FC BARCELONA 2010-2011

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Gooner » Tue May 17, 2011 11:12 am

Busquets cleared for final
Midfielder has case dismissed by Uefa

Энхбаярын үеийн шүүх засаглал санаанд орох чинь... :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Seikoni » Tue May 17, 2011 11:15 am

Муу Этүү минь л дотроо юм бодож суугаа байх даа. Их тэмцсэн дээ хөөрхий.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Tue May 17, 2011 11:31 am

Арга алга даа... Одоо яая гэхэв... гэснээс энэ хэт хардах чинь өвчин гэж байгаам аа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby MUBatuna » Tue May 17, 2011 1:13 pm

Cule ах танийг уучлахгүй ээ за. :D :eek:
Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус,
цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм
User avatar
MUBatuna
 
Posts: 728
Joined: Sun Sep 27, 2009 8:45 pm
Location: sandal deeree.

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Tue May 17, 2011 1:51 pm

Юу болов..??? :smile:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby CB » Tue May 17, 2011 1:52 pm

Уг нь иймэрхүү юман дээр арга хэмжээ авмаар л бгаам. Тэр хэлсэн бичлэг нь тодоос тод л юм билээ шд.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Realist » Tue May 17, 2011 1:53 pm

Финалд барсаг танайх амжихгүйээ, удахгүй чөтгөрүүд хохирогчдын эгнээнд нэгдэх биздээ ккк.
Бүсгүй өнжсөн бол Манюд бас боломж нэмэгдэх байсан байж магадгүй. Гэтэл тийм зүйл болсонгүй.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FC BARCELONA 2010-2011

Postby CB » Tue May 17, 2011 2:02 pm

Бүсгүй өнжсөн бол бөөн боломж л доо. Манайхны хуудас авах, шүгэлдүүлж бөмбөгөө алдах эрсдлүүд маш их буурна шд кк.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Tue May 17, 2011 7:10 pm

spain man wrote:
tsenguun wrote:Кэйта энэ улиралд хамгийн олон тоглолтонд тоглоод байгаа юм байна.. 60-н тоглолтын 55-д нь тоглосон гэсэн стат байна..
Пөөөх... Кэйта ийм их тоглосон юм уу? Ихэнх нь сэлгээнээс үү?

Тиймээ..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Tue May 17, 2011 7:20 pm

FC Barcelona - La cançó preferida d'Abidal

http://www.youtube.com/watch?v=NArG57EQ ... r_embedded
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Төрналдо » Tue May 17, 2011 7:21 pm

Хөлбөмбөгийг яаж тоголдгийг зааж өгөх байлгүйдээ. Ферги хэлсэндээ эзэн байдаг хүндээ уул нь
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Tue May 17, 2011 7:21 pm

Image
YES BUSI!

Busquets will be free to play the Wembley final because UEFA rejected Real Madrid’s complaint

The judge considers that the proof presented by Madrid were not solid and conclusive and shows Madrid up by saying that they were behind the whole investigation

Pep will be able to play the best starter team

The new jersey will be presented today
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Tue May 17, 2011 8:09 pm

The League Trophy is now in the Museum
Image
Image
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Reda » Tue May 17, 2011 8:12 pm

Turnaldo wrote:Хөлбөмбөгийг яаж тоголдгийг зааж өгөх байлгүйдээ. Ферги хэлсэндээ эзэн байдаг хүндээ уул нь


финалд үлдэж байгаа багт хичээл заана гэхээр танайх нээрээ тасарчихжээ.....
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Mr S » Wed May 18, 2011 9:07 am

Image
Польшд байгаа аж..... Шакира-н аялан тоглолт гээл.......
аваргын цом гардаж авсны дараа Шакира барса-нхантай шоудаал.... кароакэдаал цөм авсийм бх аа........ 28-ны финалын дараа 29-нд Испанид тоглолттой бөгөөд БАРСА-н бүх тоглогч ажилчдыг урьсан аж......

Arbeloa: "I'm glad to play the final Busquets"

Шави 28-нд финал дээр Адидас-н шинэ Предатор-г өмсөх гэнэ....... энэ шифи 6 сарын 1-нээс худалдаанд гарах аж........ Нани иймийг өмсдөг.....
Image

Abidal: "I want to stay to live in Barcelona when I retire"

Image
Канн-н улаан хивсэн дээр.........

