанат...
User avatar
sanjaa
 
Posts: 777
Joined: Fri Nov 12, 2010 9:53 pm
Location: @Highest constraction

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Баясаа » Wed May 18, 2011 10:08 pm

Жи хүүхдийнхээ хүйсийг нь харуулах хэрэгтэй шд, ер нь хөлс их асгаруулдаг тамирчин хүнээс ихэвчлэн охин төрдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ удаа мань эр харуулчихаа байлгүй
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Адмирал » Wed May 18, 2011 10:21 pm

:-o
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Чинзо » Wed May 18, 2011 10:25 pm

:-o :-o вахахахаха нот спам гэхээр л спам биш болчихно айн. Чиорт вазми юмаа. Ядж аятайхан юм хийж байсан бол ч яаая гэхсэн хачин л юм байх ч билээ
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby rednasca » Thu May 19, 2011 1:11 am

Чинзо wrote:Чиорт вазми юмаа.

күүл...
энэ хараалыг хэлж сурья байз... :ногоон:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Адмирал » Thu May 19, 2011 1:31 am

Хэхэ.. Гэснээс дээхнэ манайд ирж аавтай шатар тоглодог байсан нэг өвөө гоё гоё "магтаал"-ууд их хэлдэг байж билээ кк.
Эхлээд чёрт пазми нтр гэж байснаа жоохон хожигдоод хор шар нь малтагдаад ирэхээр п.и.з.даа.на дүнгэнэ гэдэг байж билээ хаха...

Уушлаарай зүгээр гэнэт санаанд орсымаа бичмээр санагдаад биччихлээ :ногоон:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Norman_Whiteside » Thu May 19, 2011 5:03 am

хүн болгон л торресын жерси өмсдөг байсан үед торрес энэ шигшээгийн гараанд гарах байсан байхдаа :ногоон:
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Thu May 19, 2011 9:50 am

энд Ливерпүүлийн шилдгүүдийн талаар ярьж байна.
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Thu May 19, 2011 9:52 am

Ахлагч маань хөл нь газар хүрэхгүй яваад байгааг бодуул хүү юм байх даа. Жи-гийн маань эхнэр нь тэр их аз жаргалтай байгаа гэсэн байсан
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Thu May 19, 2011 9:56 am

... Гэрийнхээ босгоор алхангуут л өрөөний нөгөө талаас Лилли-Элла маань хар хурдаараа над руу гүйн ирнэ. Мерсисайдын баруун хойд дүүрэг Формбайд авсан шинэ сууц маань усан сантай бөгөөд би тэнд охидтой хамт сэлэх дуртай. Өөр хот руу тоглолтоор явах үедээ тэднийгээ маш их санадаг. Тоглох хотдоо очоод зочид буудлын өрөөнд оронгуутаа л Алекс болон охидынхоо зургийг гаргаж ирээд гэртээ харин тэднийгээ тэврэн зогсох мөчийг төсөөлөн бодоод эхэлдэг юм. Ирээдүйд би хүүтэй болохыг мөрөөддөг. Тэгээд хүүгээ цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулан алхаж, гэрийнхээ гаднах талбайд хамт хөлбөмбөг тоглоно. Хэрэв би хүүтэй болох аваас тэр маань хэзээ нэгэн цагт “Ливерпуль”-ийн төлөө тоглоосой гэж би хүсдэг.

“Энфильд” дэх Жеррардын тавиланг үргэлжлүүлэх хүүг би хүсэн мөрөөдөж байна.

Жеррардын *Миний намтар* номноос. Төгсгөл.
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Thu May 19, 2011 1:19 pm

Кенни Блэкберний менежер байхдаа тэр үед олонд танигдаагүй байсан Зиданыг Бордогоос авна гэхэд клубын удирдлага хариуд нь "Бидэнд Тим Шервууд байхад Зиданаар яах гээд байгаан" гэж хэлээд болиулж байсан байна :ногоон:

http://www.blackburn.vitalfootball.co.u ... sp?a=47576
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby MBayasaa » Thu May 19, 2011 1:45 pm

