FC BARCELONA 2010-2011

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 2010-2011

Postby fcb » Mon May 02, 2011 6:12 pm

Та нарийн хэлдэгээр "тагжигарууд" бөмбөгөө бариад жүжиглэхгүй бол мундаг багуудад хожигдий шд :ногоон:
тэгээд ч ямр 2р давхараар тоглолтой биш :ногоон: сурсан сурсан аараа тоглох ни зөв шд
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 866
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: FC BARCELONA 2010-2011

Postby poseidon » Mon May 02, 2011 6:15 pm

Маргааш С1 дээр яг үзэх хэдэн хүн байна .... Маргааш өдөр хүртэл тоо авна шүү...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Ortiz » Mon May 02, 2011 6:46 pm

+1
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 6:48 pm

Өнгөрдөг тоглолт үзэж чадсангүй.. Реал бас хожигдож онооны зөрүү хэвээрээ үлдсэн тул нээх харамссангүй.. Залуус болон сэлгээний хэдээ ч тоглуулж.. Лиг ч тэгээд тодорхой, зүгээр цаг хугацааны асуудал болоод байна.. Айлын гэрт хожигдоогүй явсан амжилтаа таслуулчихлаа даа.. Энэ дээр жаахан сэтгэл гонсоймоор, уг нь амжилтаа хадгалаад улирал дуусгачих байсан юм даа..
Монтояа, Маршал хоёр харамсалтай, хэдэн тоглолт л үлдээд байхад... Монтояа-г улирлын сүүлийн тоглолтуудад тоглуулах боломжтой байсан даа.. Пинто пеналт хаавал хаачихаар л байж, өөрөө ч их харамсаж харагдана.. Тоглолтын МОМ-р Тиаго.. Үндсэн багийн гишүүн болчихжээ..

Thiago vs Real Sociedad (Totalbarca.com MOTM)
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цоомоо » Mon May 02, 2011 6:57 pm

Сая гарсан бүрэлдэхүүн ч бас л...
Гэхдээ, Реал 2-р багаа гаргасан бол Бензема, Игуайн, Адебайор, Өзил, Кака, Каналес, Ласс, Арбелоа... аймаар баг наасан.
Барсад баахан академийн бацаанууд, эсвэл үндсэн байрлалаас нь өөр байрлалд тоглуулж байгаа тоглогчид.
Асар ялгаатай 2 баг.
Бүрэлдэхүүн, ростерийн хувьд Реалтай харьцуулахад үнэхээр смалл боловч ийм олон тоглолт хийгээд, өдий зэрэгтэй явж байгаа гэхээр бас л тэ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Hero.Lio » Mon May 02, 2011 7:00 pm

Тэгээд үзэх юм уу маргаааш? ккк
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby arch_tseegii » Mon May 02, 2011 7:43 pm

+1
Més que un club
User avatar
arch_tseegii
 
Posts: 133
Joined: Thu Sep 02, 2010 11:06 am
Location: MGL, UB

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 7:56 pm

Record number of away goals

Thiago’s goal at Anoeta was Barça’s 45th away strike of the season, beating their record 44 set in the 2008/09 season. Below are some of the other stats from the game.

The defeat means that the team were unable to match Real Sociedad’s own record of 32 consecutive wins in the league, set in 1979/80.

It has been 231 days –since September 11th, that Barça last lost a league game.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 7:59 pm

‘Thanks Team” the message on the mosaic for the Barça-Madrid game on Tuesday.. Цэнгэлдэх бүхэлдээ иймэрхүү байна
Image
http://www.youtube.com/watch?v=e0xbyt4o ... r_embedded
Last edited by Цэнгүүн on Mon May 02, 2011 8:21 pm, edited 1 time in total.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 8:04 pm

Энэ зун манайх Audi Cup-т тоглохоор болж.. 7 сарын 27-28-дад Allianz Arena-д тоглох нь дээ.. Эдгээр багууд оролцоно..
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 8:07 pm

Image
ANDRÉS INIESTA, TALISMAN!

Guardiola and the doctors think he is able to play tomorrow against Real Madrid

The player from La Mancha, with his goal in Stamford Bridge, made Barça go through to the final in Rome.

The referee will be the same whose decisions were against Barça’s interests when they played against Inter.

Outrageous! UEFA will decide today whether if they accept the lawsuit against Barça or not.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 8:25 pm

Frank De Bleeckere.. Манайтай болон Реалтай холбоотой стат..

