by Saiza » Sat May 07, 2011 12:29 am
Тэмцээн дуусахаас 3 тоглолтын өмнө “Челси” “Олд Траффорд” дээр “МАНЮ”-тай тоглох бэлтгэлээ хийж байна. Судлаачид энэ тухай өөрсдийн бодлоо хуваалцаж байна.
Генри Уинтер
“Олд Траффорд” дээр “Челси” яаж хожиж болох вэ?
Карло Анчелотти гарааны бүрэлдхүүнд Дрогба, Малуда, жигүүрт Калуг гаргах ёстой, харин Торресыг цагийн дараа гаргах ёстой.
Аваргуудын лиг “МАНЮ”-д тус болох уу, нэрмээс болох уу?
Сайн нэрмээс болох талтай, сэр Алексын тоглогчид гэмтэл авч болно. Гэвч тэр довтолгооны тоглогчдын хэн нэгт амралт өгөх болов уу.
Ням гарагт хэн ялах вэ?
Энэ улиралд “МАНЮ” өөрийн талбай дээрээ маш хүчтэй байгаа учраас “Челси”-г хожно гэж төсөөлөхөд бэрх байна. Гэвч “Челси”-н хувьд тэднийг ялагдана гэж төсөөлөхөд хүнд байна. Маш нягт тоглолт болж, 1:1 тэнцэхэд гайхах зүйл байхгүй. Энэ нь “МАНЮ”-д ашигтай ба дээд зэргийн амжилт болох 19 дахь аваргаа авах замыг нээнэ.
Хэн аварга болох вэ?
“МАНЮ”. Ямар ч тохиолдолд улирлын сүүлийн өдөр “Челси” “Эвертон”-г хүлээн авна.
Алан Хансен
“Челси “ “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
“Челси” өргөлтийн үедээ байна, өрсөлдөгчид бүх зүйлээ алдаж болно гэсэн ухамсар бол маш том дэмжлэг юм. Ялах хөнгөн, довтолгооны төвд Дрогбаг тоглуулах. Гарааны бүрэлдхүүнд Торресын гаргах ёстой 50 сая шалтгаан байсан ч, тэр гарах ёсгүй.
“Юнайтед”-д Аваргуудын лиг тус болох уу, нэрмээс болох уу?
“Челси”-г ирэхээс хэд хоногийн өмнөх тоглолт тус болохгүй, ялангуяа тэр тоглолт финалд тайван орохын тулд хүчтэй бүрэлдхүүн шаардах учраас. Гэвч хэрэв тэд финалд “Барселона”-той “Уэмбли”-д тоглоно гэсэн хөөрөлд автах юм бол тустай байж болно.
Ням гарагт хэн хожих вэ?
Зөн билиг маань надад тэнцэнэ гэж хэлж байна, гэвч “Челси”-д маш сайн боломж байгаад эргэлзэх хэрэггүй. Тэмцээнд түрүүлэхэд ойртоно гэсэн ёс суртахууны эрх тэдэнд байхгүй, гэвч тэдэнд одоо зөвхөн ганц ялалт л хэрэгтэй, тэгээд л титэм гэнэт тэдний гарт орж болно.
Хэн аварга болох вэ?
Дахиад л зөн билиг минь “Юнайтед” гэж хэлж байна. Гэвч тэд өөрсдийн амьдралаа хүндрүүлсэн, үр дүнд нь үүссэн дарамт төсөөлөх ч аргагүй.
Алан Смит
“Челси” “Олд Траффорд” дээр яаж ялах вэ?
Өөрсдийн дуртай 4-3-3 схемийг мөрдөж, бөмбөгийг хянахыг оролдон, Уэйн Рунийг ямар нэг аргаар аюулгүй болгох хэрэгтэй. Дидье Дрогба үндсэн багт гарах ёстой. “Челси” төвийн довтолгоонд Торресыг биш Дрогбаг гаргасан тохиолдолд хамаагүй дээр харагдаж байгаа.
Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Хэрэв түлхүүр тоглогчдын нэг гэмтэл авах юм бол нэрмээс болно. Үүнээс өөрөөр хор болох нь юу л бол, яагаад гэвэл энэ бол мэргэжлийн хувьд мөрөөддөг чухал тоглолтуудад оролцох, алтны төлөө тоглох хугацаа учраас. Шилдэг тоглогчид үүнд хүндэтгэлтэй ханддаг.
Ням гарагт хэн нь хожих вэ?
