LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Takanohana_Nowitzki » Fri May 13, 2011 4:07 pm

spain man wrote:
suldees wrote:.Кобеч гэсэн билл Расселийг ч хааж чаддаггүй байж байгаадл Фил ирснээр шал өөр болсоншд ..


:?:

Цаг үеийн машин бүтээж зүүдлээ юу даа. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat May 14, 2011 12:00 am

өө муусайн спамчингууд :ногоон:

гэснээс манайхан яагаад мэдээ сэлт оруулахгүй бна вэ?? уг нь гадуур багийн мэдээ сэлт их л бна даг..
тухайлбал:
Рик Аделманыг манайх маш ихэд сонирхож бна л гэнэ..эх сурвалжтай л юм гэнэ. 945-616 амжилт үзүүлжээ..
энэ ялалтаара бүх цаг үед 9д ордог юм бна.. Portland, Golden State, Sacramento and Houston. багуудад..
энэ талаар түүний туслахаар олон жил ажиллсан Elston Turner гэгч хэлжээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat May 14, 2011 12:06 am

Kobe Bryant Named to All-NBA First Team, Pau Gasol Named to 2nd Team

Коби бүх НБА-н 1ээр багт 6дахаа дараалж нэрлэгдлээ.. мөн түүний 9дэх нь
25.3 points, 5.1 rebounds, and 4.7 assists энэ жил авчээ.. Одоо тоглож байгаа тоглогчдоос Данкантай тэнцэж иржээ..

Kobe Bryant: “I Think about Shutting up the Mo’ Fo’s who say I’m Done!”

“No…No…I don’t think about that at all. What I think about is shutting up those Mo Fo’s that think I’m done…that’s what I think about!” Bryant said.



Phil Jackson: “I Haven’t Spoken to Jimmy Buss this Year”

“There are people in the organization that I have an attachment to. But, I haven’t spoken to Jimmy Buss this year. Jerry, I see occasionally and we confer, Mitch and I have our chances to be together, and have a good relationship. Those are people in that department that I have a relationship. But, as far as management, if you want to call it, there’s really not a relationship in that aspect of that.”
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat May 14, 2011 12:07 am

Мэдээ оруулах зав ч алга хүсэл ч алга хDD
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat May 14, 2011 12:08 am

угаасаа оруулдаг юм шиг.. гах гах... худлаа спамчин...
хаха жоке
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat May 14, 2011 12:19 am

Еааа Аммм Спаммээр датс раайт XD
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat May 14, 2011 12:50 am

Монгол хэлийг ингэж доромжилж болохгүй дээ. хаанахаар яриад байгаа юм бэ? гах гах
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat May 14, 2011 12:51 am

Монлиш.. :Р
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat May 14, 2011 1:08 am

За тийм худлаа худлаа мэдээнүүд xаанаасаа сонсоод байна.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby kb_Anny24 » Sat May 14, 2011 4:18 am

Shaw г Дайчид, Пуужингууд ахлах дасгалжуулагчын албандаа сонирхож байгаа гэнэ дээ. Манайхан Shaw г тоохгүй байгаа бололтой. Эсрэгээ Пуужин, Хаадуудын экс дасгалжуулагч Рик Аделманыг гэсэн яриа гарж байна.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby bilgee80 » Sat May 14, 2011 6:52 am

Манай туслаx дасгалжуулагч Б.Шоу Дайчидын дасгалжуулагчийн албанд очиxоор яилцаж байгаа гэнэ. Өөр багтай ярилцлага xийx гэж багаас алба ёсны зөвшөөрөл авсан юм байна.

Манайxан xарин Б.Шоу-гаас гадна туслаx Чак Персон, Пуужингуудын экс Р.Аделман, Клипперсийн экс М.Данлийви, ИСПН-ий Жефф Ван Ганди нарийг сонирxож байгаа гэсэн мэдээ гарсан байна.

