ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby engireman » Tue Jan 16, 2007 10:39 am

Image

Юве Santa Croce di Magliano-д байдаг нэг дунд сургуулийг засварлаж ашиглалтад оруулахад нь оролцож нээж өгч байгаа нь..2002 оны газар хөдлөлтөөр эвдэрч сүйдсэн юм байна. Сэргээхэд нь Юве 100 000 евро хандивласан юм байна. Ювег төлөөлж Чиро Феррара оролцож, тууз хайчилж байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Jan 16, 2007 10:44 am

Чезенатай хийх тоглолтод дараах тоглогчдыг дууджээ. Үүнд:

2 Birindelli
4 Kovac
9 Bojinov
10 Del Piero
12 Mirante
13 Piccolo
14 Balzaretti
15 Marchisio
16 Camoranesi
17 Trezeguet
19 Paro
20 Palladino
22 Belardi
23 Guzman
25 Zalayeta
27 Zebina
29 De Ceglie

Сайн мэдээ нь Палладино гайгүй болж дуудагдсан байна. Муу нь Буффон байхгүй байна. Энэ улирлын эхэнд жижигхэн Чезенаг Италийн цомын 2-р раундад нутагт нь 2:1-ээр хожиж байсан юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Jan 16, 2007 6:30 pm

engireman wrote:Мөн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаас үзэхэд Юве Баварийн сэлгээ Хасан Салихамижичийг ирэх зун үнэгүй авахаар онилж, жагсаалтдаа оруулжээ.

Image

Энэ нь Интер рүү явж магадгүй гээд байгаа Каморанезиг орлуулах юм байх. Гэхдээ бас экс Парма Марчионни гээд авьяаслаг залуу байгааг мартаж болохгүй.


Салихамижичийг өөрийн болгожээ.

Ингэснээр Юве энэ 1-р сарын цонхоор сайн ажиллаж хэд хэдэн тоглогчоор ирэх зун багаа зузаатгах нь ээ. Үүнд:

Аяксаас Зденек Григера /үнэгүйгээр/

Палермогоос Андреа Барзагли /10 сая орчим гэсэн/

Баваригаас Хасан Салихамижич /үнэгүй/

Реннээс Жак Фати /бас үнэгүй эсвэл бага үнээр/

Ер нь бол одоо довтлогч, төвийн хагас хамгаалагч л үлдэж дээ. Үүнийгээ бараг л энэ цонх дуусахаас өмнө шийдчих байх даа.

Ирэхээр яригдаж байгаад /миний үзсэнээр/

Вердерээс Клозе /үнэгүй/

Реалаас Роналдод санал тавьсан гэсэн.

Машчерано Ливерпультэй тэрүүгээрээ болчих шиг боллоо.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Wed Jan 17, 2007 9:59 am

Юве өчигдөр нөгөө 2 залуу золгүйгээр нас барсанаас болж хойшилсон тоглолтоо нөхөж талбай дээрээ Чезенатай тоглолоо. Ялалт байгуулжээ.

GOALS: Del Piero 17’, Trezeguet 25’, Papa Waigo 62’

BOOKED: Anastasi 7’, Del Piero 74’, Mezavilla 80’, Marchisio 82’, Lazzari 83’
SENT-OFF: Zebina 66’


JUVENTUS: Mirante; Birindelli, Kovac (De Ceglie 71’), Zebina, Balzaretti; Camoranesi (Piccolo 67’), Paro, Marchisio, Palladino; Del Piero, Trezeguet
Subs: Belardi, Venitucci, Guzman, Bojinov, Zalayeta
Coach: Deschamps

CESENA: Turci; Biserni, Zaninelli, Doudou, Lauro; Anastasi (Mezavilla 63’), De Feudis (Virdis 80’), Salvetti (Lazzari 32’); Papa Waigo, Pellè, Del Core
Subs: Sarti, Sabato, Ola, Bracaletti
Coach: Castori

REFEREE: Banti (Livorno)
ASSISTANTS: Carretta, Rosi

Жигүүрээр 2 тоглогч эргэж ирсэн нь урдах 2 дахь Дель Пьеро, Трезегед нэлээд дэм болжээ. Эхний дамжуулалтыг Палладино, дараагийнхийг нь Балзаретти өгсөн байна.

