34-р тойрог........ 4 сарын 30-нд..........
Real Madrid 2-3 R ZaragozaLafita (41')
Gabi (pen 54')
Sergio Ramos (62')
Lafita (77')
Karim Benzema (84')
РЕАЛ Сантяагодоо Зарагозад нухууллаа.......
Тоглолт эхлээл 2 дахь минутанд Зарагоза-н довтлогч Учэ 16-н гаднаас хүчтэй цохисныг Касилас хаалаа......
Кака-н холын цохилт харин хаалга оносонгүй....
Эхний үе дуусахаас 4 минутын өмнө Касилас хаалгандаа бөмбөг алдчихлаа....... бүр өөрийн буруугаас.... талбайн төвөөс зочин багийн Жорж Лопэз урагш хөөргөж өгснийг Касилас өшиглөх гээд зөрчихлөө.... бөмбөгийг Учэ урагш цохисныг Лафита аваад хоосон хаалганд гоолдлоо.......... 0-1......
Эхний үе 0-1.....
2-р үе эхлээл 54 минутанд Карвало эхний гоолын эзэн Лафитаг 16 дотор унагаж шүүгч пэналти заалаа...... пэналтиг Зарагоза-н ахлагч Габи цохин гоол........ 0-2.....
Эзэн хааны баг талбайдаа 2-0-р хожигдож эхэллээ........
8 минутын дараагаар Озил-н цохисон булангийн цохилтыг 16-с Рамос мөргөж гоолдсноор 1-2.....
Зочин багийнхан 16 дотор Какаг унагасан ч шүүгч пэналти гэж үзсэнгүй....
Ди Мария-н хөөргөж өгснийг Бэнзэма хаалганы урд тогтоон цохисон нь хаалганы дээд хөндөл хуслаа.....
77 минутанд зочин багийнхан сөрөг довтолгоогоор тооны зөрүүг ихэсгэлээ.... Учэ-н дамжуулалтаар Лафита гоолдож 1-3..... Лафита даблдлаа......
7 минутын дараагаар Бэнзэма баруунаар авч орон хүчтэй цохин гоол...... 2-3....
Карвало 2 дахь шар картаа авч хөөгдлөө.....
Цаг дуусах мөчид Кака ойроос мөргөснийг Зарагоза хаалгач Доблас хаалганы шугам дээр барьж авлаа.......
Зарагоза хожсноор сүүлийн 4 тоглолтын 3-т нь ялалт байгууллаа........
ЦОМ БҮТЭН БНА...
КРИСТИАН ПИКЭ-ТЭЙ ӨРСӨЛДӨӨЛ.....
ЛАФИТА..... ГООЛ......
R Sociedad 2-1 BarcelonaShots (on Goal) 8(3) - 13(7)
Fouls 19 - 12
Corner Kicks 4 - 5
Offsides 2 - 3
Time of Possession 21% - 79%
Yellow Cards 2 - 1
Saves 6 - 1
Баскуудад БАРСА ялагдлаа........... энэ улирлын 2 дахь ялагдал...... анхны away ялагдал...........
Энэ тоглолтонд Пэп үндсэн тоглогчдоо нөөлөө....... Аваргуудын лигийн хагас шигшээгийн 2 дахь тоглолтонд Victor Valdes, Dani Alves, David Villa, Sergio Busquets, Carles Puyol, Pedro нарыг нөөж гараанд гаргасангүй.....
Гараанд – Пинто, Милито, Пикэ, Фонтас, Монтояа, Кэйта, Тиаго, Шави, Афэлай, Мэсси Жэффрэн нар гарч........ сэлгээгээр Алвэс, Машэрано, Бускуэтс нар тоглолоо......
Тоглолтын 5 минутанд Мэсси төвөөр бужигнуулан гаргаж өгснийг Афэлай 16-н шугам дээрээс шууд цохисныг Сосидад-н хаалгач Браво хаачихав.........
14 минутанд залуу тоглогч Монтояа гэмтэж оронд нь Алвэс орж ирлээ........
Дараахан нь Гриэзманы холын дамжуулалтыг Тамудо 16-с цохисон нь хаалганы гадуур.......
29 минутанд Шави-н төвөөс урагш өгснийг Тиаго авч хаалгачийг хөнгөхөн давуулаал гоол......... 0-1........гайхалтай..... Шави-н дамжуулалтанд Мэсси хальт хүрсэн ч Тиаго авч чадсан.......
