LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Sun May 29, 2011 4:31 pm

Зэн багшид МЖ байсан, Коби байсан... Шак, за тэгээд Пиппэн энэ тэр... Сүүлд Гасол ч гэдэг юмуу байсан... Гэхдээ тэрээр МЖ болон Коби хэмээх 2 агуу тоглогчтой байж аварга авсанаараа азтай гар, ер нь бол оверрэйтэд энэ тэр гэдэг бас хэсэг хүмүүс бий... Одоо МИА-д очоод аварга авлаа ч дэмий биз дээ... Зүгээр л юм зогсох үедээ л зогсчихвол ок ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Norman_Whiteside » Sun May 29, 2011 4:39 pm

hosko wrote:Зэн багшид МЖ байсан, Коби байсан... Шак, за тэгээд Пиппэн энэ тэр... Сүүлд Гасол ч гэдэг юмуу байсан... Гэхдээ тэрээр МЖ болон Коби хэмээх 2 агуу тоглогчтой байж аварга авсанаараа азтай гар, ер нь бол оверрэйтэд энэ тэр гэдэг бас хэсэг хүмүүс бий... Одоо МИА-д очоод аварга авлаа ч дэмий биз дээ... Зүгээр л юм зогсох үедээ л зогсчихвол ок ш дээ...

:eek:
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Mon May 30, 2011 9:16 am

Мо Уиллиамс майк Браун луу тал засаж юм хэлжээ.. арай ирчих юм байгаа даа. өдөр ирээд тухтай бичье..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Wed Jun 01, 2011 1:40 pm

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

5

Postby Мэргэн » Thu Jun 02, 2011 12:43 am

Энэ зун чөлөөт агент болох манайх онилж байгаа 15 тоглогч

1.Tayshaun Prince
Image
Лэйкерст Prince шиг тоглогч хэрэггүй гэж ярьдаг ч 12.9 оноо, 2.7 о.д, 4.7 самбар дунджилдаг, үе үе 3аас шидчихдэг, хамгаалалт сайтай дээр нь туршлагатай түүн шиг тоглогч ямар ч багт хэрэг болох нь тодорхой. Барнес, Артест хоёртой төстэй тоглолттой, алийг нь ч орлож чадна, бас хямдхан ирэх боломжтой.

2. Michael Redd
Image
Сэлгээгээ сайжруулах дээрээс нь холын зайн шидэлт гүйцэтгүүлэх зорилгоор Стив Блэйкийг авчирсан ч итгэл дааж чадахгүйгээ Блэйк харуулсан. Түүний хийж чадаагүйг Рэдд чадаж болох юм. Сүүлийн 3 жилийн бэртэл гэмтэл нь Рэддийн карьерийг үгүй хийж байгаа, дээр нь 32 хүрч байгаа гэхээр урьдынх шигээ тоглож чадахгүй байж болох. Гэхдээ л Лэйкерсийн хувьд боломжийн л сонголт. Муугаар бодоход нэг их тоглуулахгүй байлгаж байгаад карьер нь дуусна, сайнаар бодвол ганц нэг жилдээ 20 оноо дундажлаад байж чадах л тоглогч. Түүний 3 оноо, туршлага одоо ч гэсэн бөгжний төлөө тэмцэх чансаатай хэвээр байгаа манайх шиг багт хэрэг болж л таарна. Рэдд ч бөгж зүүхийг хүсэж байгаа учраас сэлгээ болохоос татгалзахгүй л байх.

3. DeShawn Stevenson
Image
Шэннон Браун Кобигийн найдвартай нөөц байж чадахгүй байгаа. Тэгэхээр баг шинэ тоглогч хайсан нь дээр. 2 сонголт байна. Нэг бол Дэвин Эбанкст энэ үүргийг ногдуулах эсхүл Стивенсон шиг атлетик сайтай, хатуужилтай, хамгаалах чадвартай тоглогч олж авах.

4. J.J. Barea
Image
Далласаас хэд хэдэн тоглогч энэ зун чөлөөт агент болно. Тэдний дундаас Лэйкерс боломж гарвал аль нэгийг нь авах л хэрэгтэй, тэр дундаа Бареаг. Жижигхэн биетэй ч гэсэн Пуэрто Рико довтлогч ПО-ын 2 дугаар шатанд Лэйкерсийг шүүрдэхэд багтаа том хувь нэмэр оруулж өөрийгөө хангалттай харуулсан.

5. Earl Boykins
Image
Өнгөрсөн улиралд Лэйкерсээр даажигнасан ганц жижиг тоглогч нь Бареа биш. Бойкинс удаан хугацаанд Лэйкерсийн өргөс нь болсоор ирсэн. Харин одоо тэр чөлөөт агент, түүнийг ятгах л үлдлээ.

