:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Tue May 17, 2011 2:45 pm

Боловсролын 3 одоо тоглолын өмнө юу гээд байсан бэ? Тоттенхэм манайх 2 аль аль нь Евролигт орно гээд байгаагүй билүү

бүр гайхчлаа ...
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Tue May 17, 2011 3:17 pm

Тоттенхэмтэй тоглоход Ховард Веббийн пенальти өгсөн тухайд Кенни : ” Бид өөрийн санал бодлоо хэлж чадахгүй байна гэдэг аль алинд нь гай болох зүйл. Хамгийн харамсалтай нь шүүгчид өөрсдийн шийдвэрээ тайлбарлахгүй, ямар ч шийтгэлгүй өнгөрч байна гэдэг байна. Гэхдээ энэ асуудлыг ингэсгээд орхисон нь миний хувьд өлзийтэй байх. “
“Саяын болсон явдал 5-р байранд орохоо алдахад нөлөөлсөн гэж би хэлж байгаа юм биш. Харин тоглолтыг эвдэж байгааг л хэлж байгаа юм.”
“Шүүгч нар алдаж болно. Тэдэнд бүх бурууг өгөх ёсгүй. Бид өөрөө өөрсдөдөө туслах ёстой байсан” гэж хэлсэн байна.

Энэ Вебб ер нь байнга манайд ийм юм хийх юмаа. Шүүгч гэж ярьвал манайхан л ер нь хамгийн их комплэйн тавих нь байх шүү. Одоо тэгээд үглээд явахаар энэ Ман Ютд, Челсийгийн зарим нөхөдтэй адилхан болчих гээд байх юм. :ногоон:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby ХАЛИУН » Tue May 17, 2011 3:24 pm

asa wrote:
Чинзо wrote:Түрүүлсэн баг 2 сая л евро авдышд. Тэр хогоор яадын шал хэрэггүй


ёоо хөнжлийнхээ хэрээр хөлөө жий хүүхээ.

ядаж шөвгийн дөрөвт тачихуу. түрүүлчих юм шиг ярихын :-o :-o :-o . Хоёр жил доод лигт үзлээ учраа мэд айн. одоо бүр доод лигч гүй үлдэж байж


танайх хоншоортой юм бол тэр дээд лигтээ 3 жилд 2 удаа финалдаад нэгэнд нь цомоо єргєчих тэгїїл. танайх европын тавцанд бол тэгээл сугараад л яваад байдаг издээ. ганц гийсэн жилдээ чєтгєрїїдэд бавуулаа наасс ккк
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Captain » Tue May 17, 2011 3:42 pm

21-р зуун жилдээ багтаад нэг юм авах байлгүйдээ эрх биш .
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby CB » Tue May 17, 2011 4:36 pm

Оргил wrote:ёстой юун хөөрхөнийн гэмээр байшд.. хальт мульт далий муруй тавиж энтр.. хөөрхийс их л айсан байхдаа.. :р баригдчуул яана энтр кэккк..

Хаха харин зоригийг нь гайхаж л байлаа. Юнайтед тоглож бсан бол ч яахав гэхсэн. Шал өөр багтай тоглож бхад нь очоод энфиэльд рөүд энд-д ийм баннэр өлгөж л байдаг.

liverpoolfan wrote:Энэ алдагдал чинь өмнөх улирлынх ш дээ. Хүүгийн дарамт доор байсан үе.

Тэр үед танайх ЧЛ-н хэсгийн, ЕК-н хасагдах шатны тоглолттой бсан үе шд. Одоогийн орлогоос дор хаяж 10+ илүү л орлоготой бсан байх кэкэ.

liverpoolfan wrote:Энэ Вебб ер нь байнга манайд ийм юм хийх юмаа.

YNWA дуулаад л байдийн байлээ шд. Хайр нь дотроо, хал нь гаднаа юм бгаа биз.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby bayara07 » Tue May 17, 2011 6:09 pm

SAVAGE wrote:

Тот-той тоглоход ийм юм болсон байна шд...