LFCSukhee wrote:... Гэрийнхээ босгоор алхангуут л өрөөний нөгөө талаас Лилли-Элла маань хар хурдаараа над руу гүйн ирнэ. Мерсисайдын баруун хойд дүүрэг Формбайд авсан шинэ сууц маань усан сантай бөгөөд би тэнд охидтой хамт сэлэх дуртай. Өөр хот руу тоглолтоор явах үедээ тэднийгээ маш их санадаг. Тоглох хотдоо очоод зочид буудлын өрөөнд оронгуутаа л Алекс болон охидынхоо зургийг гаргаж ирээд гэртээ харин тэднийгээ тэврэн зогсох мөчийг төсөөлөн бодоод эхэлдэг юм. Ирээдүйд би хүүтэй болохыг мөрөөддөг. Тэгээд хүүгээ цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулан алхаж, гэрийнхээ гаднах талбайд хамт хөлбөмбөг тоглоно. Хэрэв би хүүтэй болох аваас тэр маань хэзээ нэгэн цагт “Ливерпуль”-ийн төлөө тоглоосой гэж би хүсдэг.

“Энфильд” дэх Жеррардын тавиланг үргэлжлүүлэх хүүг би хүсэн мөрөөдөж байна.

Жеррардын *Миний намтар* номноос. Төгсгөл.


Энэ ном монголд зардаггуй биздэ тэ? Бсан бол али хэдийн гаранд мини явж бх бсан биз xэxэ
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Адмирал » Thu May 19, 2011 1:47 pm

Байлгүй яахав дээ.. Бидний бүгдийх нь гарт байгаа шүү дээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby meesh » Thu May 19, 2011 2:20 pm

liverpoolfan wrote:Кенни Блэкберний менежер байхдаа тэр үед олонд танигдаагүй байсан Зиданыг Бордогоос авна гэхэд клубын удирдлага хариуд нь "Бидэнд Тим Шервууд байхад Зиданаар яах гээд байгаан" гэж хэлээд болиулж байсан байна :ногоон:

http://www.blackburn.vitalfootball.co.u ... sp?a=47576


Дараа нь харамсч үхсэн байхдаа гарууд...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Captain » Thu May 19, 2011 3:25 pm

одоо тэр Сахо нтр гэж байхаар ББ-н Самбаг туучихвал ПЛ-д ч нилээн хугацаанд тогтвортой тоглоцон мөн бид бүгдийн хүсэж байгаа гялгар хар нөхөр :ногоон:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Thu May 19, 2011 5:59 pm

Манайхан Виганаас Нзогвиа, Астон Виллагаас С.Доунингид санал тавих гэж байгаан гэнээ. Э.Янг нь багтаа үлдэх хүсэлтэй гэсийн байх.
Мөн Ювеэтүс Акуилианагийн санал нь 14-өөс их байх боломжгүй тул энэ үнэндээ багтааж авъяа гээд гүрийгээд гөлийгөөд байгаа болтой юм ярьсан гэжийн шүү цаагуур чинь. тэгээд бас копуудын багаас явуулахыг хүсээд байгаа нөхдүүдийг яаг яах гээд байгаан бол доо ...

зун нөхдүүдийг хүн зах дээр аваачаад зарлаа шүү... буууулааа бууулааа гээд зогсохын байхдаа :smile:

сонирхож байгаа багууд нь гялс авчаасай муу ч гэсэн хөлс хүчээ гаргаад бидний төлөө тоглоод тэмцэж байсын болохоор явуулахыг хүсэж байгаа ч бас яах бол үлдчихвий дээ гээд санаа зовоод байна ш д :RD
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Thu May 19, 2011 6:07 pm

Раул Астон Виллагийн тоглолтонд оролцохгүй гэж байна. Гэмтэл нь нилээн хүнд гэмтэл байсан бололтой.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby nick » Thu May 19, 2011 9:15 pm

өөөө тиймүү таагүй л юм ойрд наймаа юү болж бнаа хазард ийг авах сураг бсан авчаасай дааа үнэхээр сайн юм блээээ
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Steve » Thu May 19, 2011 9:19 pm

хазар ирэх нь тодорхой юм шиг байна лээ......
YOU''LL NEVER WALK ALONE
User avatar
Steve
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 448
Joined: Thu Dec 16, 2010 1:40 am
Location: Зөвхөн Монголдоо

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Captain » Thu May 19, 2011 9:20 pm

Хазард ирчихвэл Янг хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу ямар ч байсан Янг биш Хазард ирээсэй бас Кристофэр Самба.
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron