ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby orangeman » Mon Jan 15, 2007 7:53 pm

Тюрам Замбротта 2ийн хувьд бол миний бодлоор Замбротта бол яг оносон наймаа байсан тэгээд ч цаадах чинэ хийдэгээ хийж байгаа .............
Xарин Тюрамийн хувьд бол гараанд тэр болгон гарахгуй байгаад нь жаахан харамсдаг гэхуу дээ ......
Гэхдээ цаадах чинэ энэ байдалдаа харамсдаггуй юм шиг байна лээ


Уг нь тэр уед дээр нь нэмээд Виэра-г яаж ийгээд авсан бол одооний энэ байдал арай л уур унцуг дээр байх байсан байхаа
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby mick » Tue Jan 16, 2007 10:24 am

3-1 байхдаа яахав дээ.
Ганц хүний баг гээд л байгаа шүү дээ.
Одоо Дэку байхгүй болохоор суугаад л эхэлж байгаам.
Унаж өгөх нь дээ, Сэвилл тэнцсэн нь аз болж дээ.
Нэг ийм үе байдаг юмаа, манайд ч байлаа гэж...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Hristos » Tue Jan 16, 2007 4:01 pm

өнөөдөр Алавестэй тоглох бүрэлдхүүн.
Хаадгач: Вальдес, Хоркера
Хамгаалагч: Пуйоль, Силвиньо, Беллетти, Жио, Замбротта, Олегер, Маркес
Хагасууд: Мотта, Эдмилсон, Хави
довтолгоо: Жюли, Эскерро, Савиола, Роналдиньо
Замбротта ирсэн чинь Иньеста Декү гэмтэлтэй гэнэ. Гүдиг бол тоглуулахгүй болж байх шиг.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby orangeman » Wed Jan 17, 2007 12:46 am

mick wrote:3-1 байхдаа яахав дээ.
Ганц хүний баг гээд л байгаа шүү дээ.
Одоо Дэку байхгүй болохоор суугаад л эхэлж байгаам.
Унаж өгөх нь дээ, Сэвилл тэнцсэн нь аз болж дээ.
Нэг ийм үе байдаг юмаа, манайд ч байлаа гэж...

Sevilla Mallarco.d husuulchihsan huu :mrgreen:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Wed Jan 17, 2007 1:12 am

Манай Eto'o маань багийнхантайгаа цуг бэлтгэлд гарчээ
:-D :-D :-D
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Wed Jan 17, 2007 1:18 am

Манайханий учираанууд

19 Sun 21 Jan FC Barcelona - - Gimnastic

20 Sun 28 Jan FC Barcelona - - Celta

21 Sun 04 Feb Osasuna - - FC Barcelona

22 Sun 11 Feb FC Barcelona - - Racing

23 Sun 18 Feb Valencia - - FC Barcelona

24 Sun 25 Feb FC Barcelona - - Athletic

25 Sun 04 Mar Sevilla - - FC Barcelona


26 Sun 11 Mar FC Barcelona - - R.Madrid

27 Sun 18 Mar Recreativo - - FC Barcelona

28 Sun 01 abr FC Barcelona - - Deportivo

29 Sun 08 Apr Zaragozza - - FC Barcelona


30 Sun 15 Apr FC Barcelona - - Mallorca

31 Sun 22 Apr Vila·real - - FC Barcelona

32 Sun 29 Apr FC Barcelona - - Llevant

33 Sun 06 May R.Societat - - FC Barcelona

34 Sun 13 May FC Barcelona - - Betis

35 Sun 20 May At. Madrid - - FC Barcelona

36 Sun 27 May FC Barcelona - - Getafe

37 Sun 10 Jun FC Barcelona - - Espanyol

38 Sun 17 Jun Gimnastic - - FC Barcelona
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby El Payaso » Wed Jan 17, 2007 9:08 am

Молтогчин туулай хэн болохоо харуулжээ... хэт трик!!!
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zigo » Wed Jan 17, 2007 9:23 am

Энэ тодруулсан байгаа нь танай хожигдох тоглолтууд юмаадаа? Тэгэхлээр танайх дор хаяж 6 хожигдох буюу 18 оноо цэвэр алдахнээ?! :mrgreen:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby kayo » Wed Jan 17, 2007 10:39 am

Манай хамгаалалт бас л маш сул 2 ч гоал алдаж,молтогчин ч энэ oвлийн цонхоор л лав зарагдахгуй нээ.Дэkо ,Иниэста байхгуй хэцуу л тоглолт болсон бололтой.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Mr S » Wed Jan 17, 2007 11:22 am

хнн...........

Final - Estadio Olimpico de Montjuic
Espanyol 3 - 1 Barcelona
Luis Garcia (31)
Raúl Tamudo (65)
Francisco Joaquim Pérez Rufete (90)
Javier Saviola (60)

Shots (on Goal) 17(9) - 12(6)
Fouls 30 - 20
Corner Kicks 3 - 2
Offsides 3 - 1
Time of Possession 32% - 68%
Yellow Cards 8 - 2
Red Cards 0 - 0
Saves 5 - 6
эвгүй хусууллаа.......

манайхны гараанд Валдэз, Бэллэтти, Маркэз, Пьюол, Жио, Эдмилсон, Сави, Инэста, Жули, Ронни, Эйдур гээд л хангалттай л бүрэлдэхүүн гараанд гарчээ.......... сэлгээгээр Савиола, Мотта, Олигэр нар тоглосон........

тоглолтэхлээд л уул нь манайхан илүүрхээд л........ Ронни энэ оны анхны тоглолтоо хийж бгаа нь энэ билээ......
түүний холын фрий кик дээд хөндөл хусаад л..........
дараахан Валдэз багаа авраад л хамгаалагчийн алдааг ашиглаж авч орон хуссан бөмбөгийг Валдэз сайхан хаалаа.......
31 минутанд Тамудо хажуугаас кросс өгснийг Луйс Гарсия шууд цохиж 1-0.......... Пьюол харж бгаад л кросс өгүүлчих юм........
Руфэтэ хаалганы хажуугаас хаалганы урдуур цохиод л.........
Ронни-н 16-н гаднаас цохисон фрий кик-с Эспаниолын хаалгач Камэни сайхан хаалаа.......
сэлгээгээр орж ирсэн Савиола 60 минутанд 16-н гаднаас хүчтэй цохиж гоол....... мань эр таклдуулсан ч бөмбөгөө алдалгүй явсаар баруун хөлөөр хөөргөж хүчтэй цохисон билээ.......... 1-1........
65 минутанд Эспаниолын амьд домог Тамудо кроссыг 16-с унаж мөргөж 2-1...........
сэлгээгээр орж ирсэн Пандиани-н газар ойлгосон мөргөлт дээд хөндөл ойнгарлаа.......
Пандиани Инэстаг таклдаж гэмтээлээ..........
дахин Пандиани 16-с кроссыг хамгаалагчаа урьтааж мөргөснийг Валдэз сайхан хаалаа........
цаг дуусах мөчид Луйс Гарсия-н кроссыг Руфэтэ дуусгаж 3-1........ хамгаалалт юу ч бхгүй болчихсон блаа гэжжж..........
ямар ч байсан Дэрби эвгүй бна аа...........

Image
ГАРУУД ИНЭСТАГ МААНЬ ГЭМТЭЭЖ БНА……….

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Barcik » Wed Jan 17, 2007 11:52 am

saviola wrote:Райкаард 2 дахь гоолоо алдаад тэр шилийг хага цохьсон...
Image

Image
кэкэк...

Demon wrote:Манай Eto'o маань багийнхантайгаа цуг бэлтгэлд гарчээ

Image

Supterman Reto'orns :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Mr S » Wed Jan 17, 2007 11:57 am

Копа Дэл Рэй-д......... хариу тоглолт
1 сарын 16-нд...........


Final - Camp Nou Attendance: 20,000
Barcelona 3 - 2 Alavés
Javier Saviola (16)
Javier Saviola (20)
Javier Saviola (62)
Pereira Wellington Paulista (34)
Bernhardt Arthuro (42)
манайхны гараанд - Albert Jorquera, Маркэз, Силвино, Олигэр, Пьюол, Жио, Ронни, Сави, Мотта, Эзкьюро, Савиола нар гарч, Жули, Замбротта, Эдмилсон нар сэлгээгээр гарч тоглолоо.............
Савиола 16 дахь минутанд Ронни-н фрий кик-г хаалгач хаасныг нэмж цохиж 1-0...........
4 минутын дараа Мотта-н дамжуулалтыг мөргөж 2-0........
34, 42 минутанд АЛАВЭС-нхан гоолдож тэнцүүлсэн ч 62 минутанд Аргэнтин эр Сави-н дамжуулалтаар гоолдож хэт ТРИК.............
гайхалтай........ Ла Лигийн хожигдлын дараа тоглогчдын сэтгэл санааг өргөх сайхан тоглолт боллоо............ Савиола сүүлийн 2 тоглолт 4 гоол энэ нь Райкаардад нэгийг бодуулсан бгаа..........
Алавэстай хийсэн эхний тоглолтонд 2-0-р хожсон бол хариу тоглолтонд 3-2-р хожиж нийлбэр дүнгээр 5-2-р хожиж дараагийн шатанд шалгарлаа.........

Image

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Wed Jan 17, 2007 12:11 pm

сүүлийн 3-н тоглолт 6 гоол байхаа бараг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby soccer » Wed Jan 17, 2007 12:13 pm

Азтай туучийнууд юм. :sleep:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Mr S » Wed Jan 17, 2007 5:48 pm

soccer wrote:Азтай туучийнууд юм. :sleep:


Алавэс-н фанат болтой..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby kayo » Wed Jan 17, 2007 6:58 pm

Энэ Таван цагариг-ийхан ч бас гоё бичинэ шуу,уншаагуй нэг нь уншаарай.
Нүүр » Таван цагариг сонин » 2007.01.15 » Хөл бөмбөгийн мэдээ »
Урвагч Дүлзэнгийн үр сад “Барса”, “Реалд“-II
(2007.01.15)

Үргэлжлэл. Түрүүч нь өмнөх дугаарт

6.Даниэль “ДАНИ” Гарсия Лара
Яс үндэс: Каталон
Байрлал: довтлогч
“Реал”-д 1994, 1997-1998/ Аваргуудын лиг
“Барселона”-д 1999-2001

Түүх: Дани “Реал”-д орсон хоёрхон каталон тоглогчийн нэг. Каталоний шар айрагны “Estrella Damm” пүүсийн хүүхдийн багт тоглож байсан Дани үнэхээр авьяаслаг довтлогч байлаа. Даниг 15 нас хүрэхэд нь Испанийн шилдэг багууд ангуучилж эхэлсэн. Каталончуудын мөрөөдөл “Барса”-д тоглох явдал байдгаас болсон уу “Барса” их л тайван байлаа.

Данигийн менежер болох аавтай нь гэрээ байгуулалгүй алгуурлаж байтал гэнэт “Реал” гарч ирэн каталон хүүг “Барса”-гийн хамар доороос аваад арилж өгөх нь тэр. “Реал” Даниг өөрийн залуучуудын багтаа оруулж, аавд нь багийнхаа скаут болох санал тавьсан нь гэрээ байгуулах хүчин зүйл болсон байна. 1992-1995 онуудад “Реал”-ын залуучуудын баг өрсөлдөгчдөө бут ниргэн мэргэн буудагч Дани нь бүх багийн атаархалыг төрүүлж байв.

“Барса”-гийнхан хайран тоглогч алдлаа хэмээн харамсаж байх хооронд Дани “Реал”-ын залуусын багт Гарсия Ремон, Гарсия Эрнандес, Рафаэль Бенитес гэсэн мэргэжилтнүүдийн гар доор өсөн хүмүүжиж байлаа. 1994 онд Дани Испанийн лигт анхныхаа тоглолтыг хийсэн. Ирэх жил нь Дани нэгдүгээр баг, залуусын багийн хооронд ирэн очин тоглож байсан боловч Хорхе Вальдано нэгдүгээр багт Даниг биш Раулийг авах болсноо зарлав. Ингээд тэр 1995 онд “Сарагоса”-д зээлээр очив.

“Сарагоса”-д хоёр жил маш амжилттай тоглон үнэ нь ч хэд дахин өссөн Дани “Реал”-д буцан ирсэн боловч үндсэн бүрэлдэхүүнд орох өрсөлдөөнд ялагдлаа. Аваргуудын лигийн эзэн болсон боловч бараг талбай дээр гараагүй болохоороо гавьяа байхгүйгээ тэр ойлгож байв. 1998 онд Дани Мадридаас яван Эктор Куперийн удирдаж байсан “Мальорка”-д орлоо. Купер Данигийн бүх авьяас чадварыг нээж өгсөн гэхэд болох юм. Дани Купер нараар толгойлуулсан “Мальорка” Испанийн аваргаар гуравт шалгарч, Испанийн супер цом авлаа.

Супер цомын эзэн болохдоо “Барса”-г талбай дээр нь 1-0 хожсон ба тэр бөмбөгийг Дани хийсэн байна. Дани шигшээ багт уригдах болж Йохан Кройф боссуудаа Даниг худалдаж авахыг шаардсан байна. Ирэх жил нь Дани “Барса”-д ирлээ. Төрсөн нутаг нь түүнийг өврөө дэлгэн угтаж авсангүй. “Реал”-ыг илүүд үзсэнийг нь мартаагүй балиашгууд алга ташихын оронд шүгэлдэн эсэргүүцэж байлаа. Нуньесийн оронд Гаспар гарч ирэн удирдлага солигдсон “Барса”-гийн хувьд ч хэцүү үе байлаа. Шинэ дасгалжуулагч Лоренцо Серра Феррер Даниг багтаа хэрэггүй гэж үзэж байснаас гадна Дани хүнд бэртэл авч орхив. Бэлтгэл дээр багийнх нь нөхөр Херард Лопес Сегу Данигийн хөлийг хугалж орхилоо. Ингээд л их мөнгөний төлөө төрөлх нутгийнхаа багийг орхин өстөн дайсных нь эгнээнд шилжиж, “Реал”-даа ад үзэгдэн, “Ноу Камп”-д шүгэлдүүлсэн Дани “Барса”-г орхисон юм. Урвагчид өршөөлт байхгүй. 15-хан настайдаа урвасан байлаа ч тэр.

7.Альберт СЕЛАДЕС Лопес
Яс үндэс: Андорра
Байрлал: Хагас хамгаалагч
“Барселона”-д 1995-1999 (Испанийн 2 удаагийн аварга, Испанийн цом 2 удаа, Цомтой багуудын цом, Испанийн супер цом, Европийн супер цом)
“Реал”»-д 2000-2003, 2004-2005 (Аваргуудын лиг, Испанийн 2 удаагийн аварга, Испанийн супер цом 2 удаа, Тив хоорондын цом)

Түүх: Андоррад төрсөн Селадес “Барселон”-ы бүх шатны багт тоглосон хөлбөмбөгч. Barca-alevin (нялхчууд), Barca-infantil (хүүхдүүд), Barca-cadete (хөвгүүд), Barca-juvenil (идэрчүүд) болон залуучуудын “Барселона-С”, “Барселона-Б” тэгээд үндсэн “Барса”-д тогложээ. Тэр үед “Барса”-гийн залуучууд дээд лигт ч тоглож чадахаар хүчтэй байсан ба 19 хүртэлх настнуудын Испанийн Эзэн хааны цомын тэмцээнд “Реал”-ын залуусыг ялан түрүүлж байв.

Энэ залуус ирэх жил нь нэгдүгээр багт дуудагдан шуугиан тарьж байсан түүхтэй. Олон янзын байрлалд тоглох чадвартай Селадесийг Йохан Кройф төвийн хамгаалагчаас гадна найруулагч гээд л газар сайгүй тоглуулж байлаа. Гэвч удалгүй Европт Босманы хэрэг гаран Нэгдсэн Европын хөлбөмбөгчид хязгаарлалт байхгүй хөгшин тивээр хэсэх болсноор том багууд баруун солгойгүй наймаа хийж эхэллээ. Бобби Робсоны “Барса” ч дутсангүй олон үндэстний интернациональ баг болж хувирлаа. Селадес бараг талбайд гарахаа байж түүнийг дунд зэргийн багууд л сонирхож байв.

1997 онд Голландын Луи ван Галь Каталонд ирэв. Олон байрлалд тоглох чадвартай хөлбөмбөгчид дуртай ван Галь ирсэнээр Альберт Селадес 36 тоглолтод оролцон амьдрал дахь хамгийн амжилттай улирлаа үдэв. Зун нь Мадридийн бүсгүйтэй гэр бүл болсон Селадес бал сарын аялалд яваад ирэхдээ ямар ч формгүй болсон байв. Хилэгнэсэн ван Галь түүнийг хоёрдугаар баг луу явууллаа.

Нөхрийнхөө ирээдүйд санаа зовсон эхнэр нь Селадесийг “Атлетико”-д очихийг ятгаж эхэлнэ. “Барса”-гийн үндсэн бүрэлдэхүүнд бараг гарахаа больсон Селадестэй “Барса” гэрээгээ сунгах бодол байгаагүй тул тэр “Сельта”-д очлоо. Яагаад “Сельта”-г сонговоо гэдэг талаар ярьвал урвагч Дүлзэнгийн төрх тодрон гарч ирнэ. Үнэн хэрэгтээ “Барса”-д байраа алдсандаа уурласан Селадес эхнэрийнхээ үгэнд орон 1999 оны хавраас эхлэн “Реал”-тай нууц хэлэлцээ хийж эхэлсэн байна.

Бага зэрэг гэмтэлтэй байсан Селадес IV сард Мадридад эхнэрийнхээ гэрт очиж амран эмчлүүлэхийн тулд долоо хоногийн чөлөө өгөөч хэмээн хүссэн тул “Барса” зөвшөөрчээ. Харин тэр Мадридад очоод эмнэлэг явсангүй “Реал”-тай гэрээ байгуулсан байна. Тэр үед хоёр багийн ерөнхийлөгчийн аман гэрээгээр эсрэг багийнхаа тоглогчийг авах нь хориотой байсан тул “Реал” далд явуулга хэрэглэв. Тэд нэг жил Селадесийг “Сельта”-д тоглуулаад, цалинг нь “Реал”-аас өгч, Сельтаг явуулгадаа оролцсоны төлөө сая доллар төлжээ. Селадес нэг жил тоглоод л “Реал”-д орсон бөгөөд тэр дороо л урвагчдын эгнээнд нэр нь бүртгэгджээ. 11 жилийн өмнө Гильермо Аморагийн залгамжлагч хэмээн нэрлэгдэж явсан Андоррагийн вундеркинд Альберт Селадес Лопесийн Дүлзэн болсон түүх ийм ажгуу.

8.АЛФОНСО Перес Муньос
Яс үндэс: Испани
Байрлал: довтлогч
“Реал”-д 1990-1995 (Испанийн аварга, Испанийн цом, Испанийн супер цом)
“Барселона”-д 2000-2002
Түүх: Мадридийн ойролцоох Хетафе хэмээх жижигхэн хотод төрсөн Алфонсо Перес Муньос хар багаасаа “Реал”-ын хөгжөөн дэмжигч байлаа. 1989 онд 17-тойдоо Алфонсо “Реал”-ын залуусын багт ороод хоёр жилийн дараа үндсэн багт тоглож эхэлсэн байна. 1992 оны олимп. Висенте Миера, Ладислао Кубалогийн удирдсан Испанийн шигшээ баг олимпийн аварга болж, Алфонсо багтаа их хувь нэмэр оруулсан. Ганц сарын дараагаас л тэр нэгдүгээр шигшээд уригдан тоголж эхлэв. “Реал”-д Алфонсо гурав дахь довтлогч байсан бөгөөд хоёр довтлогчтой тоглож байсан”Реал”-ын хувьд дайралтаа сайжруулах гэсэн үед Алфонсо гарч ирдэг байлаа.

Гэвч шигшээ багийн довтлогчийн хувьд сэлгээнд суугаад байх нь нэр хүндэд муу. 1995 онд 23 нас хүрсэн Алфонсо жилийн зээлээр “Бетис” явлаа. Амжилттай тоглож 12 бөмбөг оруулсан тэрбээр зээлийн хугацаа дууссан ч “Реал”-д буцаж очихыг хүссэнгүй. Аргагүй болсон “Реал” түүнийг “Бетис”-т зарав. 1996-1997 оны улиралд Алфонсо 25 гоол хийж сүүлийн мөч хүртэл Роналдотой шилдэг бомбардирийн төлөө өрсөлдлөө. 2000 оны Европын аваргаар ч гоолоо хийснээр томчууд түүний хойноос хөөцөлдөж эхлэв. Хамгийн идэвхтэй байсан нь “Барса” бөгөөд Алфонсо ч “Барса”-г сонгов. “Барса”-гийн ерөнхийлөгч Жоан Гаспар Фигуг урвуулсан “Реал”-аас бага ч гэсэн хариугаа авах гэж Алфонсог сонгосон гэх яриа байдаг ба юун хариу авахтай манатай болж дууссан билээ энэ наймаа. Их мөнгөөр ирсэн Алфонсо “Барса”-д дөнгөж 32 тоглож, тавхан бөмбөг хийсэн билээ.

9.РОНАЛДО Луис Назарио да Лима
Яс үндэс: Бразил
Байрлал: довтлогч
“Барселона”-д 1996-1997 (Испанийн цом, цомтой багуудын цом, Испанийн супер цом, Пичичи (34 гоол), Дэлхийн шилдэг хөлбөмбөгч)
“Реал”-д 2002-? (Испанийн 2 удаагийн аварга, Испанийн супер цом)

Түүх: Хөлбөмбөг гэдэг шүтэн бишрэгчид, хөгжөөн дэмжигчдийн төлөөх тоглоом юм. Ялалтын цом, нэр алдар гэдэг балиашгуудын хайр хүндлэлийн хажууд юу ч биш билээ. Өнгөцхөн харахад авч болох бүх шагналыг хамж, дутуу юмгүй мэт санагдах энэ хөлбөмбөгчинд харин хөгжөөн дэмжигчдийн хайр гэсэн хамгийн чухал юм байхгүй. 17 настайдаа Роналдо Бразилийн аваргын 60 тоглолтод 58 гоол хийн хөлбөмбөгийн шинэ од хэмээн нэрлэгдэж байв. 1994 оны ДАШТ-д явсан Роналдо ганц ч минут талбайд гараагүй ч алтан медальтай буцаж ирсэн.

Европын багууд түүнийг сонирхож байх үед хамгийн шуурхай загнасан нь Өмнөд Америкт нөлөө ихтэй Голландын концерн “Филипс” байлаа. Роналдо “Филипс”-ийн эзэмшил баг “ПСВ Эйндховен”-д очив. Голландад бразилийн шинэ од улам гялалзан 2 жилийн дотор 56 тоглон 54 бөмбөг оруулж, Европын шилдэг багуудын нэгэнд тоглох хэмжээнд хүрснээ харуулсан. Энэ шилдэг баг нь “Барселона” болсон юм. “Барса” “Эйндховен”-д 15 сая, дасгалжуулагч Дик Адвокаатад 1 сая, Роналдогийн менежерүүдэд 3 сая, өөрт нь 2 сая доллар төлсөн нь нийтдээ 20 сая ногоон болсон ба тэр үеийн рекорд амжилт байв.

Довтлох хөлбөмбөг гэдэг юу болохыг харуулж байсан Бобби Робсоны “Барса”-д ганц жил болоод л Роналдо дэлхийн ¹1 од болон хувирсан. 34 гоол хийж Пичичи аван, далайн эрэг дээр багаас байр авч, балиашгууд шүтэн бишрэж, Барселонд аз жаргалтай байх шиг байсан боловч гэнэт байдал өөрчлөгдөж эхлэв. Роналдогийн төлөөлөгчид ерөнхийлөгч Нуньестэй уулзан хэрэв цалинг нь нэмэхгүй бол тэрбээр Каталоноос явах болно хэмээн мэдэгдэв. Тэр тусмаа 3 дахин нэм гэсэн шаардлага тавьжээ. “Барселона” шинэ гэрээ бэлтгэн Роналдогийн бүх шаардлагийг биелүүлэхээр болж байсан боловч Италийн “Интер” гарч ирлээ. “Интер”-ийн ерөнхийлөгч Моратти Роналдод 5 дахин их цалин амлаж, 7 менежерт нь ч багагүй мөнгө хаяна гэдгээ хэлжээ.

21 настай Роналдо тэр үед долоон менежертэй байлаа. “Барса” шинэ гэрээгээ бэлтгэн ирэхэд Роналдо 10 хоног бодох хугацаа хүсэж, энэ хоорондоо “Интер”-тэй ярилцсаар найм дахь хоног дээрээ Итали явахаар шийдсэн байна. Ингээд Миланы “Интер” 30 сая доллар төлөөд Роналдог авлаа. Хэвлэлийн бага хурал дээр Роналдо яагаад ч юм урьд өмнө ер ярьж байгаагүй нэгэн түүх ярьсан нь тэр хар багаасаа “Интер”-ийг шүтдэг байсан. Италид тоглох мөрөөдөлтэй байсан гэнэ. “Барса”-гийн балиашгууд галзууртлаа уурлаж байсан бол зурагт радиогоор “Интер”-ийн фэнүүдийн аз жаргалтай царайг харуулж байлаа.

“Интер” дэх эхний жилээ 25 , хоёр дахь жилдээ 19 гоол хийн амжилттай эхэлсэн ч гэмтэл аван гурав дахь улиралд 7 тоглосон бол ирэх жил нь ганц ч талбайд гарсангүй. Хэдийгээр ажлаа хийхгүй байсан ч “Интер”-ийн балиашгууд түүнийг бишрэн шүтэж, ерөнхийлөгч Моратти хүүгээ хэмээн нэрлэн, жил бүр цалинг нь нэмж байв. Италид багтаа эмчлүүлэлгүй эх орондоо эмчлүүлэхийг хүртэл зөвшөөрсөн ч Роналдо элдэв шоу бар, диско хэсэн сонин хэвлэлээр гарч байлаа. Энэ нь дасгалжуулагч Эктор Куперт мэдээж таалагдсангүй. Хүйтэн дайны байдалд орсон хоёр тааралдахдаа мэндчилдэггүй байсан гэнэ. Купер надад багийн бүх тоглогчийн нэр бий.

Тэнд Роналдо гэсэн нэр байгаа. Гэхдээ би түүнийг хоёрхон удаа харсан. Багийн эмч нараар эмчлүүлэлгүй дуртай газраа явж байдаг тоглогч надад хэрэггүй хэмээн мэдэгдсэн байна. Роналдо чимээгүй суусангүй. Надад Моратти ч, Купер ч, “Интер” ч хэрэггүй хэмээн зарласан нь балиашгуудийг нь шоконд оруулав. Энэ үед “Реал”-ын Перес ерөнхийлөгч гарч ирэн Роналдог сонирхож байгаагаа илэрхийллээ. Роналдо “Интер”-ээс гарна хэмээн Мораттид мэдэгдэж, Моратти золтой л ухаан алдсангүй. “Реал” болон Перест дургүй Моратти “Барса”-д хандан Роналдог худалдан авахыг санал болгосон ч хоёр дахь удаагаа Каталонд ирээд Ривалдог дөнгөж хөөж явуулчихаад байсан ван Галь татгалзсан хариу өгчээ.

Шилжилт солилцооны сүүлийн өдөр болох VIII дугаар сарын 31-нд телевизийн камер Миланы нэгэн зочид буудлын арын хаалгаар нуугдан гарч байгаа Роналдог авч чадсан байна. Яагаад арын хаалгаар гэж. Яагаад гэвэл гол хаалган дээр урвагчийг шийтгэхээр “Интер”-ийн фэнүүд хүлээж байлаа. Роналдо “Реал” явахаар болж, өөрийг нь хайрлаж биширч байсан балиашгуудаа, хэдэн жил гэмтэлтэй байхад нь үргэлж дэмжиж байсан ерөнхийлөгчтэй нь цуг гол гаргаад зугтаж байгаа нь энэ. “Интер” 35 сая евро, дээр нь нэг тоглогч худалдан авах эрх авсан байна. Мадридийн “Реал”-д Роналдо одоо ч тоглож байгаа. Аваргуудын лигээс бусад бараг бүх шагналыг авсан. Жилдээ ямар ч байсан хориод гоол хийчихээд л байна.

Гэсэн ч Мадридад түүнийг өөрийн хүн хэмээн үзсэнгүй. “Сантьяго Бернабеу” даа ч шүгэлдүүлэн элдвээр хэлүүлсээр. Удалгүй балиашгуудын хөндий хүйтэн харьцаанд уурласан Роналдо хэрэв ийм байдал үргэлжлэх юм бол би буцаад явж чадна шүү хэмээн мэдэгдсэн. Буцаад гэдэг нь “Интер” гэсэн үг. “Интер”-чүүд ч тэр дороо эсэргүүцэл илэрхийлэн Роналдог авахгүй байхыг шаардаж, Миланы хэд хэдэн компани хэрэв Роналдо буцаж ирвэл хайртай багийнхаа тоглолтыг үзэхээ болино хэмээн зарлалаа. Өнгөрсөн дэлхийн аваргаар язарталаа таргалсан Роналдог хувийн рекорд тогтоох гээд хувиа яаж хичээж байгааг харсан Бразилийн балиашгууд ч түүнээс нүүрээ буруулсан.

Нэг бодлоор өөрийн балиашгууддаа шүгэлдүүлэн доромжлуулна гэдэг их хачирхалтай зүйл. Гэвч нөгөө талаас нь бодоод үзвэл хэрэв чи хэнийг ч хайрлахгүй байгаа бол хэн нэг нь яахаараа чамайг хайрлах ёстой гэж. Чи сайхан машин, их мөнгөнд дуртай байж болно. Тэгвэл тэр мөнгө машин гэдэг чинь чамайг хайрлах чадвар байдаггүй юм. Чамайг үхэхэд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт сая сая хүн уйлахгүй. Чамайг хэзээ ч цагтаа хамаг чадлаа зориулж явсан цэнгэлдэхэд оршуулахгүй.

Чамайг хэзээ ч домог гэж нэрлэхгүй. Нэгэн удаа Барселона хот тэр чигээрээ гашуудлын өнгөөр будагдсан. Каталоны далбаагаар бүтээсэн шарилийг бүх хотоор авч яван, том том эрчүүд ичиж зоволгүй уйлж байлаа. Ихэр татан уйлах хүүхэд залуус энэхүү домгийн тоглолтыг үзэж байгаагүй ч энэ нь чухал биш. Тэр өдөр Барселона хот өөрийхөө агуу хүү, алдарт цыгантай салах ёслол хийсэн юм. Цонх болгоноос гашуудлын хар алчуур хийсэж, Каталоны нийслэлийн зургаан төв гудманд хөдөлгөөн зогсоосон байв. Барселона хот Ладислао Кубалог эцсийн замд нь үдэж байгаа нь энэ. Чам шиг юманд ийм үхэл олдохгүй дээ Рональдо.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby El Payaso » Wed Jan 17, 2007 7:26 pm

Роналдог гамгүй авчээ... гэхдээ үнэн л дээ... би барсагаас явахдаа яаж явсанг нь сайн санадаггүй... харин Интерийг бол арай хэтэрхий муухай хандсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Breathe! » Wed Jan 17, 2007 7:46 pm

Сайхан бичжээ............
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 7 » Wed Jan 17, 2007 7:57 pm

Нэлээн ширvvн авсан бх чинь айн хэхэхэ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby orangeman » Thu Jan 18, 2007 1:12 am

Albert Jorquera гэж нэг мануухай 3н бумбуг алдаад байхдаа яадаг бнаа Puyol нэг бумбугийг нь таслаагуй бол бараг л орж явсан ....
Тойм харахнээ манайхан ч эгээтэй л нухуулчихсангуй тогложээ.
2 гоал хийчихээд тайвширчихсан юмуу хаашээ юм дараа нь ч айлийн довтолгоонд алуулсан харагданалээ ...............
Харин Савиола маань суулийн гоал дээр тун мэдрэмжтэй гарсан бнлээ тэгээд дагуулж гуядаад л лайтай бнлээ шуу :eek:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Barcik » Thu Jan 18, 2007 9:24 am

1997 онд Голландын Луи ван Галь Каталонд ирэв. Олон байрлалд тоглох чадвартай хөлбөмбөгчид дуртай ван Галь ирсэнээр Альберт Селадес 36 тоглолтод оролцон амьдрал дахь хамгийн амжилттай улирлаа үдэв. Зун нь Мадридийн бүсгүйтэй гэр бүл болсон Селадес бал сарын аялалд яваад ирэхдээ ямар ч формгүй болсон байв. Хилэгнэсэн ван Галь түүнийг хоёрдугаар баг луу явууллаа

Celades garaand garah bolson ni Guardiola-giin gemtlees l bolson. Ugaasaa l zamen baisan. gehdee ter jil uneheer sain togloson l doo Celades. Tegeed undur tsalin shaardaj ehelsen bagaas, daraa zunaas ni Real-ruu yawna gedeg surag bur sonsogdood ehelsen, tegenguut daraa jil ni Van Gaal shuud Celades-iig zamendtsan l daa. Harin orond Xavi gej shine huuhdiig togluulaad ehelsen. Terjil Celades 10 hedhen toglolt l togloson. Tegeed daraa jil Celta-ruu yawuultsan. Ternii daraagiin jil Real-d orson, ugaasaa buh hun l Real-d orno gedgiig ni medej baisan l daa... Gehdee Real-d ochood yu ch hiij shaliagui l dee... kk
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Barcik » Thu Jan 18, 2007 9:35 am

Данu нтр ч яaхав дээ, нээх сvртэй сэнсац болж байгаагvй шдээ, тэгээд л мартагдаад єнгєрсєн. Харин кулэ нарт хэзээ ч мартагдахгvй
Муу урвагч Фиго нтр-ийн тухай нэг юм бичдиймуу... ккк
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby El Payaso » Thu Jan 18, 2007 9:37 am

энэ нийтлэлийн эхнийхэд нь Фиго, Лаудрупп энэ тэр гсн том урвагчид орсон байсан ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Barcik » Thu Jan 18, 2007 9:46 am

el payaso wrote:энэ нийтлэлийн эхнийхэд нь Фиго, Лаудрупп энэ тэр гсн том урвагчид орсон байсан ш дээ...

Лаудруп-ийг яг урвагч гэж хэлж арай л болохгуй...

Тэр vед (93/94) багт 4 гадаад тоглогч байж болохын, 3 нь талбай дээр зэрэг тоглох эрхтэй байсан.
Кройфф угаасаа хожигдох болгондоо буруугаа хэн нэгэнрvv чихдэг байсан. Ерэнхийдєє дандаа Стойчков, Лаудруп 2-т бvх хожигдлийн бурууг тохдог байсан. Тэгээд тэдний хоорондын харицаа нь улам бvр л муудаж эхэлж л байсан...
Яг тэр улиралд Кройфф 4 гадаад тоглогчоо (Стойчков, Лаудруп, Кумэн, Ромарио) ээлжээр тоглуулж (rotate) эхэлсэн. Тэгээд улирлийн суулийн хагаст бол Лаудруп яг бvр мєсєн замэн болж хувирсан, ингээд Лаудруп бvр залхцан. Гэхдээ клуб-ээс тvvнд улирлийн дараа гэрээний шинэчлэл санал болгосон гэсэн. Гэхдээ тэр гэрээгээ дуусгаад л, Рэал-рvv явцан. Ер нь бол нэг их урвасан гэхээсээ єєр сонголт байгаагvй, Кройффтай харицаа муутай, замэн байснаас, хамгийн их мєнгє амласан Рэал-рvv л явсан, нууцаар ч яваагуй, фэнvvд бvгд л мэдэж байсан.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby engireman » Thu Jan 18, 2007 10:07 am

el payaso wrote:Роналдог гамгүй авчээ... гэхдээ үнэн л дээ... би барсагаас явахдаа яаж явсанг нь сайн санадаггүй... харин Интерийг бол арай хэтэрхий муухай хандсан...


Тийм шүү, Интерт хэтэрхий муухай хандсан.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron