Саяхан драфтын сугалаа явагдаж манайх 2 дугаар тойргийн 41, 46, 56, 58 дугаарт тоглогч сонгох болсныг бүгд мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор Лэйкерсийн талаар бичдэг Joshua Sexton гэдэг аналист манайх драфтаас авах боломжтой байсан ч алгассан 10 шилдэг тоглогчийг нэрлэсэн байна. Тэрээр тоглогчдыг нэрлэхээсээ өмнө дараах тоглогчдыг авснаараа Лэйкерс одоогийнхоосоо илүү амжилтад хүрэх байсан эсхүл үгүй гэдгийн алиныг би мэдэхгүй, зүгээр л өөрийн бодлоо хуваалцаж байна гэдгээ хэлсэн байна.
10. Latrell Sprewell, 19921992 онд Лэйкерс Алабамагийн коллежоос Sprewell-ийг сонгох боломжтой байсан ч Anthony Peeler-ийг илүүд үзэж байв. Хэдийгээр Sprewell орон гаран тоглолттой байсан ч Лэйкерс шиг том баг түүнийг залуугаас нь зөв чиглүүлж илүү сайн тоглуулах боломжтой байсан. Тэрээр Коби, Шактай бас нэгэн гурвалыг үүсгэх байсан ч юм бил үү хэн мэдлээ. Дээр нь карьерийнхаа төгсгөлд багийнхаа дасгалжуулагч P.J. Carlesim-ийн хоолойг ч боохгүй байх байлаа.
9. Toni Kukoc, 1990Тухайн жил Лэйкерс Клемсоны их сургуулиас Elden Campbell-ийг драфтын 27-оор сонгож авч байсан бол Чикаго Югославаас Toni Kukoc-ийг 2 дугаар тойргоос авч байлаа. Гэвч тэрээр 1993 онд л багтайгаа нэгдсэн бөгөөд тэр хүртэл Европтоо тоглосоор байсан юм. Toni Kukoc-ийн хувьд Лэйкерст сайн тохирох тоглогч байв.
8. Andrei Kirilenko, 1999Лэйкерс 23 дахь сонголтоор Devean George-ийг авсан бол яг дараагийн сонголтоор нь Юта Andrei Kirilenko-г авч байлаа. 2000 оны эхээр Лэйкерсийн аварга авсан он жилүүдэд Devean George өөрийгөө багтаа зохицох чухал үүрэгтэй тоглогч гэдгээ баталсан л даа. Гэхдээ л AК-47 Коби, Шак гурвыг хамтдаа юу хийж чадахыг харах нь сонирхолтой биш гэж үү?
7. Kendrick Perkins, 2003Лэйкерс нэгдүгээр тойргийн 24-өөр Brian Cook-ийг сонгосны дараа Мемфис 27-оор Kendrick Perkins-ийг сонгож байв.
Дараа жил нь Шакыг явуулсан гээд бодохоор Перкинсийг л авах нь зөв байсан юм.
6. Dominique Wilkins, 1982Лэйкерс Хойд Каролинагийн их сургуулиас James Worth-ийг сонгосон. Тэрээр 1988 онд НБА-ийн финалын МВП болж байсан бөгөөд хожим алдрын танхимд нэрлэгдсэн тоглогч. Мэжик, Карим тэр гурав төгс гурвал байсан юм.
Гэхдээ Лэйкерс тухайн үед Юта гурваар сонгосон Wilkins-ийг сонгож бас болох л байсан. Мэжик Жонсон дамжуулалт өгөнгүүт Вилкинс тохож байна гээд л төсөөлөөд үз дээ.....
5. Willis Reed, 19641964 онд Лэйкерс НБА-ийн 2 удаагийн аварга, 2 удаагийн финалын МВП, нэг удаагийн улирлын МВП хожмын алдрын танхимын гишүүн Willis Reed-ийг авах боломжтой байсан ч Walt Hazzard-ийг илүүд үзсэн юм. Гэхдээ хэрвээ Willis Reed-ийг авсан бол Chamberlain эсхүл Jabbar-ийг Лэйкерсийн өмсгөлтэй харахгүй байсан байж болох юм. Учир нь тэд нэг байрлалд тоглодог байсан.
4. Aaron Brooks, 2007Энэ удаад Лэйкерс хожим нь Аренастай маргалдаж буу шийдэмдээ тулсан Javaris Crittenton-ийг сонгосон. Түүний оронд Aaron Brooks, Arron Afflalo эсхүл Wilson Chandler байж болох байсан гээд бодохоор мэдээж маш муу сонголт хийсэн нь тодорхой. Aaron Brooks-ийг авчихсан бол сүүлийн хэдэн жилийн асуудал болчихоод байгаа холбогчийн байрлал бараг л шийдэгдчих боломжтой байсныг хэлээд ч хэрэггүй биз дээ.
3. Dennis Rodman, 198623 дахь сонголтоор Лэйкерс Ken Barlow-ийг авч байсан бол Детройт ганцхан тоглогч авсан нь 2 дугаар тойргийн 3 дахь сонголт Dennis Rodman байв. Хэрвээ Родманыг авсан бол 2 жил Родман Жаббар гэсэн хослол, 1 жил Родман, Жаббар, Мэжик Жонсон гэсэн гурвал тоглох боломжтой байлаа.
2. Bob Cousy, 1950Тухайн үеийн Миннеаполис Лэйкерс Kevin O’Shea сонгож байсан бөгөөд тэдэнд 6 удаагийн НБА-ийн аварга, 1 удаагийн улирлын МВП, 2 удаагийн бүх оддын тоглолтын МВП, 13 удаагийн бүх одод, 1 дүгээр багт 10 удаа нэрлэгдсэн Bob Cousy-г сонгох боломж байсан юм. Хэрэв тэгсэн бол НБА-ийн түүх үндсээрээ өөрчлөгдөх байлаа.
1. Danny Granger, 20052005 онд Байнумыг 10 дахь сонголтоор авсан бол 7 сонголтын дараа Грэнжерийг Индиана авч байв. Бүгд л Лэйкерс илүү хурдтай, атлетик болох хэрэгтэй хэмээн ярилцаж байсан бөгөөд Грэнжер эргэлзээгүй тохирох тоглогч байлаа.
Хэрвээ салхи зөв эргэвэл Байнум багийн ирээдүй болох боломжтой л доо. Гэхдээ л тэр бэртсэнээсээ хойш хүлээсэн хэмжээнд тоглохгүй л байна.