Хэхэ Лукас Шкертэл 2 уу
Монголчуудаа урагшаа!!! :mongol:
User avatar
bayara07
 
Posts: 267
Joined: Tue Aug 11, 2009 4:23 pm
Location: Улаанбаатар

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby MBayasaa » Tue May 17, 2011 7:41 pm

SAVAGE wrote:

Тот-той тоглоход ийм юм болсон байна шд...


Xаxа зугээр л 2 ийн эсрэг 1 л болсон бна шдэ тэр Лукас ийг ээ
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Адмирал » Tue May 17, 2011 11:23 pm

Домгуудын хувьд "Шилдэг хэн бэ"

Фил Томпсон, Агуу Дэйнэ Ян Молби, Дэвид Фэйрклу, Алан Бэрнэй Раббле Кеннеди, Фил Нил, Гэри Жиллэспи, Томи Смит, Ян Каллахан, Ронние Велан, Жэйсон МакАтир нарын санал.

Фил Томпсон: Хэрвээ бүх улиралын турш тогтвортой тоглосон тоглогч гэвэл би Лукас гэж хэлнэ. Түүнээс гадна Дирк Куйт сайн байсан. Гэхдээ түүний ихэнх гоолууд 1 сард Луйс Суарезыг ирсэнээс хойш орсон шүү дээ. Миний хувьд Лукас улиралын бүх тоглолтод 10-с 7, 8 үнэлгээ авахаар тоглож байсан. Би ч өмнө түүнд шүүмжлэлтэй ханддаг байсан хүмүүсийн нэг. Гэхдээ тэр энэ улиралд үзүүлсэн тоглолтоороо үүнд хариу барьж чадлаа..
Image

Ян Молби: Хэд хэдэн сайн өрсөлдөгчид байна. Мартин Келли шөрмөсөндөө гэмтэл авах хүртэл сайн тоглолт үзүүлж надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Луис Суарез үнэхээр сайн байсан даанч тэр улиралын бүх тоглолтод оролцож чадаагүй. Улиралын турш тууштай сайн тоглосон тоглогчид бол Дирк Куйт, Раул Мейрелэш болон Лукас нар. Эдгээрээс нэгийг нь сонго гэвэл Дирк Куйт юмуу даа.. Сүүлийн 6 тойргийн тоглолтод Дирк Ливэрпүүлийн тоглогчдоос хамгаас сайн нь байсан.. Дараа улиралд ч энэ тоглолтоо үргэлжлүүлэх байх. Тэр клуб болон хотынхонд маш их урам зориг авчирсан. Түүнийг клубээс явж дэлхийн аль нэгтээ очсон ч би түүнд талархсаар байх болно.

Дэвид Фэйрклу: Улиралын тоглолтуудыг гүйлгэж харах юм бол хамгийн тогтвортой тоглосон хүн бол Лукас. Тэр түүнийг хүрээлсэн шүүмжлэлүүдийг тоолгүй нүсэр саадыг даван тууштай байж чадсан. Сүүлийн хэдэн долоо хоног хүмүүсийн амнаас одоо тэр багийн чухал хэсэг болжээ гэсэн үг олонтоо гарах болжээ. Түүн шиг байрлын тоглогчийг гоол оруулсан эсэхээр дүгнэх бол дутагдалтай, харин тэр талбай дээр айхыг мэдэхгүй үхэн хатан тэмцэлдэж үргэлж сайжирсаар байгаа. Сүүлийн хэдэн 7 хоног Кенни багийхныг маш их зоригжуулж сайн тоглолт үзүүлсээр байна. Магадгүй Лукас гоол оруулсан довтлогчоос ч илүү рольтой тоглож байсан. Ерөнхийдөө түүний тоглолтын гүйцэтгэл төгс байгаа. Ялангуяа Энфилдэд Челси болон Манчестер Юнайтедыг хүлээн авсан тоглолтууд дээр тэр гайхалтай байсан.

