Манчестэр vs ЧелсиАнглийн ПЛ бол бусад лигүүдээс хамгийн өрсөлдөөнтөй,үзүүштэй лиг. Тийм ч учраас энэ улирлын аварга аль баг болох вэ? гэдэг асуултын хариуг дэлхий даяараа хүлээж байна.Тэгвэл энэ хүлээлтийн хариу болох тоглолт хаяанд ирлээ.Манчестэр Юнайтэд сүүлийн 10 жилийнхээ хамгийн том өрсөлдөгчдийн нэг Челсиг талбай дээрээ өөрөөр хэлвэл Олд Траффорддоо хүлээн авна. Хэрэв тэд энэ тоглолтонд хожих аль эсвэл тэнцэж л чадвал Английн хамгийн агуу түүхтэй багаар өргөмжлөгдөнө. Учир нь тэд хамгийн олон удаа буюу 18 түрүүлсэн гэх нэр хүндийг Ливерпүүлийн хамтаар өргөдөг. Энэ амжилтаа 19 болгон хайнаагаа хагалах боломжтой болно гэсэн үг. Харин Челсигийн хувьд тэднийг талбайд нь ялж чадах юм бол Аваргаа хамгаалах бүрэн боломжтой болно. Хэрэв ийм зүйл болвол 2 баг ижил оноотой болох ба гоолын зөрөөгөөр Челси дахин тэргүүн байранд бичигдэнэ.
Ингээд бодохоор Мөрөөдлийн театрт өрнөх энэ тулаан энэ улирлын хамгийн чухал бас сонирхолтой тоглолт болох нь дамжиггүй. Энэ 2 баг 21-р зуун гарсаар ПЛ-т ноёрхлоо тогтоосон,Европт ч хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн ТОП багууд. Ийм ч учраас тэдний тоглолт хэн нэгний хэт давуу байдлаар өндөрлөх учиргүй. Тэдний хамгийн сүүлийн учраа АЛ-т байсан ба цааш шалгарах эрхийг Манчестэр авсан. Тэд энэ тэмцээнээ үргэлжлүүлсээр байгаа ба шигшээ тоглолтонд Барсатай тааран тоглох болно. АЛ-ийн тоглолтууд долоо хоногын дундуур болж байгаа ба энэ нь Манчестэрт ядралт үүсгэж байгаа нь гарцаагүй.Тэд 3-4 хоногын зайтай чухал тоглолтуудыг хийх шахуу хувиартай байгаа. Челсигийн хувьд энэ жилийг цомгүй үдэх аюулд унаад байгаа.Бид 1 л пронтод хүч үзэж байгаа нь ПЛ. Манчестэрийн хажууд бидний тоглолтууд 7 хоногын зайтай болж байгаа нь сайн бэлтгэл хийж ,тоглолтондоо ядралтгүй оролцох боломжыг үүсгэж байна.
Энэ жилийн тухайд Манчестэр гайхалтай байгаа тэд ердөө л 4 хожигдсон. Тэднийг хожсон багууд ихэнх нь топ багууд байсан гэдгийг мартаж болохгүй. Ялангуя тэднийг талбайд нь өвдөг сөхрүүлсэн баг байхгүй ээ. Үүнийг Челси өнгөрсөн улиралд хийж чадсан одоо ч гэсэн яагаад болохгүй гэж.
Манчестэр энэ улирлын тоглолтууд:
Харин Челсигийн хувьд улирлыг санаанд оромгүй үзүүлэлтүүдээр эхлүүлж байсан ч улирлын дунд үеэс олон шилдэг тамирчдаа гэмтэл бэртлийн асуудлаас болж алдан бүр 12 оноогоор лигийн тэргүүлэгчдийн ард хоцорч байсан тохиолдол бий. Гэхдээ тэд ТОП баг гэдэг чанар чансаагаа гээлгүй энэ олон онооны зөрөөг 3хан оноо болгон ойртуулж чадсан. Тэдний сүүлийн үеийн форм төгс байгаа. Тийм ч учраас ПЛ дахин сонирхолтой болж ирлээ.