Barcelona record with De Bleeckere: 4W - 1D - 1L
Real Madrid record with De Bleeckere: 1W - 2D - 2L
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 10:47 pm

Image
Image
Image
ImageImage
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Cule » Mon May 02, 2011 11:00 pm

За жаахан залхуудуу орчуулга нэгийг тавьчихъя... кк

К Фактор

Image

Барсагийн “хоёрдугаар эгнээний” гол цэг, багийн салшгүй хэсэг болох нэгэн “далд хүч” байдаг бөгөөд түүнийг Сэйдоу Кэйта хэмээн нэрлэдэг. Найдвартай хамтран зүтгэгч, гайхам тансаг хөгжмийн хоёрдугаар гитар, итгэл үл эвдэх “орлон тоглогч” тэрээр одоо нэгэнт үгүй болсон өмнөх үеийн хөлбөмбөгчний хэв маягт хамааруулж болох тоглолтыг үзүүлдэг нэгэн юм. Тэр бүхий л байрлалд гайхалтай зохицон тоглож, өмнөө тохиолдох саад бэрхшээл, зогсонги байдлаас багийг суга татан гаргаж ирэх гайхалтай чадвартай. Хэрвээ бид Иниэстагийн “уран” хөлийг алдвал Кэйта хэдий яг түүн шиг биш байж болох ч өөрийн үр ашигтай дамжуулалтуудаар нөхөж чадна, маэстро Шавигийн үгүйд тэр тэсрэх бөмбөг цэнэглэгч болдог бол Машерано багийн бүрэлдэхүүнд үгүй үед “шүүр” бариад тулаанд бэлэн зогсоно, харин Бүскүэтс байхгүй үед тэрээр хамгаалалтын сараалжин хананы үүргийг гүйцэтгэнэ, Пике талбай дээрх маршлын ажлыг хийх боломжгүй үе тохиолдсон ч мань эр тэрхүү үүргийг хүлээн авч хэрэгтэй таклуудыг хийхэд бэлэн байдаг билээ. Кэйта хүнд хэцүү нөхцөл байдлыг эргүүлж тоглолтын хувь заяанд нөлөөлөх хангалттай чадвартай тоглогч юм. Тэрээр өөрийн үндсэн үүргийнхээ тухайд: “Хэрвээ би гүйхгүй бол Мэсси гоол хийж чадахгүй, Мэсси гоолдвол Барса ялна, Барса ялна гэдэг бид ялж байна гэсэн үг” гэж тайлбарлаж байв. Гвардиола ч Мали залуу өөрийнх нь гол тоглогч гэдгийг огт нуудаггүй бөгөөд Барсагийн “К фактор”-ын талаар: “Энэ бүрэлдэхүүний гол имиж бол Сэйдоу Кэйта юм. Тэрээр хэзээ ч ямар нэг асуудал үүсгэж гомдоллохгүй, маш хөдөлмөрч тоглогч бөгөөд гайхам хүнлэг сэтгэлтний тод жишээ юм” гэж тодорхойлжээ.

Image

Сэйдоу Кэйта бөмбөг хэмээх зүйлд нэгэнт “дурласан” гэр бүлээс гаралтай. Түүний авга ах Калиф Кэйта нь 1970 оны Африкийн шилдэг тоглогч болж байжээ. Сэйдоу Кэйта 17 настайдаа Марсейл клубт ирсэн тухайдаа: “ Малиг орхин явсан тэр өдөр миний амьдралд тод мөр үлдээсэн хамгийн чухал мөч байсан бөгөөд тэр л өдөр өөр нэгэн Сэйдоу Кэйта хорвоод мэндэлсэн юм” гэж дурссан байдаг. Түүний үеэл, одоо Ювентус клубт хүчин зүтгэж буй Мухамад Сиссоко ч мөн түүний адил амжилтын замаар өгсөн Европыг зорьсон тоглогч юм. Кэйта Олимпик Марсейлд 3 жилийг үдсэнийхээ дараа Нигерт зохиогдсон (FIFA U21) Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож Роналдиньо болон Лампард нарыг ардаа орхин уг тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Энэ тэмцээнд түүний баг хагас шигшээ тоглолтонд Шавигаар удирдуулсан Испанийн багт ялагдсан. Түүний Марсейл дахь замнал Дугарриг сэлгэн талбайд хөл тавьснаар эхэлсэн бол Лориентэд хэсэг хугацааг өнгөрөөснийхөө дараа Ленсэд өнгө нэмэн гялалзсан нь түүнийг Севиллагийн бүрэлдэхүүнд багтан хамгаалалт довтолгооны алинд ч идэвхитэй оролцдог төгс хагас хамгаалагч болон төлөвших үүд хаалгыг нээн өгчээ.

