Moderator: Хөлбөмбөгийн модууд
by fcb » Mon May 02, 2011 6:12 pm
by poseidon » Mon May 02, 2011 6:15 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 6:48 pm
by Цоомоо » Mon May 02, 2011 6:57 pm
by Hero.Lio » Mon May 02, 2011 7:00 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 7:56 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 7:59 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 8:04 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 8:07 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 8:25 pm
by Cule » Mon May 02, 2011 11:00 pm
by bayarkhuu » Mon May 02, 2011 11:01 pm
by bayarkhuu » Mon May 02, 2011 11:06 pm
Cule wrote:
К Фактор
by barca_10 » Mon May 02, 2011 11:08 pm
Cule wrote:За жаахан залхуудуу орчуулга нэгийг тавьчихъя... кк
К Фактор
Барсагийн “хоёрдугаар эгнээний” гол цэг, багийн салшгүй хэсэг болох нэгэн “далд хүч” байдаг бөгөөд түүнийг Сэйдоу Кэйта хэмээн нэрлэдэг. Найдвартай хамтран зүтгэгч, гайхам тансаг хөгжмийн хоёрдугаар гитар, итгэл үл эвдэх “орлон тоглогч” тэрээр одоо нэгэнт үгүй болсон өмнөх үеийн хөлбөмбөгчний хэв маягт хамааруулж болох тоглолтыг үзүүлдэг нэгэн юм. Тэр бүхий л байрлалд гайхалтай зохицон тоглож, өмнөө тохиолдох саад бэрхшээл, зогсонги байдлаас багийг суга татан гаргаж ирэх гайхалтай чадвартай. Хэрвээ бид Иниэстагийн “уран” хөлийг алдвал Кэйта хэдий яг түүн шиг биш байж болох ч өөрийн үр ашигтай дамжуулалтуудаар нөхөж чадна, маэстро Шавигийн үгүйд тэр тэсрэх бөмбөг цэнэглэгч болдог бол Машерано багийн бүрэлдэхүүнд үгүй үед “шүүр” бариад тулаанд бэлэн зогсоно, харин Бүскүэтс байхгүй үед тэрээр хамгаалалтын сараалжин хананы үүргийг гүйцэтгэнэ, Пике талбай дээрх маршлын ажлыг хийх боломжгүй үе тохиолдсон ч мань эр тэрхүү үүргийг хүлээн авч хэрэгтэй таклуудыг хийхэд бэлэн байдаг билээ. Кэйта хүнд хэцүү нөхцөл байдлыг эргүүлж тоглолтын хувь заяанд нөлөөлөх хангалттай чадвартай тоглогч юм. Тэрээр өөрийн үндсэн үүргийнхээ тухайд: “Хэрвээ би гүйхгүй бол Мэсси гоол хийж чадахгүй, Мэсси гоолдвол Барса ялна, Барса ялна гэдэг бид ялж байна гэсэн үг” гэж тайлбарлаж байв. Гвардиола ч Мали залуу өөрийнх нь гол тоглогч гэдгийг огт нуудаггүй бөгөөд Барсагийн “К фактор”-ын талаар: “Энэ бүрэлдэхүүний гол имиж бол Сэйдоу Кэйта юм. Тэрээр хэзээ ч ямар нэг асуудал үүсгэж гомдоллохгүй, маш хөдөлмөрч тоглогч бөгөөд гайхам хүнлэг сэтгэлтний тод жишээ юм” гэж тодорхойлжээ.
Сэйдоу Кэйта бөмбөг хэмээх зүйлд нэгэнт “дурласан” гэр бүлээс гаралтай. Түүний авга ах Калиф Кэйта нь 1970 оны Африкийн шилдэг тоглогч болж байжээ. Сэйдоу Кэйта 17 настайдаа Марсейл клубт ирсэн тухайдаа: “ Малиг орхин явсан тэр өдөр миний амьдралд тод мөр үлдээсэн хамгийн чухал мөч байсан бөгөөд тэр л өдөр өөр нэгэн Сэйдоу Кэйта хорвоод мэндэлсэн юм” гэж дурссан байдаг. Түүний үеэл, одоо Ювентус клубт хүчин зүтгэж буй Мухамад Сиссоко ч мөн түүний адил амжилтын замаар өгсөн Европыг зорьсон тоглогч юм. Кэйта Олимпик Марсейлд 3 жилийг үдсэнийхээ дараа Нигерт зохиогдсон (FIFA U21) Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож Роналдиньо болон Лампард нарыг ардаа орхин уг тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Энэ тэмцээнд түүний баг хагас шигшээ тоглолтонд Шавигаар удирдуулсан Испанийн багт ялагдсан. Түүний Марсейл дахь замнал Дугарриг сэлгэн талбайд хөл тавьснаар эхэлсэн бол Лориентэд хэсэг хугацааг өнгөрөөснийхөө дараа Ленсэд өнгө нэмэн гялалзсан нь түүнийг Севиллагийн бүрэлдэхүүнд багтан хамгаалалт довтолгооны алинд ч идэвхитэй оролцдог төгс хагас хамгаалагч болон төлөвших үүд хаалгыг нээн өгчээ.
Эцэст нь Пэп Гвардиола Кэйтад Ноу Кампд тоглох санал хүргүүллээ. Энд тэрээр Күлечүүдийн арын өрөөн дахь тактикийн бүх төрлөөр хөрвөх чадвартай толгой эргүүлэм нууц зэвсэг болжээ. Пэп түүнд нуугдан байсан хамгаалах чиглэлийн хагас, цэвэрлэгч, төвийн хамгаалагч, зүүн жигүүрийн хагас хамгаалагч гэх зэргээр хөврөх олон талт авъяасыг нь ил гаргаж ирэв. Энэ бүх сорилтын эцэст Кэйта бүхнийг даван туулж багийн төлөө хувийн сонирхлоо золиосолж чадсан юм. Одоо тэр “арын” өрөөн дахь хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг болжээ.
“Гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийхэд минь надад тусласан хөлбөмбөгийг би гайхан биширдэг”, “бид хүмүүст хэрэгтэй зүйлсээр нь туслах ёстой, хүн өөр нэгэнд тус болж чадсанаар илүү аз жаргалтай болдог” гэж Кэйта нэгэнтээ хэлжээ.
by Цэнгүүн » Mon May 02, 2011 11:13 pm
by meesh » Mon May 02, 2011 11:26 pm
by Цэнгүүн » Mon May 02, 2011 11:29 pm
by Nomer 10 » Mon May 02, 2011 11:34 pm
by mugi19 » Tue May 03, 2011 12:15 am
barca_10 wrote:Cule wrote:
К Фактор
Күлэ
Үнэн сэтгэлээсээ гардаа, хэрэгтэй хүн
by barca_10 » Tue May 03, 2011 12:18 am
Nomer 10 wrote:Нөхдүүд дүрмээ дахиад нэг уншаадхаарай. Дээхнэ талд нь л байхад тэр чигээр ишлээд байх юм.
by Realist » Tue May 03, 2011 12:34 am