Xарин Ф.Жэксөн одоогоор үгүйсгэсэн xариулт xэлсээр байна. Улирал эxэлтэл 6 сарын xугацаа байна гэж өнөөдрийн ярилцлагадаа xэлжээ. Локаут болчиxгүй бол бага зэрэг найдвар байгаа л юм байна.
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Sat May 14, 2011 9:08 am

Бээгий wrote:Монлиш.. :Р

Монглиш гээч...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Sat May 14, 2011 4:34 pm

Пуужингуудын хуучийн дасгалжуулагч ч дээ... надад нээх багаа удирдаад аварга авах хэмжээний дасгалжуулагч биш л санагддаг... зүгээр Брайн Шоу-г л томилчих хэрэгтэй... бүхий л үйл явцыг мэдэх хүн...
Байнум маань Барэа-с уучлал гуйсан, тэгсэн нөгөөх нь иймэрхүү зүйл болж л байдаг, хүмүүс заримдаа санаандгүй т1 үйлдэл хийж л байдаг, би түүнийг уучилсаан нтр гэсийм байх...
Коби 80-аад оны сэтгэл татам Лэйкэрс ч гэсэн 3 дараалж аваргалаагүй шүү дээ, хүмүүс Лэйкэрс-г муудлаа, доройтлоо гэнэ... худал үг.. дараа улирал харуулнаа л гэж...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby aapyyl » Sun May 15, 2011 12:13 pm

Барэа уучилсан нь их юм бишүү. Кареер нь дуусхаар алдаа байж болох байсан. Өөрөөр яаж уучилах ёстой юм. Багтаа хайртай байж болно. Зарим юман дээр бурууг өгөх хэрэгтэй гэж бодогдох юм.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Sun May 15, 2011 12:26 pm

хэхэх... би тэгээд Барэа уучилсан гэнэ гэсэн мэдээг л бичлээ шүү дээ... Уулаасаа Байнум-н түмэн буруу, манайхан бүгд хүлээн зөвшөөрсөн шт... фэнүүд, тоглогчид, мөн өөрөө ч буруугаа хүлээсэн...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Sun May 15, 2011 5:05 pm

Манай Байнум чинь тархи нь тэр чигээрээ мөс шд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Mon May 16, 2011 2:11 pm

Shannon Brown's dunks

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue May 17, 2011 11:40 am

Коби-Газолийн эхнэрүүдээс болж тэд муу тоглосон уу?

“Лос Анжелес Лейкерс” багийг плей-оффоос дуулиантайгаар хасагдсаны дараа тус багийг бүрмөсөн цэвэрлэж, kobe_bryant_intөөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарч байсан билээ. Ялангуяа дасгалжуулагч Ф.Жексон болон түүний үзэл баримтлал, тактик энэ багт нэгэнт байхаа больсон тул “Лейкерс”-т өөрчлөлт хэрэгтэй гэж М.Жонсон хүртэл хэлсэн. Харин 80-аад оны “Лейкерс”-ийн лидер ийн үзэж байгаа бол одоо цагийнх нь лидер тэгж үзэхгүй байна.

Багтай нь холбоотой өөрчлөлтийн талаарх энэ бүх ярианд Коби доорх хариултуудыг өгсөн байна.

“Энэ бол утгагүй зүйл. “Лейкерс”-ийнхэн 80-аад онд маш сайн багтай байсныг санаж байна, гэхдээ тэд гурав дараалан түрүүлж чадаагүй, тэгсэн ч багаа өөрчилж, шинэчлээгүй шүү дээ.
Хэрэв та надаас дахин финалд шалгарч аваргалж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу гэж асууж байгаа бол бид дахин финалд шалгарч аваргална гэдэгт би 100 хувь итгэж байна гэж хэлнэ” гэж Коби ярьжээ.

Мөн өнгөрсөн нэг улирлыг юу гэж дүгнэх вэ гэсэн асуултанд “Амьдралын минь хий өнгөрөөсөн нэг жил” гэж хариулсан байна.

Харин багийг ирэх улиралд хэн дасгалжуулах вэ, хэнийг дасгалжуулагч болоосой гэж хүсч байна вэ гэсэн асуултанд тэрбээр хэн нэгний нэрийг, тэр тусмаа нэг багт тоглож асан, одоогийн туслах дасгалжуулагч Б.Шогийн нэрийг дурдсангүй.
“Ирэх улиралд хэн энэ багт үлдэхийг, дасгалжуулагч хэн гэдэг хүн болохыг, ерөөс ирэх улирал болох эсэхийг бид мэдэхгүй байна”.

Мөн багийн гол тоглогч болох Коби-Газоль нарын найз бүсгүйчүүд болох Ванесса, Силвиа Лопес Кастро хоёрын таагүй харилцаа тэдний хооронд зөрчил үүсгэхэд хүргэсэн дуулианы талаар Коби ийн ярьжээ.
“Инээд хүрч байна. Тааруу тоглох үед хүмүүс юу хүссэнээ зохиож ярих юм аа. Тэд ямар ч үндэслэлгүй юм зохиож, түүндээ үнэмших юм. Үнэхээр **н** хэрэг”.

гоол.мн
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Наагий » Tue May 17, 2011 12:02 pm

энэ чинь одоо юу болоод байнаа.. саяxан плэй-өффын үеэр ОДОМ ГАЗОЛ 2ын эxнэр гээд байсан одоо КОБИ ГАЗОЛ болчиж ... ???

нэг хятад сайт дээр манай Л.Валтон КОби нар Б.Шоу-ыг манай дараагийн дасгалжуулагч болно нтэр гэж илэрxийлсэн байна лээ. гэxдээ Адэлмэн , Ж.ВанГанди , М.Данливи 3ийн нэр бас байна лээ
Last edited by Наагий on Tue May 17, 2011 12:07 pm, edited 1 time in total.
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Funky » Tue May 17, 2011 12:06 pm

Коби Терридээд бгаам биш биз>? хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue May 17, 2011 12:07 pm

Слоан гэсэн нэр байгаа бас...
Хэвлэлүүд л худлаа цуурч бхгүй юу даа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby 1220 » Tue May 17, 2011 12:10 pm

Алка гэсэн нэр бас хусч явна лээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue May 17, 2011 5:36 pm

Лейкерс”-ийн ирээдүйн тухай хэдэн бодол

“Лос Анжелес Лейкерс” багийн эзэн Жерри Басс долоо хоногийн өмнө багийнхаа бэлтгэлийн цогцолборт өөрийнх нь удирдлагын хугацаанд аварга болсон тоог илэрхийлсэн 11-ийн тоотой тусгай номер бүхий ягаан Роллс Ройсоо унаж иржээ. Эзэн ийнхүү ховор айлчлал хийх болсон нь “Лейкерс” хоёрдугаар шатны эхний тоглолтоо “Даллас”-тай хийгээд ялагдсантай холбоотой байлаа. Тэрбээр тоглогчдоо урмын үгээр сэргээж, ярилцсан ч удаах таван хоногт баг нь дахин гурав ялагдсан юм. Ялангуяа дөрөв дэх тоглолтдоо 36 онооны зөрүүтэй хожигдол хүлээв.
lakers1

Тэгвэл Басс ирж буй урт зуны турш тоглогч нартаа юу юу гэж хэлэх бол. Хэдэд нь баяртай гэж хэлэх бол оо.
“Лейкерс” жил бүр аваргын төлөө өрсөлдөх чадвартай л байвал тэр зарим тоглогчдийнхоо хэцүү аашийг, Холливудын нөлөөллийг, их хэмжээний цалинг үл хайхардаг байлаа. Гэвч тавдугаар сарын аймшигт долоо хоногийн дараа Басс болон багийн удирдлага сөхрөн унаад байгаа багаа хэрхэн аврах талаар бодох хэрэгтэй болж байна. Даанч тэдэнд энэ тал дээр дасгалжуулагч Ф.Жексон туслахгүй.

“Лейкерс”-ийн тоглогч асан Мэжик Жонсоны хэлсэнчлэн “Лейкерс”-ийг эрс өөрчлөх хэрэгтэй юу гэж Жексоноос асуухад тэрбээр “Энэ бол миний гаргах шийдвэр биш. Үүнийг ноён Басс мөн мэдээж Митч Купчак нар л хийж гүйцэтгэнэ. Гэвч энэ бол агуу баг, тэд хэзээд эргэн ирдэг, сэргэдэг гэдгийг бид бүгд мэднэ. “Лейкерс” энэ хүнд үеийг давж гарна, цаашдаа сайн тоглоно” гэж хариулсан байна.

Сүүлийн 17 улиралд ердөө ганцхан удаа ялагдал нь ялалтаасаа илүү гарсан улирлыг үзэж өнгөрүүлсэн “Лейкерс” мэдээж хэрхэн сэргэхээ мэднэ гэхдээ “Оддын тоглолтын” дараахан 17-1 гэсэн гайхалтай амжилт үзүүлсэнийг нь эс тооцвол тэд энэ улиралд төдий л онцгой байж чадаагүй. NBA-гийн хоёр, “Өрнөд” бүсийн гурван удаагийн аваргууд маань ядрангуй, хөгшин мөн 9 сарын турш үргэлжлэх уртын урт улирлаас залхсан мэт заримдаа харагдаж байсан юм. Сүүлийн 4 жилд плей-оффын 77 тоглолт хийсэн нь сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд “Лейкерс”-т давшгүй саад болсон байж мэднэ. Тэд энэ улирлын сүүлийн 17 тоглолтынхоо (үүнд “Даллас”-тай хийсэн цуврал ч орно) дөнгөж зургаад нь л ялсан байна.