Image

Эцэст нь Пэп Гвардиола Кэйтад Ноу Кампд тоглох санал хүргүүллээ. Энд тэрээр Күлечүүдийн арын өрөөн дахь тактикийн бүх төрлөөр хөрвөх чадвартай толгой эргүүлэм нууц зэвсэг болжээ. Пэп түүнд нуугдан байсан хамгаалах чиглэлийн хагас, цэвэрлэгч, төвийн хамгаалагч, зүүн жигүүрийн хагас хамгаалагч гэх зэргээр хөврөх олон талт авъяасыг нь ил гаргаж ирэв. Энэ бүх сорилтын эцэст Кэйта бүхнийг даван туулж багийн төлөө хувийн сонирхлоо золиосолж чадсан юм. Одоо тэр “арын” өрөөн дахь хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг болжээ.

“Гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийхэд минь надад тусласан хөлбөмбөгийг би гайхан биширдэг”, “бид хүмүүст хэрэгтэй зүйлсээр нь туслах ёстой, хүн өөр нэгэнд тус болж чадсанаар илүү аз жаргалтай болдог” гэж Кэйта нэгэнтээ хэлжээ.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby bayarkhuu » Mon May 02, 2011 11:01 pm

УЕФА шийдвэрээ 5дахад гаргах бололтой...
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby bayarkhuu » Mon May 02, 2011 11:06 pm

Cule wrote:
К Фактор



Үнэхээр хэрэгтэй гоё тоглогч шүү...Лион, Шаxтерын эсрэг хийсэн гайхалтай гоол...Манчестертэй хийсэн финал гээл Кэйтагийн Барсад хийсэн бүхэн зөвхөн багийн төлөө....
Last edited by bayarkhuu on Tue May 03, 2011 5:06 am, edited 1 time in total.
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby barca_10 » Mon May 02, 2011 11:08 pm

Cule wrote:За жаахан залхуудуу орчуулга нэгийг тавьчихъя... кк

К Фактор

Image

Барсагийн “хоёрдугаар эгнээний” гол цэг, багийн салшгүй хэсэг болох нэгэн “далд хүч” байдаг бөгөөд түүнийг Сэйдоу Кэйта хэмээн нэрлэдэг. Найдвартай хамтран зүтгэгч, гайхам тансаг хөгжмийн хоёрдугаар гитар, итгэл үл эвдэх “орлон тоглогч” тэрээр одоо нэгэнт үгүй болсон өмнөх үеийн хөлбөмбөгчний хэв маягт хамааруулж болох тоглолтыг үзүүлдэг нэгэн юм. Тэр бүхий л байрлалд гайхалтай зохицон тоглож, өмнөө тохиолдох саад бэрхшээл, зогсонги байдлаас багийг суга татан гаргаж ирэх гайхалтай чадвартай. Хэрвээ бид Иниэстагийн “уран” хөлийг алдвал Кэйта хэдий яг түүн шиг биш байж болох ч өөрийн үр ашигтай дамжуулалтуудаар нөхөж чадна, маэстро Шавигийн үгүйд тэр тэсрэх бөмбөг цэнэглэгч болдог бол Машерано багийн бүрэлдэхүүнд үгүй үед “шүүр” бариад тулаанд бэлэн зогсоно, харин Бүскүэтс байхгүй үед тэрээр хамгаалалтын сараалжин хананы үүргийг гүйцэтгэнэ, Пике талбай дээрх маршлын ажлыг хийх боломжгүй үе тохиолдсон ч мань эр тэрхүү үүргийг хүлээн авч хэрэгтэй таклуудыг хийхэд бэлэн байдаг билээ. Кэйта хүнд хэцүү нөхцөл байдлыг эргүүлж тоглолтын хувь заяанд нөлөөлөх хангалттай чадвартай тоглогч юм. Тэрээр өөрийн үндсэн үүргийнхээ тухайд: “Хэрвээ би гүйхгүй бол Мэсси гоол хийж чадахгүй, Мэсси гоолдвол Барса ялна, Барса ялна гэдэг бид ялж байна гэсэн үг” гэж тайлбарлаж байв. Гвардиола ч Мали залуу өөрийнх нь гол тоглогч гэдгийг огт нуудаггүй бөгөөд Барсагийн “К фактор”-ын талаар: “Энэ бүрэлдэхүүний гол имиж бол Сэйдоу Кэйта юм. Тэрээр хэзээ ч ямар нэг асуудал үүсгэж гомдоллохгүй, маш хөдөлмөрч тоглогч бөгөөд гайхам хүнлэг сэтгэлтний тод жишээ юм” гэж тодорхойлжээ.

Image

Сэйдоу Кэйта бөмбөг хэмээх зүйлд нэгэнт “дурласан” гэр бүлээс гаралтай. Түүний авга ах Калиф Кэйта нь 1970 оны Африкийн шилдэг тоглогч болж байжээ. Сэйдоу Кэйта 17 настайдаа Марсейл клубт ирсэн тухайдаа: “ Малиг орхин явсан тэр өдөр миний амьдралд тод мөр үлдээсэн хамгийн чухал мөч байсан бөгөөд тэр л өдөр өөр нэгэн Сэйдоу Кэйта хорвоод мэндэлсэн юм” гэж дурссан байдаг. Түүний үеэл, одоо Ювентус клубт хүчин зүтгэж буй Мухамад Сиссоко ч мөн түүний адил амжилтын замаар өгсөн Европыг зорьсон тоглогч юм. Кэйта Олимпик Марсейлд 3 жилийг үдсэнийхээ дараа Нигерт зохиогдсон (FIFA U21) Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож Роналдиньо болон Лампард нарыг ардаа орхин уг тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Энэ тэмцээнд түүний баг хагас шигшээ тоглолтонд Шавигаар удирдуулсан Испанийн багт ялагдсан. Түүний Марсейл дахь замнал Дугарриг сэлгэн талбайд хөл тавьснаар эхэлсэн бол Лориентэд хэсэг хугацааг өнгөрөөснийхөө дараа Ленсэд өнгө нэмэн гялалзсан нь түүнийг Севиллагийн бүрэлдэхүүнд багтан хамгаалалт довтолгооны алинд ч идэвхитэй оролцдог төгс хагас хамгаалагч болон төлөвших үүд хаалгыг нээн өгчээ.

Image

Эцэст нь Пэп Гвардиола Кэйтад Ноу Кампд тоглох санал хүргүүллээ. Энд тэрээр Күлечүүдийн арын өрөөн дахь тактикийн бүх төрлөөр хөрвөх чадвартай толгой эргүүлэм нууц зэвсэг болжээ. Пэп түүнд нуугдан байсан хамгаалах чиглэлийн хагас, цэвэрлэгч, төвийн хамгаалагч, зүүн жигүүрийн хагас хамгаалагч гэх зэргээр хөврөх олон талт авъяасыг нь ил гаргаж ирэв. Энэ бүх сорилтын эцэст Кэйта бүхнийг даван туулж багийн төлөө хувийн сонирхлоо золиосолж чадсан юм. Одоо тэр “арын” өрөөн дахь хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг болжээ.

“Гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийхэд минь надад тусласан хөлбөмбөгийг би гайхан биширдэг”, “бид хүмүүст хэрэгтэй зүйлсээр нь туслах ёстой, хүн өөр нэгэнд тус болж чадсанаар илүү аз жаргалтай болдог” гэж Кэйта нэгэнтээ хэлжээ.


Күлэ :eek:
Үнэн сэтгэлээсээ гардаа, хэрэгтэй хүн
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1684
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 11:13 pm

Cule-д баярлалаа.. Сайхан нийтлэл байна.. Кэйта :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 11:20 pm

Энэ нэг татаадаг бичлэг байна аа.. :lol:
http://www.youtube.com/watch?v=c9hTmkCW ... dded#at=82
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby meesh » Mon May 02, 2011 11:26 pm

Тэгээд бүгдээрээ нэг нэгээр бахан том ишлээд яаж байгаам дээ...Кэйта эвгүй эвгүй Сэвилд л анх харж байсан тасралтгүй л нэг хэмжээнд тоглож чадаж байна даа...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Цэнгүүн » Mon May 02, 2011 11:29 pm

Камп ноуд болж байсан ЧЛ-н хагас шигшээн хоёрдох тоглолтууд..

Semi final second legs at the Nou Camp

2009-10 FCB 1-Inter 0
2005-06 FCB 0–Milan 0
1999-00 FCB 2–Valencia 1
1993-94 FCB 3–Porto 0
1985-86 FCB 3–Gothenburg 0
1974-75 FCB 1–Leeds 1
1959-60 FCB 1–R. Madrid 3
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Nomer 10 » Mon May 02, 2011 11:34 pm

Нөхдүүд дүрмээ дахиад нэг уншаадхаарай. Дээхнэ талд нь л байхад тэр чигээр ишлээд байх юм.
Саяхан лигтээ тэнцэхэд шүүдэг шүүгч сүүлийн 10 жилд Реалд 10 пен, Барсад ганц пен өгсөн шүүгч байсан гэсэн. Тэгээд нэг нэгээр тэр тоглолтод нэмсэн. Энэ удаагийнх нь танай талын хүн байх болтой. Моу Хэрэв би энэ шүүгчийн талаар юм хэлбэл карриерээ дуусгах байдалд хүрнэ, тиймээс зүгээр л нэг юм асууя, яагаад Өврэбо, яагаад Штарк, яагаад хэн!, одоо яагаад энэ нөхөр вэ гэж хэлжээ. Маргааш шөнө ч гал гарна даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC BARCELONA 2010-2011

Postby mugi19 » Tue May 03, 2011 12:15 am

barca_10 wrote:
Cule wrote:
К Фактор



Күлэ :eek:
Үнэн сэтгэлээсээ гардаа, хэрэгтэй хүн

:eek:
Гоё тоглогч шүү.., Манайхан ер нь бүгд л их хүнлэг сайхан хүмүүс ш дээ. Мэсси, Шави, Иниэста, Пуюол гээд бүгд..,
Сайн тоглогчоос гадна сайн хүн байх л их чухал л даа.., Спорт бол энхийн зорилготой учираас..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: FC BARCELONA 2010-2011

Postby barca_10 » Tue May 03, 2011 12:18 am

Nomer 10 wrote:Нөхдүүд дүрмээ дахиад нэг уншаадхаарай. Дээхнэ талд нь л байхад тэр чигээр ишлээд байх юм.


өө тэр дүрэм мүрэмийг чинь уншаагүй ш дээ ккк сорри
Més que un club
User avatar
barca_10
Culé
Culé
 
Posts: 1684
Joined: Sun Sep 06, 2009 9:52 pm
Location: .bash_profile

Re: FC BARCELONA 2010-2011

Postby Realist » Tue May 03, 2011 12:34 am

Image

Барселон хотын "Ла Карнавал" хошин театрын шинэ дүр төрх болж буй авъяаслаг жүжигчдын ур чадварыг магтан дуулъя.

Шүүгчийн нүдийг хууртал эвхэрч унадаг Дани Алвесын авъяасыг шагшан магтая. Чиний дамнуурган дээр хэвтэн гардаг чинь үнэхээр төгс үзүүлбэр болсон. Чи үнэхээр хөлбөмбөгийн маестро юм. Чи бол үеийнхнээсээ тасарцан.

Нүүрээ даран унах Бүскетсын номерыг охидууд ч төгс хийж чадахгүй. Бүсгүй минь чиний ялдам ааль-ийг чинь бишрэе. Уг нь түүний өнгөрсөн жилийн Интерын эсрэг Моттаг хөөлгөдөг ноймер нь оскарын шагналуудыг хуу хамах хэмжээнд байсандаа.

Хүрэхийн төдийд хийсч унадаг Педрогын супер хийсэлтийг чинь харж нүдээ баясгая. Шаолины хөлбөмбөгчид ч үүнийг чинь давтаж чадахгүй.

Газарт ёолон юу юугүй амь тавьж буй хошин шогчдынхоо ээлжит ноймер бүрийн дараа нүдрүүгээ заан шүүгчрүү дайран гүйлдэн ирэх Пуёол, Шави, Машерано, Месси, Виллагын туслах дүрүүдийг ч мартаж болохгүй. Тайзан дээр гарч чадаагүйдээ хорсон зэвүүцсэн Пинтогын гоцлон тоглолт ч тэдний хошин шоунд хүч нэмнэ.

"Ла Карнавал" хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ арга барил тактикыг амжилттай нэвтрүүлж буй энэ театрыг ч магтан дуулая. Хөлбөмбөгт дурлан түүнийг үзэж буй дэлхийн сая сая хүүхдүүдэд хөлбөмбөгийг хэрхэн урлагийн ноймортой хосолж болдгийг харуулж буй "Ла Карнавал"-д талархаж байна.

Бүскетс, Педро, Дани Алвес та нарын жүжиглэлтийг гүйцэх хөлбөмбөгчин энэ дэлхий дээр байхгүй. Цаашид ч төрөхгүй байгаасай гэж хөлбөмбөгийн бурхан тэнгэрээсээ залбиран гуйя.
Барселон хотынхоо нэрийг каталон үндэстнийхээ нэр төрийг хошин шогын тайзнаа өндөрт өргөж яваарай хошин шогчидоо...

Маргаашын энэ жилийн хаалтын супер шоуг чинь тэсэн ядан хүлээе.
Мэргэжил нэгт Дорноговийн Симба хамтлагийнхнаас чинь.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests
cron