Алан Кеннеди: Миний сонголт бол Луис Суарез. Түүний гайхалтай тоглолтууд бидэнд баяр баяслыг авчирж байгаа. Түүнийг байгаа болохоор Ливэрпүүл Европын тавцанд урьдын сайхан амжилтыг үзүүлэх найдвар өсөөд байна. Энэ улиралын таагүй байдал Кенни болон Суарезыг ирсэний дараа хэрхэн өөрчлөгдсөнийг хүмүүсийн нүүрнээс харахад л тодорхой. Тэр Английн хөлбөмбөгт үнэхээр ер бусын хурдан дасан зохицож чадлаа. Миний 2дахь сонголт бол Дирк Куйт. Тэдний тоглолт талбай дээр болон талбайн гадна сайхан уур амьсгал авчраад байна.
Image

Фил Нил: Энэ улиралын шилдэг тоглогч бол миний хувьд Дирк Куйт. Багт супер одуудаас гадна түүн шиг шургуу ажилчид маш чухал. Дирк зүүн баруун хагас, довтлогч гээд тоглоогүй газар байгаагүй ч тэрээр үргэлж сайн гүйцэтгэл үзүүлсээр байсан, би түүнийг үнэхээр их үнэлдэг. Тэр одоо Луйс Суарезтэй гайхалтай хослол үүсгэчихээд байна. Юнайтедийн эсрэг хет трик хийнэ гэдэг бол зүгээр л гайхамшиг. Дирк шилдэг болох гавьяатай. Чи итгэж болно. Шагнал түүний шүүгээнд орсон гэдэгт.
Image

Ронние Велан: Раул Мейрэлэш. Миний бодлоор тэр Англид хөлбөмбөг тоглосон эхний улирал гэхэд үнэхээр сайн тоглолт үзүүлсэн. Түүнийг янз бүрийн байрлалууд дээр тоглуулахад тэр хэзээ ч үглэж гомдоллолгүй хийдгээ хийсээр байсан. Кенниг ирсэнээс хойш тэр бүр гайхалтай тоглож багийн чухал хэсэг болсон. Челсигийн хаалганд гоолдсон гоол бол тасархай..

Гэри Жиллэспи: Дирк Куйт, яагаад гэвэл тэр магадгүй энэ улиралд хамгийн тогтвортой тоглосон тоглогч. Тэр маш чухал гоолууд оруулж байсан. Ялангуяа Манчестерийн эсрэг хийсэн тоглолт бол түүний болон багийн хувьд үнэхээр гайхалтай өдөр байсан. Тэр тоглолт болгонд уйгагүй, зүтгэлтэй тоглож ямар даалгавар өгнө түүнийг ягштал биелүүлдэг тоглогч. Түүний улиралын турш үзүүлсэн тогтвортой тоглолтууд болон оруулсан чухал гоолуудад би саналаа өгч байна.

Томми Смит: Жимми Каррагер. Тэр одоо Ливэрпүүлийн төлөө тоглосон тоглолтоороо миний найз Ян Каллаханы дараа л орохоор болсон. Тоттенхэмийн эсрэг хийсэн тоглолт дээр түүнийг гэмтсэнийг санаж байна. Гэвч тэр маш түргэн эдгэж, шууд сайн тоглолтоо үргэлжлүүлсэн ба Жон Флаганан, Жэк Робинсон зэрэг залуучуудыг талбай дээр гайхалтай удирдаж сайн тоглоход нь том нөлөө үзүүлж байсан. Энэ жил багийн үзүүлсэн амжилтаас болж зарим нэг урвалт шарвалт гарахад хүрсэн. Гэхдээ тэр бол Ливэрпүүл хаана тэнд л байна. Тэр энэ багийн төлөө 100 хувь өөрийгөө зориулсан хүн. Би Жимид маш их хүндэтгэлтэй ханддаг.
Image

Ян Каллахан: Миний хувьд Жимми Каррагер. Тэр маш тууштай тоглогч гэдэг нь түүний үзүүлсэн рекордоос харагдана. Бүх цаг үеийн жагсаалтад 2т орсон дээр тэр маш сайн тоглогч, сайн ч хүн, магадгүй миний рекордыг эвдэж чадна. Тэр нэг билүү 2 удаа гэмтсэн гэвч тэр тоглолт болгонд айна гээчийг мэдэлгүй тоглодог. Бас Дирк Куйтыг энэ улиралд жигд сайн тоглосон гэж бодож байна.

Жэйсон МакАтир: Би “Mr Consistency” Жимми Каррагерыг сонгож байна. Энэ жил түүний хувьд чухал жил байсан яагаад гэвэл хүмүүсийн дунд түүнийг гараанд гарч тоглох болов уу гэсэн асуулт байсан..Гэвч түүний нэр тоглолт болгоны гарааны бүрэлдэхүүнд багтаж, бид түүний тоглохыг дахин дахин үзэх завшаан тохиосон билээ. Тэр тоглосон тоглолт болгоноороо хүмүүсийн тэрхүү асуултад хариулт барьж чадсан юм. Тоттенхэмтэй тоглосон тоглолтод түүний авсан гэмтлийг/мөр мултарсан/ би санаж байна. Гэвч тэр эргэж ирэн урьдын адил сайн тоглож тоглолт болгоны МОМ-д нэр нь дэвшиж байсан. Хэрвээ сүүлийн 4 улиралыг эргэж харвал бэртэл гэмтлээс болж хамгаалалтын шугам байнга өөрчлөгдөж байсан ч ганцхан Карра л байнга хана хэрэм мэт тоглосоор байсан билээ. Түүнээс гадна тэр Жон Фланаган, Жэк Робинсон зэрэг залуучуудын хувьд эцэг нь мэт түшиг тулгуур, маш сайн зөвлөгч болж чаддаг нь гайхалтай.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Wed May 18, 2011 12:19 am

Адмирал :-D

Хэдүүлээ энүүхэндээ энэ жилийн шилдгийн санал асуулга явуулбал яасан юм
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Bogruush » Wed May 18, 2011 12:22 am

Тэгвэл энэ айхтар хүмүүсийн хэлснээр Лукас л байхдаа, гол нь тогтмол сайн тоголсон гэх юмда. Тэгхдээ миний хувьд Раул л байна да.
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby umbuu » Wed May 18, 2011 1:21 am

MUFC
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby LFCSukhee » Wed May 18, 2011 9:00 am

нээрэн одоо бодоход улирлыг хэцүүхэн эхлүүлж байсан ч сайхан төгсгөлийг манайхан хийж чадаж байна, чадлаа. Түүгээр ч барахгүй ирэх улирал эхлэхээс өмнө маш их итгэл өгөөд амарч байна даа.

Хэдүүлээгийн хэн нь ч хэзээ ч ганцаараа алхахгүй
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby MBayasaa » Wed May 18, 2011 9:02 am

LFCSukhee wrote:нээрэн одоо бодоход улирлыг хэцүүхэн эхлүүлж байсан ч сайхан төгсгөлийг манайхан хийж чадаж байна, чадлаа. Түүгээр ч барахгүй ирэх улирал эхлэхээс өмнө маш их итгэл өгөөд амарч байна даа.