экс ахлагч Фрэнк Дэ Бур АЯКС-г Голландын аварга болголоо........... 7 жилийн дараа........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Wed May 18, 2011 9:32 am

Image
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby poseidon » Wed May 18, 2011 11:11 am

хараас нь авнаа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Ortiz » Wed May 18, 2011 11:43 am

Хар нь бас л өөр харагдаж байна шүү, гоё ч захтайм шиг байна, цуг авнашү
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Wed May 18, 2011 3:02 pm

За нэг иймэрхүү шив... Яг өмссөн байхын харсан дажгүй ч юм шиг..ккк
Image
Image
Image
Image
Image
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Wed May 18, 2011 3:12 pm

ЭРХЭМ ИНИЭСТА

Image

Тэр бол Испанид хамгийн их хайр хүндлэл хүлээж буй тоглогч. Түүнийг Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний финалын тоглолтонд гоол хийснийх нь төлөө Испанийн аль ч цэнгэлдэхэд түүнд баяр хүргэн уухайлдаг билээ. Тэр одоо Барсагийн хамтаар Европыг байлдан дагуулахаар тулалдаж байна. Энд мянга мянган хүмүүсийн шүтээн болж чадсан жирийн нэгэн хүүгийн түүхийг өгүүлье.

Барселона хотын Консулын газрын статистикийн албан дахь 1996 оны шилжин суурьшигчдын бүртгэл дээр 11,028 хүн энэхүү хотод шинээр суурьшихаар бүртгүүлсэн байдаг бөгөөд үүнээс 99 хүн Кастилла-Ла Манчагаас иржээ. Тэдэн дунд хөлбөмбөгчин болох мөрөөдлөө тээсэн 12хон настай бяцхан хүү Андрэс Иниэста явж байлаа. Тэрээр өөрийн мөрөөдлөө биелүүлж чадсан юм. Андрэс аавыгаа 40 насандаа барилгын хүчир ажлаа орхиход нь тусалж, анхныхаа мэргэжлийн гэрээг хийсэн даруйдаа ээждээ байшин авч өгч байв. Харин өнөөдөр тэр 27 настай, Дэлхийн Аварга, дөнгөж эцэг болоод буй, одоог хүртэл төмстэй тахианы маханд дуртай, талбайн гадна төдийлөн олны анхаарал татаад байдаггүй нэгэн. Энэтхэгээр аялж Таж Махалыг үзнэ гэж өөртөө амлачихсан байгаа гэсэн.

“Би хувь заяанд итгэдэг. Яагаад гэвэл болох ёстой юмс л болоод өнгөрдөг учраас. Би бас бурханд итгэдэг хэдий ч энэ тодорхой хэмжээтэй. Надад дагаж мөрддөг зан үйл байдаггүй”. Андрэс Иниэстаг өвөө нь Андрэс хэмээн дууддаг байж. Фуэнтелбиллад (Албасете) гурван Андрэс Иниэста байжээ. Нагац ах Жозе Антониогийн хүүхдүүд болох Андрэсийн 2 үеэлийн нэг нь ийм нэртэй хөлбөмбөгчин байлаа. Мөн тохиолдлоор түүний ээжийн аав нь бас л Андрэс гэдэг нэртэй байж. Тэрээр хотод нэг жижигхэн баар ажиллуулдаг, охинтойгоо хамт үүнийгээ эрхэлдэг байсан бөгөөд 10 жилийн өмнө баараа хаажээ.

Бид ФС Барселонагийн тоглогчтой Сиудад Депортивогийн бэлтгэлийн танхимд ярилцаад сууж байна. Тэрээр Найкын бэлтгэлийн хувцас өмсчээ. Энэ компанитай залуу тоглогч байхдаа гэрээ хийн ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тэр энэхүү Америк брэндийн бас нэг нүүр царай болсон гэж хэлж болно. Андрэсийг жаахан хүү байх үед түүнд Адидас Предаторын хос гутал авч өгөхийн тулд аав нь бүтэн 3 сарын турш мөнгөө цуглуулах хэрэгтэй болж байсан түүх бий аж.

Андрэс Иниэста бяцхан хүү байхдаа Фуэнтелбиллагийн спорт цогцолбор дахь Ла Писта гэдэг футзалын 2 жижигхэн хаалгатай, цементэн талбайд хөлбөмбөг тоглодог байв. Энд тэр 8 нас хүртлээ буюу хотоос 80км алс дахь Албасете клубын шалгалтанд хамрагдах хүртлээ байсан юм. “Би Албасетег дэмждэг байсан. Миний аав Атлетикийн дэмжигч, харин би Албасете болон Барсаг дэмждэг, миний 2дахь баг. Амралтын өдрүүдээр би зурагтаар нэгдүгээр дивизионд хүч үзэж буй Албэсетегийн тоглолтуудыг үздэг байлаа. Жосико, Салазар, Катали, Барсагаас зээлээр ирсэн Жаги Оскар, Биелика, Молина гээд л... Тэр жил тэд дээшээ дэвшсэн маш сайхан улирал байсан юм. Би хотынхонтой хамт энэхүү баярыг тэмдэглэсэн. Гэвч нэг өдөр би маш их гунигласан, шалтгаан нь Барселона Албасетегийн хаалганд 7 гоол хийчихсэн юм”.

Каденагийн сэтгүүлч Сэр Жозе Рамин де ла Моренагийн зохион байгуулсан “Брунете” тэмцээний шилдэг тоглогчоор шалгарах хүртлээ Иниэста Албасетед хэнд ч үл мэдэгдэм байдалтай байв. Тэмцээний үеэр хэт цайвар содон арьстай, гайхалтай тоглолттой хүүг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Мэдээж тэнд Реал Мадрид, Барса гэх мэт томоохон багуудыг скаутууд ажиллаж байв. ФСБ-ын хүүхдийн багийн асуудал эрхэлдэг Ориол Тортын холбоотон Алберт Бенайжес тэмдэглэлийн дэвтэртээ нэжгээд нэрстэй, харин толгойдоо Иниэстагийн тухай бодолтой Ноу Кампд ирлээ. Гэвч тэдэнд нэг асуудал үүсэв. Ла Масиад элсүүлж болох насны доод хязгаар 14, гэтэл тэр дөнгөж 12 настай. Клубын зүгээс Андрэсийн эцэг эхэд хүүд нь дээд зэргийн анхаарал тавих бөгөөд түүнд зориулж 3 жилийн турш байр хадгалах болно гэсэн болзол тавьжээ. “Энэ бол тухайн үедээ байдаг л үзэгдэл байлаа, харин одоо бүх зүйлсийг илүү хялбар, хурдан амжуулдаг болжээ” гэж тэр үеийн Ла Масиагийн дасгалжуулагч, одоо Ливерпүүлийн 18-с доош насны багийн мэргэжилтэн Родолфо Боррэл хэлсэн юм. Иниэстагаас гадна түүнтэй нас чацуу Жорге Тройтейро хэмээх бас нэгэн хүүгийн асуудал яригдаж байлаа. Тэр ч бас Бенайжесийн дэвтэрт тэмдэглэгдсэн нэгэн. Брунетегийн тэмцээнээс хоёр долоо хоногийн дараа Тройтейрогийн эцэг нь хүүгээ дагуулан Ла Масиад ирэв. “Шийдвэрээ гарга. Тэр энд үлдэнэ, эсвэл бид Мадридруу явлаа. Яагаад гэвэл миний хүү хөлбөмбөгчин болох ёстой”.

Хүүхдийн асуудал эрхэлсэн эрхэм профессор Торт шийдвэрээ гаргалаа. Клуб тэдний саналыг зөвшөөрсөн бөгөөд Фуэнтеалбилларуу утасдаж Иниэстагийн талаар тохиролцжээ.

