FC BARCELONA 2010-2011

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Wed May 18, 2011 5:59 pm

Ажил гайгүй байхаар нь бариад авсан чинь найруулж бичихэд нилээд хүнд нийтлэл таарчихлаа... ойлгомжгүй зүйл байвал хүлцэл өчмой...

ЭРХЭМ ИНИЭСТА /Үргэлжлэл.../

Image

Түүний Стэмфорд Бриджэд гоол оруулан Барсаг Аваргуудын Лигийн финалруу хөтөлсөн шиг зарим гайхалтай агшнуудынх нь талаар бичихэд их сонирхолтой байх болно. Барселонизмын ертөнц тэр аяараа Андрэсийн баруун хөлрүү ур чадварыг нь бахдан, хүсэл мөрөөдөлдөө автан байж харсан байх. Магадгүй хэн нэгэнд зарим зүйлс үнэхээр боломжтой гэдгийг мэдрэхийн тулд хэсэгхэн хугацаа шаардагдсан ч байж мэднэ. Тэр заримдаа зүгээр л бүхнийг мэдэрдэг. Талбай дээр болон талбайн гадна. Тэр ДАШТ-ын финалын гоолыг ч мэдэрч байсан. Тэр Испанийг аварга болохыг нь мэдэж байсан аж. Бүүр итгэлтэй байж. Энэ бол “одоо, эсвэл хэзээ ч үгүй” гэсэн утгатай байв. Дасгалжуулагч, тоглогчид болон бусад бүх нөхцөл байдалд, тэгээд тэр өөрөө тоглож байгаа учраас. Тэр улирал Андрэсийн хувьд маш хэцүү үе байлаа. “Эцэст нь би өөрийгөө хөлбөмбөгчин гэдгийг дахин мэдэрсэн юм, би маш аз жаргалтай байсан. ДАШТ намайг миний хувьд аймшигтайгаар өнгөрсөн өмнөх улирлын дарамтнаас чөлөөлсөн, би тэрхүү ялалтын хэдхэн хормын төлөө маш их зовлон туулсан”. Тийм ээ, тэрээр төгсгөлийн тэр хэдхэн хормын төлөө, тэр гоолын төлөө нилээдгүй шаналж зовсон юм.

Одоо тэрээр үндэсний баатар, Барсагийн байнгын хэсэг, Стэмфорд Бридж болон Иоханнэсбүргийн гоолоор алдаршсан, Испанийн хамгийн шилдэг “төлөөлөгч” болсон билээ. “Юунаас ч илүү сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол улс орны хаана ч голдуу эсрэг баг маань ялагдаж байгаа нөхцөлд фэнүүд нь намайг сэлгээгээр суухад алга ташин үдэж байгаа нь юм. Энэ нь хөлбөмбөгөөс гадна, тухайн үед гарч буй үр дүнгээс илүү үнэ цэнэтэй зүйл байдгыг харуулдаг”.

Та дэлхийн хэмжээний тоглогч болсон гэдгээ мэдэрдэг үү? “Би Фуэнтэалбиллагаас ирсэн, Албасетед төрсөн хэдий ч өөрийгөө яг л бусад шигээ Каталан мэтээр төсөөлдөг. Би энд Албасетед өнгөрүүлснээсээ илүү урт хугацаанд байсан. Би энд өсч торнисон, их азтай хүн. Барселона болон Каталан намайг би болгосон, миний гэр бүлд бүхнийг өгсөн, тиймээс би болон бид өөрсдийгөө Каталанаас гаралтай мэтээр л боддог болжээ. Би өөрийгөө хаанаас гаралтай болон хаанаас ирснээ сайн мэднэ”.

Испани эх орон болон шигшээ багийн тухайд? “Энэ их хэцүү асуулт байна. Хүн бүр өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдад хүндэтгэлтэй хандах ёстой. Испани, Каталан, Андалуз гэж бодохоосоо илүүтэй бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байх. Үүнээс үүдсэн ямар нэг зөрчилдөөн байх ёсгүй, яагаад гэвэл ямар нэг мэдрэмж бол нэг л зүйл, харин бусад зүйлс бол бусад зүйлс шүү дээ. Бид боломжит хамгийн сайн гэсэн замаар л амьдрахыг хичээх хэрэгтэй байх”.

