Бид найзууд байсанЭлбер 2001 оныг ийнхүү дурсаж байна.Сурвалжлагч: Таны хувьд 5 сарын 23 маш чухал өдрийн нэг үү?
Элбер: Тиймээ, яг л төрсөн өдөр шиг. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Энэ бол миний карьерын хамгийн сайхан өдөр байсан. 1999 оны финалын тоглолтын дараа бидэнд дахиад ЧЛ-ын финал хүрэх хүртэл 20 жил хэрэгтэй юм шиг санагдаж байлаа.
С: Яагаад тийм хурдан санасандаа хүрэх болов?
Э: Яагаад гэвэл бид найзууд байсан болохоор тэр. Тэр баг бол миний анх тоглож байсан 97 оны ФЦ Холливүүд биш байсан. Ямар ч атаа жөтөө, дарамт шахалт байгаагүй. Заримдаа бид хотод уулзаж идэж, ууж, шоуддаг байсан.
С: Оливер Каан сүүлийн пеналтийг хаах мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Э: Тэр үед миний толгойд юу ч бодогдоогүй, юу ч байгаагүй гэхүү дээ. Би зүгээр л Олиг тэврэхийг хүсч байсан. Би тухайн үед талбай дээр Олигоос өөр хэнийг ч олж хараагүй, зөвхөн тэр л зогсож байх шиг санагдсан. Сэтгэл хөдлөл маш хүчтэй байсан, үнэхээр гайхалтай.
С: Тоглолтын дараах юу болсон бэ?
Э: Тэр мөчийг мартахын аргагүй байсан. Бид нар хувцас солих өрөөнд дуулж байлаа. Тэр үед Оли Каан орж ирсэн. Би түүнтэй баяраа тэмдэглэх гэтэл би ганцаараа баймаар байна, намайг тайван орхи, би тайвширмаар байна гэдэг байгаа. Би ч бүр гайхаж хоцорсон. Чи чинь яачихваа бидэнтэй хамт баярлаач гэтэл Жиоване намайг тайван орхи гэж дахин хэлээд толгой дээгүүрээ алчуур нөмрөөд булан суучихсан. Тэгээд 10 минутын дараа жоохон тайвширсаныхаа дараа бидэнтэй нийлж баярлаж эхэлсэн дээ.
С: Тэгээд орой нь яасан?
Э: Парти супер болсон. Сүүлд нь Эффенберг надад чи цомыг буудал руу авч яваарай гэж хэлсэн. Тэнд хүн цөөрсний дараа би цомоо бариад гадаа үүдэн дээрээс такси барих гээд зогслоо. Бүгд л намайг хараад чи ЧЛ-ийн цом бариад энд юу хийж яваа юм, аюултай шд гэж хэлж байсан. Такси ч олдсонгүй, аз болж нэг найз минь дайралдаж намайг буудал руу хүргэж өгсөн.
С: Цаашаа юу болов?
Э: Буудлын доод баранд тоглогчид эхнэрүүдтэйгээ хүлээж байсан. Тэгээд л үргэлжлүүлээд баярлаж эхэлсэн дээ. Хамгийн сүүлд Енс Жеремис цомыг өвөртөлж унтах гээд аваад явсан. Сүүлд сонсохнээ тэр шөнө эхнэр нь шалан дээр унтсан гэсэн.
С: Тэр цомыг авахад их үүрэг гүйцэтгэсэн үү?
Э: Тэгэлгүй яахав. Тэр биеэ үүний төлөө биеэ золиосолсон. Бид 2 өвдөгөндөө бэртэлтэй байсан, гэхдээ түүний гэмтэл минийхээс ч хүнд байлаа. Финалын тоглолтоос 3 хоногийн өмнө бэлтгэл дээр түүний шарх нь сэдрээд цус нь садарч байсан. Тэгсэн ч гэсэн тэр тоглосон.
С: Тэр үеэс хойш 10 жилийн хугацаанд Байерн дахиж энэ өндөрлөгт хүрч чадсангүй...
Э: Харин тиймээ, өнгөрсөн жил тун дөхөж очсон. Гэхдээ Интер тэднээс нэг түвшин илүү байсан л даа. Тэдэнд Каан, Эффенберг, Элбер гээд бидэнд байсан шиг чухал тоглогчид дутагдаж байсан.
С: Ирэх жил тэд хэр тоглох бол?
Э: Миний бодлоор тэд финал хүртэл тоглох байхаа. Тэдэнд маш сайн довтлох чиглэлийн тоглогчид байгаа. Хэрвээ одоо Нойер, Боэтэнг мөн нэг жигүүрийн хамгаалагч нэмээд авчихвал тэд нар аваргын өрсөлдөөнд үлдэж чадна.