.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby .boldoo. » Sun Jan 14, 2007 1:15 am

манайхыг алгаснаа. шууд ливэр юмуу арсэнал руу.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Аагий » Sun Jan 14, 2007 2:11 am

EPL Round 23 - January 13, 2007 - Chelsea FC v. Wigan Athletic

Image 4 : 0 Image

Chelsea(4-3-3) Hilario; Ferreira (Gerrmi 85), Essien, Carvalho, Bridge; Ballack, Makelele, Lampard (c); Kalou (Mikel 81), Drogba, Robben (Sahar 81).
Scorers Lampard 12, Robben 62, Kirkland o.g. 69, Drogba 90+2.
Booked Drogba.

Wigan (4-2-3-1): Kirkland; Boyce, Hall, Unsworth, Baines (c); Kilbane, Skoko; Cotterill (Taylor 65), Haestad (Landzaat 72), McCulloch; Heskey (Johansson 76).
Booked McCulloch, Coterill, Haestad.

Олон гэмтэл бэртэл, олон тэнцээ, олон үнэн худал нь мэдэгдэхгүй шуугианы хажуугаархи САЙХАН ХОЖИЛ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Sun Jan 14, 2007 2:16 am

ЧЕЛСИ ------- ВИГАН

6 Shots on Target 1
7 Shots off Target 1
15 ----Fouls------ 18
7----- Corner----- 3
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Lampard » Sun Jan 14, 2007 4:43 am

uram sergetel huslaa da ,robben ch heregtei hun yumaa bigtii zarchaasai
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Hristos » Sun Jan 14, 2007 10:39 am

Баяр хүргэе Челси. Би өнөөдрөөс хэрүүл хийхээ больж байгаа. Сайн тоглоорой.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Gankhuu » Sun Jan 14, 2007 11:37 am

хахахахахаха.
Реал-руу л явна шд хахаха
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Lampard » Mon Jan 15, 2007 12:43 am

Hristos wrote:Баяр хүргэе Челси. Би өнөөдрөөс хэрүүл хийхээ больж байгаа. Сайн тоглоорой.

amalsan shuu chi ! onoodoroos neg burhan shig bolchih :-o
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Аагий » Mon Jan 15, 2007 2:40 am

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby mick » Mon Jan 15, 2007 11:39 am

Баячуудын зугаа

Энэ талаараа Оросын шинэ баячууд зартай. Роман Абрамович гэхэд л 377 фут урттай, нисдэг тэрэгний хоёр талбай, бассей, 22 хvний унтлагын єрєє, багийн 40 гишvvн бvхий «Pelorus», баг оврын шумбагч завь бvхий «Ecstasea», 117 метр урттай ,60 сая фунтын vнэтэй «Le Grand Bleu», 161 футын урттай «Sussurro» гэсэн асар vнэтэй дєрвєн яхттай /Яхт (нидерландын jagen — хєєх, хурдлах гэсэн vгнээс гаралтай «jacht») нь нэгэн тєрлийн завь. Анхандаа – ихэс дээдсийг зєєх зориулалттай хєнгєн, хурдан завийг ийнхvv нэрлэдэг байжээ. Хожим нь спорт, аялал жуулчлалын зориулаллтай, 3000 тонн хvртэлх усан багтаамжтай далбайт, моторт, эсвэл моторт далбайт завиудыг ийнхvv нэрлэдэг болсон байна/.

Гэтэл хэдхэн єдрийн ємнє Роман Абрамович нь германы «Blohm&Voss» усан онгоцны vйлдвэрт 525 футын урттай «Eclipse» нэртэй шинэ яхт захиалсан нь ихээхэн дуулиан тарьлаа. «Wall Street Journal»-ийн мэдээлж байгаагаар энэ яхт нь нисдэг тэрэгний хоёр талбай, хэд хэдэн бассейн, гурван моторт завь, єєрийн гэсэн шумбагч онгоцтой байхаас гадна аюлгvй байдлыг хангах vvднээс хєдєлгєєн мэдрэгч, пуужин илрvvлэгчээр тоноглогдсон байх юм байна. Хэдийгээр Абрамовичийн тєлєєний хvмvvс энэ мэдээллийн талаар ямар нэг тайлбар хийхгvй байгаа ч «Wall Street Journal»-ийнхэн усан онгоцны vйлдвэрт ажилладаг эх сурвалжуудаасаа энэ яхтны багцаа vнийг мэдэж авсан байна. Ямаршуу vнэтэй гэж та бодож байна?

