.#..............................................................GP.......G....A.....YC...RC
DF
03. КОЙКИЛЛИ Дэл Кампо............................16.......0.....0.....4.....1
04. УСТАРИЗ Алдэкоталора...........................10.......0.....0.....2.....1
05. Фэрнандо АМОРЕБИЭТА..........................17.......0.....0.....7.....1
06. Микел САН ХОСЕ....................................31.......2.....0....11....1
15. Андони ИРАОЛА.....................................37.......4.....7.....6.....0
19. Микел БАЛЕНЗИАГА.................................1........0.....0.....1.....0
20. АЙТОР ОСИО...........................................4........0.....0.....1.....0
22. Шабиэр КАСТИЛЛО.................................11.......0.....0.....2.....2
29. Ион АУРТЭНЭЧЭ......................................10.......0.....1.....4.....1
32. Борха ЭКИСА..........................................21.......0.....0.....1.....0
MF
07. ДАВИД ЛОПЕЗ ........................................28.......6.....6.....3.....0
08. Андэр ИТУРРАСПЕ...................................17.......0.....1.....5.....0
11. Игор ГАБИЛОНДО....................................29.......5.....4.....1.....0
14. Маркел СУСАЕТА.....................................28.......1.....3.....3.....0
16. Пабло ОРБАЙС (C)...................................26.......1.....1.....3.....0
17. Иниго ПЕРЕЗ............................................3........1.....0.....0.....0
18. Карлос ГУРПЭГИ (C)................................31.......2.....0.....15....0
24. Хавьер МАРТИНЕЗ...................................35.......4.....1.....11....0
26. ИГОР МАРТИНЕЗ.......................................8........0.....2.....0.....0
FW
02. Гайска ТОКЭРО.......................................30.......7.....3.....4.....0
09. Фернандо ЛЛОРЕНТЭ...............................38......18....2.....4.....0
10. Оскар ДЭ МАРКОС...................................13.......0.....2.....3.....0
21. Ион ВЕЛЕЗ...............................................5........0.....0.....0.....0
23. Диаз ДЭ СЭРИО........................................2........0.....0.....0.....0
27. Икер МУНИАЙН.......................................35.......5......2.....5.....0
28. ИБАЙ Гомез.............................................3........0......0.....0.....0
33. УРКО ВЕРА...............................................5.......0......0.....0.....0
...................................................................GP......GC....SV....YC..RC
GK
01. Горка ИРАЙСОС.......................................37......54....115....5....0
13. РАУЛ Фэрнандез.......................................1........1......3......0....0
За нэг иймэрхүү байна даа.
