За хэдэн боломжтой нэр дэвшигчдийг дурьдая та бүхэн хэн нь болох бол гэж нэг харна биз:/Өөрт таалагдаж байгаагаар нь дэс дараалалд оруулаа
/
1. Жозе Моуринью /Реал мадрид/Түүнийг авчирвал магадгүй Челси хүсээд байгаа АЛ-ээ авч чадах байх. Тэр бол Челсид дутагдаад байдаг өөртөө итгэх итгэлийг хамгийн сайн нөхөж чадах хүн. Тэр бол багийг сэтгэл зүйгээр нь түрүүлүүлдэг онцгой нэгэн. Хэрэв болдог бол түүнийг авчирмаар л байна гэхдээ түүнд хийж дуусгаагүй ажил бий. Тэр Реалд яг ч хүссэн бүхнийг нь өгөөгүй байгаа. Тэр очсон баг болгоноо амжилтанд хүргэж байж салдаг нэгэн. Тэр Реалтай хамт чухал цомуудыг өргөхийг хүсч байгаа нь мэдээж. Гэхдээ нэг боломж байгаа нь тэр Реалтай Челсиг бодвол муу харьцаатай. Реалийн удирдлагатай таарахгүй байгаагын дээр Испаны хөлбөмбөгийг шүүмжлээд амжсан. Мөн түүнийг Англид тэр дундаа Бриджэд эргэн ирэхийг хүсч байгаа гэсэн шуум өвөл нэлээн хүчтэй яригдсан.Түүнийг удирдлагаас хааж боогоод байвал тэр шууд л баяртай гэж хэлэх хүн. Магадгүй тэр Реалд жаахан таагүй байгаад явахыг хүсвэл түүний хамгийн тэргүүний сонголт нь Челси байх нь гарцаагүй. Учир нь түүнд Челсигийн тамирчид фанатууд үнэхээр хайртай.Дээрээс нь түүний хайртай Терри Дрогба Лампард гэсэн тамирчид бүгд энд байна. Тэд бүгд л Моуг багтаа ирээсэй гэж хүсэж байгаа байх.Тэгхээр боломж яг ч байхгүй биш....
2. Андре Виллаш-Боаш /Порту/Энэ эрхэм бол залуухан атлаа амжилтаар баялхаж байгаа нэгэн. Тэрээр Порту клубыг энэ улиралаас эхлэн дасгалжуулж байгаа ч Португалын лигийн аварга, Европо лигийн аварга болгочихоод байна. Мөн тэрээр нэр хүндээрээ нэгт жагсдаг АЛ-т ирэх улирал багтайгаа хамт орно. Ийм ч учраас түүнийг Шинэ Моу гэж хочилсон биз. Тэрээр урьд нь Челсид ажиллаж байсан туршлагатай. Моуг Челсигийн менежер байхад тэр удирдлаган доор нь ажиллаж байсан. Тэгхээр Бриджийг гадарлана. Магадгүй түүнийг Челси авчирсанаараа үр дүнд хүрч болох юм гэхдээ тэр өөрөө багаасаа өсөж торнисон хотынхоо багт хайртай. Тийм ч учраас амар баяртай гэж хэлж чадахгүй байх гэж мэдэгдсэн. Гэхдээ яг ч бүр явахгүй гээгүй л дээ. Мэдээж залуу хүн Дэлхийн хамгийн лаг багуудын нэгийг дасгалжуулж нэр алдарт хүрэх замыг сонгохгүй байж чадахгүй биз. Магадгүй Абра өөрөө түүнийг багтаа авчрахаар шийдвэл бид энэ эрхэмийг багтаа харах боломжтой ч байж мэдэх юм.
3. Гус Хиддинк /Туркийн шигшээ/Тэрээр Челсид нэг их удаан байгаагүй ээ. 2008-2009 оны улирал тэрээр 2.9 нөөс эхэлж Челсид удирдсан ба түүнийг ирсэнээс хойш бид 1 хожигдож 1 тэнцэж улирлыг 3р байрт дуусгасан ба арай ч цомгүй үдээгүй. Тэрээр бидэнд ФА-ын цомыг авахад тусалсан. Челсиг дасгалжуулж байх явцдаа тэрээр Орсын шигшээш давхар дасгалжуулж байсан ба энэ нь хэт ачаалалтай байсан биз. Түүний сүүлийн тоглолтоос 2 хоногын дараа Карло манайд ирсэн. Магадгүй тэр ирж болох л юм гэхдээ Оросыг давхар дасгалжуулж байсан шиг Турктэй хамт давхар дасгалжуулна гэсэн ойлголт байхгүй аль нэгийг нь л сонгох хэрэгтэй болно. Тэрээр өөрөө Челсид ирэхдээ нээх дургүй биш байх байхаа. Харин энэ талаар The Independent сонинд түүний төлөөлөгчийн хэлснээр:
"Тэрээр Туркийн шигшээ багтай хийсэн гэрээгээ цуцлахгүй. Тэрээр өмнө нь ажлын цагаа Чэлси болон Оросын шигшээд зориулж байсан шиг хувааж чадахгүй. Цорын ганц боломж бол түүний залуус муу үр дүн үзүүлж Гүүс ажлаасаа халагдсан тохиолдолд тэр багаа орхино" хэмээн бичжээ. Гэхдээ энэ бол хэдэн сарын өмнөх үг. Одоо түүний бодол өөрчлөгдсөнийг үгүйсгэхгүй л юм.
4. Рафаел Бенитэс /Ажилгүй/Энэ нэрийг сонсохоор шууд л Ливерпуль санаанд ордог. Тэрээр Ливерпулийг 6 жил дасгалжуулсан ба энэ хугацаандаа АЛ-т Ливерпулийг түрүүлүүлж байсан эрхэм. Гэсэн ч түүний баг өнгөрсөн улирлыг маш тааруу амжилттай үдсэнээр тэрээр халагдсан. Гэсэн ч тэрээр Интер Миланыг дасгалжуулахаар Италыг зорьсон. Харамсалтай нь тэр Жозегийн орыг сайн залгаж чадаагүй. Бараг түүнийг явсанаас нь хойш Интер гайгүй ч тоглоод байгаа юм шиг. Гэхдээ тэр бол ПЛ-ийг маш сайн мэддэг хүн. Дээрээс нь түүний удирдлаган доор олон олон тоглолтыг хийж байсан Торрес, Бенаюун нар ч Челсид бий. Магадгүй тэр л Торресийг сайн ашиглаж чадах байх. /Гэхдээ л дэмий гэж үзэж байна дөө
/
5.Марко ван Бастен /Ажилгүй/Энэ эрхэм одоо 46 настай. 1992 онд Фифагын оны шилдэг болж байсан. Аяакс, Миланы болон Голландын од. АЛ-т түрүүлж үзээгүй бусдыг нь авсан. Голландын шигшээг 4 жил дасгалжуулсан. Тамирчны хувьд 370 тоглолтонд оролцож 277 гоол хийж байсан. Менежрийн хувьд нийт 65.48 хувьтай ялалт байгуулсан юм байна.
6.Мартин О'Нил/Ажилгүй/59 настай. Астон Виллаг маш сайн дасгалжуулж байсан. Түүнийг клубийн удирдлагатай таарагүйн улмаас халагдсан гэж үздэг. Тоглогч байхдаа хагаст тоглодог байсан ба 435 тоглолтонд 68 гоол хийж байсан. Харин менежрийн хувьд 53,08 хувьтай хождог гэсэн стат байна.
7. Жанфранко Зола/Ажилгүй/Тэр бол Челсигийн домог тэрээр Челсид 7 жил зүтгэхдээ 229 тоглолтонд оролцож 59 гоолыг хийсэн байдаг. Түүнийг Челсигийнхэн хүндэлж хайрладаг. Челсид тэрээр нэлээн нэр хүндтэй эрхэм. Менежрийн хувьд 2 жилийг Уэст хэмд үдсэн хэдий ч хангалттай сайн байгаагүй. Тэрээр нийт тоглолтынхоо 28.75-д нь хожиж байжээ.
8.Дидье Дешам /Марсель/Тэрээр тоглогчынхоо хувьд Челсид 1 жил байсан. Дэлхийн аваргад Францын шигшээтэйгээ 98 онд түрүүлж байсан. АЛ-т Марсельтай хамт түрүүлж байсан. Авч үзээгүй шагнал багийн хэмжээнд байхгүй. Мөн хамгийн залуугаараа АЛ-ийн цомыг өргөсөн ахлагч гэсэн рекордын эзэн. Хамгаалагч ба 422 тоглолтонд орлцож 17 гоол хийж байсан. Харин Менежрийн хувьд бол Марсельтэй хамт лигтээ нэг түрүүлээд байгаа. Харин өмнөх багуудаа нээх том амжилтанд хүргээгүй.
Хамгийн таалагдаж байгаа нь мэдээж Моу гэхдээ боломжгүй л болов уу. Тэгэхээр Манай Дрогбагийн үеийн залуу Шинэ Моу Боаш л найдлага байна даа. За тэгээд гүүс байсан ч яахав уул нь Болтоны Овен Койлыг чаддаг бол авчирмаар л байна.