300 сая доллар!!! Ийнхvv Романовичийн тансаг таван яхтын нийт урт нь 1100 фут болж байгаа дэхийн хамгийн том аялалын усан онгоц гэгддэг «Куин Мэри2»-ын урттай бараг адил болж байгаа гэнэ.
Image

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Jan 15, 2007 11:41 am

За юу байцгаана, хэд хоног эзгүй байлаа гэж сонин ихтэй байгаа бололтой.
Тэгж байгаад нэг тойм бичихээс...
Манай Юнивэрс базаад биччих юмуу, зав муутай байдаг гэж...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Jan 15, 2007 12:59 pm

Манай өнгөрсөн мундаг тоглолтын үнэлгээ:

Юуны өмнө баахан цуурхлын дараагаар болсон тоглолт гэдгийг онцгойллх хэрэгтэй бөгөөд Жозэг стадионд орж ирэхэд Тусгай хүний төлөө бүгд босцгооё /Stand Up For the Special One/ гэхэд стадион даяар бүгд боссон нь гайхалтай байлаа. Шэва гэмтэл байхгүй байсан ч Жозэ гэмтэлтэй учир гараагүй гэж авсан ба нөгөөх нь бэнчид ч гэсэн харагдсангүй.
Роббэн эргэж ирсэн нь тоглолтод их нөлөөлж байсан бөгөөд Виганы багт гэмтлийн улмаас тоглогчид хангалттай бүрэлдэхүүн бүрдүүлж чадаагүй нь нөлөөлсөн байх.
Баллак хөөрхий уг нь тоглоод л байсан даанч үнэлгээ гэж байж боломгүй гаргажээ. Манай Эссьэн CB болоод ёстой мундаг тоглосон доо. Үнэлмээр залуу шүү.

Hilario 6
Paulo Ferreira 6
Michael Essien 7
Ricardo Carvalho 7
Wayne Bridge 7
Claude Makelele 7
Michael Ballack 4 !!!
Arjen Robben 9 Man of the Match
Frank Lampard 8
Salomon Kalou 5
Didier Drogba 8

Тоглолтын дараагаар Жозэ хэлэхдээ манайд 50 сая фунтын тоглогч ирлээ бид нэг пэнни төлөхгүй авлаа гэж авсан нь Чех тоглоход бэлэн болсныг зарласан хэрэг байлаа.
Драгба 21 дэх гоолоо хийж манай гол хүмүүс эргэж ирснээр багийн уур амьсгал ч гэсэн намжих байх гэж найдаж байв.
Мөн Тэрриг 6 сарын хэлэлцээрийн дараагаар Английн хамгийн өндөр цалинтай тоглогч болоход ойртсон гэж ярина лээ. долоо хоногийн 150,0 мянган фунт.

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gooner » Mon Jan 15, 2007 2:04 pm

mick wrote:. долоо хоногийн 150,0 мянган фунт.

Одоо л нэг Анритай зэрэгцэх гэж байна л даа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Mon Jan 15, 2007 2:25 pm

UNIVERSE wrote:ХӨХҮҮД ОВЕНИЙГ СОНИРХОЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ.

Германы хэрэгслүүдийн мэдээлж буйгаар МЮ-н урт хугацааний бай Овен Харагрийвзийг Челси авахаар шуугиан тариад байгаа гэх.

Баяернийг орхих бөөн хүслээ нуудаггүй хагас хамгаалагч өнгөрсөн ДАШТ-с хойш хөгшин Сэр Алексийн зүүд нь болчоод байгаа билээ. Бавари Мунхэнийнхэн манай Роббенийг сонирхож буй талаар мэдээлэл гарсны дараа харин манайхаас Овенийг эрчимтэй сонирхож эхэлсэн гээд л ...

Германы аварга дээрээс шинэ вингер хайж байгаа бөгөөд уул нь Франц Рибериг онилоод байсан билээ, гэвч Магат бас Роббен ч болох юм гэж буй юм байна. Магат "Тэр маш сайн тоглогч, маш сайн дриблер, бас хурдан" гэжээ.


манайхан /нууцаар гэж байгаам шүү/ Оуэн Харгривзыг авахаар хэлэлцээ хийж байсан, иймээс ч Манчестер Юнайтед одоо хүртэл авч чадахгүй байгаа, зөрүүлээд Роббенг өгөх юм гэдэг худлаа биздээ, одоо Макаг тэтгэвэрт гаргана, Диарра арай залуу тэгээд ч энэ жил зарах гээд байгаа сурагтай байсан шт.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Jan 15, 2007 2:26 pm

За байхгүй хойгуур манай хүнийг хусах шахсан байна шт.
Гайгүй байлгүй дээ.

Өмнө нь ч би бичиж байсан урд нь асуудал байсан, одоо Жозэгүй амьдарч суръя, топ тоглогчиддоо шинэ гэрээ санал болгож энэ тэр гэж. Гэвч мань эрийн гэрээний хугацаа дуусах болоогүй, дөнгөж 2,5 жил л өнгөрч байна, энэ хугацаанд Челси түүхэнд байгаагүй амжилт олчоод байгаа. Энэ жил ч том амбицтай байгаа, 4 тэмцээндээ одоо ч хэвээр тоглож л байгаа билээ.
Өмнө бол бүх юм явдгаараа л Жозе дасгалжуулаад л, Франк залуусыг сонгоод л, Питер Кеньон брэндээ зараад л, Роман Абрамович мөнгөө төлөөд, лоожноос тоглолтоо үзээд л…

Өмнө бол мөнгө бэлэн хэнийг авах уу л гэж ярьдаг, Жозэ байрлалыг нь заахад л хүмүүс оочерлоод л зогсдог байлаа. Гэтэл саяхны нэгэн хурал дээр Вайкомбтай тэнцсэний дараа Жозэ шууд л шинэ тоглогч авах хэрэгтэй байна, юуны өмнө сайн төвийн хамгаалагч бол зайлшгүй, довтлогчийн хувьд магадгүй, мөнгө гаргах хэрэгтэй байна гэж л дээ.
Гэтэл бараг сарын өмнө дөө Абрамович одоо том мөнгө зарах хэрэггүй болсон, багийн бодлого өөр болсон бид академиа сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж авч байсны үргэлжлэл ч байж болох юм, өмнөх наймаанууд /өөрөөр хэлбэл Жозэгийн мэдэж хийсэн наймаа/ үр ашгаа өгөхгүй байна, тиймээс шинэ тоглогч авахгүй харин Шэваг сайн тоглуул гэж… Ядаж байхад тухайн үедээ л Жозэг 'very, very angry' гэж хэлүүлж хийгдсэн £30 саяын Шэвагийн наймаа түүний бүтэлгүй тоглолтууд нь дуусч өгдөггүй байдаг, бараг хаалгас саван гарсан юм биш үү.
Шэваг харж баясах /Мэндээгийн бичсэнээр түүнийг тоглуулснаар хуучин ЗХУ-ын зах зээлд өөрийн нөлөө, нэр хүндийг сэргээх гэсэн хандлага ч байж магадгүй л дээ/ гэсэндээ түүнтэй ажиллуулахаар Аврам Грант гэж Помпэйд захирал хийж байгаа Орос хэлтэй еврэй гарыг Кларкаар солих гэсэн оролдлого хийсэн гэсэн юм бас сонсогдсон байдаг.
Нөгөө талаар одоо болох наймааны асуудалд Абрамовичийн тоглогч солилцооны хувийн зөвлөх Голланд гар болох Пиэт дэ Визэр болон багийн скаутын захирал Фрэнк Арнэсэн нар наймааны асуудлаар голлох байр суурь эзлэх болсон явдал юм.
Өнгөрсөн хугацаанд болсон олон гэмтлүүд, хагалгаанууд, 1 сарын үеэр хүснэгтийн эхэнд бичигдэх байсан ч дараалан 3 тэнцээ, доод лигийн багтай тэнцсэн, мөн 1 сарын цонхоор тоглогч авах зайлшгүй гарсан шаардлага зэрэг нь энэ галыг бүүр өдөөсөн гэж хэлэхэд болно.

Жозэгийн хувьд хэд хэдэн хувилбар байсан: Тухайлбал,
Шоон Райт-Филлипс+мөнгө=Жермейн Дефо гэвч удирдлагаас хориг тавигдсан... Мөн Шооныг Милона Барошоор лооноор солих бас л зөвшөөрөгдөөгүй… Ситигийн Мика Ричардст £18 саяыг амлах мөнгө удирдлагаас гаргаж өгөхгүй нь гэдгийг мэдсэн тул арай хямдхан вариант болох Америкийн шигшээгийн Огучи Онуэву (£1 сая ), Депортивогийн Жоржэ Андраде (зээл) нарын асуудал бас л унасан. Гэтэл эд нарын оронд Арнесены санал болох бразил Алексыг ПСВ-ээс авахыг дэмжих маягтай болоод явсан гэнэ. Уг нь мань Алексийн наймааны эрх нь манайд байдаг гэсэн.
Бас Жозэгийн шүтэх нь ч хаашаа юм гайхуулдаг тоглогч Обафеми Мартинсыг чангаачих гэж бас үзээд л…Зурагтаар Давид Вилья, Фредерик Канут нар гоол хийгээд л байдаг, аль аль нь £20 саяыг нэхээд байдаг, бас л мөнгө байхгүй гээд л… Таль Бен Хаимыг Болтоноос авахад бэлэн байгаад байдаг, өөрөө дуртай, баг нь ядаж байхад мөнгө хийчих гээд £3 саяас буухгүй гээд байдаг, хэрэг дээрээ мань еврэй энэ зун гэхэд фрий болчих тул хэн ч мөнгө төлөхгүй байх л даа…
Дээр нь Жозэгийн надад жишээ нь Шаазгайнууд шиг хүчтэй 2-р багийн тоглогч алга, нэг бол их залуу нэг бол чадвар дутуу гээд л уйлагнаан…

Ядаж байхад энэ чухал үеэр гол наймаа хийх ёсой Кэньон гар Бээжин явж тэнд баахан рекламны шоу болж өөрийн хятад хэл дээрх сайт ч гэх шиг ухаандаа шинэ зах зээл нээх, жэрси борлуулах ажлаар яваад алга болчдог.

Одоогоор Жозэг ирснээс хойш /2003 оноос гэсэн үг/ баг шинэ тоглогч авахад £276 саяыг зараад байгаа юм. Багийн алдагдал £140 сая. Мөнгөөр хөлбөмбөгт ялангуяа орчин үеийн хөлбөмбөгт юуг ч бүтээж чадна гэж амалж болдоггүй. Ойрын жишээ хэлье л дээ, Ньюкасл л гэхэд сүүлийн 5 дасгалжуулагчийн үед шинэ тоглогч авахад £350 саяыг зарсан юм гэсэн, гэвч ядаж 3-р байрт ч дөхөөгүй л байгаа..
Ливерпул хамгийн сүүлд 17 жилийн өмнө аварга болсон юм гэсэн. Рафаэль Бенитес £79 саяар саяын Арсеналд дараалан ниргүүлдэг бүрэлдэхүүнийг байгуулсан юм гэсэн…

Тэгээд л тэснэ гэж яаж тэсэхэв, угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн юм хойно, ямар сайндаа л одоо гарна гэж байхав. Хэрэв Абрамович гэрээний pay out-ыг зөвшөөрвөл Жозэ мөнгөө аваад л Реал ч юмуу явах юм байхаа.
Гэхдээ дүн нь хэд болох нь сонин байгаа бол илүүдэхгүй гээд биччий. Энэ нь £25 сая болох юм. 2005 оны 4 сард жилийн £5.2 саяын 5,5 жилийн шинэчилсэн гэрээ байгуулсан билээ, үүн дээр бонусаа нэмээд /£2.5 сая/ дээрх дүн гарч байгаа юм.

Гэвч Вигантай хийсэн тоглолтын дараагаар шинэ тоглогч авахгүй одоо байгаагаараа л үзнэ ухааны юм ярьж байна лээ, бодвол нэг тохиролцоонд хүрээ юм байлгүй.
Ер нь тэгээд Абрамовичид нэг бол Жозэгээс салж өөр хүн олох нэг бол эрхийг нь Жозэд өгөх гэсэн 2 л хөзөр үлдэж байгаа юм алийг нь гаргах юм болдоо? Ядаж байхад хөөрхий Виганыг бүүр 4-0 доод хаясан байдаг…

Үлдэх байхаа гэсэн гэрэл гэгээтэй мөрөөдлөөр энэ босуул яриануудыг намжаая даа…

Мик…
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Mon Jan 15, 2007 2:49 pm

энэ жилийн амжилтаас л шалтгаалах байх даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zigo » Mon Jan 15, 2007 4:28 pm

Энэ жил цэнхэрүүд нэг ч цом авч чадахгүй бол ЖМ хөөгдөх бол уу?
:smile:Мик юу гэж бодож байна?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby mick » Mon Jan 15, 2007 4:30 pm

Хөөх бол хэзээ ч хөөнө шт, дээр хэлсэн пэй аутыг нь төлөөд л...
Гол нь хэн хөөх вэ гэдэг л байна.
Роман уу? Фэнүүд үү? Тоглогчид уу? Өөрөө юу?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Jan 15, 2007 4:57 pm

Chelsea boss Jose Mourinho has been handed new transfer cash for the winter market as a peace-offering from the board.
The Chelsea manager's first choice is Micah Richards.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Jan 15, 2007 5:05 pm

Lampard's agent Steve Kutner told the paper:

"Of course we are aware of the rule - but Frank is just concentrating on playing for Chelsea."

Using Fifa's calculation based on salary, Chelsea would receive just £9 million compensation for the loss of Lampard, nowhere near the £25 million he is valued at.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Mon Jan 15, 2007 5:06 pm

mick wrote:Chelsea boss Jose Mourinho has been handed new transfer cash for the winter market as a peace-offering from the board.
The Chelsea manager's first choice is Micah Richards.


Jozeg argadah ni uu
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mick » Mon Jan 15, 2007 5:21 pm

Тэгж л таараа шт...Тасархай шт...Нугасгүй шт...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Цоомоо » Mon Jan 15, 2007 9:00 pm

Жозе ямагт бусдаас, Романаас ч тэр өөрийгөө хүндлэхийг ч гэх юм уу шаарддаг хүн юм шиг санагддын, өөрийгөө дөвйилгөсөн гэх нь ч хаашайн...
Тэгээд Роман бол орос хүн, баян хүн. Нэг португалыг өөрийнхөө юман дээр дураар нь дургиулаад байх нь бас тийм ч таатай биш л байгаа байх. 2-3 жил тэгж үзлээ, одоо больё гэж бодож байгаа биз...Жозег жоорон хязгаарлах маягтай, тэрийг нь Жозе зөвшөөрөхгүй. Багт хэнийг тоглуулах, хэнийг зарах, авах, яах ийхээ өөрөө шийднэ гэж байгаа нь тодорхой...Энэнээс болоод л асуудал үүссэн нь мэдээж.
Жозе ч явах л болов уу даа, Раньери шиг Абрамовичийн хүүхэлдэй болохыг хүсэхгүй биз. Анх гэрээ хийхдээ тавьсан шаардлага нь ч тийм л байсан...
Одоо ер нь явах цаг нь болсон биз...
Хэдэн жилийн дараа явж явж Жозе Барсад ирж л алах вий дээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Gankhuu » Mon Jan 15, 2007 10:21 pm

Миланд л битгий ирээсэй өөр ч хаачсан ч хамаа алга
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Lampard » Mon Jan 15, 2007 10:46 pm

Gankhuu wrote:Миланд л битгий ирээсэй өөр ч хаачсан ч хамаа алга

Azaar miland ochihguil de
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Breathe! » Tue Jan 16, 2007 1:03 am

Gankhuu wrote:Миланд л битгий ирээсэй өөр ч хаачсан ч хамаа алга


Бразилийн шигшээг дасгалжуулна гэсэншд...... :mrgreen:

МЮд л биш бол хаашаа ч тонилсон яахав... азаар хэзээ ч үгүй...

гэхдээ фергий хөгширч байна... Жоги Романаас хариу авах гэж санавал яана аа..
заза муу ёр... :help:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 18 guests
cron