МОУРИНО ЧЕЛСИГ ОРХИНО
By IAN McGARR, THE SUN
January 12, 2007
Энэхүү явдлын тайлбар
Морино Челсиг орхино гэдгээ шийдсэн гэж Сан сэтгүүл мэдээлж байхийм.
Тэрээр ирэх 5-р сард явахаа мэдэгдсэн гэнэ. Морино хэлэхдээ " Тиймээ энэ үнэ. Би улирал дуусгаад явна, хааш гэдгийг хараахан мэдэхгүй байна." гэж хаана ч юм бэ хэлснийг сан-хан мэдээлж байна.
Тэрээр сүүлийн үед удирдлагуудтай таарахгүй байгаа бөгөөд ялангуйяа залуу тоглогчдыг хариуцсан Франк Арнесений ажлын үр дүнд сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлсэн ч харин Челсигийн удирдлагууд нөгөөхийг нь илүү дэмжсэн юм байх.
Арнесен одоо трансферийн бодлогыг барьж байгаа гэнэ, тэрээр Виллиам Галласыг Арсеналруу явуулсан нь Мориногийн дургүйцлийг үнэхээр хүргэсэн байна. Мөн Хутыг явуулах дургүй байхад нь явуулсан. Дээр нь энэ өвлийн наймааны цонх эхлээд тоглогчид авах төлөвлөгөөгөө танилцуултал клубын удирдлагууд Моринод үгүй гэж хэлснээр мань хүн үндсэндээ багаа орхихоор шийдсэн гэнэ. Түүний төлөвлөгөөнд төвийн хамгаалагч, довтлогч, Ялангуйяа төвийн хамгаалагчийг зайлшгүй нэмж авах хэрэгтэй байсан байна. ГЭтэл энэхүү төлөвлөгөөг нь багын удирдагууд тас цохисоноор Онцгой хүний дургүйг хүргэсэн бололтой.
Энэхүү яриа дэгдсэнээр Мориног Милан, Рэал ч сонирхож байгаа сурагтай.
Урьдны Португийн тоглогч асан ЦеЗар Пейксото "Морино Миланд байшин хайж буйг би мэдэж байна" гэж авчээ.
Тэрээр өнгөрсөн шөнө Моринотой энэ талаар ярилцсан гэж хэлснээ бататгаж байгаа аж.
Челси мэдээж менежер нь сэтгэл дундуур байгааг мэдэж байгаа бөгөөд аль хэдийн орны хүнийг хайж эхэлсэн гэжээ.
Оросын шигшээгийн дасгалжуулагч Гус Хиддинк манайд ирэх талаар нэлээд өргөн шуугисан ч тэр 60 гарсан настай тул арай хөгшиднө гэж үзэж байгаа бололтой. Тиймээс хөхүүдийн экс-од Дидиер Дэшам /Одоо Ювегийн дасгалжуулагч/, мөн Сэвиллийн менежер Рамос нарыг сонирхож байгаа сураг байх. гэх мэт үнэн худал нь үл мэдэгдэх маш их таагүй мэдээллүүд хөвж байна....
Челси ч эдгээрт албан ёсны няцаалт өгсөн юм алга. Тэгээд л нам жим,
Ямар ч байсан ууртай Морино уржигдарын тэнцээний дараа "Би шинэ тоглогч авах талаар асуусан, гэвч энэ бол миний сонгол биш, Энэ миний клуб биш, би зөвхөн менежер нь. Миний скүад энэ наймааны цонхоор өөрчлөгдөхгүй" гэж ярьснаас үзвэл арилжаа наймааныталаар санал зөрөлдсөн нь тодорхой байна.
Мөн "Тэрээр би Ньюкастлын Роедороос илүү азгүй байна. Учир нь тэр төвийн хамгаалагчгүй болоход нөөцөөсөө, залуусаасаа тэрнийг нөхчих хэмжээний залуусыг гаргаж ирж чадаж байна. Эдгар, Хантингтон нар тун сайн тоглож байна. Манайд тийм залуу алга байхгүй. Тиймээс би зөвхөн байгаа хэдээ эдгэрэхийг л хүлээж байна, Энэ иймэрхүү хүрэлцээгүй байдал дуусахгүй юм шиг харагдаж байна" гэснээс харахад Арнесенг тааруу ажиллаж байгаа гэж хэлсэн нь үнэн бололтой.
Жозе Ситигийн Микаг авахаар зорьж, бүр 18 сая дээр тогтож байхад нь Арнесен өөр чиглэл гаргаж Бразил хамгаалагч Алексийг төлөө санал гаргаж манай хүний ажлыг нураасан бололтой.
Гэх мэт олон явдал Жозег тавгүйтүүлээд ...