Барселонад мөрөөдөлдөө хүрсэн хүүд Фуэнтеалбиллад түүний болон гэр бүлийнх нь бахархал болгож түүний нэрээр нэрлэсэн гудамж ба 140 гектар талбай бүхий усан үзмийн талбай бий. 9-р сарын эхний долоо хоногт Иниэста болон түүний гэр бүл хамгийн анхны ургац хураалтаа хийнэ. Усан үзэмний тариалалт маш их шаргуу хөдөлмөр шаарддаг аж. “Аав минь болон ах дүүс маань тэнд шаргуу ажиллаж байгаа. Анхандаа бидэнд энэ маш хүнд ажил санагддаг байсан, гэхдээ одоо бид аргыг нь олсон. Бид Каррил де Иниэста гэдэг ферм худалдаж авсан, энэ миний хувьд нэгэн шинэ ертөнц”.

Image

Тэр бол хөлбөмбөгт хүсэл тэмүүлэлтэй жирийн л нэг залуу. Тэрээр өөрийн тоглолттой давхацсан тоглолтуудыг ихэнхдээ зурагтаар үздэг гэнэ. Тэр мөн өөрийг нь тайвшруулж, урам сэргээдэг болохоор нь “Комо Камарун?” сонсох дуртай. Англи хэлний хичээлд бас цаг зарцуулдаг. Удахгүй тэр Каталанд хэвлэлийн бага хуралд оролцоно. Гэхдээ яг одоо бол түүний хамаг анхаарал анхны хүүхэд нь болох Валериа дээр төвлөрчихөөд байгаа аж. Энэ бол түүний “хувь заяа”. “Надад дахиад аз таарч Анна надад шинэ амьдрал бэлэглэсэн. 2007 он их хүнд жил байлаа. Надад маш олон асуудал тулгарч байсан хэдий ч тэр намайг сэргээж чадсан юм. Хүнийхээ хувьд тэр 10/10 оноо авч чадна”.
“Хүн бүр өөрийн аз жаргалыг, өөрийн амьдрах замыг, хамт амьдрах хүмүүсийг хайж олдог. Миний аз жаргал бол энэ. Би өөрийнхөөрөө байхдаа яг л өөртөө таарсан аз жаргалтай байж чаддаг. Би өөртөө байгаа бүхэнд хайртай. Заримдаа ТВ Шоу эсвэл кино үзэх дуртай”. Дуртай жүжигчин? “Дензел Вашингтон, Рассэл Кроу. Би бусдад өгөхөөсөө илүү өөртөө хадгалах дуртай. Энэ миний жаргал, амьдрах зам минь. Хүмүүс миний талаар ямар сэтгэгдэлтэй явдаг нь намайг хэн бэ гэдгийг харуулна. Заримдаа би бусдын анхаарлын төвд ордог ч үүндээ дургүй. Би өөртөө байгаа зүйлээс л таашаал авдаг. Надад маш их зүйлс байгаа бол би сэтгэл хангалуун бус байж хэрхэн чадах вэ. Талбай дээр чи хэрхэн тоглож байгаа чинь чиний амьдралын л тусгал”.

Тэр бол иймэрхүү ярианд дуртай хүмүүсийн нэг. “Надад маш өндөр боловсролтой найзууд бий. Яагаад зарим зүйлс тийн өрнөөд өнгөрснийг би заримдаа ойлгодоггүй. Байгалийн гамшиг, Австрали дахь үер, Японы газар хөдлөлт гэх мэт. Энэ бүхэн намайг гунигт автуулдаг. Бас Египтэд, Каддафид юу тохиолдов гээд л. Би шударга бус байдалд дургүй, хүүхдүүд хүчирхийлэлд автаж байхад, эмэгтэйчүүд дорд үзэгдэхэд ч бас”.

Заримдаа тэр сэтгэл тавгүйтдэг ч уураа ил гаргадаггүй. Та Алтан Шаахай авч чадаагүйдээ уурласан уу? “Би өөрийгөө хэзээ ч Баллон ДиОр-ын гол нэр дэвшигч мэтээр төсөөлж байсангүй”. Мэсси үнэхээр шилдэг нь үү? “Бидний хувьд тэр бол шилдэг. Багт тэр хэрэгтэй, түүнчлэн Мэссид ч бас баг хэрэгтэй. Завшаантай нь бидэнд Пэп байна. Тэр бүгдийг мэддэг, Барсагийн бүх системээр дамжсан хүн. Хөлбөмбөгийг хэний ч мэдэхгүй өнцгөөс хардаг, биднийг бүгдийг нь маш сайн мэднэ. Тэр бол энэ багийн хамгийн гол хэсэг, маш олон түрүү хүртэж байсан, цаашид ч чадах нэгэн. Би түүний тоглолтонд дуртай байсан, одоо тэр бидэнд тусалж байна. Тэр бол бидний замыг гэрэлтүүлэх гэрэл”.

Андрэс Иниэста одоог хүртэл анхны буюу аав нь мөнгөө гурван сар цуглуулж байж авч өгсөн гутлыг хадгалж байдаг. Тэрээр гэртээ байхдаа, гутлаа харахдаа Ла Писта, Албасетеруу хийсэн аялал, Брунетегийн тэмцээн, амьдралдаа тохиолдсон хамгийн гунигтай Тортосагийн хооллолт, Валдэсын асран хамгаалалтыг санан дурсдаг. “Би тэр гутлаа харах бүртээ хаанаас ирснээ санадаг”.

Тэрээр дараагийн удаа эцэг эх дээрээ айлчлан очиж төмстэй шарсан тахиа идэж, эгчтэйгээ уулзан Анна болон бяцхан Валеритайгаа гар гараасаа хөтлөлцөн суух бяцхан аз жаргалыг түүнд хүсье. Тэгээд Андрэс Иниэста маань сайн сайхан бүхнийг дахин мэдэрч мөрөөдөл нь биелэх мөчийг дахин харах байх.

Мөн үргэлж ивгээлээ хайрлаж байдаг ээж чинь аз жаргалтай байх болтугай...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Уугаа » Wed May 18, 2011 6:37 pm

Күлэ :eek:
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: FC BARCELONA 2010-2011

Postby mig28 » Wed May 18, 2011 6:42 pm

Күлэ нээрээ :eek:
хар жэрси н арай дээр харагдаж байна..
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Могжоохон » Wed May 18, 2011 6:45 pm

Күлэ ах, Дээрх нийтлэлийг сайт дээр таны нэр устай тань хамт нийтлэчих үү? Аа бас :eek:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2010-2011

Postby arch_tseegii » Wed May 18, 2011 6:51 pm

гоё нийтлэл байна цуглуулгандаа нэмчлээ
күле :eek:

жэрси нийлж авах хүмүүс яасан бэ би бас нэгийг авмаар л байна юунаасаа дутхав
Més que un club
User avatar
arch_tseegii
 
Posts: 133
Joined: Thu Sep 02, 2010 11:06 am
Location: MGL, UB

Re: FC BARCELONA 2010-2011

Postby barca forever » Wed May 18, 2011 7:19 pm

Куле найс.
Саваже тавьсан зураг дээрх жерси хархад аймаар дарамттай юмаа.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FC BARCELONA 2010-2011

Postby arch_tseegii » Wed May 18, 2011 7:38 pm

нүд эрээлжлүүлээд байхын
тэгж байгаад дасах байхдаа уг нь муухай ч юм алгалдаа кк
Més que un club
User avatar
arch_tseegii
 
Posts: 133
Joined: Thu Sep 02, 2010 11:06 am
Location: MGL, UB

Re: FC BARCELONA 2010-2011

Postby hosko » Wed May 18, 2011 7:40 pm

Энэ Куле уг нь иймэрхүү юмаа түлхүү хиймээр байгаа юм даа... Тэр энд тэнд бет хйиж явахаар...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Wed May 18, 2011 7:53 pm

хэхэ, бэт чинь бас их кайфтай эд байгаам лд...
Болдоо момент сайт дээр гэж барса.мн яриад байна уу... Тавьчих тавьчих...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Могжоохон » Wed May 18, 2011 8:08 pm

Тэхх Барса.мн
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Wed May 18, 2011 8:11 pm

arch_tseegii wrote:нүд эрээлжлүүлээд байхын
тэгж байгаад дасах байхдаа уг нь муухай ч юм алгалдаа кк


Албаар хийсэн, нүд эрээлжлүүлэх зорилготой юм биш үү... кк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby carnal_j » Wed May 18, 2011 8:45 pm

шар захтай,эмжээртэй н арай гоё юм бна аа би нэгийг ханандаа өлгөцөн бгаа хөөрхөн жаазалсан бас
carnal_j
 
Posts: 73
Joined: Sat Jul 17, 2010 10:22 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby mugi19 » Wed May 18, 2011 10:01 pm

күлэ :eek:
гоё нийтлэл байнаа.
Хар өмсгөл нь зүгээр юм, загвар нь гоё юм. Ер нь аль ч багийн хар өмсгөлүүд гоё байдаг шүү.
Манайхан дараа жил энэ өмсгөлтэй нь Лигт орох юм уу :ногоон:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Mr S » Thu May 19, 2011 9:04 am

Image
Sergi Gómez, Cristian Tello and Oriol Rosell нарын гэрээг сунгажээ......... удахгүй Монтояа Сэржи Робэрто нарынхыг сунгах аж..........