Челси энэ улирлын тоглолтууд:
Эдгээр багуудын өмнөх учрааг харвал:
Энэ тоглолтуудаас сүүлийн 5 тоглолтыг харвал:
Энэ дундаас Олд Траффордод болсон өнгөрсөн улирлын ПЛ-ийн тоглолтыг эргэн санавал Челси лигийг Манчестэрээс 2 онооны зөрөөтөй тэргүүлж байсан ба хожиж байж л Аварга болох боломжоо хадгалах чухал тоглолтоо хийсэн. Энэ тоглолтонд Челси Манчестэрийг 2-1 ээр талбайд нь буулгаж авсанаар Аварга болж чадсан. Одоо ч үүнтэй төстөй нөхцөл байдал үүсээд байна.
Бас 2 багийн ПЛ-т хийсэн хамгийн сүүлийн тоглолт 2-1ийн харьцаагаар мөн л Челсигийн талд өндөрлөсөн тус тоглолтонд Манчестэрийн толгойны өвчин Давид Луйз байсан. Тэр хамгаалалтанд Манюгийн гол цөм Рүүнийг нь алдахгүй тогтоож мөн тоглолтын салхийг хагалан нэгэн гайхалтай гоолыг оруулсан.Тэр энэ амжилтаа давтах уу? Түүнийг Манчестэр хотын эрлэг гэдэг шүү дээ.
Энэхүү тоглолтонд хамгийн их гоолддог хүмүүс:
Энэ дундаас хамгийн их гоолдох магадлалтай тоглогчид гэвэл Дрогба болон Рүүний нар. Тэд өнгөрсөн улиралд ПЛ-ийн мэргэн буучдийн жагсаалтанд хүчтэй өрсөлдөж байсан ба энэ тулаанд Дрогба ялж байсан тэгвэл энэ бүтэнсайн өдөр тэд хэн нь илүү вэ гэдгээ дахин нэг удаа сорино. Үүнээс гадна энэ тоглолтыг оронгоор нь эргүүлэх чадвартай олон олон тоглогчид бий. Гэхдээ үр дүн хэн гоолдсон вэ? гэхээсээ хэн нь хожсон вэ? гэдэг хэмжигдэхүүнээр тодорхойлогдоно.Баг хамтдаа юу хийж чадах вэ? гэдэг л энэ тоглолтын хувь заяаг шийдэх болов уу.
Үүнээс гадна дасгалжуулагчид багаа сэтгэл санаа,бие махбодийн хувьд хэрхэн бэлдэхээс ихээхэн зүйл шалтгаалах болно. Тэдний зөвөлгөө,хэрэглэх тактик тулааны ялагчыг тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.
Манчестэр 19 дэх түрүүгээ авах уу ? эсвэл тэдний замд Челси дахин саад хийх үү? Гэдэг асуултийн хариу тун удахгүй тодорхой болно.
Энэ жилийн Аварга болох боломж Манчестэрт давуу байгаа гэхдээ хөлбөмбөг гэдэг ид шидийн мэт ертөнцөд боломжгүй зүйл гэж үгүй. Итгэл найдвараа алдаагүй цагт агуу ялалт аяндаа ирдэг.Челси хэмээх бидний хайртай баг гайхамшгийг бүтээж 12 онооны зөрөөг ийм бага болгож чадсан яагаад үргэлжлүүлж болохгүй гэж. Бидэнд өнгөрсөн улирлын аваргыг авахын тулд Олд Траффордод хожил авах шаардлага тулгарсан,бид чадсан тэгвэл одоо ч гэсэн яагаад чадахгүй гэж. Impossible is nothing,Just believe
200 дахь бичлэгтээ багаа хожоод түрүүлээсэй гэж хүслээ. Биелэх байх