ТИТЛИЙН ТУЛААН Мөрөөдлийн театер манчестерт Лондонгийн язгууртнууд зочилно . Сүүлийн 6-н жил английн аваргын тэмцээнийг энэ 2 баг эн тэцүү ноёрхлоо . Өнөөдөр ч гэсэн энэ ноёрхолын тулаан.
Шалтгаан ба эс шалтгаан Манчестерийн хувьд аварагуудын лигт өнгөрөгч лхагва гарагт сэлгээний бүрэлдхүүнээ гаргаж, тэд ч өнгөтэй тоглолт гарган бид интер биш шүү гэдэг хариултыг чангахан өгсөн. Тэдний давуу шалтгаан бол гарааны шонхоруудаа амрааж өнөөдрийн тоглолтонд нөөсөн явдал. Тэд одоо сэргэг бөгөөд хүчтэй байгаа. Тэдний ялах шалтгаан өөрсдийн тошиндээрээ бас Ховард вэбб. Энэ талаар доор өгүүлнэ.
Челсигийн хувьд тэдэнтэй хамт амралтын асуудал адил байгаа . Тэд АПЛ-ийн хамгийн сайн формтой багийн тоонд нэгт бичигдэж байгаа. 9 тоглолт дараалан хожигдоогүй учираас ийнхүү аваргын тулаанд зүй ёсоор нэгдсэнд оршино. Тэдний эс шалтгаан бол Алтан жаал. Торрес Маню-гийн 2 сүпер төвийн хамгаалагчийг ганц сайн хашраадаг Примиер лигийн довтлогч. Гэхдээ Ливерпүүлд байхдаа гэдгийг санаарай. Челсид анхныхаа гоолыг оруулсан ч Торрест зориулсан Челси, хуучин челси гэсэн асуудал урган гарч байгаа. Мэрэгжилтнүүдийн харж байгаагаар алтан жаалыг сэлгээнээс гарга гэсэн нь бас нэгийг өгүүлнэ .
Өрсөлдөөний гол түлхүүр Маню-гийн гол асуудал ба гол хүн. Энэ бол өнгөрсөн 7 хоногт Арсеналын талбайд болсон тулааны тухай. Маню шилдэг баг ч тэдний дундын шугам яаж ч бодсон челсигийн дайнд хүрэхгүй. Энэ бүсийн тулаанд челси илүү бөгөөд гол санаачилга, моментийн эхлэлийг эндээс яаж эхлүүлэх талаар карло, тэрнийг яаж боох талаар фэрги нар аль хэдийн бодоод эхэлсэн бизээ. Арсеналын сонг яаж тоглосонг бид харсан. Тэгвэл тэрнээс дутахааргүй хүн Микел челсид бий. Энэ танд бас нэгийг бодогдуулна байх. Гэхдээ фэрги 2дахь удаагаа адил зүйлд бүдрэх хүн мөнүү ?
Гол хүн . Энэ үг Гиггс-д зориулагдсан юм. Тэр аврагуудын лиг дээр челсиг дарахад гол дүрийг бүтээсэн бөгөөд эцсийн мөчид цэгийг нь тавихад өөрийн гайхайлтай пассаа өгөхөд л хангалттай байсан. Тэр яах аргаггүй гол хүн.
Челсигээс онцлох хүн гэвэл Дрогбаг гэж үзэж байна. Тэр өнөөдөр гараанд гарах нь ойлгомжтой. Тэр довтолдог бас дамжуулдаг хамгаалдаг. Тэрнийг өнөөдөр юниверсал хэлбэрээр бид харна гэж итгэхэд буруудахгүй. 2 багын сэтгэл зүйг ярих нь илүүц биз . Та нарт үлдээе .
Талбай дээр 11-ын эсрэг 12 гарахуу ? Ховардд вэбб . Энэ үгийг сонсохоор шүүгчийн шар хувцас биш харин шүгэл барисан улаан хувцастай хүн төсөөлөгддөг болж . Тиймээ тэр Маню-гийн сүүлийн 4 тоглолтыг шүүхдээ тэдэд 3 пиналт заасан нь яг л улсын шалгалтын комиссын даргаар аав нь хүүгийнхээ шалгалтыг шүүж байгаатай ялгаагүй асуудал. Энэ үг хүн бүрийг түгшээж байна. Челси илүү тоглож байж л гарна. Гэхдээ Манюгаас илүү гарч тоглоно гэдэг бэрх даваа. Энэ 2 баг 2уулаа л шилдэг баг . Гол нь шудрага шүүлттэй, шилдэг тоглолтоо гаргаасай. Юутай ч бид өнөө шөнө Английн аварга хэн бэ гэдгийг олж харнаа.
Мөрөөдлийн театер манчестэрт Лондонгийн язгууртнууд. Сүүлийн 6 жилийн ноёрхол, дэлхийн шилдэг 2 баг. Ганцхан шийдвэрлэх тоглолт.
Өнөөдөр орой болох Английн аваргыг тодорхойлох Manchester United vs Chelsea-гийн тоглолтыг Ub palace Фанатуудын стадион дотор гаргах билээ. Уг тоглолт 23:00 цагаас болох бол фанатуудын уулзалт, баяр, кино зэрэг үйл ажиллагаа 21:00 цагаас эхлэх болно. Уг арга хэмжээний гол хэсэг болох 2 багийн идэвхитэй дэмжигчдийн өөрсдийн санаа бодол, хүсэл шингэсэн хөтөлбөрөөр явагдах билээ. Нэг ёсондоо үзэгчид өөрсддөө зориулсан хөгжилтэй арга хэмжээ явуулна гэсэн үг. Энэхүү арга хэмжээнд оролцох идэвхитэй дэмжигчид 20:30 цагаас ирээрэй гэдгийг сануулъя.