За яахуу,, бодохоор л уур хүрээд байх юм даа,,
Анелка, Калу гэсэн баталгаа муу нөхдүүдийг бол явуулах хэрэгтэй, тэр хоёрын оронд тас хийсэн ганц хүн байвал зүгээр,,
Хожигдолуудын хамгийн том буруутай хүмүүс,,
Энэ хоёр хоёулаа нэг ижил алдаа гаргаж тэрнээс нь болоод манай баг хоёр удаа МЮ-д хожигдсон,, Өмнөх европын тоглолтон дээр Анелка Гиггзийг алдсан, Бас 16д нухаж байгаад бөмбөг алдаад тэр нь сөрөг болж Рамирес улаан кард авсан гм,,, Өчигдөр Калу бас Гиггзийг алдсанаас болж гоол алдлаа,,
Калу бол хэзээ ч баталгаатай байж чаддаггүй, байнга гараанд гарагдаггүйтэй холбоотой байх лдаа, Анелка ч мөн адил чухал тоглолтонд гоол хийх нь битгий хэл ашигтай тоглолт барагтай л бол гаргадаггүй,, Зун явуулбал таарах хүмүүс,,
Анчелоттиг бас хараах,, Өчигдөр бол муу сэлгээ оруулсан,, Тийм эрт 2-0 болчихоод байхад эрсдэл гаргаж чаддаг байх хэрэгтэй,, нэгэнт сайн тоголж чадахгүй байгаа Луйз, аль эсвэл идэвхитэй хамгаалах боломж багассан Ивановичийн оронд довтолгоонд идэвхитэй Феррейра, аль эсвэл гурван хамгаалагчтай байрлалыг сонгож тоглох ёстой байтал илийрч балайрсан төвийн хамгаалагч оруулж ирсэн,, Тэгэж байснаа тэр сүүлд бас л Довтлогчийг довтлогчоор сольсон, тийм чухал юманд хожигдож байхад. за яахуу сүүлийн хоёр тойргийг бодсон байх л даа, гэхдээ МЮ шүү дээ,, Ер нь манайд байх ёсгүй хүн гэдгээ бүтэн жил л харууллаа, Бодохоос дургүй хүрээд байгаа болохоор ингэвэл нэг.