Хэдүүлээгийн хэн нь ч хэзээ ч ганцаараа алхахгүй


Тэхх дараа улиралаар л ихийг хулээж сууж бна шд.. Манай лигд орж бга 2 бага ч мани бас муу эхлээд амжилттай дуусганаа гэж найдаж бга шуу!! :eek:
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby carlsberg_mgl » Wed May 18, 2011 9:29 am

*************************Канны кино наадамд *Хаан Кенни* дебютээ хийлээ***************************

Улаануудын домог *Хаан* Кенни 2005 оны Аваргуудын лигийн финалын үйл явдлаар сэдэвлэсэн "Will: You'll Never Walk Alone" уран сайхны кинонд оролцон тогложээ. Энэ бол миний хувьд эхний бөгөөд эцсийн удаа байх болно гэж *жүжигчин* маань мэдэгджээ.

Image

Ливэрпүүлийн менежерээр 3 жил ажиллах гэрээг өнгөрсөн 7 хоногт байгуулаад байгаа шотланд эрийн дүр бүтээсэн уг кинонд Британий нэрт жүжигчин Боб Хоскинс тоглосон байна. Киноны гол дүрийн нэг болох жаалхүүд 12 настай Перри Эгллтон тогложээ. Мөн Английн жүжигчин, Улаануудын үнэнч фен Нил Фицморис бас тоглосон байна.

Нас барсан эцгийнхээ дурсгалд зориулан Стамбул руу тоглолт үзэхээр оргож буй жаал хүүгийн тухай өгүүлэх тус кино, алдарт Канны кино наадамд олны хүртээл болж байгаа бөгөөд 5 сарын 22 хүртэл гарна.

Мэрсисайдын домог болсон тоглогчид болох Стивен Жеррард, Жэйми Каррагэр нар бас уг киноны хэсэгт гардаг юм байна. 2005 оны 5 сарын 25-нд Стамбулд болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Ливэрпүүл, АС Миланд 0:3-аар хожигдож байгаад тоог тэнцүүлж, торгуулийн цохилтоор ялдаг түүхэн үйл явдлын тухай уг кинонд өгүүлдэг юм.

Image

Улаануудын босс *Хаан* Кенни хэлэхдээ...* Энэ бол дэлгэцэнд тоглосон миний эхний бөгөөд эцсийн дүр байх болно. Зургийн хэсэг болон жүжигчдийн багт талархлаа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь тэд маш их тэсвэр тэвчээр гаргасан байх...кинонд тоглоно гэдэг миний хувьд загасыг уснаас нь гаргацантай адил зүйл шүү дээ...Тэд надад тусалж миний хэлэх үгийг хүртэл өөрчилж өгсөн. Зохиолд бичигдсэн байснаар нь би ерөөсөө гаргаж, илэрхийлж чадахгүй байсан болохоор тэд надад хэвшсэн үг хэллэгээр байхаар болгосон юм. * гэв.

Киноны найруулагч болох Эллен Перри бүсгүй Стивен Жеррардын дүрийг бас жаахан өөрчилжээ. Перри хэлэхдээ * Тэр жаахан биеэ барьсан шинжтэй байхаар нь би түүнийг урамшуулах гээл, Алив залуу минь энд болж байгаа зүйлийг огт анхааралгүйгээр, чи амьдралынхаа хамгийн чухал тоглолтыг хийх гэж байгаа газар байна гээд төсөөл дөө...гэтэл өөдөөс *Би 6 настайгаасаа л бөмбөг хөөж байна* гэдэг байгаа...* гэжээ.

Эхэндээ киноны зохиолын хувьд ямар нэг клубтэй нэг их холбоотой биш байжээ...
Гэвч сүүлд нь Лос Анжелосын найруулагч бүсгүй маань Ливэрпүүлд үнэн сэтгэлээсээ *дурлачиж*. *Энэ бол гайхалтай үйл явдал, энэ тоглолтын тухай дэлгэцийн кино хийхгүй байна гэдэг байж болшгүй зүйл* гэж Эллэн Перри ярьж байна.

Хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн шилдэг сүлд дуулал болох "You’ll Never Walk Alone" мэдээж уг кинонд зохих байр сууриа эзэлжээ. Ричард Рожерс, Оскар Хаммерштайн нарын Карусель мюзиклээс эхлэн хүмүүсийн сэтгэл зүрхэнд гүн хоногшсон энэ дуу киног зохиогчдын сэтгэл зүрхийг мөн эзэмджээ. Энэ дуу хүмүүсийн сэтгэл зүрхэнд хэрхэн шингэж, хоногшдог тухай ч кинондоо сайн шингээж өгчээ.

Харин АС Милан өөрсдийнхөө нэр лого болон бусад талаар уг кинонд гаргахыг зөвшөөрөөгүй тул кадрт огт гарахгүй юм байна.

http://youtu.be/IF9qLY8P2Q0

www.liverpoolfc.ru
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed May 18, 2011 12:20 pm

* Дараа улиралд манай тоглолтын билетийн үнэ бага зэрэг нэмэгдэж, хүүхдийн билет хямдарчээ. Англид 2011 оноос эхлэн НӨАТ нэмэгдсэнтэй бас холбоотой гэнэ. Сийсон тикетийн үнэ 4 хувиар нэмэгдсэн байна.

*Одоо Лестер Ситигийн туслах дасгалжуулагч хийж байгаа манай Диди Хамманн дараа жил европын лигт орохгүй байх нь Ливерпүүлд тус болохоос биш хор болохгүй гэж үзэж байна.
"Миний бодлоор ЕЛ нэг их сонирхолтой тэмцээн биш. Энэ жилийн хагас финалд португалийн 3 баг үлдсэн нь их зүйлийг хэлж байна. Португаль багуудыг хэдийгээр хүндэтгэдэг ч Аваргуудын лигийн хагас финалд 3 баг португалиас үлдэнэ гэдэг юу л бол. ЕЛ т орсонгүй гээд Ливерпүүлд хор болохгүй. Энэ жил 6д улирлыг үдлээ гээд Кенни сэтгэл санаагаар унана гэж байхгүй л болов уу.

"ФТ -г зарж Суарез, Кэррол нарыг авсан нь маш ухаалаг алхам болсон" гэж манай хүн нэмж хэлжээ.

*Манай ахлагч удахгүй бүл нэмнэ гэнэ дээ. 7 настай Лили, 5 настай Лекси охидтой бөгөөд эхнэр Алекс нь 4 сартай жирэмсэн гэж байна. Алекс: "Бид үүнийг төлөвлөөгүй боловч Стивен бид 2 маш их баяртай байгаа." гэсэн байна. Өөрийнх нь замаар явах хүүтэй болоосой доо.
Image

п.с Адмиралд: Жэйми Каррагер гэж бичсэн нь зөв байхаа даа.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby badka_c1 » Wed May 18, 2011 12:33 pm

Хүн нэмбэл, хүнс нэмэгдэнэ:

Image

Ливэрпүүл клубын ахлагчийн гэргий удахгүй гэр бүлийн нэмэгдэх гэж байгааг Liverpool Echo-д мэдээллээ.

Хөөрхөн 2 охины аав Стивен Жэррард хагас жилийн дараа гэхэд нэг тоглолтыг өнжих болоод байна. Тэрээр бэртлээс биш, шийтгэлээс ч биш харин эхнэр нь түүнд хүүхэд төрүүлэхийг хүлээх гэж эмнэлэгт байх юм.

Жэррардын 28 настай эхнэр Алекс гэдсэдээ 4 сартай хүүхэд тээж байгаа бөгөөд энэ хүүхэд гэр бүлийн харилцааг улам ойртуулсан гэжээ.

“Бид юу ч төлөвлөөгүй, гэхдээ би болон Жэррард зүгээр л тэнгэрийн оронд байгаа мэт сайхан байна. Үнэхээр гайхалтай, Стивид завтай цаг үе зөндөө байсан. Одоо бид их аз жаргалтай байна”

“Тэр гайхалтай бие авч явж байгаа, намайг жирэмсэн гэдгийг мэдээд шууд намайг Дубай дагуулан явж биширмээр бэлэг өгсөн, Одоо надаа Стиви их гайхалтай харилцаж байгаа”


2007 Ливэрпүүлийн ахлагчтай гэрлэсэн Алекс Жэррард жирэмсэн тухайгаа 2 охиндоо дуулгасан тухайгаа ярихдаа:

“Манай охидын сэтгэл нь их хөдөлж байгаа. Энэ мэдээг үргэлж л ярьж байна. Өдөр болгон л ээжээ миний дүү таны гэдсэнд байна уу? гэж асуусаар байгаа шүү”
Last edited by badka_c1 on Wed May 18, 2011 1:31 pm, edited 1 time in total.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby helix » Wed May 18, 2011 12:54 pm

badka_c1 wrote:Хүн нэмбэл, хүнс нэмэгдэнэ:

Image

Ливэрпүүл клубын ахлагчийн гэргий удахгүй гэр бүлийн нэмэгдэх гэж байгааг Liverpool Echo-д мэдээллээ.

Хөөрхөн 2 охины аав Стивен Жэррард хагас жилийн дараа гэхэд нэг тоглолтыг өнжих болоод байна. Тэрээр бэртлээс биш, шийтгэлээс ч биш харин эхнэр нь түүнд хүүхэд төрүүлэхийг хүлээх гэж эмнэлэгт байх юм.

28 настай Жэррардын эхнэр Алекс гэдсэдээ 4 сартай хүүхэд тээж байгаа бөгөөд энэ хүүхэд гэр бүлийн харилцааг улам ойртуулсан гэжээ.

“Бид юу ч төлөвлөөгүй, гэхдээ би болон Жэррард зүгээр л тэнгэрийн оронд байгаа мэт сайхан байна. Үнэхээр гайхалтай, Стивид завтай цаг үе зөндөө байсан. Одоо бид их аз жаргалтай байна”

“Тэр гайхалтай бие авч явж байгаа, намайг жирэмсэн гэдгийг мэдээд шууд намайг Дубай дагуулан явж биширмээр бэлэг өгсөн, Одоо надаа Стиви их гайхалтай харилцаж байгаа”


2007 Ливэрпүүлийн ахлагчтай гэрлэсэн Алекс Жэррард жирэмсэн тухайгаа 2 охиндоо дуулгасан тухайгаа ярихдаа:

“Манай охидын сэтгэл нь их хөдөлж байгаа. Энэ мэдээг үргэлж л ярьж байна. Өдөр болгон л ээжээ миний дүү таны гэдсэнд байна уу? гэж асуусаар байгаа шүү”

Энэ Жигийн эхнэр нь үү? Парис Хилтонтой адилхан харагдаад байх юм :))
Success is how high you bounce when you hit bottom!
User avatar
helix
Буучин
Буучин
 
Posts: 317
Joined: Sun Jan 24, 2010 11:31 pm
Location: tv.onair.mn

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby amka13 » Wed May 18, 2011 1:24 pm

...

гоё трансфер шуум бн уу?
манайxан Хазард-д эxлээд саналаа тавьсан юм бx. xараад л сууж байя. Марко Марин багаасаа яваxгүй, тэндээ сайжирмаар бн гд ярилцлага өгчээ. КК QPR’s Moroccan international Adel Taarabt-ийг Көүлээр xошигруулж аваx санаатай, нөгөөдүүл нь мань эрийн цалинг нь дийлэxгүй бололтой.
Last edited by amka13 on Wed May 18, 2011 4:23 pm, edited 1 time in total.
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby badka_c1 » Wed May 18, 2011 1:30 pm

helix wrote:
badka_c1 wrote:Хүн нэмбэл, хүнс нэмэгдэнэ:

Image

Ливэрпүүл клубын ахлагчийн гэргий удахгүй гэр бүлийн нэмэгдэх гэж байгааг Liverpool Echo-д мэдээллээ.