Хүнд асуулт. Би тэнцэнэ гэж мөрийцөж байна. Үүнийг одоо ч “МАНЮ” зөвшөөрөх байх, “Блэкберн” болон “Блэкпүүл”-г хожих нь хангалттай гэдгийг тооцоод.
Хэн аварга болох вэ?
“Юнайтед” гэж бодож байна. Аваргын титэм авч байсан “МЮ”-ын бүрэлдхүүнүүдээс энэ бүрэлдхүүн шилдэг нь биш байх болно. Гэвч тэд тайван байдлаа хадгалж чадвал титэм авах эрхтэй.
Иан Чедбэнд
“Челси” “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
Хагас хамгаалалтын гайхалтай нөөцөө ашиглах, Дидье болон Калуд бөмбөг өгөх, тэд хариуд нь өрсөлдөгчийн нам явдалтай эгнээг дайран гарах боломжтой. 803 минутанд хийсэн цорын ганц гоол нь Торресыг гайхамшигтай гоё сэлгээний хувиар ашиглаж болно гэдгийг харуулж байна.
Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Улирлын энэ үед бүр “МАНЮ”-д хоёр гоолын илүү тал байгаа ч гэсэн, гэмтэл авах боломж тэдэнд нэмэр болох нь юу л бол. Аваргуудын лигийн тоглолтын дараах амралтын өдөр багуудад хүнд байдгийг тоон үзүүлэлт харуулж байгаа.
Ням гарагт хэн хожих вэ?
“МАНЮ”-д бол тэнцэлт бүрэн хангалттай, тэд өөрийн оноог авч, 3 онооны илүүрхлээ хадгалах болно гэж бодож байна.
Хэн аварга болох вэ?
Мэдээж, “Юнайтед”, энэ дээд амжилтын 19 дахь титмийг яаж авахыг Ферги урьдын адил маш сайн мэдэж байгаа.
Жереми Уилсон
“Челси” “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
Тэнцвэртэй бүрэлдхүүнийг гаргаж, 4-3-3 схемийг мөрдөх. Энэ схем сүүлийн үед амжилт авчирсан. Фернандо Торрес гарааны бүрэлдхүүнд гарах ёсгүй. “Челси”-н дахин төрөлт Дидьегийн дахин төрсөнтэй давхцсан. Хариуцлага бол түүний чанар.
Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Өнгөрсөн долоо хоногт Германд үзүүлсэн үр дүнгийн дараа ч, энэ бол хүсээгүй нэрмээс гэдэг нь илт байна. Аваргуудын лигийн хагас финалын 4 баг бүгд дараа нь ялагдалд хүрсэн нь тохиолдол биш юм.
Ням гарагт хэн ялах вэ?
Хэн нь ч биш, хэрэв Рио Фердинанд, Неманья Видич, Эдвин ван дер Сар нар “Шальке”-тай тоглоод гэмтэл авахгүй бол шаардлагатай тэнцэлтийг авахын тулд “МАНЮ”-д нэн чухал хамгаалалтын хүч байх болно.
Хэн аварга болох вэ?
“Юнайтед”. Магадгүй, санаачлага “Челси”-д байгаа, гэвч нэг ч баг, нэг ч дасгалжуулагч ийм хүнд нөхцөл байдалд илүү сайн байж чадахгүй.
Рори Смит
“Челси” “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
Өөрсдийн насыг мөрнөөсөө авч хаях. Тэдэнд “Юнайтед”-с илүү класс байгаа, ялангуяа хагас хамгаалалтанд, үндсэн тоглогчид нь гялалзаж байгаа. “Челси”-д тайзнаас бууж байгаа ахмад дайчдын “хунгийн дуу” хэрэгтэй.
Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр үү, нэрмээс үү?
Юу л бол: “Шальке” Германд маш муу тоглож байсан тул Алекс Фергюсон маргааш хагас сэлгээний баг гаргаж болно. Бүр Майкл Оуэн үндсэн багт гарч болно.
Ням гарагт хэн ялах вэ?
Энэ бол хоёр багийн хувьд хоёуланд нь маш чухал тоглолт. Сэтгэл хөдлөл, маргаан гарах магадлал их, тэгээд хэн нь ч ялалтанд хүрэхгүй, үр дүнгээр тэнцэнэ.
Хэн аварга болох бол?
Ням гарагт тэнцвэл “Юнайтед” титмийг авна. Тогтвортой биш улиралд хамгийн тогтвортой баг байсныхаа төлөө тэд тийм эрхтэй.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...