Андрэсийн ээж хүүгээ Барселонаруу явуулахыг зөвшөөрч чадахгүй байлаа. Гэвч эцэг нь түүнийг ятгаж дөнгөв. Барсагийн санал тэдний хүүгийн кареерт хамгийн сайнаар нөлөөлж чадна гэж тэр үзжээ. “Магадгүй тэр үед би маш хатуу хандсан байх” гэж тэрээр одоо ярьж сууна. “Би түүнд явахыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд аав минь надад амьдрал дээр зарим галт тэрэг ганц л удаа ирдэг гэж хэлсэн юм”. Хэдийгээр аавынх нь хариулт хэт хатуу мэт санагдаж байсан ч Андрэс толгой дээр нь Лаудрүп, Гвардиола нарын зурагт хуудас наасан орон дээрээ хэвтэж байхдаа аавынхаа ярьсан, зөвлөсөн бүгдийг бодсоор л байлаа. Тэгээд нэг л өдөр тэр аавдаа ийн хэлэв. “Ааваа, Барсаруу залгаач”. Аав нь утсаа авлаа.

Хэдэн долоо хоногийн дараа хичээлийн жил эхлэхээс өмнөхөн Андрэс дээр өгүүлсэн Ла Манчагаас Барселонаруу шилжих 99 хүний нэг болохоор шийджээ. “Маш их бодсоны эцэст, эцэг эхтэйгээ зөвлөлдсөний дараа би тийшээ явахыг хүсч байгаагаа хэлсэн. Нэгэнт бодолдоо бүрэн итгэснийхээ дараа би ямар ч үнээр хамаагүй үүнийг хийхэд бэлэн болсон байлаа. Энэ бол миний оршин байх зам, надад байгаа үнэ цэнэтэй зүйлс минь болжээ. Шийдвэр гаргах үед энэ нь надад л тустай, тэгээд ч нэгэнт шийдсэн бол буцах зам үгүй гэдгийг би мэдэж байсан юм. Энэ бол амьдрал дээр болон спортын аль алинд нь байдаг төстэй нөхцөл байдал. Нэгдүгээр багт орох үед надад төдийлөн хангалттай тоглох боломж олддоггүй байсан ч би энд гайхамшгийг бүтээж мөрөөдөлдөө хүрэх болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Зарим нэг шилжилт, наймааны тухай янз бүрийн яриа сонсогддог байсан хэдий ч би эндээ тавхан минут талбайд гарч тоглохыг хаа нэг тийшээ явахаас илүүд үзэж байсан юм. Би шаргуу хөдөлмөр, асар их хүсэл тэмүүлэлтэй байхад мөрөөдөлдөө хүрч болно гэдэгт итгэж байсан. Тиймээс би аавдаа тийшээ явцгаая гэж хэлэх үедээ надад буцах зам үгүй гэдгийг ойлгосон”.

Барселонаруу аялах аялал яг л там шиг байв. Тэр хэзээ ч энэ зам түүнийг ийм хол авч явна гэж төсөөлж байсангүй. Хөх өнгийн Форд Орионд эцэг эх, өвөөтэйгөө хамт суугаад Барселона хүргэх замаар яваа бяцхан хүү тасралтгүй уйлж байлаа. “Бид Тортосад юм идэхээр зогссон юм. Гэвч хэн ч юм идсэнгүй. Ээж минь уйлж байсан, аав минь өлсөөгүй гэж хэлсэн бол харин өвөө минь намайг тайвшруулахыг оролдож байлаа. Би ч бас хооллож чадаагүй. Миний санаанд үлдсэн Ла Масиагийн анхны зүйл бол захирал Жоан Фаррис. Тэр намайг хүүхдийн багийн хаалгач, 1,90м гаруй өндөр Жозетой танилцуулж, Ла Масиагийн байгууламжуудыг үзүүллээ. Би түүнийг хараад “бурхан минь” гэж уулга алдсан. Тэгээд оройн хоолонд орсон. Би уйлсаар л байлаа. Дараагийн өдөр нь сургуульд явж, эцэг эх минь надад сургуулиас гарч иртэл чинь эндээ хүлээж байх болно гэж хэлсэн юм. Гэвч намайг хичээлээ тараад гарч иртэл тэд хэдийнэ явчихсан байв. Энэ нь ч тэрхүү зүдгүүртэй байдлыг зогсоох хамгийн шилдэг арга байсан байх. Намайг үргэлжлүүлэн уйлах үед тэд миний дэргэд хэвээр үлдсэн бол байдал хамаагүй муу болох байжээ”.


