Ажил гайгүй байхаар нь бариад авсан чинь найруулж бичихэд нилээд хүнд нийтлэл таарчихлаа... ойлгомжгүй зүйл байвал хүлцэл өчмой...
ЭРХЭМ ИНИЭСТА /Үргэлжлэл.../
Түүний Стэмфорд Бриджэд гоол оруулан Барсаг Аваргуудын Лигийн финалруу хөтөлсөн шиг зарим гайхалтай агшнуудынх нь талаар бичихэд их сонирхолтой байх болно. Барселонизмын ертөнц тэр аяараа Андрэсийн баруун хөлрүү ур чадварыг нь бахдан, хүсэл мөрөөдөлдөө автан байж харсан байх. Магадгүй хэн нэгэнд зарим зүйлс үнэхээр боломжтой гэдгийг мэдрэхийн тулд хэсэгхэн хугацаа шаардагдсан ч байж мэднэ. Тэр заримдаа зүгээр л бүхнийг мэдэрдэг. Талбай дээр болон талбайн гадна. Тэр ДАШТ-ын финалын гоолыг ч мэдэрч байсан. Тэр Испанийг аварга болохыг нь мэдэж байсан аж. Бүүр итгэлтэй байж. Энэ бол “одоо, эсвэл хэзээ ч үгүй” гэсэн утгатай байв. Дасгалжуулагч, тоглогчид болон бусад бүх нөхцөл байдалд, тэгээд тэр өөрөө тоглож байгаа учраас. Тэр улирал Андрэсийн хувьд маш хэцүү үе байлаа. “Эцэст нь би өөрийгөө хөлбөмбөгчин гэдгийг дахин мэдэрсэн юм, би маш аз жаргалтай байсан. ДАШТ намайг миний хувьд аймшигтайгаар өнгөрсөн өмнөх улирлын дарамтнаас чөлөөлсөн, би тэрхүү ялалтын хэдхэн хормын төлөө маш их зовлон туулсан”. Тийм ээ, тэрээр төгсгөлийн тэр хэдхэн хормын төлөө, тэр гоолын төлөө нилээдгүй шаналж зовсон юм.
Одоо тэрээр үндэсний баатар, Барсагийн байнгын хэсэг, Стэмфорд Бридж болон Иоханнэсбүргийн гоолоор алдаршсан, Испанийн хамгийн шилдэг “төлөөлөгч” болсон билээ. “Юунаас ч илүү сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол улс орны хаана ч голдуу эсрэг баг маань ялагдаж байгаа нөхцөлд фэнүүд нь намайг сэлгээгээр суухад алга ташин үдэж байгаа нь юм. Энэ нь хөлбөмбөгөөс гадна, тухайн үед гарч буй үр дүнгээс илүү үнэ цэнэтэй зүйл байдгыг харуулдаг”.
Та дэлхийн хэмжээний тоглогч болсон гэдгээ мэдэрдэг үү? “Би Фуэнтэалбиллагаас ирсэн, Албасетед төрсөн хэдий ч өөрийгөө яг л бусад шигээ Каталан мэтээр төсөөлдөг. Би энд Албасетед өнгөрүүлснээсээ илүү урт хугацаанд байсан. Би энд өсч торнисон, их азтай хүн. Барселона болон Каталан намайг би болгосон, миний гэр бүлд бүхнийг өгсөн, тиймээс би болон бид өөрсдийгөө Каталанаас гаралтай мэтээр л боддог болжээ. Би өөрийгөө хаанаас гаралтай болон хаанаас ирснээ сайн мэднэ”.
Испани эх орон болон шигшээ багийн тухайд? “Энэ их хэцүү асуулт байна. Хүн бүр өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдад хүндэтгэлтэй хандах ёстой. Испани, Каталан, Андалуз гэж бодохоосоо илүүтэй бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байх. Үүнээс үүдсэн ямар нэг зөрчилдөөн байх ёсгүй, яагаад гэвэл ямар нэг мэдрэмж бол нэг л зүйл, харин бусад зүйлс бол бусад зүйлс шүү дээ. Бид боломжит хамгийн сайн гэсэн замаар л амьдрахыг хичээх хэрэгтэй байх”.
Барселонад мөрөөдөлдөө хүрсэн хүүд Фуэнтеалбиллад түүний болон гэр бүлийнх нь бахархал болгож түүний нэрээр нэрлэсэн гудамж ба 140 гектар талбай бүхий усан үзмийн талбай бий. 9-р сарын эхний долоо хоногт Иниэста болон түүний гэр бүл хамгийн анхны ургац хураалтаа хийнэ. Усан үзэмний тариалалт маш их шаргуу хөдөлмөр шаарддаг аж. “Аав минь болон ах дүүс маань тэнд шаргуу ажиллаж байгаа. Анхандаа бидэнд энэ маш хүнд ажил санагддаг байсан, гэхдээ одоо бид аргыг нь олсон. Бид Каррил де Иниэста гэдэг ферм худалдаж авсан, энэ миний хувьд нэгэн шинэ ертөнц”.