Муу мэдээ нь Ковач хөнгөн гэмтсэн гэнэ. Өнөөдөр буюу Лхагва гарагт үзлэгт оруулж, эцсийн дүн гарах нь, гэтэл дээр нь төвд тоглуулж байсан Зебина 66 дахь минутад хөөгдсөн байна. Ковач ирэхгүй бол дараагийн Баритай талбай дээрээ тоглох тоглолтод онгорхой байгаа 2 төвийн хамгаалагчийн байрлалд хэнийг тоглуулах тал дээр дасгалжуулагч Дешам толгойгоо гашилгахаар болжээ. Ядаж байхад Зебина тоглохгүй. Бараг л залуучуудын багаасаа хүн дуудах байх даа.

Манай Юве маань юу болчихоо вэ? Хамгаалалт гэж хэрэг алга...Баахан гэмтэл бэртэл, саспеншн...Бомсонг, Чиеллини гэмтэлтэй, Ковач араас нь орох нь дээр нь Зебина...Дешам Ковач гэмтээд, Зебина хөөгдөөд гарахад Пикколо гэдэг залууг төвд тоглуулжээ. Уг нь энэ залуу баруун жигүүр Камог байхгүйд орлож байсан. Нөөц хаалгач Миранте сүүлийн 24 минутад маш сайн тоглосон байна.

Image

Image

Каптиан маань гоолдсоор... түүний улирлын 6 дахь гоол...

Image

Image

Image

Дамжуулалт өгсөн Палладинотай баяраа хуваалцаж байна...

Image

Image

Трезеге тэмцэлдсээр....

Image

Камо 2 тоглолтод анх удаа гарааны 11-т гарч тоглосон ч Зебина хөөгдсөн тул солигджээ.

Image

Трезегегийн гоол...улирлын 7 дахь гоол...

Image

ЭНЭ БОЛ ТРЕЗЕГЕГИЙН ЮВЕ-д байхдаа хийсэн 132 дахь гоол бөгөөд ингэснээр Ювегийн домог 1969-1976 онд тоглож байсан Пьетро Анастасиг давж бүх цаг үеийн мэргэн буучдын 6-нд бичигдэх болжээ. Тэрээр Ювегийн гадаад тоглогчдын бүх цаг үеийн мэргэн бууч билээ.

Image

Багынхантайгаа баяраа хуваалцав...

Image

ДАМЖУУЛСАН БАЛЗАРЕТТИ ХАМГИЙН ЗҮҮН ТАЛД БАЙГАА НЬ.....

Image

Image

Image

МИРАНТЕ....

Image

СҮҮЛИЙН ҮЕД ҮЗЭГДЭЖ ЭХЭЛСЭН ПИККОЛО...

Image

Сүүлийн 24 минутад төвийн 1 ч хамгаалагчгүй, 10 хүнтэй тоглосон багын дасгалжуулагч цагаа харсаар....

Image

Гэмтдэг Ковач...
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Wed Jan 17, 2007 10:08 am

Юве 35 оноотойгоор хүснэгтийн 1-рт бичигдэж эхэллээ.

1. Juventus 19 13 5 1 35 32 10

2. Napoli 19 9 8 2 35 20 11

3. Piacenza 19 10 4 5 34 24 19

4. Rimini 19 9 6 4 33 32 19

5. Mantova 19 8 9 2 33 21 12

6. Bologna 19 10 3 6 33 24 17


Тоглолтын дараа дасгалжуулагч Дешам Ковачийг дараагийн тоглолтод оролцох байх гэж найдаж байгаа хэлж, хэрвээ ирэхгүй бол Черо Феррараг зодогыг нь буцааж өмсүүлэлтэй биш гэж алиалжээ. Төвийн хамгаалагчгүй маш хүнд байна шүү. Зебина ч бас юув дээ.

Бари Серий Б-ийн 8-д яваа баг сул баг Албинолеффетэй талбай дээрээ тэнцсэн юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby kayo » Wed Jan 17, 2007 10:55 am

Ингэхэд Ювэ цомийн тоглолтонд оролцож байгаан муу?оролцож байгаа бол ч дээд лэагү-хэнтэй гоё юм болно доо.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Mr S » Wed Jan 17, 2007 11:31 am

ЮВЕ-н фанатуудын дунд явуулсан дараа улирал хэнийг Туринд авчирах вэ гэсэн санал асуулганд К.Роналдо тэргүүлжээ........ бүүр 53 хувийн үзүүлэлттэйгээр
Image

2-р 15 хувиар Барзагли......... тэрээр Туринд ирэхээр болсон..........
3-рт 11 хувиар Машэрано............
4-рт Miroslav Klose: 8%
5-рт Michael Ballack: 5%
6-рт Javier Saviola: 5%
7-рт Alberto Gilardino: 3%

Роналдо ирснээр Буффон Камэнарэзи Трэзэгэ нар явахгүй гэж фанатууд бат итгэж бгаа аж...... Роналдо-н үнэ ч 40 сая евро гэж бгаа....... Барса РЕАЛ үзэж бгаа........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby engireman » Wed Jan 17, 2007 11:52 am

kayo wrote:Ингэхэд Ювэ цомийн тоглолтонд оролцож байгаан муу?оролцож байгаа бол ч дээд лэагү-хэнтэй гоё юм болно доо.


Дешам улирлын эхэнд Юве дараа жил Европын тэмцээнд оролцох ганц боломж бол Италийн цомд түрүүлэх гэж байсан. Даанч 3-р раундад Наполитой 2006.08.27-нд нутагт нь 60000 хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглоод үндсэн болон нэмэлт цагт 3:3-аар тэнцэж. пенальтигаар хожигдож мултарсан.

Тоглолтын дүн гэвэл

Наполи - Ювентус 3:3
Гоолууд: Chiellini 28, Del Piero 79, 120
Bucchi 39, Calaio 54, Cannavaro 120

Ювегийн бүрэлдэхүүн:
Buffon, Balzaretti, Kovac, Birindelli, Chiellini, Marchionni, Paro, Giannichedda /Guzman 61/, Zanetti, Nedved /Camoranesi 83/, Bojinov /Del Piero 61/

Каморанези 108 дахь минутад хөөгдөж, 120 дахь минутад экс Юве Фабиогийн дүү Каннаваро тоог тэнцүүлсэн байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Wed Jan 17, 2007 11:55 am

Mr S wrote:ЮВЕ-н фанатуудын дунд явуулсан дараа улирал хэнийг Туринд авчирах вэ гэсэн санал асуулганд К.Роналдо тэргүүлжээ........ бүүр 53 хувийн үзүүлэлттэйгээр
Image

2-р 15 хувиар Барзагли......... тэрээр Туринд ирэхээр болсон..........
3-рт 11 хувиар Машэрано............
4-рт Miroslav Klose: 8%
5-рт Michael Ballack: 5%
6-рт Javier Saviola: 5%
7-рт Alberto Gilardino: 3%

Роналдо ирснээр Буффон Камэнарэзи Трэзэгэ нар явахгүй гэж фанатууд бат итгэж бгаа аж...... Роналдо-н үнэ ч 40 сая евро гэж бгаа....... Барса РЕАЛ үзэж бгаа........


Мистер Ээс жаахан андуураад байна уу? Эсвэл шинэ мэдээ гарсан уу. Юве Реалийн Роналдод санал тавьсан гэсэн. Бас энэ Роналдо яригдаж байгаа юм уу?
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Mr S » Wed Jan 17, 2007 12:02 pm

энэ зүгээр фанатуудын дунд явуулсан санал асуулга шүү дээ........ тэрнээс өөр зүйлгүй ш дээ..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Gankhuu » Wed Jan 17, 2007 12:04 pm

Ирэх жил аймар баг бүрдэждээ. Энэ наймаан дотроос Барзагли-л хорхоо хүргээд байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby engireman » Wed Jan 17, 2007 12:05 pm

engireman wrote:Нэг цуу үг гарсан байна. Испаний AFP-ийн мэдээлж байгаагаар Юве Роналдод санал тавьжээ.

Юве ирэх зун Сери А-д орж ирэхдээ Роналдог авахаар хүсч байгаа юм байна. Мөн Роналдогийн үнийг Роналдогийн ивээн тэтгэгчид болон Юве 2 хувааж төлөх хувилбар яригдаж байгааг мэдээлсэн байна.

Роналдо нь Реал Мадридын босс Фабио Капеллод нүд үзүүрлэгдэж байгаа бөгөөд өмнө нь Италид 1997-2002 онд Интерт тоглож байжээ. /Хэ хэ энэ жилүүдийнхээ 2 жилийг гэмтэл бэртэлээ эдгээхэд зарцуулсан. Моратти түүнд маш их хайртай байж билээ. Роналдо 2002 онд Лациод талбай дээр нь 4:2-оор хожигдож эцсийн мөчид Юве-д аваргаа алдаж аймаар ихэр татан уйлж билээ. Миний сэтгэгдэл нэмэгдэв./

Мөн үүний сацуугаар Саудын Арабын Эль Лттихад баг Роналдотой гэрээ байгуулахыг хүсч байгаа бөгөөд 2002 оны Дэлхийн аваргийн төлөө 20 сая евро өгөхөд бэлэн байгааг Испаний хэвлэлүүд өнгөрсөн Лхагва гаригт мэдээлжээ.

Реалын ерөнхийлөгч Рамон Калдерон одоогоор Роналдог явуулах гээд шаргуу анхаарсан зүйл байхгүй, хэлцлүүд явагдаж байна.1-р сарын 31 хүртэл нэлээд хугацаа байна гэжээ.

Ювед Роналдо ирэх гээд байна уу даа. Дэмий мөнгө үрсэн явдал болчих вий дээ.


Нэг ийм юм яригдаад байгаа юм.

Нээрэн ч тийм байх даа... зөвхөн санал асуулга....уг нь К.Роналдо манай жигүүрт ирчихвэл ч.... даанч худлаа байх аа....одоохондоо хэтэрхий үнэтэй байна....
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Wed Jan 17, 2007 12:10 pm

All-time top 10 goalscorers
As of 16 January 2007 (All competitive matches):

Name Period Goals
1 Alessandro Del Piero* 1993-? 203
2 Giampiero Boniperti 1946-1961 182
3 Roberto Bettega 1971-1983 178
4 Omar Enrique Sivori 1958-1965 167
5 Felice Placido Borel II° 1933-1941 & 1944-1946 161
6 David Trézéguet* 2001-? 132
= Pietro Anastasi 1969-1976 131
8 John Hansen 1949-1954 124
9 Roberto Baggio 1991-1995 115
10 Federico Munerati 1923-1933 114

Цувралаар мэргэнүүдээ танилцуулна аа. тэгэж байгаад
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Jan 18, 2007 9:21 am

Image

Ювед энэ улирал Сьенагийн лооноос буцаж ирсэн Никола Легроттагли гэмтлээс буцаж ирлээ. Өнгөрсөн 11-р сард Наполитой тоглоход мөрөндөө гэмтэл авч 2 сар гаруй талбайд гараагүй бөгөөд одоо багтай бэлтгэл хийж эхэлсэн, энэ Бямбад бараг л Баригийн эсрэг тоглолтод оролцох боломжтой юм байна. Тэрээр төвд тоглодог бөгөөд Легроттагли буцаж ирсэн нь Дешамийн төвд хэнийг тоглуулах вэ? гэсэн шаналалыг бага ч гэсэн зөөллөхөөр байна. Легроттагли нь Капеллогийн үед Болонья, Сьена гэсэн багуудад лооноор тоглож байжээ.

Өөр сайн мэдээ гэвэл Занетти, Жианничедда, Марчионни нар багтай бэлтгэл өчигдөрөөс хийж эхэлсэн байна.

Ковачийн тухайд гэвэл Баригийн эсрэг тоглолтод оролцож чадахгүй байх магадлалтай байна. Буффоны хувьд нарийн үзлэгт ороогүй тул тэгнэ ингэнэ гэхэд эрт байгаа юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Jan 18, 2007 9:40 am

Image

Клубын Ерөнхийлөгч Жиованни Коболли Жигли экс Юве Емерсоныг улирлын төгсгөлд буцаж ирж магадгүй гэсэн яриаг үгүйсгээгүй байна. Ювег Сери Б рүү унасны дараа Эмерсон Реал Мадрид руу шилжсэн боловч сүүлийн үед тэрээр Итали руу буцах хүсэлтэй талаараа ярих болсон байна. Саяхны хэвлэлийн хурал дээр Хэдийгээр тоглогч явахаар шийдсэн клубтээ буцаж ирэхгүй байж боловч Жигли Эмерсоныг буцаж ирье гэвэл үгүй гэж хэзээ ч хэлж чадахгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн Жигли хэдийгээр энэ улирал дуусахаар ирэхээр болсон ч саяхан элсүүлсэн Зденек Григераг аль болох хурдан клубтээ ирүүлэхийг хүч байгаа юм байна. Үүнийгээ Жигли тайлбарлахдаа Григераг энэ сард л ашигламаар байна. Учир нь энэ сард Ювегийн бүх төвийн хамгаалагчид гэмтсэн байгаа билээ. Тудор, Бомсонг, Чиеллини, Легроттагли, Ковач гээд...Энэ талаар Аякс Юве 2 ярилцаж байгаа бөгөөд энэ 1-р сарын цонх хаагдахаас өмнө амжуулна гэж найдаж байгаа юм байна. Аяксаас 1,4 саяыг өгвөл ямар ч яриагүй шилжүүлье гэсэн юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Thu Jan 18, 2007 10:09 am

Юве ч Чехүүдийг их тоглуулах юмдаа... Харин энэ Эмерсон хогийн гар байнашд...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby engireman » Fri Jan 19, 2007 9:11 am

Image

Жижи Туринд өчигдөр нээлтээ хийж байгаа 23 дахь Оюутны ПараОлимпийн наадмын нээлтийг хийхэд оролцож галыг нь асаажээ.

ПараОлимп энэ сарын 27 хүртэл үргэжлэх ба 52 орны 2700 орчим тамирчин өрсөлдөх юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Jan 19, 2007 9:21 am

Image

Манай багын ахлагч Алессандро Дель Пьеро энэ Бямба гаригт Баригийн эсрэг тоглолтод оролцвол Ювегийн бүрэлдэхүүнд тоглосон 500 дахь тоглолт нь болох юм байна.

Тэрээр Ювегийн 500-тийн клубын 3 дахь гишүүн болох юм байна.

Ювегийн бүрэлдэхүүнд тоглосон тоо /бүх үед/

Name Period Games
1 Gaetano Scirea 1974-1988 552
2 Giuseppe Furino 1969-1974 528
3 Alessandro Del Piero* 1993-? 499
4 Roberto Bettega 1971-1983 481
5 Dino Zoff 1972-1983 476
6 Giampiero Boniperti 1946-1961 460
7 Sandro Salvadore 1963-1974 450
8 Franco Causio 1968 & 1971-1981 447
9 Antonio Cabrini 1977-1989 440
10 Antonello Cuccureddu 1970-1981 433
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Jan 19, 2007 9:41 am

Нэг ийм сонин түүх байдаг юм байна. 2004 оны 12-р сард Энэтхэгийн далайд газар хөдлөлтөөс үүдсэн цунамид 200-300 мянган хүн амиа алдсан. Гэтэл яг тэр өдөр Ювегийн Замбротта, Миланы Неста, Мальдини, Маттерацци, Инзаги, Ливорногийн Лукарелли, Перужиагийн Гуччи нар Энэтхэгийн Мальдивт амраад яг явах гээд байсан байна. Неста түрүүлээд үүрээр ниссэн, нөгөө хэд нь онгоцны буудал дээр байж байжээ. Цунамиг яаж болж байгааг бараг харсан юм уу даа.

Хэрэв явах гээгүй, далайн эрэг дээр ч юм уу байж байвал юу болох байсан бол оо. Аймаар юм. Италийн шигшээгийн хэдэн тоглогч амиа алдах байж шүү.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Jan 19, 2007 12:10 pm

Ювегийн тоглолтын хуваарьт Лигээс жаахан өөрчлөлт оруулжээ.

Виченцагийн нутаг дээр 2007.02.10-нд тоглох ёстой байсан 23-р тойргийн тоглолт 2007.02.12-нд

Моденагийн нутаг дээр 2007.02.24-нд болох ёстой байсан 25-р тойргийн тоглолт 2006.02.26-нд

Юве нутаг дээрээ Пиаченцаг хүлээн авч тоглох ёстой байсан 2007.03.03-ны 26-р тойргийн тоглолт 2007.03.04-нд тус тус тоглохоор болж өөрчлөгджээ.

Сери Б-д 20-р тойргийн тоглолт болох гэж байгаа бөгөөд нийт 42 тойрог тоглох юм.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Jan 21, 2007 1:11 pm

Сери Б-гийн 20-р тойргийн тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. Юве өөрийн Олимпик цэнгэлдэх хүрээлэндээ Бариг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхэнд Ювегийн 500-тийн клубт орсон Дель Пьерод дурсгалын зүйлсийг клубын Ерөнхийлөгч Жигли гардууллаа.

Image

Image

Фэнүүдтэйгээ мэндчилж байна.

Image

Image

Хөгжөөн дэмжигчидээс дурсгалын зүйлс гардуулаад л .....

Image

Image

Ийм хөөрхөн машин бэлэглэжээ...Бодвол ФИАТ байлгүй.

Image

Домогт ахлагч маань 500 дахь удаагаа Бианконеригийн өмсгөлтэй тогложээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Jan 21, 2007 1:23 pm

Дель Пьерогийн 500 дахь тоглолттой холбогдуулан түүнээс олон тоглосон тоглогчид дараах зүйлсийг хэлжээ.

[img]http://www.juventus.com/Allegati/f_Furino_%20“A%20deserved%20milestone”1830160ebe74774-7e10-4370-8e45-8215f9a49f7.jpg[/img]

Жезуппе Фюрино хэлэхдээ: Дель Пьеро бол Юветэй бүх оюун санаагаараа нягт холбогдсон тоглогч юм. Тэрээр 500-тийн клубын гишүүн болсон нь гайхаад байх зүйл биш. Тэрээр энэ жил миний рекордыг /528/ эвдэж чадахгүй ч ирэх зүйл эвдээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүч байна гэжээ.

[img]http://www.juventus.com/Allegati/f_Riccardo%20Scirea_%20“Alex%20is%20a%20special%20guy”1831160ebe74774-7e10-4370-8e45-8215f9a49f7.jpg[/img]

Домогт Г.Ширеагийн хүү Рикардо: Миний аавын рекордыг /552/ эвдэнэ гэдэг бол хэцүү боловч, Алекс үүнийг хийж чадна гэж би бодож байна. Би түүнд сайн сайхныг хүсч байна, тэр бол онцгой тоглогч энэ бол Олимпикод баяр тэмдэглэх онцгой өдөр гэжээ.

Дель Пьеро өөрөө хэлэхдээ: Энэ бол чухал амжилт байлаа. Миний өмнө Ширеа, Фюрино гээд аугаа аваргууд байгааг харахаар үнэхээр бахархаж байна. Мөн өнөөдөр гоол оруулсандаа баяртай байна гэжээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Jan 21, 2007 2:16 pm

GOALS: Santoruvo 1’, Trezeguet 34’, Nedved 45’ 73’, Del Piero 67’, Gervasoni 89’

BOOKED: Camoranesi 17’, Carrus 32’, Rajcic 37’

JUVENTUS: Mirante; Birindelli, Piccolo, Giannichedda, Balzaretti; Camoranesi (Marchionni 59’), Paro, Zanetti (Marchisio 76’), Nedved; Del Piero (Bojinov 81’), Trezeguet
Subs: Belardi, Legrottaglie, De Ceglie, Palladino
Coach: Deschamps

BARI: Gillet; Micolucci, Milani (Gabbiani 71’), Pianu, Esposito (Gervasoni 22’); Scaglia, Bellavista, Rajcic, Di Vicino (Sgrigna 46’), Carrus; Santoruvo
Subs: Aldegani, Gazzi, Ganci, Fusani
Coach: Maran

REFEREE: De Marco (Chiavari)
ASSISTANTS: Milardi, Pascariello
4TH OFFICIAL: D’Alesio

Бариг будаа болгожээ. Төвийн хамгаалагч үлдээгүй ч Жианничедда, Занетти, Недвед, Марчионни нар гэмтэл, саспеншнээс ирсэн нь багын тоглолтод сайнаар нөлөөлжээ. Төвд таамаглаж байснаар Пикколог, мөн Жианничеддаг, бусад нь байрлалдаа тоглосон байна. Марчионни сэлгээгээр талбайд гарч нэг дамжуулалт өгчээ. Легроттагли талбайд гараагүй байна.

Image

Трезеге тоглолтын эхний гоолыг орууллаа...түүний улирлын 8 дахь гоол юм.

Image

Image

Image

Image

Image

Занетти талбайдаа эргэж ирлээ. Ювегийн эмблемний дээр байдаг 2 таван хошуу ханцуйн дээр нь байдаг болжээ..

Image

Дель Пьеро 500 гэсэн бичигтэй ширт өмсжээ....

Image

Image

Дель Пьерогийн гоолийг багынхан л тэмдэглэж байна.

Image

БАЛЗАРЕТТИГ МААНЬ АЛАХ НЬ ЭЭ

Image

Недвед 5 тоглолт өнжиж орж ирээд эхний гоолоо орууллаа...Паро хажууд нь..

Image

Цохилоо....

Image

Image

Image

Image

2 дахь гоолоо оруулжээ...

Image

Марчионни 2006.10.16-наас хойш анх талбайд гарсан...хамгийн зүүн талд нь байна..

Image

Трезегегийн трэйдмарк сэлэбрэйшн...

Image

Image

Божинов 4 тоглолтод талбайд гараагүй байж байгаад гарлаа...Дель Пьерог орлон...

Image

Баригийн хаалгач сонин царайтай...дээр нь хачин царайлчихаар инээдтэй болох юм.

Image

Ёстой цуглахгүй тоглогчид талбайд гарсан байна даа.

Image

Төвд гэмтлээс ирсэн Жианничедда тогложээ.

Image

Манай босс ч сэтгэл хангалуун байна даа...
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Jan 21, 2007 2:44 pm

1. Juventus 20 14 5 1 38 36 12

2. Napoli 20 9 9 2 36 21 12

3. Genoa 20 10 5 5 35 33 26

4. Rimini 20 9 7 4 34 33 20

5. Bologna 20 10 4 6 34 24 17

6. Piacenza 20 10 4 6 34 24 22

Юве итгэл төгс тэргүүлсэнээр байна. 2 оноогоор илүү явна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 22, 2007 9:34 am

Ювегийн энэ улиралд лоондсон зарим тоглогчид

Image

Фабрицио Миккули 2004-2005 оны улирлаас Капелло ирснээс эхлэн Бенфикад лоондуулсан. Капелло явсан тул ирэх талаар ярьж байгаа.

Image

Рубен Оливейра өнгөрсөн жил Сампдориад зээлдүүлсэн Өнгөрсөн жил буюу 2005-2006 онд бараг талбайд гараагүй. Жигүүрт тоглодог байсан. Уругвай тоглогчийг Данубиогоос авсан жилээ Атлетико Мадридад нэг жил зээлдүүлж байсан.

Image

Оливер Капо Осероос 2004-2005 онд авсан боловч формгүй, сайн тоглохгүй байсан учраас эхний жил нь Монакод, дараа жил нь Левантед лоондсон байгаа. Франц тоглогч.

Image

Мануэль Блазиг одоо Фиорентинад зээлдүүлсэн байгаа. Перужа, Парма багуудад урд нь зээлдүүлж байгаад Капеллогийн үед Ювед буцаж ирсэн. Төвд Эмерсон, Виейра нарыг орлож тоглодог байсан.

Image

Алессио Таккинарди Виллареалд сүүлийн 2 жил байгаа. Капелло ирээд Эмерсон, Виейра нар ирснээс багт зайгүй болсон. Юве 1996 онд АЛ-т түрүүлэхэд байсан.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 22 guests
cron