Иймэрхүү баяртай гэсэн үггүй салалтууд хоёр долоо хоног бүр давтагдана. Түүний эцэг эх нь бямба гарагт ирж хүүгээ харж байгаад ням гарагийн орой буцах үедээ: “Маргааш бид чамайг сургуульд чинь хүргэж өгөхөөр буцаж ирэх болно” гэж хэлдэг байв. Гэвч Андрэс сургуульруугаа ганцаараа явна гэдгээ мэддэг байлаа. Зарим амралтын өдрөөр аав ээж нь ирээгүй үед Бенайжес түүнийг гэрлүүгээ авч яван сэтгэлийг нь засахаар оролдож кино үзүүлэх, тоглоом тоглуулах зэргээр Бямба гарагийн оройг хүртэл хамт байдаг байв. Энэ бүхэн дуусахад Андрэс маань Виктор Валдэс зэрэг бие биенээ сайн мэдэх арай ахмад настай хүүхдүүдээр дүүрэн байшинд үлдсэн бяцхан хүүгийн зангаар дахиад л уйлж эхэлдэг байлаа.

ImageImage

“Одоо Ла Масиад маш олон жаахан хүүхдүүд байдаг. Гэвч тэр үед Тройтейро бид хоёроос өөр жаахан хүүхэд байгаагүй юм. Виктор бидэнд санаа тавьдаг, тэр бидэнтэй их сайнаар харьцдаг байсан. Тройтейро бол маш сайн байсан хэдий ч өөрөө хянаж чадахааргүй нөхцөл байдал үүсдэг шүү дээ, хүн бүхэнд өөрийн түүх, өөрийн агшин байдаг. Тэр Барсагийн төлөө тоглох мөрөөдлөө дагаагүй юм, гэхдээ л хөлбөмбөгийн ертөнцөд үлдсэн. Одоо тэр Бургос клубт тоглодог”. Иниэста өөрийн сэтгэл зүйгээ барьж чадсан гэж Бенайжес хүүрнэнэ. “Би маш олон сайн тоглогчидтой уулзаж байсан, 19 настай боловч Ла Масиа дахь хоёр долоо хоногийг ч тэсч чадаагүй залууг оролцуулаад шүү. Тэд гэртээ л байхыг хүсдэг юм”.

Image

Саяхныг хүртэл клубын хувьд түүний талаар зарим эргэлзээ байсан юм. Спонсоруудад ч мөн адил. Тэр Сэск, Мэсси, Пике нарыг багтаасан нэгэн гайхалтай үед багтахгүй, мөн энэ бүхэнд хүчтэй нөлөө үзүүлэхээр дасгалжуулагчтай үе ч түүнд тохиохгүй л байлаа. Ллоренз Серра Феррер, Луйс Ван Гаал нарын түрүү авч чадахгүй үе болон фэнүүдийн гайхан шагших Фрэнк Райкард түүнийг дийлэнхдээ сэлгээнд суулгаж байв. Гэмтэл бэртэл болон талбайд гарах цаг хомс олдох хүсээд баймгүй тэр үеийг Иниэста өөрийн хүсэл мөрөөдлөө хадгалж байсны хүчин гэтэлж, хүмүүс түүний кареерийг Раул Мартинез юм уу Эмили Рикартынх шигээр төсөөлж байсан хүнд үеийг эмч нарын хүчээр даван гарлаа.

Image

Үргэлжлэл бий......Зав гарахаар хүүрнэн өгүүлье... ккк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Wed May 18, 2011 3:34 pm

Күле :eek: сайхан нийтлэл байна..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Gunnerz » Wed May 18, 2011 3:50 pm

эдний сэдэв ч уул нь антигүй бол сайхан уншууртай сэдэв шүү
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Wed May 18, 2011 4:07 pm

Өөш, чи амьд уу... :ногоон:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Gunnerz » Wed May 18, 2011 4:14 pm

амьд ш д :ногоон: мар нөгөөдрөөс зохицуулнаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: FC BARCELONA 2010-2011

Postby SAVAGE » Wed May 18, 2011 4:51 pm

Image

зураас нь өргөсөж нарийсаад байгаа юмаа дааа.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 48 guests
cron