by Nomer 10 » Mon May 09, 2011 3:30 pm
Fergie-time is perfect.
Арсеналд нухуулсны дараа мань хүн Эгзэгтэй ийм мөчид дуртай гэсэн байсан. Түүний замналыг харахад тэр хүнд нөхцөлд дандаа баатраар нь тодордог байлаа. Иймдээ ч Английн хэвлэлүүд ийм үеийг Фэргюсоны цаг гэж хэлдэг билээ. Хөдөө гадаа яваад хөлбөмбөгөөс жаахан хөндийрсөн ч энэ тоглолтыг юу гэж алдах вэ дээ. Юнивишнээрээ гүйлгэж байгаад тавлаг гэгч нь үзэв ккк. Гиггз үнэхээр Челсиг энэ жил булшиллаа даа. Өчигдөр тоглолт эхлүүт Паркт ямар ганган хаяв аа. Дараа нь тэр Калуг мангартуулаад пасс хаяж байгааг нь ээ. Нөгөө л залуу цагийн омголон ид хав нь байсаар. Мань хүн ноднин улирал дуусах үед эхлээд тоглочихоод маргааш нь цэнхрүүдийн тоглолтыг үзэж байгаад айл хийнгүүт шууд тв-ээ унтраасан гэсэн. Тэр үед дараа жил заавал.. гэж бодож байсан биз. Энэ хавар үнэхээр нэгийг бодсон аятай л тоглолоо доо. Яахав, манайх хожигдсон байсан ч түрүүлэх нь ойлгомжтой байсан доо. 2 сул багийг гоолоор бөмбөгдөөд түрүүлэх байсан. Челси ч тэгээд 2 чанга тоглолтоос ялангуяа Эвэртоны талбайгаас бүтэн оноо авна гэдэг юу л бол. Хамгийн гол нь яг л хэлж байсан ёсоор тэдний нууцхан мөрөөдлийг тас цохиж аварга авсандаа баярлаад ханашгүй нь. Ноднин авах ёстой байсан цомоо энэ жил шүүгчтэй, холбоотой, Романы авилга юутай хүүтэй бүгдтэй нь тэмцэлдэж бярдан цохиж авлаа даа. Холбоо угаасаа л нөгөө арга хэмжээндээ ороод эхэлчихсэн байсан. Манайхыг дараалан топуудтай тааруулах хуваариа гаргаад л. Рүүний Фэрги нарыг дураараа шийтгээд л. Тэр новшийн Вэбб бол угаасаа анти чөтгөр шд. Олны ам дамжсаар байгаад худал үг нь үнэн болоод хувирчихаад байгаа болохоос. Нүдэн дээр нь Терри Валенсиг унагаж байхад нүдээ аниад өнгөрөөж ч байх шиг. Лампард гар хүрч байхад хажуугийн шүүгч нь хангалттай харах боломжтой зогсож байсан даг. Тэр Иван бол шар картныхаа дараа 2 ч удаа 2 дахиа шар авах үйлдэл хийсэн дээ.
Гэхдээ гадны нөлөө хамаагүй, гол нь бид өөрсдийнхөө тоглолтыг гаргах хэрэгтэй байсан юм. Бүх юм төлөвлөгөөний дагуу л явагдлаа. Евроспорт Рүүнийг тоглолтын шилдгээр нийлж. Болно оо болно. Төв рүү гүйж очоод бөмбөгөө аваад хамаг л аюултай болгонд оролцож байсан. Тэр Карлогийн хэлээд байдаг ч оргүй биш. Би бол яг одоо Рүүнийг дэлхийн шилдгээр нэрлэнэ. Роналдог 2 хүн очоод нам дарахад хөдөлгөөнгүй болдог. Месси бол хэдэн хүн аргалаад гарч чадна. Рүүнийд энэ 2-т байдаггүй давуу тал маш их байдаг. Скоулз, Алонзо, Чави нарын хийгээд байдаг ажлыг мань хүн гарамгай хийдэг дээ. Тэгээд хаалттай цохилт, толгойгоор тоглох, цохилтын хүч гээд л мундаг даа.
Манайхан ер нь бараг бүгд л МОМ болох байсан доо. Видаг булан дээр ороод ирэхэд их том далайн давалгаа хүч түрээд ороод ирж байх шиг л санагддаг. Манай хүн талбай дээрээ Челсид ер нь мөргөчихөөд байх юм аа. Тэгээд тэр аймшигтай хамгаалалтыг нь ээ. Бас Чико хүү байна. Нээрээ л яг Рүүд шиг санагдаад байх юм. Гоол орох ёстой газар яг л байж байх юм даа. Энэ бол төрмөл шүү. Каррик баахан сугарчаад одоо жинхэнэ хуучны Каррикаа харуулаад эхэллээ. Челситэй хэд тоглоход үнэхээр ачааны хүндийг үүрсэн гэж болно доо. Айлын төв бол манай хүний хажуугаар гарахгүй байлээ шд. Тэгээд тэр довтолгоог хэрхэн эхлүүлж байгаа энэ тэр нь ганган юм аа.
Саар байна. Гайхалтай рэфлекстэй юм аа. Ирэх жил хэн орлох юм бол доо гэж. Гиггзтэй ч юу ярихав. Валенси бол айлын зүүн жигүүрийг үнэхээр түймэрдлээ шд. Эванс ороод ирэхэд даравгар хар үнэхээр нэг зуудаг нохой дагуулсан аятай болчих юм аа. Манайх ер нь стандартууд дээр л эвгүйтэх гээд байсан. Смоллин Эванс 2 орж ирснээр тэр тал дээр айх аюулгүй болсон. Ноднин манайх нэг хэсэг төвд тоглодог хүмүүсээ арын албанд тохоогоод үзэж байсан. Өчигдөр ар тал тэр чигээрээ төвийн хамгаалагчид болчихсон чинь тэр санагдаад инээд хүрсэн гэж. Ингээд харахаар манай бүх хүн МОМ болмоор мэт. Гэхдээ миний бодлоор тоглолтын шилдэг бол яах аргагүй...
... Парк Жи Сун. Тэр үнэхээр өөрийнхөө биед таарсан төгс тоглогч гэж ямар байдгийг харууллаа. Эссиен Лампард 2-т бөмбөг очингуут нь шууд наалдчих юм. Довтолгоонд төгс байсан гэж болно. Одоо Барса дээр үзүүлээд өгнө биз дээ. Тэр жил мань хүн ганцаардсан тал бий. Флэтчер дээр новшроогүй бол тэр 2 нийлээд Барсаг тэгж давраахгүй байсан юм. Бас Тэвэз довтлогч хэдий ч эсрэг тоглогчоо гайхалтай сайн дагадаг. САФ тэгэхэд схем дээрээ алдсан удаатай. Энэ удаад Барсаг нухна л гэж бодож байна. Ингэж тоглож байгаа баг хожно л гэж үзэх нь мэдээж. Тэгээд ч тэр муухай тооцоо байгаа. Хангүг залуу минь хангалттай сайн тоглох биз ээ.
Өчигдөр тэр Луйз хүүгээс ч хариугаа сайхан авлаа. Манай хаалгыг эвгүй цоолсон удаатай. Карло солих гээд өнөөх нь амных нь хөдөлгөөн Нот ми гээд байна лээ. Гэхдээ Луиз ч гэлтгүй айлын ар тал бүгд муу байсан доо. Манайх боломжуудаа ашигласан бол дахиад хэдэн ч гоол орох байв даа. Челсид гэхдээ энэ жил баяр хүргэх нь зүйтэй байх. 15 онооны ард явж байгаад өчигдөр хожсон бол бүр дээр гарах байлаа шд. Өчигдөр манайх илэрхий давамгайлсан тоглолт болсон ч айл мөчөөгөө өгөхгүй сайн үзсэнийг бас хэлэх нь зөв байх. Ямар ч байсан сүүлийн минут хүртлээ онцгой сонирхолтой байсан. Эль Класико л гээд байдаг, тэд ичих хэрэгтэй. Нэг нь учиргүй кунфу хийх гээд ч байгаам шиг, нөгөөх нь энэтхэг кино шиг л юм болоод байсан. Жинхэнэ хөлбөмбөг гэдэг чинь өчигдөр л боллоо. Ийм болохоор л би Английн лигт дуртай.
Энэ жил тэгээд ер нь ямар ч баг түрүүлэх боломжтой байсан даа. Манайх бүтэн улиралжингаа айлын талбайд бүтэлгүйтсэн мөртөө аваргалсан гэхээр инээд хүрээд байгаа юм. Ёстой л тэр чигээрээ бантан болоод дууссан даа. Манайх л арай намбаараа аваад гарах шив дээ. Энэ их салганаан дундаас аварга авсан гэхээр дээрээс нь Челсигээс булхайны хариугаа янзтай авч аварга авч байгаа болохоор энэ тайтл жинхэнэ амттай. Хажуугаар нь тэднийг ЧЛ-ээс 2 хожиж мулталсан гэж байгаа. За тэгээд бүр дээрээс нь лаануудын дээр заларч байгаа болохоор жинхэнэ тасархай мэдрэмж төрж байна даа. 9 жилийн өмнө Фэргигийн хэлсэн нэг алдарт үг байдаг юм.
"My greatest challenge is not what's happening at the moment, my greatest challenge was knocking Liverpool right off their fucking perch. And you can print that"
- Sir Alex Ferguson, quoted in an interview with the Guardian in 2002.
Уржнангийн тайтл ч бас л салахын аргагүй амттай байсан даа гэж. Мерсер тухайн үед нь нэг баннерын түүхтэй юм оруулаад тэрэнд нь бид хэд муужирч байвш. Өчигдөр тэрийг манай фэнүүд далбаан дээрээ томоор бичээд өлгөсөн байлаа. 94 онд лаанууд нээрээ юу бодож тэрийг бичиж байсан бол. Кантона агаа л хамгийн их баярлаж байгаа даа.
За тэгээд эцэст нь хэлэхэд САФ явах болоогүй шүү. Тоглолтын өмнө дахиад багтайгаа олон олон ялалт байгуулмаар байна гэж хэлсэн байгаа. Ирэх тоглолтууд дээр тэгээд манайхан ярьж байгаад хамт үзэх эсэхээ шийдэцгээе. Эсвэл нэгмөсөн Барса дээр цугласан ч болох юм. Гэхдээ гэртээ үзэхээр хожоод байгаа талтай шүү. Эртээр буунууд дээр бөөндөө үзээд пиарсан. Сая гэр гэртээ үзэхэд хусч л орхилоо. Гэхдээ хэрхэхийг мэргэн дүү нар мэдтүгэй.
Ап Юнайтед.
Hup Holland Hup