6. Earl Watson
Image
Хэрвээ Блэйкийг Ватсоноор сольж чадвал Лэйкерст хожоотой наймаа болно. Учир нь түүнийг Лэйкерст маш сайн тохирох хамгаалагч гэж ярьцгаадаг. Ватсон ч колледж байхдаа UCLA-д тоглодог байсан учраас ЛА-г сайн мэднэ. Түүний хувьд НБА-д олон жил тогтвортой тоглосны дээр энэ үзүүлэлтээ аль ч багтаа хадгалж чадна.

7. Jason Kapono
Image
Хэрвээ Лэйкерс үнэ багатай мэргэн буудагч хайж байгаа бол UCLA-ийн өөр нэгэн тоглогч болох Капоног ангуучилж болох юм. Лэйкерс гурван онооны шидэлт хийлгэхээр нутгийн унаган хүүгээ дуудах юм бол ирэхэд бэлэн л байгаа.

8. Tony Battie
Image
Фила-ийн өөр нэгэн тоглогч болох Баттийг авчирч болох ч шидэлт муутай нь асуудал. Тэрээр улирлын турш тоглолтын бус хувцастай суусан Тео Ратлифаас олон зүйлээрээ дээр байж магадгүй л юм.

9. Kris Humphries
Image
Лэйкерст улирлын турш л ямар нэгэн том залуу хэрэгтэй байсан. Яг одоо бол Хамприс хамгаалалах чадвараараа тийм ч сайн биш байж болох ч Лэйкерсийн ар талыг сайн аваад явчих чадалтай нэлээн тохиромжтой тоглогч. Тэрээр саяхан Ким Кардашиантай сүй тавьсан бөгөөд Лэйкерст ирвэл базууд нэг багт тоглох нь.

10. Hilton Armstrong
Image
Хамгаалалт сайтай, дээр нь залуу Армстронг руу Лэйкерс анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. 6'11" өндөртэй, 26 настай Армстронг 10, 15 шаардлагатай бол түүнээс ч олон минут сайн тоглох боломжтой.

11. Leon Powe
Image
Хэрвээ Купчак оноо авах чадвартай чанга залуугаар ар талаа хүчирхэгжүүлэхээр хайж байгаа бол Пове-ийг авчрах хэрэгтэй. 27 настай хүчний довтлогч самбарт ойсон бөмбөгийг том жижиг ямар ч тоглогчдын дундаас авчихаж чадна.

12. Glen Davis
Image
Лэйкерс Бостонтой 2 ч удаа аваргын төлөө тоглохдоо Дэвисийн ур чадварыг хангалттай мэдэрсэн байх. Харин одоо тэрээр чөлөөт агент болсон. Довтлох чадвар сайтай сэлгээний том залуутай болохоор аль хэдийн Дэвисийг сонирхоод эхлэсэн.

13. Chuck Hayes
Image
Купчак хамгаалалт сайтай тоглогч хайж байгаа бол "намхан нурууг" нэрийн хуудсаа болгосон "том залуу" Чак Хэйсийг сонгох хэрэгтэй. Түүний хувьд Кобитой л адилхан өндөртэй ч өөрөөсөө өндөр, биерхүү тоглогчдыг маш сайн хамгаалдаг.

14. J.R. Smith
Image
Хэн ч Шэннон Брауныг Смитээс илүү сэлгээний тоглогч гэж хэлэхгүй байх. Үсрэлт сайтай, 3аас бөмбөгдөх чадвартай 25хан настай Смитийг авч муудсан сэлгээгээ сайжруулахыг Лэйкерс хүсэж л байгаа.

15. Anthony Parker
Image
НБА-ийн хамгийн хөгшин багийн нэг болох Лэйкерст 30-аас дээш насны тоглогч хэрэггүй байж болох. Гэхдээ л Антони Паркерийн хувьд 30+ настай чөлөөт агентуудын дотроос хамгийн сайн нэр дэвшигч. 35 настай хамгаалагч маань карьерийнхаа туршид 40.9 хувьтай гурваас шидэж байгаа дээрээс нь хамгаалалт сайтай, Лэйкерсийн шинэ дасгалжуулагч Брауны удирдлагад тоглож байсан гээд давуу тал олонтой.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby crusader » Thu Jun 02, 2011 1:20 am

Хэйсийг л биш шүү хэхэ. Манай гарааны центр шүү дээ гэж....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Thu Jun 02, 2011 1:23 am

Ер нь л энэ жилийн эвтэйхэн агентууд л даа... Ганц танайх ч сонирхоод байгаа юм биш л дээ... Бараг л бүх багуудын нэйшн нь дээр нь харагдаж байсан... Танайх Бареаг авбал зүгээр байх...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Thu Jun 02, 2011 9:48 am

Тэр яах вэ Шак зодог тайлахаа их сонин зарлах юм даа..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Гүртэн » Thu Jun 02, 2011 10:41 am

марк
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Thu Jun 02, 2011 10:59 am

SHAQ IN LOS ANGELES:

Eight years in Los Angeles
One of four Lakers to win the NBA MVP award
Three NBA Finals MVPs as a Laker tie him with Magic Johnson
Three-time NBA All-Defensive Second Team member with the Lakers
Sixth most all-star selections as a Laker (7)
Two all-star MVP’s as a Laker
Six time All-NBA first team selections as a Laker
Most NBA Player of the Months as Laker (before it was separated by conference)
Franchise record for free throw attempts in a game (31)
Franchise record for most offensive rebounds in a game (14)
Scored 61 points 3/6/00 (@ LAC)
Averaged 27.0 points, 11.8 rebounds and 2.5 blocks per game as a Laker
In 1999-2000 MVP season, averaged 29.7 points, 13.6 rebounds and 3.0 blocks in 79 games
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Thu Jun 02, 2011 11:29 am

Байнум маань Лондонгоос өнөөдөр ирсэн юм бна.. тэрээ ЧЛ-н финал үзжээ..
тэрээр бидэнд шинэ дасгалжуулагч бна.. түүнтэй уулзахыг хүлээж чадахгүй нь. тэр бол агуу дасгалжуулагч сайн хүн гэжээ.. маргаашнаас дараа улирлаа эхэлнэээ л гэж...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby eSuhe » Thu Jun 02, 2011 11:40 am

Байнум одоо юун олон 7н юм донгосч явдымбэ дээ

Шак минь цаг нь болсоон болсон
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Thu Jun 02, 2011 6:06 pm

Ая яаа яаа... Үнэхээр гайхалтай хүн шүү дээ... Одоо тэгээд өөр шоу бизнесээ хөөцөлдөөд явбал ч... Эсүүл нэг том жаалын багш, дасгалжуулагч нь болвол гоё л доо...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Thu Jun 02, 2011 9:51 pm

Шак ч агуу доминант гар байсан даа... Шак-Коби гэсэс хослолыг үзэж л сагсыг илүү их үзэж, Лэйкэрс-г дэмжиж байлаа... НБА-н түүхэндэх хамгийн доминант төв... агуу тоглогч, агуу хошин эр, домогт бие бялдар...

Цаашдын амьдралд нь амжилт хүсий дээ...
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Fri Jun 03, 2011 10:27 am

34 дугаарыг Стэплэс центэрт мөнхөлнө гэнэ дээ... :-D

Image

http://sports.yahoo.com/nba/blog/ball_d ... nba-wp4252
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Tmshinoda » Fri Jun 03, 2011 10:30 am

Мөнхлүүлэх гавьяатай залуу шүү дээ..
Бүх оддын тоглолтыг ганц амьдруулдаг залуу байлаа даа..
Түүн шиг тоглогч ахиж төрөх гэж хэдэн жил болох болдоо..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Fri Jun 03, 2011 10:32 am

Өөртөө байдаг Шакын жерсигээ гэртээ мөнхлөх гээд, жаазны үйлдвэрүүдтэй үнэ тохирч чадахгүй асар удлаа шүү... Хэхэ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Гансүх » Fri Jun 03, 2011 10:34 am

Миний мэдэх хамгийн агуу төвийн тоглогч доо...
Магадгүй бүх цаг үеийнх ч байх болохын....
Бүх Оддын тоглолтын загалмайл эцэг....
2001 оны финалд л түүнд үнэхээр дургүй хүрж билээ...
Татаад түлхээд ч нэмэргүй ядаргаа байсан шүү... :ногоон:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Makaveli » Fri Jun 03, 2011 10:36 am

ALKAHOLIK wrote:Өөртөө байдаг Шакын жерсигээ гэртээ мөнхлөх гээд, жаазны үйлдвэрүүдтэй үнэ тохирч чадахгүй асар удлаа шүү... Хэхэ...

Гоё санаа байна. Шакынхаа өмсгөлийг жаазланаа.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Fri Jun 03, 2011 10:38 am

Чинийх ямар өнгөтэй нь юм бэ??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Makaveli » Fri Jun 03, 2011 10:41 am

ALKAHOLIK wrote:Чинийх ямар өнгөтэй нь юм бэ??

Шар.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Аагий » Fri Jun 03, 2011 10:43 am

Жааз хамт бөөндөж авах уу, өмсөхгүй жерси-нүүдээ ханандаа өлгий :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Fri Jun 03, 2011 10:44 am

Хар хөх нь олдохгүйм байлээ... Гэснээс, цагийн сайханд надад Орландо Мэйжикийн цагаан, 1994 оны АНУ-н шигшээгийн 13 дугаартай хар, бас Лэйкэрсийн шар нь байсан... Бүгдийг нь алдаад, ахиж хайж шараас нь олсон шд... Хайран сайхан жерсинүүд минь...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Fri Jun 03, 2011 10:45 am

Аагий wrote:Жааз хамт бөөндөж авах уу, өмсөхгүй жерси-нүүдээ ханандаа өлгий :ногоон:

:eek: Тэгье... Хаана, хямдхан жааз хийжийн?? Судлая...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Аагий » Fri Jun 03, 2011 10:46 am

нарны титэм дээр нэг үйлдвэр байдаг шд, метр нь хэд гэлээ дээ... материалаасаа шалтгаалдийн.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests
cron