2-р үе эхлээл...... эзэн багийн Гриэзманн баруун хажуугаас тун эвгүй фрий кик цохисныг Пинто хатгаж ойсон бөмбөгийг холоос Аранбуру шууд цохисон нь хаалга оносонгүй....
60 минутанд Тамудо 16-н шугам дээрээс хүчтэй цохисныг Пинто хааж чадлаа......
7 минутын дараагаар Мэсси-н тун гоё дамжуулалтыг Жэффрэн баруунаас хүчтэй цохисныг браво хаачихав........
71 минутанд талбайн эзэд манай хамгаалалтын алдааг ашиглаал гоолдчихлоо..... Дэмидов-н дамжуулалтыг Ифран хаалганд хийснээр 1-1.......
Удалгүй Милито мөргөж гоолдсон ч отон гээд тооцсонгүй....... отон гэхэд ч....... эргэлзээтэй л......
82 минутанд эзэн багийн Зурутузаг Машэрано 16 дотор түлхэж унагасан гээд пэналти заалаа.... пэналтиг Шави Приэто цохин гоол........ 2-1......
Цаг дуусахаас 3 минутын өмнө Афэлай зүүнээр маш гайхалтай оролт хийн хаалгачтай тулаад блокдуулчихлаа........
Баскууд сүүлийн 3 тоглолтонд 2 хожил авлаа..........
ТИАГО........
Deportivo 0-1 AtléticoАтлетико Агуэро-н гоолоор Дэпортивог талбайд нь буулган авлаа.........
Тоглолтын 21 минутанд эзэн багийн Гуардадо 16-н гаднаас хүчтэй цохисныг Атлетико-н залуу хаалгач Дэ Жэа гайхалтай хаалаа.......
Дараахан нь зочин багийн довтлогч Агуэро холоос хүчтэй цохисон нь хаалганы дээд хөндөл..............
1-р үеийн төгсгөлд Атлетико-н Рэйс баруунаар маш сайхан оролт хийн 16-с цохисныг эзэн багийн хаалгач Аранзубия хаачихлаа.....
Эхний үе 0-0.....
57 минутанд Агуэро-н 16-с цохисныг Аранзубия хаачихав.........
Удалгүй эзэн багийн хамгаалагч Лопо 2 дахь шар картаа авснаар талбайг орхилоо...... түүний карэрынх нь 11 дэх улаан карт аж......
Хүний дутууг ашиглан зочид довтолсоор л...... 80 минутанд тэдний довтолгоо үр дүнгээ өглөө..... Жуанфраны дамжуулалтыг хаалганы урдаас Агуэро хөнгөхөн хаалганд өнхөрүүлснээр 0-1........... энэ улирлын 17 дахь гоол.......... Аргэнтин эр сүүлийн 7 тоглолт дараалан гоолдоод бна........ 7 тоглолтонд 9 гоол...... гайхалтай үзүүлэлт.........
Атлетико сүүлийн 5 тоглолтоос 4 хожил 1 тэнцээ аваад бна.......
Дэпор рэлэгшн-н дээхн талд үлдлээ.......
5 сарын 1-нд..............
Racing 2-0 MallorcaMarkus Rosenberg (13')
Ivan Ramis (pen miss 22') Маяорка
Kennedy Bakircioglü (43')
РЭСИНГ талбайдаа Арлынхныг 2-0-длоо........
Тоглолтын 13 минутанд эзэн багийн Жиовани Дос Сантос-н зүүнээс өгсөн кроссыг Росэнбэрг хаалганы урдаас хатгаал гоол......... 1-0.......
7 минутын дараагаар эзэн багийн хамгаалагч Хэнрикью 16 дотор эсрэг багийн Дэ Гузманыг унагасан гэж шүүгч пэналти заалаа....... Дэ Гузман ч хөөрхөн дайв хийцэн л дээ........ пэналтиг Иван Рамис цохисон ч Рэсинг-н хаалгач Тоно хаачихав........... 1-1 болох сайхан боломжийг Рамис алдлаа даа........
1-р үе дуусахаас 2 минутын өмнө эзэн багийн Кэнниди баруун хажуугаас фрий кик цохиол шууд хаалганд хийснээр 2-0.......
2-р үе эхлээл....... 7 минут өнгөрч байхад...... Рэсинг-н Мунитис тоог ахиулах сайхан боломжийг алдлаа........ хаалгачийн эсрэг ганцаар гараал цохисныг нь Маяорка хаалгач Аоуатэ хаачихав......
