Рүүний - г багт ноён Эрикийн үзүүлдэг байсан орон зайг харуулж байх шиг санагдаад байгаа, Түүнээс дутах ганц зүйл нь түүний зөвхөн дийлье гэсэн эрмэлзэл арай л дутаад байх шиг, Үнэхээр төгс найруулалтыг хийж байна.
Хэдэн сарын өмнө нэг найз маань Юнайтедийн бэлтгэлийн талбай болон Карингтонд очиж бэлтгэл харч байгаад ирсэн юм, ирээд хэлсэн зүйл нь Рүүний галзуу Скоулитэй хамт бэлтгэл хийсэн. Үүнийг сонсоод их гайхсан, учир нь үргэлж Гигзитэй бэлтгэл хийдэг байсан. Тэгсэн САФ олж харч л дээ, Түүнийг гайхалтай АМ дээр тоглох чадвартайг. No more wing position
Бидний давуу тал, Hernandez, Rooney, Carrick .. Мөн Valencia, Nani, park, giggs, Evra, Fabio/Rafael гэсэн Wingers .. scholes гэх айхтар пасс, тоглолтын удирдаач, Мэдээж хамгаалалтад Rio, Vida .. Энэ бүрэлдэхүүн юугараа давуу талтай бэ ? бүгд ялан дийлэх сэтгэхүй, тэмцэгч чанартай, нэг баг. Довтолгооны бүх хувилбарыг зохион байгуулах боломжтой. Хаана ч байхгүй давуу тал. Зарим нэг шилдэгүүдийн нэг гэсэн багуудад сайн жигүүрийн тоглогч байхгүй, эсвэл сайн АМ байхгүй, эсвэл алуурчин довтлогч байхгүй. Үргэлж зарим нэг зүйлс дутуу байдаг бол манайд довтолгооны бүх хувилбарыг хийж болох давуу тал байна.
Харин сул тал бол Каррикын тоглолт унших болон Физикал тоглолт. Бид нарт ДМ дээр тоглуулж болох хамгийн сайн ганц сонголт бол Каррик, гэвч мань хүн заримдаа үнэхээр буруу хөл дээрээ болчиж байх юм, Магадгүй Харго маань байсан бол ДМ гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь гаргах байсан биз, Гэвч Каррик маань үргэлж алдаа гаргаад байдаггүй, заримдаа хамгийн мундаг тоглогч шиг санагдам уран тоглолтыг үзүүлдэг. Цэвэр сэтгэл санааны тогтворгүй байдлаас шалтгаалдаг байх л даа. Үнэхээр тогтвортой сүүлийн хэдэн тоглолт шигээ мөн 3,4 жилийн өмнөх шигээ байдаг бол төгс гэж болхоор бүрэлдэхүүн. Кантана бидэнд тоглолтод ялах ёстой гэсэн моралыг өгч тоглогч бүрийг, фенүүдийг идэвхижүүлж чаддаг байсан, Кин ч мөн тийм байсан, Роналду өөрийн ур чадвараар багт итгэл найдвар өгдөг байсан, Харин одоо бидэнд бидний ялан дийлэх сэтгэхүй арай суларсан юм шиг санагддаг боллоо. Ахиад маш аймаар өрсөлдөөн дунд цом өргөж чадвал Рүүнигийн маань ялан дийлэгч гэсэн эрмэлзэл нэмэгдэж ирээдүйн ноён Эрик болход том нэмэртэй юм, Энэ бүрэлдэхүүн ахиад хэдэн жил тоглох залуу шахуу бүрэлдэхүүн тул энэ жил бидэнд маш хүчтэй өрсөлдөөнөөс аварга авах хэрэгтэй байна.