Валэнсия Бояаныг таргэтлаал........

СИТИ Инэста-н төлөө 65 сая евро гаргахад бэлэн гэнэ............. арабын багийн хантлистэд нь мөн манай экс Ибра ЭтоО зуны гол таргэт Фабри гэсэн нэрс явна......
энэ зун 60 сая евро трансфэрт гаргах Ливерпул Жэффрэн-г сонирхоол.........
Image

Пари дууслаа.... ажилдаа ороол эхэлжээ........
Image

Pedro: "Hopefully I can score at Wembley

Belletti: "I would like Valdés was the hero of Wembley"
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Mr S » Thu May 19, 2011 9:15 am

Image

энэ улирал лигид Ноу Камп-н үзэгчдийн дундаж үзүүлэлт 79390 болсон түрүү жилийнхээс 2,7 хувиар өсчээ...... өнгөрсөн жил энэ үзүүлэлт 77033 байсан.......

Лигийн 19 тоглолтын 9 тоглолтонд үзэгчдийн тоо 80000-с давсан бна........... хамгийн их нь мэдээж РЕАЛ-г 5-0-ддог тоглолт......... 98255......... рекорд....... бусад нь....... Valencia (87,975), Sevilla (81,020), Villarreal (80,766), Atlético Madrid (84,766), Athletic Bilbao (83,533), Getafe (81,913), Almeria (80,452), Espanyol (89,994)

79390........ энэ нь өмнөх жилээс гадна....... сүүлийн 6 улирлынхаас их бна......
Фрэнк-н үед........ 2004-05 улирал 73073, 2005-06 улирал 73236 байжээ..... Пэп-н анхны жил энэ тоо 69864 байсан........

Цомын хувьд ч дундаж үзүүлэлт өсчээ....... өнгөрсөн жил 37245 байсан бол энэ улирал 2 нэмэлт тоглолт хийсэн ч 48387 болжээ.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Gooner » Thu May 19, 2011 10:42 am

Ла Масиагийг дахиад нэг довтлогчийг нь зулгааж байгаа гэнэ үү.
Ядахад нөгөөх нь ирээдйтэй гар гэхийм. Лайтаймаа энэ хэдэн хүүхдүүд нь жүжгийн сургуулиасаа дайжицгаагаад байхым лд...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Mr S » Thu May 19, 2011 11:14 am

хүүхдийн толгой эргүүлэхдээ ч Арьсан Вэнгэр ч сайн л даа.....
тэгээд Фабри шиг юм болох вий дээ.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby addictive » Thu May 19, 2011 1:45 pm

Атаархагсад аа гэж ккк
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: FC BARCELONA 2010-2011

Postby spain man » Thu May 19, 2011 2:19 pm

Бүсгүйг сармагчин гэж байхыг дэлхий даяараа л харлаа... Яасан ч үгүй... Танайх үнэхээр УЕФА.д мундаг нөлөөтэй юм...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby addictive » Thu May 19, 2011 2:22 pm



Ер нь нарийн ярьвал Арбелоа рейсист юм ярьсан юм билээ шд. Кейтаг арьс өнгөөр нь доромжилсон гэсэн. Кейта сүүлд нь энэ талаар дурсмааргүй байна гэсэн юм хэлж дуусгасан байгаа л байхгүй юу.
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: FC BARCELONA 2010-2011

Postby spain man » Thu May 19, 2011 2:26 pm

Лол... Наадах чинь халф таймын бичлэг... Тэр бүсгүйгийн хэлдэг чинь бүүр өмнө... Нарийн ярихдаа баримттай юм ярь... Кейта сүүлд нь юу ч гэж нэмж хачирлаж болно, танайхан камерны өмнө тийм мундаг жүжиг найруулан тавьдаг юм чинь сүүлд нь юу ч гэж ярьж чадна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby addictive » Thu May 19, 2011 2:29 pm

Чи ёстой өөрөө мучо морро байна даа. :-o :-o
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: FC BARCELONA 2010-2011

Postby spain man » Thu May 19, 2011 2:31 pm

Лол... хэлмээр юм байгаа бол эх хэлээрээ ярь...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Thu May 19, 2011 3:04 pm

УЕФА-д мундаг нөлөөтэй юм... Энэ үгийг жил бүр аль нэг багийн сэдэв дээрээс уншдаг болж дээ... Энэ жил манай ээлж таарав бололтой...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby spain man » Thu May 19, 2011 3:05 pm

Жил болгон л танай сэдэв дээр байгаа шд ккк ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 30 guests
cron