Ирайсос ерөнхийдөө хаалгаа сайн манасан. Зарим нэг тоглолтууд дээр сандарч янз бүр болсон тал бий.. Ираола жигд сайн тоглолтоо дахин нэг жил харууллаа. Ирэх жил 30 хүрнэ дээ, орных нь хүнийг бодож байхгүй бол ч.. Капарос ч энэ улиралд Ираола гэмтэх юмуу өнжсөн тохиолдолд Дэ Маркосыг хойш татаж тоглуулах санаатай байсан. Одоо нэг мөсөн Дэ Маркосыг тэр байранд нь хадчих хэрэгтэй байгаам угаасаа урд тоглогч нар хангалттай байхад. ЛБ дээрх асуудал шийдэгдээгүй хэвээр л байна. Улирлын эхэнд Ауртэнэчэ, дундаас Кой, сүүлд хэсэгт Кастилло нэгдүгээр сонголт байсан ч аль аль нь санаанд хүрэхгүй тоглолт үзүүлсэн. Ауртэнэчэ ч залуухан ирээдүйд сайжрана байх, хүүхдийн багт ЦБээр тоглодог байсан болохоор бас амааргүй байгаа байх л даа. Кой энэ зун гэрээ нь дуусах байсан ч нэг жил гэрээгээ сунгасан, туршлагаар нөгөөдүүлээсээ арай дээр юм, чухал үед хэрэг болох байх. Кастилло улирлын сүүл хэсгээс гараанд гарах болсон ч дээрдээд байсан юм алга. өчигдөр Рэсинг дээр бас флоп болчихсон байна лээ. Улирлын нээлт болсон тоглогч Экиса байлаа. Огт алдаа авахгүйгээр бөмбөг тасалчихдаг, чухал үед зөв шийдвэр гаргадаг найдвартай хамгаалагч. Аморебиэтаг гэмтэлтэй байх үед энэ залуу гарч ирж хамгаалалт арай тогтворжсон. Сан Хосе энэ улиралд арай сайн байсан бол энэ 2 гоё хослол үүсгэх байсан даа. Хэдэн жил хамт тоглоод ирэхээрээ сайхан ойлголцдог болох биз. Угаасаа олон жил хамт тоглоно, насаар ч ойролцоо 88, 89 оных. Давид Лопез, Габилондо манай стандард цохидог хоёр үүргүүдээ хангалттай гүйцэтгэсэн. Муниайн ч энэ янзаараа сайжраад байвал дийлдэхгүй болох өдөр ирнэ дээ. Одоогоор хурд байна техник байна тэгээл дрибл хийгээд орохоор айлын хамгаагчид алдаа хийж зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч байгаам. Тэрэн дээр л тэсээд үлддэг болчихвол зогсоогдошгүй болчих юм бишүү.
Харин Сусаетагаас арай ихийг хүлээж байсан юмсан, бүр сэлгээрүү шидэгдчихлээ. Дараа улирлаас сайн тоглоод гарааны байраа эргүүлээд авна биз дээ.. Ахлагч нар /Орбайс, Гурпэги/ ээлжилж төвд ХавиМартай тоглосон. Яаж ч гарсан төвдөө дарамтлуулахгүй л юм байна лээ
. СМ дээр Итураспе сэлгээгээр орж ирэхээр довтолгоонд найруулаал боломж үүсгээл, Орбайс сэлгээгээр орж ирвэл хамгаалалт чангараал илүү ДМ маягтай. Довтлогоонд Лорэнтэ орлуулашгүй байлаа. Бүх 38 тоглолтонд орсон. 18 гоол хийж өнгөрсөн улирлын 14өөс давж гарлаа. Одоо гэрээгээ сунгачихвал шууд улирлын шилдэгээр нэрлэлээ
. Токэро 7 н гоолтой улирлыг дуусгалаа. Манайхыг хөдөлгөж байгаа тоглогч гээд хэлчихэд буруудахгүй л байх. Сэлгээнд олигтой довтлогчгүй байсаар л байна. Вэлэз, Дэ Сэрио 2ыг явуулмаар юм дөө. Урко, Игор, Ибай нар 1р багт ховорхон тоглож байгаа ч Билбао Атлетикт /Б баг/ хангалттай тоглолт хийж байгаа ирэх жилээс үндсэн багт тоглох минут нь ч нэмэгдэх байх. Ибай уул нь доод багт аймар байсан дааанч өвөл дэбют тоглолт дээрээ гэмтээд саяхан л эргэж ирлээ. Өчигдөр сэлгээгээр орж тоглосон байсан. Зээлээр явсан тоглогчдоос Сэстаод очсон Исаак Акэчэ их сайн байгаа бололтой. Дараа улиралд боломж өгөөд үзэх хэрэгтэй. Доороос хамгийн их яригдаж байгаа нь Рамальо, Руйз дэ Галарета нар л байх шив. Өөр олон ч залуус нар Экиса шиг боломж гарахыг хүлээгээл байж байгаа даа. За тэгээд Ла Лигт чадахаараа үзлээ, Европагийн эрхтэй. сайхан улирал боллоо.. Зун наймаанд идэвхитэй оролцоосой доо тэгэхгүй бол уйдаж үхэх нь байна.
2010/11 улирлын шилдэг 11:
...............................Ирайсос
Ираола............Экиса.............Сан Хосе.......Койкили
Д.Лопез............Гурпэги........ХавиМар.......Муниайн
.........................Токэро.........Лорэнтэ