by Forza Juve » Tue May 31, 2011 11:51 pm
Антонио Конте 1969 оны 7-р сарын 31-нд Леччед төрсөн.
Дасгалжуулагчийн намтарын хувьд... Зодог тайлсныхаа дараа 2005-2006 онд Сиенад Луижи Де Каниогийн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэнээр гараагаа эхэлсэн.
2006 оны 7-р сард Сери Б-гийн Ареццо багын дасгалжуулагчаар томилогдсон ч хэд хэдэн муу тоглолтын дараа 2006 оны 10-р сарын 31-нд ажлаасаа халагдсан байна. Гэсэн ч 2007 оны 3-р сарын 13-нд орыг нь авсан нөхөр Ареццог сүрхий сайжруулж чадаагүй тул дахин дасгалжуулагчаар очсон байна. Ареццо түүнийг очсоны дараа баг нь 5 дарааллан ялж, нийт 7 тоглолтод 19 оноо авч нэлээд сайжирсан ч Сери С1 рүү унахаас сэргийлж чадаагүй юм. Улирлын сүүлийн тоглолтод тэр үед Сери Б рүү буусан байсан төрөлх Ювентус баг нь Сери А руу орох нь тодорхой болсон, сүүлийн тоглолтод хайнга тоглож, Специад хожигдсон бөгөөд энэ нь Конте-гийн Ареццог унагахад сүрхий нөлөөлсөн. Конте ч тухайн үедээ Ювегийн ийм хариуцлагагүй байдлыг буруутгаж, шүүмжилж байсан.
2007 оны 12-р сарын 27-нд тэрээр Сери Б-ийн 2007-2008 оны улиралд Жузеппе Матераццигийн ажлыг авч Баригийн дасгалжуулагчааар томилогдсон байна. Тэрээр Барид тэр улиралаа нэлээд сайн ажиллаж, доошоо унахаар айлгаж байсан багыг хүснэгтийн дунд толгой өвтгөхгүй оруулж чадсан. Дараагийн улирал буюу 2008-2009 оны улиралд тэрээр Бариг Сери Б-д түрүүлүүлж, дараагийн улиралд Сери А-д тоглох эрхийг авсан байна.
2009 оны 6-р сард тэрээр Ювегийн дасгалжуулагчийн албан тушаалд очиж магадгүй гэсэн яриа гарч байгаад манай хүн Феррарад ялагдаж, Баритай гэрээгээ дахин сунгасан ч улирал эхлэхээс өмнө буюу 6-р сарын 23-нд санал зөрөлдөөний улмаас гэрээ удалгүй цуцлагдсан байна.
2009 оны 9-р сарын 21-нд Конте Сери А-гийн Атланта багын дасгалжуулагчаар томилогдсон ч багын байдал төдий л сайжирахгүй байгаа нь Контег фэнүүдтэй, тэр тусмаа багын ультрануудтай түнжин хагарахад хүргэсэн. 2010 оны 1-р сарын 6-нд энэ харилцааны хүйтрэлт дээд цэгтээ хүрч Наполитой хийж, 0:2-оор хожигдсон тоглолтын үеэр ультранууд ихээхэн дайралт хийж, бүр сүүлдээ Конте, ультра нарын хооронд ямар нэгэн юм болохоос сэргийлж цагдаа нар эмх журам зохицуулсан байна. Дараагийн өдөр нь Конте ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнөөр Сери А дахь ажил дууссан бөгөөд баг нь тэгэхэд 19-р байранд байв.
2010 оны 5-р сарын 23-нд тэрээр Сиенагийн дасгалжуулагчаар томилогдож, 2010-2011 оны буюу өнгөрсөн улиралд тэднийг Сери А-д буцаан авчирах эрхийг авсан.