Хөөрхөн 2 охины аав Стивен Жэррард хагас жилийн дараа гэхэд нэг тоглолтыг өнжих болоод байна. Тэрээр бэртлээс биш, шийтгэлээс ч биш харин эхнэр нь түүнд хүүхэд төрүүлэхийг хүлээх гэж эмнэлэгт байх юм.

Жэррардын 28 настай эхнэр Алекс гэдсэдээ 4 сартай хүүхэд тээж байгаа бөгөөд энэ хүүхэд гэр бүлийн харилцааг улам ойртуулсан гэжээ.

“Бид юу ч төлөвлөөгүй, гэхдээ би болон Жэррард зүгээр л тэнгэрийн оронд байгаа мэт сайхан байна. Үнэхээр гайхалтай, Стивид завтай цаг үе зөндөө байсан. Одоо бид их аз жаргалтай байна”

“Тэр гайхалтай бие авч явж байгаа, намайг жирэмсэн гэдгийг мэдээд шууд намайг Дубай дагуулан явж биширмээр бэлэг өгсөн, Одоо надаа Стиви их гайхалтай харилцаж байгаа”


2007 Ливэрпүүлийн ахлагчтай гэрлэсэн Алекс Жэррард жирэмсэн тухайгаа 2 охиндоо дуулгасан тухайгаа ярихдаа:

“Манай охидын сэтгэл нь их хөдөлж байгаа. Энэ мэдээг үргэлж л ярьж байна. Өдөр болгон л ээжээ миний дүү таны гэдсэнд байна уу? гэж асуусаар байгаа шүү”

Энэ Жигийн эхнэр нь үү? Парис Хилтонтой адилхан харагдаад байх юм :))
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Wed May 18, 2011 1:50 pm

battulga_512 wrote:Адмирал :-D

Хэдүүлээ энүүхэндээ энэ жилийн шилдгийн санал асуулга явуулбал яасан юм

Өөринхөө асуултанд өөрөө хариулнаа

Би Раулыг хамгийн шилдэг нь байсан гэж бодож байна Гэхдээ Лукасыг заавал дурдах хэрэгтэй байх тоглолт нь сайжраад л байгаа юм 2-р хагас гэвэл Суарез Куйт өрсөлдөгчгүй байлгүй дээ
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby spain man » Wed May 18, 2011 2:51 pm

дэл...
Last edited by spain man on Wed May 18, 2011 3:43 pm, edited 1 time in total.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby CB » Wed May 18, 2011 2:55 pm

Гай болохоос биш нэмэр болохгүй гээд.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed May 18, 2011 3:07 pm

spain man wrote:
liverpoolfan wrote:
*Одоо Лестер Ситигийн туслах дасгалжуулагч хийж байгаа манай Диди Хамманн дараа жил европын лигт орохгүй байх нь Ливерпүүлд тус болохоос биш нэмэр болохгүй гэж үзэж байна.



Лив фэн засаарай хэхэ... :D

хэхэ. засчихлаа тнкс
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby myidoliszidane » Wed May 18, 2011 4:03 pm

Таарабт гэдэг чинь Куарэзма шиг скил сайтай юм бнлээ, багийн тоглолт хэр сайтай юм болдоо. Үнэ нь хэд хавьцаа байгаан бол...
User avatar
myidoliszidane
 
Posts: 125
Joined: Thu Sep 10, 2009 11:16 am
Location: UB

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby MIja » Wed May 18, 2011 4:35 pm

Юу байцгаана. Ливэрпүүлийн шинэ панад байна. Мэдлэгээ, мэдсэн шинэ мэдээгээ хуваалцаж байгаарай найзуудаа..........
MIja
 
Posts: 1
Joined: Wed May 18, 2011 4:30 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 55 guests
cron