Тэр бол хөлбөмбөгт хүсэл тэмүүлэлтэй жирийн л нэг залуу. Тэрээр өөрийн тоглолттой давхацсан тоглолтуудыг ихэнхдээ зурагтаар үздэг гэнэ. Тэр мөн өөрийг нь тайвшруулж, урам сэргээдэг болохоор нь “Комо Камарун?” сонсох дуртай. Англи хэлний хичээлд бас цаг зарцуулдаг. Удахгүй тэр Каталанд хэвлэлийн бага хуралд оролцоно. Гэхдээ яг одоо бол түүний хамаг анхаарал анхны хүүхэд нь болох Валериа дээр төвлөрчихөөд байгаа аж. Энэ бол түүний “хувь заяа”. “Надад дахиад аз таарч Анна надад шинэ амьдрал бэлэглэсэн. 2007 он их хүнд жил байлаа. Надад маш олон асуудал тулгарч байсан хэдий ч тэр намайг сэргээж чадсан юм. Хүнийхээ хувьд тэр 10/10 оноо авч чадна”.
“Хүн бүр өөрийн аз жаргалыг, өөрийн амьдрах замыг, хамт амьдрах хүмүүсийг хайж олдог. Миний аз жаргал бол энэ. Би өөрийнхөөрөө байхдаа яг л өөртөө таарсан аз жаргалтай байж чаддаг. Би өөртөө байгаа бүхэнд хайртай. Заримдаа ТВ Шоу эсвэл кино үзэх дуртай”. Дуртай жүжигчин? “Дензел Вашингтон, Рассэл Кроу. Би бусдад өгөхөөсөө илүү өөртөө хадгалах дуртай. Энэ миний жаргал, амьдрах зам минь. Хүмүүс миний талаар ямар сэтгэгдэлтэй явдаг нь намайг хэн бэ гэдгийг харуулна. Заримдаа би бусдын анхаарлын төвд ордог ч үүндээ дургүй. Би өөртөө байгаа зүйлээс л таашаал авдаг. Надад маш их зүйлс байгаа бол би сэтгэл хангалуун бус байж хэрхэн чадах вэ. Талбай дээр чи хэрхэн тоглож байгаа чинь чиний амьдралын л тусгал”.
Тэр бол иймэрхүү ярианд дуртай хүмүүсийн нэг. “Надад маш өндөр боловсролтой найзууд бий. Яагаад зарим зүйлс тийн өрнөөд өнгөрснийг би заримдаа ойлгодоггүй. Байгалийн гамшиг, Австрали дахь үер, Японы газар хөдлөлт гэх мэт. Энэ бүхэн намайг гунигт автуулдаг. Бас Египтэд, Каддафид юу тохиолдов гээд л. Би шударга бус байдалд дургүй, хүүхдүүд хүчирхийлэлд автаж байхад, эмэгтэйчүүд дорд үзэгдэхэд ч бас”.
Заримдаа тэр сэтгэл тавгүйтдэг ч уураа ил гаргадаггүй. Та Алтан Шаахай авч чадаагүйдээ уурласан уу? “Би өөрийгөө хэзээ ч Баллон ДиОр-ын гол нэр дэвшигч мэтээр төсөөлж байсангүй”. Мэсси үнэхээр шилдэг нь үү? “Бидний хувьд тэр бол шилдэг. Багт тэр хэрэгтэй, түүнчлэн Мэссид ч бас баг хэрэгтэй. Завшаантай нь бидэнд Пэп байна. Тэр бүгдийг мэддэг, Барсагийн бүх системээр дамжсан хүн. Хөлбөмбөгийг хэний ч мэдэхгүй өнцгөөс хардаг, биднийг бүгдийг нь маш сайн мэднэ. Тэр бол энэ багийн хамгийн гол хэсэг, маш олон түрүү хүртэж байсан, цаашид ч чадах нэгэн. Би түүний тоглолтонд дуртай байсан, одоо тэр бидэнд тусалж байна. Тэр бол бидний замыг гэрэлтүүлэх гэрэл”.
Андрэс Иниэста одоог хүртэл анхны буюу аав нь мөнгөө гурван сар цуглуулж байж авч өгсөн гутлыг хадгалж байдаг. Тэрээр гэртээ байхдаа, гутлаа харахдаа Ла Писта, Албасетеруу хийсэн аялал, Брунетегийн тэмцээн, амьдралдаа тохиолдсон хамгийн гунигтай Тортосагийн хооллолт, Валдэсын асран хамгаалалтыг санан дурсдаг. “Би тэр гутлаа харах бүртээ хаанаас ирснээ санадаг”.
Тэрээр дараагийн удаа эцэг эх дээрээ айлчлан очиж төмстэй шарсан тахиа идэж, эгчтэйгээ уулзан Анна болон бяцхан Валеритайгаа гар гараасаа хөтлөлцөн суух бяцхан аз жаргалыг түүнд хүсье. Тэгээд Андрэс Иниэста маань сайн сайхан бүхнийг дахин мэдэрч мөрөөдөл нь биелэх мөчийг дахин харах байх.
Мөн үргэлж ивгээлээ хайрлаж байдаг ээж чинь аз жаргалтай байх болтугай...