by Sesame7 » Wed Oct 06, 2010 7:34 pm
Thierry Henry бол дэлхийн хөлбөмбөгийн сүүлийн 10 жилийн түүхэнд тодорсон хамгийн аугаа довтлогчдын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх гавъяатан билээ. Гоёмсог, чадварлаг бөгөөд үр дүнтэй тоглолт нь түүний нэрийн хуудас юм.
Тэрээр 1977 оны 8 сарын 17-ны өдөр Францын Les Ulis хэмээх газар мэндэлжээ. Henry-ийн хувьд дээд зэрэглэлийн тоглолт үзүүлэх анхны гараагаа 1994-1995 оны улиралд AC Monaco клубт 17 настайдаа тоглох болсноор эрлэж байв. Тэрээр анхандаа баруун жигүүрийн довтлох чиглэлхийн хагас хамгаалагчаар тоглодог байв. 1998-1999 оны улиралд Италийн Juventus клубт зүтгэх болж, удалгүй их амжилтын эхлэл болон Английн Arsenal клубт очсон билээ. Энэ шилжилт нь Henry-г умард Лондонгийн клубын түүхэн дэх хамгийн аугаа тоглогчдын нэг болгосон билээ.
Тэрээр Arsenal клубт төвийн довтлогчийн байрлалд тоглох болж, баруун, зүүн аль ч жигүүрээс ирсэн дамжуулалтуудыг хүлээн авч, эсрэг багийн хамгаалагчдаас мултран, үхлийн цохилтыг хэрхэн хийдгийг яруу тодоор үзүүлэх болов. Түүнийг тоглох болсноор “уйтгарт Arsenal” гэж хочлогддог байсан их буучид Английн Premier League-тээ төдийгүй Европын хамгийн үзүүштэй, довтолж тоглодог баг болон өөрчлөгджээ.
Будант Альбионд өнгөрүүлсэн хугацаандаа Arsenal клубт хүчин зүтгэж, маш олон дээд амжилтуудыг эвджээ. Henry 254 тоглолтонд оролцож 174 гоал оруулснаар их буучдын бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч болсон шилдэг довтлогч болсон билээ. Тэрээр 2002, 2004, 2005 болон 2006 онуудад лигийнхээ мэргэн буучаар тодров.
Түүний алдрын цуглуулгад 1998 онд түүний төрөлх эх оронд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль багтдаг. Үүнээс хоёр жилийн дараа “Гурван өнгөт”-үүд Европын аварга болсон үүнээс 3 жилийн Confederations Cup тэмцээнд түрүүлэн, Henry ч цуглуулгаа арвижуулсан билээ. Үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан 100 гаруй тулаанд оролцож, 2007 оны аравдугаар сарын 18-нд Michel Platini-ийн тогтоосон 41 гоалын рекордыг эвдсэн байна.
Клубын түвшинд Arsenal-тай Premier league-ийн хошой аварга (2002, 2004), “FA Cup”-ын гурван удаагийн аварга (2002, 2003, 2005) болжээ. Хувийн амжилтаараа Европ тивийн мэргэн буучаар 2004, 2005 онуудад тодорч, хос алтан шаахайг эзэмших болсон юм.
Тэрээр 2007 оноос эхлэн Каталаны нэр төрийн төлөө тоглосон эхний улиралдаа л Эзэн хааны цом, La Liga болон Аваргуудын лигид нийт 19 гоал оруулсан нь багийн мэргэн бууч болгосон байна. Мөн тэрээр хамгийн олон оновчтой дамжуулалт өгөгчдийн нэг бөгөөд Frank Rijkaard-ийн удирдлага дор La Liga-ийн тоглолтуудад оролцож зүүн жигүүрийн довтлогчийн байрлалыг бүрэн эзэмшсэн билээ.
2008-2009 оны улирлын эхний хагаст 16 тоглолтод ороцсны 13-т нь гарааны бүрэлдэхүүнд багтаж, 11 гоал оруулсан гайхалтай амжилт үзүүлээд байсан юм. Тэрээр Barcelona-ийн бүрэлдэхүүнд нийтдээ 80 тоглолтонд оролцож 35 гоолыг оруулсан бөгөөд Францын шигшээ багтаа нийт 123 тоглолтонд оролцож 51 гоолыг оруулсан амжилтыг үзүүлсэн билээ.
Гавъяа шагнал:
Arsenal-д:
2004-2005: “FA Cup”-д түрүүлсэн
2004-2005: “Community Shield”-д түрүүлсэн
2003-2004: Premier League-ийн аварга
2002-2003: “FA Cup”-д түрүүлсэн
2002-2003: “Community Shield”-д түрүүлсэн
2001-2002: “FA Cup”-д түрүүлсэн
2001-2002: Premier League-ийн аварга
Monaco-д:
1996-1997: Лиги-1 -ийн аварга
Францын шигшээ багт:
2006: Дэлхийн цомын дэд аварга
2003: “Confederations Cup”-ийн аварга
2000: Eвропын аварга
1998: Дэлхийн цомын аварга
Barcelona клубт:
“La Liga”-ийн аварга: 2008–09, 2009–10
Испаний Супер цомын эзэн: 2009
UEFA Аваргуудын лигийн аварга: 2008–09
UEFA “Super Cup”-т түрүүлсэн : 2009
FIFA Клубүүдийн дэлхийн аваргад түрүүлсэн: 2009
Хувийн амжилтаараа:
“Confederations Cup”-ийн мэргэн бууч: 2003
“Confederations Cup” алтан бөмбөг: 2003
“Ligue 1”-ийн шинэ залуу тоглогч: 1996–97
Европын алтан гутал: 2004, 2005
“Premier League”-ийн алтан гутал: 2001–02, 2003–04, 2004–05, 2005–06.
FWA Footballer Of The Year: 2002–03, 2003–04, 2005–06
UEFA-ийн оны шилдэг баг: 2001, 2002, 2003, 2004, 2006
Францын оны шилдэг хөлбөмбөгч: 2000, 2003, 2004, 2005, 2006
Barclay-ийн сарын шилдэг тоглогч: 4 сар 2000, 9 сар 2002,1 сар 2004, 4 сар 2004
La mujer come una manzana.