by engireman » Thu Jan 18, 2007 10:12 am
Испаний лигийн хоёр аварга Барселона Мадридийн Реал багуудын өрсөлдөөн тулаан хөл бөмбөгийн түүхийн нэгэн чимэг баялаг нь болсоор ирсэн билээ.
Барсагаас Реал руу эсвэл Реалаас Барса руу шилжинэ гэдэг тухайн тоглогчийн хувьд амьдралых нь хамгийн том алхам болох үе ч бий. Бид өмнө нь ийм шийдвэр гаргасан тоглогчдын талаар бичсэн. Гэхдээ тэд нэг багаас нөгөөрүү шууд шилжин орсон улсууд бол энэ удаа өөр гуравдагч багийг дамжин явж байгаад дайсныхаа багт орсон урвагчдын тухай өгүүлье.
1. Рикардо «Эль Дивино» ЗАМОРА
Яс үндэс: испани Байрлал: хаалгач
«Барселон»-д 1919 – 1922/ Испании цом 2 удаа/ 1920 оны олимпийн тоглолтын мөнгөн медаль. «Реал»-д 1930 – 1936/ Испании 2 удаагийн аварга/Испании цом 2 удаа
Түүх: 1901 онд төрсөн Рикардо Замораг үнэхээр гайхалтай хувь заяа хүлээж байлаа. 14 настайдаа л тэр Барселоны их сургуулийн багт тоглож байв. Тэр тусмаа довтлогчийн байрлал дээр. 15 тай байхдаа багаасаа шүтдэг байсан «Эспаньол»-д орсон байна. 1919 онд Замора «Барселон»-д орж, ирэх жил нь олимпийн мөнгөн медаль авсанаар дэлхий даяараа Барсад супер хаалгач гарж ирлээ хэмээн шуугиж эхэлсэн. Барсад Испаний цомын 2 удаагийн эзэн болсон тэр цагаас эхлэн Замора дээдсийн амьдралаар амьдрах болж, сонин хэвлэл түүний хайр дурлалын түүхээр дүүрж байв. Хүссэнээрээ амьдрахад нь мөнгө илт дутагдаж ирсэн Замора цалингаа нэмэхийг шаардаж эхэллээ. Гэвч дөнгөж шинэ цэнгэлдэх бариад байсан Барса ямар ч мөнгөгүй болоод байв. Энэ үед «Эспаньол»-ийн ерөнхийлөгч Женаро де ла Рива 25000 песетээр Замораг авах санал тавьж, хаалгачад өөрт нь сарын 1000 песетийн цалин олгох санал тавьсан нь тэр үед хөл бөмбөгийн ертөнцөд дуулдаж байгаагүй их мөнгө байв. Замора ч саналыг дор нь хүлээн авлаа. Барсад тэрээр 111 тоглолт хийсэн юм. «Эспаньол»-д дэлхийн шилдэг хаалгачийн цол хүртсэн Замора 1930 онд ерөнхийлөгчтэйгээ муудалцаад Мадридийн Реалд шилжин орсоноор хэрэв чи Барсад байсан бол хэзээ ч Реалын цамц өмсөх ёсгүй гэсэн бичигдээгүй хуулийг зөрчсөн анхны тоглогч болсон байна. Өстөн хоёр багийн тоглолт улам хурц болон Замораг бөмбөг хаах болгонд хашгаран уурлаж байсан Барсагийн дэмжигчид түүнийг алахад бэлэн байлаа. 1933 онд Испаний улс төрийн байдал хурцдан иргэний дайн эхлэх нь ойлгомжтой болж байсан үед Испаний хөл бөмбөгийн холбооноос шигшээ багийн тоглолтыг Барселонд явуулахаар анх удаагаа шийдсэн байна. Энэ тухай мэдсэн Барселоны балиашгууд холбоонд захиа бичин хэрэв тоглолт Барселонд болбол Замора тэргүүтэй Реалынхныг амьд үлдээхгүй гэж сүрдүүлсэн байна. 1930 , 1934 оны ДАШТ ээр Замора үнэхээр гайхалтай тоглосон тул шилдэг хаалгачаар өрсөлдөгчгүй шалгарж байв. Зодог тайлаад Замора радио телевиз, сонин хэвлэлд ажиллаж байсан бөгөөд өөрийн залгамжлагчаар Лев Яшиныг нэрлэж байв. Гэвч хөл бөмбөггүй удаан тэссэнгүй. «Эспаньол»-ийг удирдан ажиллаж эхэлсэн ч амжилт олсонгүй. Харин ч бүр түүхэнд анх удаагаа доод лийгрүү унагааж орхисон тул дороо халагдлаа. Заморагийн хүү Рикардо «Рикардиньо» Замора муугүй хаалгач байсан бөгөөд хүүгээ Барсад оруулах санаатай ирсэн боловч Барса түүхэн дэх анхны урвагчийг балиашгууд мартаагүй байгаа. Хүү чинь энд тайван байж чадахгүй хэмээн татгалзсан байна. Замора удаан хугацаагаар хүнд өвдсөний эцэст 1978 онд Барселон хотноо нас баржээ. Холбооноос Испаний шилдэг хаалгачид олгодог шагналыг түүний нэрээр нэрлэсэн ба 1989 онд Барселона хотын зөвлөлөөс «Сарриа» цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох нэгэн гудмыг Заморагийн нэрэмжит болгосон бөгөөд чухам энд л Барсагийн балиашгууд Эспаньолынхныг урхидан ангуучилдаг аж. Урвагчид өршөөл байхгүй.
2. Георге ХАЖИ
Яс үндэс: румын Байрлал: хагас хамгаалагч
«Реал»-д 1990 – 1992/ Испаний супер цом «Барселон»-д 1994 – 1996/ Испаний супер цом
Түүх: Румыний хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хөл бөмбөгч хэмээн албан ёсоор зарлагдаж, «Карпатын Марадона» гэж нэрлэгдэж явсан Хажи 8 настайгаасаа л Барселоныг шүтдэг байлаа. Гэвч хувь заяа өөрөөр шийдсэн юм. Румыний «Фарул», «Спортул», «Стяуа» -д найман жил олныг бишрүүлсэнийх нь дараа Реал Хажиг авахаар хөөцөлдөж эхлэн гартаа оруулж авсан. Реалд Хажид бүтэлтэй юм юу ч байсангүй. Дасгалжуулагч нар түүний хувиа хичээсэн тоглолтыг гайхаж, сэтгүүлч нар хаанаас ч юм Хажигийн Барсаг шүтдэг хэмээн ярьж байсан ярилцлагуудыг ухаад гаргаад ирсэн байв. Карпатын Марадонагийн амьдрал там болж эхэллээ . Ингээд Хажи сэтгүүлчдэд – Хүссэн газраа тоглох завшаан хүн болгонд оногддоггүй. Яг үнэнээ хэлбэл би Барсагийн анхаарлыг татах гэж л Реалд орсон гэж хэлсэнийхээ дараа «Бреши»-д бага зэрэг мөнгөөр худалдагдав. Италид ирээд Хажи баруун зүүнгүй дамжуулалт өгөн дахиад л гялалзаж эхэллээ. 1994 оны ДАШТ-ээр шилдэг гоолын шагнал авж, бэлгэдлийн шигшээд багтлаа. 28 нас хүрж байсан Хажиг авахаар Европын шилдэг багууд дугаарлан зогсож байв. Барсагаас урилга авсан Хажи тэр дороо л зөвшөөрсөн юм. Кройф түүнээр Реал руу уравсан Михаэль Лаудрупыг орлуулах бодолтой байсан бөгөөд Хажи 10 дугаарын цамц аван найруулагчийн ажилд томилогдлоо. Харамсалтай нь олон удаагийн гэмтэл бэртэл Хажиг Барсад бүх авьяас чадвараа гаргахад нь саад болсон юм. Мэдээж хэрэг сайн сайхан зүйл ч байсан. Энд л Хажи хуримаа хийсэн бөгөөд Барсагийн түүхэнд үлдэх хэд хэдэн гайхамшигт бөмбөгөөр өрсөлдөгч багаа мялаасан билээ. Испаний лигийн түүхэн дэх шилдэг арван гоолд Хажигийн гоол байдаг. Дурсан саная. «Сельта» — «Барселона» тоглолтын 2-р үе эхлэх гэж байв. Талбайн төвд Барсагийхан бөмбөг тоглолтод оруулахаар зогсож байсан энэ үед өтгөн манан татсан байлаа. Шүгэл дуугаран Ромарио Хажи рүү дамжуулаад Сельтагийн хаалга руу харсанаа гэнэт Хажи цохь хэмээн хашгарсан гэдэг. Өрсөлдөгч багийн хаалгач хаалганаасаа хол гараад ирсэн байсныг ажигласан хэрэг. Хажи ч удаан бодсонгүй зүүн хөлийн дархан цохилтоо хийв. Бөмбөг хөөрөн манан дунд орж, хэдхэн секүндийн дараа гарж ирэн хаалганд орсон байна. Хажи Румыний шигшээд 125 тоглож, 35 бөмбөг оруулжээ. 3 ДАШТ д оролцсон. Румыний 4, Туркийн 4 удаагийн аварга. УЕФА гийн цом болон Европын супер цомын эзэн. Бухарест хотод Хажигийн гудамж байхаас гадна Констанцад Хажигийн нэрэмжит цэнгэлдэх бий.
3. Фернандо «НАНДО» Муньос Гарсия
Яс үндэс: испани Байрлал: Хамгаалагч
«Барселона»-д 1990 – 1992/ Аваргуудын лийг,Испаний хоёр удаагийн аварга. Испаний супер цом. «Реал»-д 1992 – 1995/Испаний аварга.
Түүх: Нандо «Севилья»-гийн багачуудын багаас эхлэн зүтгэсэн ба 18 насандаа үндсэн багт багтан, 19 тэйдээ гарааны тоглогч болсон байв. Нандо бусад урвагчдаас ялгаатай нь өөрийн хүслээр биш тоглож байсан багийхаа тушаалаар урвасан хүн юм. «Севилья»-д хоёр жил 70 тоглолт хийсэн залуухан мөртлөө найдвартай хамгаалагч мэдээж Барса, Реал, Атлетико гэсэн Испаний томчуудын анхаарлыг татаж байлаа. Томчуудын өрсөлдөөнд Барса ялсанаар Нандо 23 настайдаа Каталонд ирлээ. «Севилья» түүнийг Барсагийн хаалгач Унсуег 3 жилийн дотор худалдаж авах эрхээр сольсон тул бараг үнэгүй орж ирсэн юм. Кройф Нандог Рональд Куманыг довтолгоонд оролцох үед нь байрлалыг нь хааж , ар талаа батлан даалгах зорилгоор авсан бөгөөд Нандо ч үүргээ сайн биелүүлж байлаа. Тэрээр Барсад хоёр том шигшээ тоглолтод оролцсон. 1991 онд Цомтонгуудын цомын тэмцээний финалд «Манчестер Юнайтед»- тэй тоглоход Нандо улаан картаар торгуулсанаас болж Барса 2-1 ялагдсан. Гэвч жилийн дараа Аваргуудын лийгийн шувтаргад Сампдоритой учирахад Нандо үнэхээр хамгаалалтаа авж явсаны ачаар хожиж чадсан билээ. Барселонд олимпийн тоглолт болж байсан 1992 онд «Севилья» дампууралд орон Барсад хаалгач Унсуег авахаа больсоноо мэдэгдэн Нандогийн төлбөр хэмээн 500 сая песет нэхэмжилж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ үед «Камп Ноу»-д засвар хийж байсан «Император» Нуньес тийм их мөнгө алга. Тэгээд ч Унсуегээр солих гэрээ байснаас биш худалдаж авах гэрээ байгуулаагүй хэмээн хариулсан байна. Мадридийн Реалтай Нандог зарах талаар нууц гэрээ хэдийн байгуулаад байсан «Севилья» Испаний Хөл бөмбөгийн Холбоонд хандан зарга үүсгэсэн бөгөөд гайхалтай нь холбоо Барсаг буруутан хэмээн үзэж торгон Нандо нутаг буцлаа. Нутагтаа удсангүй 4 хоноод л Реалд худалдагдсан байна. Мадридад Нандо сайн тоголж чадаагүй. 3 жилд тавь гаруйхан удаа талбай дээр гараад «Эспаньол»-д очсон. Одоо ч Барселонд амьдардаг.
4. Роберт ПРОСИНЕЧКИ
Яс үндэс: хорват Байрлал: Төвийн хагас хамгаалагч
«Реал»-д 1991 – 1994 «Барселон»-д 1995 – 1996
Түүх: Хорват аав, Серб ээжийн хүү Роберт Просинечки Германы Швенинген хотод төржээ. Багаасаа хөл бөмбөгийн вундеркинд хэмээн нэрлэгдэж байсан Просинечки 19 тэйдээ залуучуудын дэлхийн аварга болж, тэмцээний шилдэг хөл бөмбөгчөөр шалгарж байв. 22 хүртэлх насныхны Европын аваргаар Миятович, Шукер нарын хамт мөнгөн медаль хүртэж, Европын шилдэг багууд Просинечкиг авахын мөрөөдөл болж байв. 1990 онд «Црвена Звезда» марселийн «Олимпик»-ийг хожин Аваргуудын лийгийг авсанаас хойш Просинечкиг багтаа тоглож байна гэсэн зүүдлэх хүн ч улам олширж эхэллээ. Тэр үеийн Олимпикийн эзэн нь Бернар Тапи. Тухайн үедээ Абрамович болж байсан хүн бөгөөд дуртай тоглогчоо авдаг босс байлаа. 1990 оны ДАШТ-ээр ч Югославууд Испанийг хожин амжилттай тоглосон. Жилийн дараа Реал «Црвена Звезда»-д асар их мөнгө төлж байж нэг юм Робертийг багтаа авж, санаа амрав. Реалийг дасгалжуулж байсан Радомир Антич серб хүнийг хэлэх үү, нутгийн залуудаа их найдвар тавьж байв. Гэвч элдэв бэртэлээс болоод Просинечки эхний жилээ дөнгөж 3 удаа тоглосон байна. Ирэх жил нь дасгалжуулагч солигдож, шинээр ирсэн Бенито Флоро түүнийг сэлгээнд л гаргаж байлаа. 1993–94 оны улирал арай гайгүй эхэлсэн ч дахин хүнд гэмтэл аван удаан хугацаагаар талбайг орхилоо. Буцаж ирсэн Просинечки Реалд хэрэггүй болсоноо ойлгоно. Реалын ээлжит шинэ дасгалжуулагч Хорхе Вальдано Робертийг хэрэггүй гэж үзсэн ч энэ үед «Овьедо»-г дасгалжуулж байсан Радомир Антич өөр бодолтой байв. Зээлээр «Овьедо»-д орсон Просинечки энд Испани дахь хамгийн амжилттай тоглолтуудаа үзүүлсэн билээ. Реалтай хийсэн тоглолтод Просинечки гайхамшигтай тоглолт үзүүлэн 3-2 оор хожиж чадсан. Энэ улиралд Просинечки лийгийн шилдэг дамжуулагчдын нэг болсон байна. Гэвч Реалыхан түүнд итгэл хүлээлгэсэнгүй, гэрээгээ цуцлахыг санал болгосныг тэр зөвшөөрлөө. Энэ үед Барса Просинечкиг урихад мэдээж хэрэг тэр дороо л за хэмээн толгой дохисон байна. Харамсалтай нь Каталонд ч Роберт байр сууриа олж чадсангүй. 1995 оны Барсад легионерууд биш нутгийн хөл бөмбөгчид цөм болж байснаас гадна Просинечкигийн удаа дараагийн гэмтэлүүд тогтвортой тоглох боломж олгосонгүй. Испаний аваргаар Барсад 19 хэн тоглохдоо сэлгээгээр гарж, эсвэл тоглолтын дундаас солигдож байв. Испаний цомын шигшээ тоглолтод Просинечки талбайгаас хөөгдсөнөөр Барса ялагдсан нь түүний Барса дахь сүүлийн тоглолт болсон юм. Улирал дуусаад Барсагаас халагдсан Просинечки «Севилья»-д очсон ч доод лийгэд унасан билээ.
5. Мигель Сарасолс СОЛЕР
Яс үндэс: испани Байрлал: хамгаалагч
«Барселона»-д 1988 – 1991, 1992 – 1993/ Испаний 2 удаагийн аварга,Испаний цом,Испаний супер цом, Цомтонгуудын цом,Европийн супер цом. «Реал»-д 1995 – 1996
Түүх: Дэлхий дахинд алдаршаагүй ч Солер хэд хэдэн дээд амжилт тогтоосон хөл бөмбөгч. Тэрээр Испаний лийгэд 19 улирал тоглосон зургаан тоглогчийн нэг. Мөн Ла Лийгийн 7 багт тоглосон нь ч реклрд амжилт юм. Солер 19 улиралд «Эспаньол», «Барселона», «Атлетико», «Севилья», «Реал», «Сарагоса», «Мальорка» багуудад тоглосон төдийгүй Барселона Мадрид хотуудын шилдэг 4 багийн хувцсыг өмссөн цорын ганц тоглогч юм. «Эспаньол»-д анх төвийн хамгаалагч байсан Солерийг Хавьер Клементе зүүн жигүүррүү шилжүүлсэнээр тэр шинэ төвшинд гарсан. Тэрээр «Эспаньол»-ийн солигдошгүй тоглогч болж хувиран, 1988 онд УЕФА гийн цомын шувтаргад шалгарсаныхаа дараагаар Испаний шигшээ багт багтаж, мөн Барсад шилжсэн байна. Барсад 3 жил тоглон шагнал цом нилээд хуримтлуулсан ч Кройф түүнийг гарааны тоглогч гэж үзэхгүй хэвээр л байлаа. Нэг жил Атлетикод зээлээр яваад эргэн ирсэн Солерийг Барсад хэн ч хүлээж байсангүй. Пеп Гвардьоло тэргүүтэй Барсагийн залуус нэгдүгээр багт гуядан орж ирж байсан тэр үед үндсэн багт орно гэдэг хялбар зүйл биш байв. Нэг жил сэлгээнд суугаад Солер «Севилья»-д очно. Талбайд үргэлж гарж байсан ч амжилттай гэхэд хэцүү байлаа. Испаний шигшээд ч уригдахаа больж байтал гэнэт Реалаас урилга ирэх нь тэр. Баярлан Мадрид явсан ч найдвар мөрөөдөл нь биелээгүй. Дасгалжуулагчтай ч, багийхантайгаа ч хэл амаа ололцоогүй Солер Барсаруугаа зайл хэмээн хашгарсан балиашгийг зодоод Реалын бүрэлдхүүнд 14 хэн тоглосон дүнтэйгээр Сарагоса руу явсан.
Түрүүч нь энэ байна. Фигу алга
Forza Juve - We will back