Үүнээс хойш зочид-н довтолгоо ширүүссэн ч гоолдож чадаагүй........ гоол хийхэд нь хаалганы хөндөл мөн Тоно тэдэнд саад болж блаа...... Тоно энэ тоглолтонд тун сайн байсан........ 8 сэйв хийсний ачаар Рэсинг сүүлийн 4 тоглолтонд анхны хожлоо авлаа.....
Málaga 3-1 HerculesNelson Haedo Valdez (4')
Júlio Baptista (5')
Apono (pen miss 68')
Rondon (73')
Júlio Baptista (76')
МАЛАГА талбайдаа рэлэгшн-н Гэркулэс-г 3-1-длээ.......... Баптиста даблдаал.....
Тоглолтын 4 дэх минутанд зочин багийн Кико-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Валдэз мөргөж гоолдсноор зочид тэргүүлж эхэллээ......... 0-1.....
Гэсэн ч дараахан нь эзэн багийн Дуда-н зүүнээс өгсөн кроссыг Баптиста ойроос хатгаж хаалганд хийснээр 1-1..........
Гэркулэс-н Сэндао гоол хийх сайхан боломжийг хийсгэчихлээ.........
1-р үеийн төгсгөлд эзэн багийн Рондон арай л гэмээр юм алдлаа.... Элисэу-н зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас хоосон хаалга руу хальт цохиол алдхийм........ сайхан боломж...
66 минутанд Гэркулэс-н Фритзлэр 16-н гадна Рондон-г алдаа гаргаж унагасан ч шүүгч дотор гэж үзээд Фритзлэр-г хөөж......... пэналти заалаа......... пэналтиг Апоно цохилоо........ хаалганы баруун шонг оночихлоо......... азгүй бна даа....
7 минутын дараагаар Элисэу-н зүүн жигүүрээс өгсөн кроссыг хаалганы урдаас Рондон мөргөж гоол........ 2-1...... талбайн эзэд тэргүүлж эхэллээ...... Рондоны энэ улирлын 13 дахь гоол.........
Валдэз 16-н шугам дээрээс хүчтэй цохисныг Малага хаалгач Кабаллеро бариад авлаа.......
76 минутанд Дуда-н баруунаас хөөргөж өгсөн дамжуулалтыг хаалганы урдаас Баптиста мөргөж гоолдсноор 3-1...... Бразил эр даблдлаа..........
Малага 3 тоглолт дараалан ялалт аваад байна........ талбайдаа хийсэн сүүлийн 2 тоглолтонд 3 гоол хийлээ.......
Levante 0-0 SportingХуурай тэнцээ...........
Almeria 0-1 SevillaShots (on Goal) 6(1) - 19(10)
Saves 9 - 1
Лигийн хомоол хамагч Алмэрияг СЭВИЛЛ талбайд нь 0-1-р буулган авлаа....... Андалузын баг илт илүү байсан ч 1-с илүү гоол хийж чадсангүй........ эзэн багийн хаалгач Диего алвэс тун сайн блаа......... 52 минутанд эзэн багийн Жакобсэн улаан карт авч талбайг орхисон нь тоглолтонд нөлөөлсөн л дөө...... үүний дараахан хүний илүү болсон Сэвилл-н Родри-н зүүнээс өгсөн кроссыг Рэнато мөргөж гоолдож тоглолтын цорын ганц гоолын эзэн болсон.....
Villarreal 2-1 GetafePedro Ríos (31')
Cani (61')
Giuseppe Rossi (74')
Шумбагчид талбайдаа гайхалтай тоглож ГЭТАФЭ-г буулган авлаа.......... эхэлж гоолд алдсан ч 2-р үе 2 гоол хийн..........
11 минутанд эзэн багийн Казорла-н 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы дээгүүр..... 12 минутын дараагаар Росси талбайн баруунаас фрий кик цохисон нь мөн л Гэтафэ-н хаалгыг оносонгүй......
24 минутанд ГЭТАФЭ-нхан золтой л гоолдсонгүй........ Пэдро Риос-н холын хүчтэй цохилтыг шумбагчдын хаалгач Диего Лопэз хаасан ч ойсон бөмбөгийг 16-с Парэжо нэмсэн нь аз болж хаалга оносонгүй........
4 минутын дараагаар зочин багийн Мику хаалгач Лопэз-н эсрэг ганцаар гараал цохисон нь хаалтанд орчихлоо.......
