by hosko » Sun May 08, 2011 12:45 pm
Би дээр нэг Пэжагийн хорхой идсэн араа мараа яриад л байсан даа... Бас ДАЛ-д Пэжа ирж байгаа талаар би сэдэв дээр нь бичсэн чинь хэн нь ч билээ дээ, бараг Должко байхаа даа, - Пэжагаар яадаг байнаа энэ тэр гээд л байсан...Тэгсэн одоо нөгөөх нь гоё байнаа...
2 дургүй баг тоглоод, арай бага дургүй нь ялахаар бас ч гэж амттай юм билээ... Өчдөр бол ДАЛ-ыг дэмжиж үзээгүйгээрээ л дэмжлээ дээ...
За тэгээд танайх удахгүй сэхлээ авна биз дээ...
Аан харин муу Газолыг маань л бараг хүн болгон загнаад л, энд бас муулааад л...
Мэдээж сэтгэл зүрхээ зориулаад л тоглож л байгаа ш дээ...
Миний харж байгаагаар бол харин ч Газолыг өмнө нь тоглож байснаар нь ашиглахгүй л байгаа юм даа... Яг үнэндээ доор нээх пост тоглолт бараг л хийхгүй байгаа... Байнумд тэр үүрэг шилжсэн боловч тэр нь яг багт тийм АҮК муу байна уу даа гэж харагдаад байгаа... Тэр нэг бол хийнэ, нэг бол хийхгүй, алдаа аваад шидэлтийн хүвь нь бага...Ер нь алдаа түүхдээ ч муу талдаа... Газолын хийдэг байсан зүйлийг Байнум яг одоо хийж байгаа учраас л бас ч гэж багийн нэг хэсэг болсон, сайн байна гэгдээд байгаа л даа....
Харин Газол пост тоглолтноос алдаа ч их түүдэг, аан алдаатай шидэлтүүдээ ч амжилттай төгсгөх мэдрэмж нь Байнумаас хамаагүй илүү... За тэгээд мэдээж чөлөөт шидэлт бол сайн шиднэ... Бас суларсан байгаа тоглогчиддоо ч бөмбөгийг гаргаж өгөх чадвар нь Байнумаас хол илүү...
Байнум миний бодлоор нээх тэгтлээ доминант төв болж чадахгүй л дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...