“Сагсан бөмбөг бол сайн, муу ээлжилсэн тоглоом гэж дасгалжуулагч үргэлж хэлдэг. Өдий түвшинд тоглож ялвал хүмүүс чамаас ялалтыг л хүлээнэ, бүх зүйл сайхан болж, хүмүүс чамайг мэддэг болно. Харин бидний өнөөдрийнх шиг ялагдвал энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдгийг ойлгоно” гэж довтлогч Л.Одом нь ярьжээ.
lakers111

Эсвэл том хотын хүчирхэг багуудад үүсч бий болдог асар олон зугаа цэнгэл, сатаарал “Лейкерс”-ийг үгүй хийсэн байж мэднэ. Энэ улиралд “Лейкерс”-ийн бараг бүх тоглогчид өөр ажил хийж байсан бөгөөд тухайлбал Одом эхнэртэйгээ хамтран реалити шоу хийж, Брайантын асар олон зар сурталчилгааны ажил, Д.Фишерийн тоглогчдийн холбооны ажил, М.Барнсийн хувцасны загварын шинэ дэлгүүр, Р.Артестийн дэндүү завгүй цагийн хуваарь гэх мэт.
“Хүнд хэцүү үеийг давж гардаг тэр нэгдмэл хичээл зүтгэл, өмнө нь байсан тэр нэгдмэл чанараа хэзээ бид алдсаныг мэдэхгүй юм. Ямартай ч ямар нэгэн зүйл болохгүй л байсан. Урьд нь давж гарч чаддаг байсан зүйлээ бид давж гарч чадахаа больсон. Ялгаагүй л дээ, ийм зүйл дараачийн шатанд ч юм уу, финалд болох доо л болох байсан” гэж Одом өгүүлсэн юм.

“Лейкерс”-ийн энэ сүйрэл тэдэнд шинэ гараа хийх боломжыг олгож байгаа ч энэхүү баг олон жил хамтдаа тоглохоор бүтээгдчихээд байгаа нь ерөнхий менежер Купчакын ажлыг хүндрүүлж магадгүй юм. “Лейкерс” энэ улиралд NBA-гийн багуудаас хамгийн их цалинг (91 сая) тоглогчдодоо өгч буй бөгөөд энэ нь Басс бараг 20 саяыг цалингаа хэтрүүлсэний татварт төлөх ёстой гэсэн үг юм. Хэрэв тэд ахиад хэдэн плей-оффын тоглолтод ялсан бол энэ мөнгөний хэмжээ арай багасах байсан нь тодорхой.

“Лейкерс” ирэх улиралд бараг 88 сая долларыг нийт 9 тоглогчид өгөх нь тодорхой болсон, учир нь багт байгаа ихэнх тоглогчид урт хугацааны гэрээ байгуулчихсан. Тодруулбал, энэ жилийн плей-оффт бүдгэрэн алга болсон П.Газоль ирэх улиралд 18.7 сая, багтаа олигтой тус хүргээгүй Р.Артест 6.8 сая, сүүлийн тоглолтод ямар ч хэрэггүй 4 минутыг талбайд өнгөрөөсөн довтлогч Л.Уолтон нь ирэх хоёр улиралд нийт 11.7 саяыг багаасаа авна.

Гэхдээ “Лейкерс”-ийн фэнүүд энэ мэт санхүүгийн асуудлыг анзаарахыг хүсэхгүй байгаа нь лавтай. Д.Ховард, К.Пол, Д.Уильямс зэрэг супер оддыг авах хэрэгтэй гэсэн тэдний шаардлага радио нэвтрүүлэг, интернэтийн санал асуулгаар дүүрэн байна. Фишер, С.Блэйк нар энэ улиралд багтаа төдий л тус хүргэж чадаагүй учраас ”Лейкерс”-ийн хамгийн сул байрлал нь холбон тоглогчийнх болоод байгаа ч хүн бүр шахуу Дуайтыг ав гэж ярьж эхлээд байна. Лос Анжелесийн хөл хөдөлгөөнтэй амьдрал хэр баргийн тоглогчийг соронзон мэт татах боловч авчирсан одынхоо цалинг яаж өгөхөө Купчак бодох хэрэгтэй.