Дараахан нь зочид хүссэндээ хүрлээ........ 31 минутанд Пэдро Риос-н 16-н гаднаас хүчтэй цохисон нь хаалганы зүүн дээд булангаар хаалганд орлоо...... галзуу цохилт байлаа......... 0-1...... зочид тэргүүлж эхэллээ....
1-р үеийн төгсгөлд эзэн багийн Валэро 16-н шугам дээрээс хүчтэй цохисныг Гэтафэ хаалгач Устари бариад авлаа.......
2-р үе....
51 минутанд Росси-н зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас Казорла шууд цохисныг Устари маш сайхан хаалаа......
10 минутын дараагаар талбайн эзэд тоог тэнцүүллээ..... Кани-н холоос доогуур цохисон бөмбөг хаалганы баруун шонгийн хажуугаар хаалганд орлоо......... 1-1........ гэхдээ шумбагчид ч бяцхан зальдсан л даа....... гялс бөмбөгийг тоглолтонд оруулж нтр.....
Дараахан нь Росси-н зүүнээс өгсөн кросс хаалганы дээд хөндөл илээл гарлаа........
74 минутанд эзэн багийн Марко Рубэн зүүнээр маш сайхан оролт хийн нэг дараад хөөргөж кросс өгснийг хаалганы урдаас Росси мөргөөл гоол........ 2-1..... хожлын гоол байлаа....... Итали эрийн энэ улирлын 18 дахь гоол...... Гэтафэг рэлэгшн руу орууллаа....... хүснэгтэд 14-т бичигдэж бсан тэд шууд 18 руу ороол.........
РОССИ ГООЛДСООР Л.......
Osasuna 1-0 ValenciaShots (on Goal) 19(6) - 5(1)
Yellow Cards 4 - 7
Осасуна талбайдаа Сарьсан багваахайнуудыг илт илүүрхэж тоглон хожил авч чадлаа........... шүүгч ч шар картыг харамгүй өгсөн дөө...... 11 шар карт.......
Тоглолт эхлээл талбайн эзэд довтлоол... 5 минутанд Кэжудо-н цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас Лоло мөргөснийг Валэнсия хаалгач Висэнтэ маш сайхан хаалаа.....
7 минутын дараагаар Камунас авч орон 16-с хүчтэй цохисныг Висэнтэ мөн хааж чадлаа........
38 минутанд Камунас 16-н гаднаас холоос цохисныг мөн л хаачихлаа.........
Гэсэн ч 59 минутанд хаалгач Висэнтэ Гуайта хаалгандаа бөмбөг алдлаа....... Алваро Кэжудо-н 16-н гаднаас хүчтэй цохилт хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганд орчихлоо.......... 1-0......... үүнээс хойш өөр гоол оролгүй байсаар тоглолт өндөрлөлөө...... Кэжудо-н Осасуна-н төлөөх анхны гоол......... Осасунаг рэлэгшн-с гаргалаа....... талбайн эздийн 4 дараалан хожигдоод байсан цуврал зогслоо........
өмнөх тойрогт РЕАЛ-д 6-3-дуулсан Валэнсия энэ удаа ч тун муу тоглож хожигдлоо.............
5 сарын 2-нд............
Espanyol 2-1 AthleticPablo Daniel Osvaldo (35')
Susaeta (43')
Iván Alonso (76')
Гэрээгээ 2014 он хүртэл сунгасан Почэттино-н баг талбайдаа Баскуудыг буулган авлаа..... тоглолтын 35 минутанд эзэн багийн Аргэнтин довтлогч Освалдо гоолдож улирлын 11 дэх гоолоо хийлээ........ гэсэн ч 8 минутын дараагаар Билбао-н Сусаэта 16-н гаднаас гайхалтай фрий кик цохин гоолдож тоог тэнцүүллээ.......
Эхний үе 1-1.....
2-р үеийн 76 минутанд эхний гоолын эзэн Освалдо-н баруунаас өгсөн кроссыг Иван Алонзо хоосон хаалганд хийснээр 2-1..... Алонзо хожлын гоолыг хийлээ........
Цаг дуусахаас 8 минутын өмнө Баскийн багийн Гурпэгуй-н холоос цохисон хүчтэй цохилтыг хаалгач Камэни хааснаар Каталончууд талбайдаа ялалт байгуулж чадлаа.......... Эспаниол сүүлийн 6 тоглолтонд анхны хожлоо авлаа...... Баскуудын Европт тоглох боломжоос хумслаал.........
ХОЖЛЫН ГООЛЫН ЭЗЭН.......