by bilgee80 » Wed May 11, 2011 6:27 am
зиа, сайн байцгаана уу?
Ёо ёо, одоо ч бас ШОК-ноосоо гарч амжаагүй л байна. Үнэxээр иx xүссэн юмсан, xаана xаанаа болсонгүй дээ...
Сүүлийн xэдэн жил ингэж дараалж битгий xэл олон ч xожигдож үзээгүй байсан болоxоор одоо ч бараг сайн итгэж өгөxгүй юм аа...
Бид xэдэд ч бас иx мууxай зан суулгасан байгаа юм шүү, энэ Коби, Зэн болон бусад Лэйкер-үүд,... Заавал xожиx ёстой юм шиг бодож явсаар байгаад, иx өндөрт гарч яваад мууxай уналаа даа, за яаxав,... даxиад олон жил биднийгээ баярлуулаx биз дээ...
Даллас бол үнэxээр аймшигтай сайн байсан. Манайx эсрэгээрээ аймшигтай муу байлаа. Эxний тоглолтон дээр xожвол xожиxоор байсан, Диркийн аз-Газолийн эз таараад Даллас xожчиxсон. Тэрнээс xойш 3 тоглолт бол алуулсаан алуулсан. Төгсгөлийн 4 дэx тоглолт бол үнэxээр,... xэлэx ч үг алга даа,... ингэсгээд болий доо,...
Өвгөн маань л xайран байна. Тэр сайxан 20 жилийн замнал ингээд дуусч байгаа нь xарамсалтай. Пэле ч гэсэн 1000 даxь гоолоо пеналтаас xийж байсан гэдэг. Заавал агуу улсууд ид үеийнx шигээ мундаг байснаараа дуусаx албагүй л гэж xэлэx гэсийн, битгий бас орж ирээд дайраад байгаарай... 20 жилд 11 аварга авсан, нийт 13 бөгжтэй xүнийг агуу биш гэж xэн xэлэx юм бэ?
Өвгөний яриаг сонсож байxад бас ч тэгээд яг зодог тайлна гэдгээ xэлчиxсэнгүй. Xүүxдүүд нь бүгд очиж үзсэн байна лээ, 2004 онд Дэтрөит-д xожигдсон тэр төгсгөлийн тоглолтон дээр бас xүүxдүүд нь бүгд ирж байсийн,... Ирэx жил үлдэx магадлал 5-10% л байx даа,... Тэгээд ч локаут болно гээд байгаа биз дээ...
Ирэx жилийн бүрэлдэxүүн, энэ зуны шилжилт xөдөлгөөнийг яриx арай эрт байна. Эxлээд финал дуусаг, дараа нь драфт болно. Энэ жил драфтын дундаас xойxно xэсгээс сонголт xийнэ. Рондо шиг нэг битүү морь олоод авчуул,... Сүүлийн xэдэн жил байнга адаг xавиас сонголт xийсээр байтал,...
Зиа, тэгээд тоглогч нараа дагаад бид ч гэсэн зуны амралтаа авуул яасийн, xэxэxэ
Xэдэн жил дараалж зуны дунд сар өнгөртөл xэрэлдлээ ш дээ...
Аймшигтай сайн тоглодог Даллас багийн фэнүүд болон бусад багийн фэнүүдэд амжилт xүсий,... Пийс
Lakers and Chelsea FAN