Түүнээс гадна Жексоныг орлох хүнийг олох нь үүнээс ч чухал асуудал. Түүний орыг залгамжлах гол хүний нэгээр түүний туслах Б.Шо нэрлэгдэж байсан ч “Даллас”-т өчиггүй арчуулсанаар түүний энэ ажилд ирэх шанс нэлээд багаслаа. 2004 оны финалд “Детройт”-д мөн иймэрхүү байдлаар дийлдсэний дараа “Лейкерс” дотроосоо хүн хайлгүй лигийн хошой аварга Р.Томьяновичийг авчирч байсан.
lakers11
Хэрэв гаднаас авна гэвэл хэд хэдэн нэр дэвшигч байгаа. Тухайлбал, Ларри Браун, “Лейкерс”-ийн олон жилийн өстөн Р.Адельман. Мөн энэ багт тоглож байсан, эдүгээ “Миннесота”-г дасгалжуулж байгаа К.Рамбис ч байж болно. Тэрбээр плей-оффын тоглолт бүрийг багийн эзний охин Женни Басстай цуг үзэж байгаа нь харагдсан.
Аливаа юмны төгсгөл шинэ зүйлийн эхлэл байдаг гэдэгчлэн ийн ялагдсанаар багаа шинэчлэх, Брайантын карьерын сүүлийн жилүүдэд дахин аварга болох баг бүрдүүлж амжих боломж тэдэнд гарч ирлээ. Мөн дасгалжуулагч Жексон явсанаар тоглолтын өөр арга тактик ч нэвтэрнэ. Хэрэв Купчак, Басс нар зөв мэргэн бодлого баримтлах юм бол шүү дээ.

Гэвч “Лейкерс”-ийн амьдралын өвөрмөц хэв маягийг өөрчлөх амаргүй аж, тэр тусмаа ийм гомдмоор ялагдлын дараа ч гэсэн. Тоглолтын дараа “Лейкерс” онгоцондоо суун харих замд Артест аль хэдийнэ Твиттертээ өөртэй нь хамт боулинг тоглохыг фэнүүдээсээ хүссэн зурвас бичсэн байлаа.

гоол.мн
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue May 17, 2011 5:43 pm

"Лейкерс"-ийн тухай өгүүлэхэд

"Лэйкэрс"-"Селтик"-сийн финал хэзээ вэ? гэж бага байхдаа асуудаг байж билээ, энэ жил ч гэсэн тэгнэ гэж найдаж байна гэж "Селтикс"-ийн дасгалжуулагч Д.Риверс плей-офф эхлэх үед ярьсан байсан. Түүний энэ хүсэл биелсэнгүй, өрсөлдөгч "Лейкэрс" нь бүсийнхээ хагас финалд "шүүрдүүлчихлээ".



Ийм юм болно гэж дэлхийн сагсан бөмбөг сонирхогчдын нэг нь ч бодоогүй байх. Мэдээж М.Кубанаас эхлээд "Маверикс"-ийн фенүүд хожоосой гэж дэмжиж байсан нь тодорхой. Дөрөв:НОЙЛ. Сүүлийн гурван жил бүсийнхээ аварга, сүүлийн хоёр жил NBA-гийн аварга, сүүлийн арван жилд зургаан удаа финалд үлдэж, дөрвөн удаа аваргалсан баг. Бүгдэд нь "Хар мамба" Коби байлаа. Энэ жилийн хувьд ч тэд аварга авна гэж бодож байсан. Тэд ч гэлгүй NBA сонирхогчдын бараг тал нь "Лейкэрс" дээр бооцоо тавьж байсан болов уу? NBA-гийн мэргэжилтнүүдийн ихэнх нь ч аварга болох зам нь хамгийн амархан баг бол "Лос Анжелес Лейкэрс" гэж дүгнэж байлаа.



Гэхдээ бидний хувьд одоо юу болоод өнгөрвөө гэдэг асуулт тавигдаж байна. Яагаад энэ баг плей-оффт тоглож чаддаггүй гэгддэг "Маверикс"-аас нэг ч хожил авалгүй хасагдчихав?



Мэдээж хэрэг гол шалтгаан бол "Мавс"-ынхан тэднээс хамаагүй сайн тоглосон. Новицкиг хамгаалах амаргүй байсан. Ялангуяа дөрөв дэх тоглолтонд тэдний гурван онооны шидэлтүүд! Пежа 6 шидэж 6, Терри 9 удаа гурван онооны шидэлтээ амжилттай болгосон нь NBA-гийн плей-оффын дээд амжилттай тэнцсэн, "Мавс" эхний хагаст 11 удаа, нийт тоглолтын турш 20 удаа 3 онооны шидэлтээ амжилттай болгосон нь бас лигийн дээд амжилтыг давтсан. "Маверикс"-чууд сайн тоглосон, лигийн хамгийн сайн сэлгээний тоглогчидтой гэдгээ ч харууллаа. Тэдэнд амжилт хүсье!



Харин одоо "Лейкерс"-ийг юу хүлээж байна вэ? Том өөрчлөлт орно гэдгийг тоглогчид бүгд мэдэж байгаа. Гэхдээ ямар? Бараг хамгийн сул өрсөлдөгч гэгдэж байсан "Хорнетс"-ыг тийм амар давж гарч ирээгүй. Далласынхнаас нэг ч хожил аваагүй, гэхдээ улирлын тоглолтуудаа сайн хийсэн. Яагаад плей-оффт "алга" болчихов?



Миний хувьд "Сан Антонио Спэрс"-тэй ижил зүйл тохиолдлоо гэж харж байна. "Лейкерс"-чүүд хөгширчээ, яг л Спэрсийнхэн шиг. Тэд сагс тоглож чадна, тэд сагсыг хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Гэвч 30 хүрч яваа, ихэнх нь 30 гарцгаасан тоглогчдын эрч хүч нь дутаж байна. "Спэрсийн"-хэн "Гризлис"-ийн залуучуудын хурд хүчийг яаж ч чадаагүй. Магадгүй ахмад үеийн тоглогчдын хувьд зодог тайлах цаг нь ирсэн байх. Тэднийг залгамжилж сагсан бөмбөг сонирхогчдыг баясгах супер одууд аль хэдийнэ бий болцгоосныг энэ улирлын MVP хэн бэ гэдгээс л харж болно.



Нөгөө талд бас "Селтикс" амаргүй нөхцөлд байгаа. Тэдний хувьд хурд хүчээр өрсөлдвөл хожихгүй нь тодорхой. Үүнийг Д.Риверс ч өөрөө эхний тоглолтон дээр минутын амралт авах үедээ хэлнэ лээ. Селтиксийн "хөгшчүүдийн" хувьд "Майами"-г хожих боломж нь "Хит"-ийнхэн муу тоглох. Түүнээс биш тэдний хувьд "Хит"-ийн энергийг давж гарах боломж харагдахгүй л байна.



За эргээд "Лейкерс"-ийн яриандаа оръё. Тэдний өөрчлөлтөнд Коби лав орохгүй болов уу. Учир нь тэд Кобиг зарж зүрхлэхгүй, бас зодог тайл гэж шахаж ч чадахгүй, ер нь Кобиг заавал болиулах гээд байх ч хэрэггүй л дээ.

Мэжик Жонсон аль хэдийнэ бодлоо хэлсэн байсан нь "Л.Одом, А.Байнум, П.Газоль гурвын аль нэгийг явуулж "Орландо Мэжик"-ээс Д.Ховардыг авчрах хэрэгтэй" гэсэн санаа. Домогт М.Жонсонд энэ гурвын тоглолт таалагдаагүй нь тодорхой, эсвэл нэгнийх нь. Шууд тэрийг нь гэж хэлэх нь эелдэг бус учир аль нэг гэж хэлсэн байж болох. Хэрвээ түүний хэлснээр Д.Ховард ирвэл яах вэ? Аварга!
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat May 21, 2011 9:44 pm

Манай домог НБА-н лого маань Алтан мужын дайчдын удирдах албан тушаалд томилогджээ..
Тэрээр 1982-2000онд манай ерөнхий менежерээр ажилж бхдаа нэг гол хийсэн юм нь Дивацаар Кобиг сольж авчирсан наймаа ажээ..

Мөн манайх Майк Браунтай холбогдоод амжиж.. гэхдээ ер нь РИк Аделман л гээд бх юм..
Бас Кареем Абдул Жаббарын хөшөөг манай ордоны өмнө барих асуудал ихэд яригдаж бна даа..мөн тэрээр өөрөө ч их гундуу гомдсон юм ярьсан гэсэн..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron