by mick » Mon Jan 15, 2007 2:26 pm
За байхгүй хойгуур манай хүнийг хусах шахсан байна шт.
Гайгүй байлгүй дээ.
Өмнө нь ч би бичиж байсан урд нь асуудал байсан, одоо Жозэгүй амьдарч суръя, топ тоглогчиддоо шинэ гэрээ санал болгож энэ тэр гэж. Гэвч мань эрийн гэрээний хугацаа дуусах болоогүй, дөнгөж 2,5 жил л өнгөрч байна, энэ хугацаанд Челси түүхэнд байгаагүй амжилт олчоод байгаа. Энэ жил ч том амбицтай байгаа, 4 тэмцээндээ одоо ч хэвээр тоглож л байгаа билээ.
Өмнө бол бүх юм явдгаараа л Жозе дасгалжуулаад л, Франк залуусыг сонгоод л, Питер Кеньон брэндээ зараад л, Роман Абрамович мөнгөө төлөөд, лоожноос тоглолтоо үзээд л…
Өмнө бол мөнгө бэлэн хэнийг авах уу л гэж ярьдаг, Жозэ байрлалыг нь заахад л хүмүүс оочерлоод л зогсдог байлаа. Гэтэл саяхны нэгэн хурал дээр Вайкомбтай тэнцсэний дараа Жозэ шууд л шинэ тоглогч авах хэрэгтэй байна, юуны өмнө сайн төвийн хамгаалагч бол зайлшгүй, довтлогчийн хувьд магадгүй, мөнгө гаргах хэрэгтэй байна гэж л дээ.
Гэтэл бараг сарын өмнө дөө Абрамович одоо том мөнгө зарах хэрэггүй болсон, багийн бодлого өөр болсон бид академиа сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж авч байсны үргэлжлэл ч байж болох юм, өмнөх наймаанууд /өөрөөр хэлбэл Жозэгийн мэдэж хийсэн наймаа/ үр ашгаа өгөхгүй байна, тиймээс шинэ тоглогч авахгүй харин Шэваг сайн тоглуул гэж… Ядаж байхад тухайн үедээ л Жозэг 'very, very angry' гэж хэлүүлж хийгдсэн £30 саяын Шэвагийн наймаа түүний бүтэлгүй тоглолтууд нь дуусч өгдөггүй байдаг, бараг хаалгас саван гарсан юм биш үү.
Шэваг харж баясах /Мэндээгийн бичсэнээр түүнийг тоглуулснаар хуучин ЗХУ-ын зах зээлд өөрийн нөлөө, нэр хүндийг сэргээх гэсэн хандлага ч байж магадгүй л дээ/ гэсэндээ түүнтэй ажиллуулахаар Аврам Грант гэж Помпэйд захирал хийж байгаа Орос хэлтэй еврэй гарыг Кларкаар солих гэсэн оролдлого хийсэн гэсэн юм бас сонсогдсон байдаг.
Нөгөө талаар одоо болох наймааны асуудалд Абрамовичийн тоглогч солилцооны хувийн зөвлөх Голланд гар болох Пиэт дэ Визэр болон багийн скаутын захирал Фрэнк Арнэсэн нар наймааны асуудлаар голлох байр суурь эзлэх болсон явдал юм.
Өнгөрсөн хугацаанд болсон олон гэмтлүүд, хагалгаанууд, 1 сарын үеэр хүснэгтийн эхэнд бичигдэх байсан ч дараалан 3 тэнцээ, доод лигийн багтай тэнцсэн, мөн 1 сарын цонхоор тоглогч авах зайлшгүй гарсан шаардлага зэрэг нь энэ галыг бүүр өдөөсөн гэж хэлэхэд болно.
Жозэгийн хувьд хэд хэдэн хувилбар байсан: Тухайлбал,
Шоон Райт-Филлипс+мөнгө=Жермейн Дефо гэвч удирдлагаас хориг тавигдсан... Мөн Шооныг Милона Барошоор лооноор солих бас л зөвшөөрөгдөөгүй… Ситигийн Мика Ричардст £18 саяыг амлах мөнгө удирдлагаас гаргаж өгөхгүй нь гэдгийг мэдсэн тул арай хямдхан вариант болох Америкийн шигшээгийн Огучи Онуэву (£1 сая ), Депортивогийн Жоржэ Андраде (зээл) нарын асуудал бас л унасан. Гэтэл эд нарын оронд Арнесены санал болох бразил Алексыг ПСВ-ээс авахыг дэмжих маягтай болоод явсан гэнэ. Уг нь мань Алексийн наймааны эрх нь манайд байдаг гэсэн.
Бас Жозэгийн шүтэх нь ч хаашаа юм гайхуулдаг тоглогч Обафеми Мартинсыг чангаачих гэж бас үзээд л…Зурагтаар Давид Вилья, Фредерик Канут нар гоол хийгээд л байдаг, аль аль нь £20 саяыг нэхээд байдаг, бас л мөнгө байхгүй гээд л… Таль Бен Хаимыг Болтоноос авахад бэлэн байгаад байдаг, өөрөө дуртай, баг нь ядаж байхад мөнгө хийчих гээд £3 саяас буухгүй гээд байдаг, хэрэг дээрээ мань еврэй энэ зун гэхэд фрий болчих тул хэн ч мөнгө төлөхгүй байх л даа…
Дээр нь Жозэгийн надад жишээ нь Шаазгайнууд шиг хүчтэй 2-р багийн тоглогч алга, нэг бол их залуу нэг бол чадвар дутуу гээд л уйлагнаан…
Ядаж байхад энэ чухал үеэр гол наймаа хийх ёсой Кэньон гар Бээжин явж тэнд баахан рекламны шоу болж өөрийн хятад хэл дээрх сайт ч гэх шиг ухаандаа шинэ зах зээл нээх, жэрси борлуулах ажлаар яваад алга болчдог.
Одоогоор Жозэг ирснээс хойш /2003 оноос гэсэн үг/ баг шинэ тоглогч авахад £276 саяыг зараад байгаа юм. Багийн алдагдал £140 сая. Мөнгөөр хөлбөмбөгт ялангуяа орчин үеийн хөлбөмбөгт юуг ч бүтээж чадна гэж амалж болдоггүй. Ойрын жишээ хэлье л дээ, Ньюкасл л гэхэд сүүлийн 5 дасгалжуулагчийн үед шинэ тоглогч авахад £350 саяыг зарсан юм гэсэн, гэвч ядаж 3-р байрт ч дөхөөгүй л байгаа..
Ливерпул хамгийн сүүлд 17 жилийн өмнө аварга болсон юм гэсэн. Рафаэль Бенитес £79 саяар саяын Арсеналд дараалан ниргүүлдэг бүрэлдэхүүнийг байгуулсан юм гэсэн…
Тэгээд л тэснэ гэж яаж тэсэхэв, угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн юм хойно, ямар сайндаа л одоо гарна гэж байхав. Хэрэв Абрамович гэрээний pay out-ыг зөвшөөрвөл Жозэ мөнгөө аваад л Реал ч юмуу явах юм байхаа.
Гэхдээ дүн нь хэд болох нь сонин байгаа бол илүүдэхгүй гээд биччий. Энэ нь £25 сая болох юм. 2005 оны 4 сард жилийн £5.2 саяын 5,5 жилийн шинэчилсэн гэрээ байгуулсан билээ, үүн дээр бонусаа нэмээд /£2.5 сая/ дээрх дүн гарч байгаа юм.
Гэвч Вигантай хийсэн тоглолтын дараагаар шинэ тоглогч авахгүй одоо байгаагаараа л үзнэ ухааны юм ярьж байна лээ, бодвол нэг тохиролцоонд хүрээ юм байлгүй.
Ер нь тэгээд Абрамовичид нэг бол Жозэгээс салж өөр хүн олох нэг бол эрхийг нь Жозэд өгөх гэсэн 2 л хөзөр үлдэж байгаа юм алийг нь гаргах юм болдоо? Ядаж байхад хөөрхий Виганыг бүүр 4-0 доод хаясан байдаг…
Үлдэх байхаа гэсэн гэрэл гэгээтэй мөрөөдлөөр энэ босуул яриануудыг намжаая даа…
Мик…
Keep the blue flag flying high