ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby rednasca » Thu Jan 11, 2007 6:40 pm

дооксаа /ингэж дуудах нь зөв үү/,

чиний мэдлэгийг үнэлж байна....гэхдээ чи форумд баримтлах хэм хэмжээний хил хязгаарыг даваад байна....хүн ямар баг дэмжих нь түүний хэрэг...тэр тусмаа реалыг....тэр тусмаа бид нар монголд байгаа монголчууд гэдгийг санавал....чи барсагийн үнэнч фэн юм байна....бид нар ойлгож байна...гэхдээ "дүрдээ ороод", ийм ааш аяг гаргахыг чинь хүлээн зөвшөөрөмгүй санагдаж байна....эргээд нэг эргэцүүлнэ биз....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Thu Jan 11, 2007 6:45 pm

Doox'a wrote:
chukcha2002 wrote:Хэхэ, та нар баг дэмжиж байгаа гээд єєрсдєє тэр каталон гэдэг vндэстэн болчих юмаа.


Юу дэмжиж байгаагаа мэдэх хэрэгтэй. Чич аягүй л бол Реалын баас байгаа даа. Реал гэж Цагаан хувцас(00-ийн цаас шиг ч гэж ярих нь бий...)өмсдөг, олон ч цом авсан(яаж авсан нь хамгийн гоё!!)гайхалтай баг байдаг гэж боддог байхдаа. Зөв зөв. Хэрвээ Реалын хүн биш бол баяр хүргэе тэдэнд. Тэднийг дэмждэг хойлог нөхөр нэгээр багасаж байна. Чи ч чихрийн амттайг цааснаас нь хараад л дүгнэдэг хүн байх шив. гэхдээ гоёоо гоё. Зоригийг чинь үнэлэе. Гэхдээ дахиж битгий юм бичээ, гуйя!!!

Viva Blaugrana!!


чи тэгж Чугчаг нэрлэж болохгүй шүү......... /хатуу анхааруулах/
аливаа юманд хил хязгаар бдгийм........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby soccer » Thu Jan 11, 2007 7:02 pm

Мэдээж эзэн Хаан бол мөнх тэгээд болоо!!!. оо-н цаас гэнэв үү Энэ чинь цагаан ариун бэлэгдэл... Тэр тусмааа Эзэн хааны нэр төр
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 7:37 pm

rednasca wrote:дооксаа /ингэж дуудах нь зөв үү/,

чиний мэдлэгийг үнэлж байна....гэхдээ чи форумд баримтлах хэм хэмжээний хил хязгаарыг даваад байна....хүн ямар баг дэмжих нь түүний хэрэг...тэр тусмаа реалыг....тэр тусмаа бид нар монголд байгаа монголчууд гэдгийг санавал....чи барсагийн үнэнч фэн юм байна....бид нар ойлгож байна...гэхдээ "дүрдээ ороод", ийм ааш аяг гаргахыг чинь хүлээн зөвшөөрөмгүй санагдаж байна....эргээд нэг эргэцүүлнэ биз....


Ок ойлгож байна. Doox'a - Дүүкса гэж дуудна! би энд чинь уг нь эрх чөлөөгөө эдлээд байгаа юмсан. Мэдээж хэм хэмжээ байна аа. Санааг чинь ч ойлгож байна. Хүлээж авна аа, хичнээн хэцүү ч нэсэн...хэхэхэ. энэ тал дээр хангалттай дэмжээд өгөх хүн байхгүй нь жоохон харамсалтай байна. Энд орж ирдэг нөхдүүдийг хүндлээд зарим нэг дээр буулт хийнэ. Зарим нэг хүмүүсийн мэдлэгийг үнэлж байгаагаа нуухгүй ээ. магадгүй энэ маань буулт хийхэд нөлөөлсөн ч юм билүү?... ( :

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby a_odko » Thu Jan 11, 2007 7:42 pm

Дүүкса-н сүүлийн 2 бичлэгийг устгав. Жаахан соёлтой бич л дээ..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby chukcha2002 » Thu Jan 11, 2007 10:23 pm

хаха, бухимдаж vхэх дєхсєн бололтой
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Fri Jan 12, 2007 7:40 am

chukcha2002 wrote:Хэхэ, та нар баг дэмжиж байгаа гээд єєрсдєє тэр каталон гэдэг vндэстэн болчих юмаа.


Улаан фэн ийм л байдаг. Гэхдээ Дүүкса бусдыгаа хүндэлж харьцах хэрэгтэй шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Doox'a » Fri Jan 12, 2007 10:15 am

a_odko wrote:Дүүкса-н сүүлийн 2 бичлэгийг устгав. Жаахан соёлтой бич л дээ..


Бүгдэд нь мэнд!
Зиаг, хэдэн юм бичнээ...Бид чинь уг нь чөлөөт нийгэмд хүссэнээрээ амьдарч байгааштээ. Тод жишээ нь гэвэл энэ форум. хэхэ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна, нэгийгээ сонсож байна, авах юм аа аваад хаяхаа хаяад, нэг үгээр хүссэнээ л хийцгээж байна. Ийм боломжийг гаргасан энэ сайтд талархал! Санал нийлэхгүй юм бас байх юм аа. За яахав би түрүүнд бичсэн, жоохон бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн, мэдээж би өөрийгөө зөв гэхгүй. Гэхдээ! Хүссэнээ л бичиж байна. Тийм юм бичиж болно гэсэн үг биш ч болохгүй ээ гэсэн юм би олж хараагүй. Хүний бичсэн юм устгаж байна гэдэг чинь жинхэнэ бүдүүлэг. Хүнийг хүндлэхгүй байна. Тэр хасах эрхтэй хүн нь тийм л юм бол заавар гаргачихлдаа энд. Тэгж ингэж болохгүй ээ, яагаад гэвэл тэр тэр тэр. хнн би ч хүний юманд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл анх удаа л төрлөө. Миний бичснийг устгасныг мэдээд! Тийм л юм бол ийм нээлттэй юм хийсний, гаргасны хэрэг ч алга. Орох орохгүй хүн байна гээд л зааглачих. Би өөрийгөө өмөөрөөгүй байна. Би тэр бүхнийг та нарт таалагдах гэж, дүрэмд захирагдах гэж, одоо ингэж бичвэл яах бол хасах болв уу үгүй болв уу гэж өөрөөсөө асуун бичмээргүй байна. Тэгж ч бичээгүй. Бид чинь чөлөөтэй нийгэмд байна. Ганц нэг хараалын үг сонсход дотор чинь үнэхээр муухайраад байвал... уучлаарай. Энэ чинь Соц үе биш. Чөлөөтэй нийгэмд хүн дуртайгаа уншаад дургүйгээ орхидог. Хүсвэл уншаад муухай байвал өөрөө өөрсдийнхөөрөө л дүгнээд явцгаа л даа. Тэрэнд бол хэн ч саад хийхгүйшт. Тэр бол хүний эрх.
Энд дандаа соёлтой бичдэг хүмүүс ордог оо гээд гарчиг, анхааруулга тавьмаар юм тэр админ нь. Би энд хөлбөмбөг ярих гэж, чөлөөтэй санал бодлоо хуваалцах гэж, сонсох гэж хоббидоо хөтлөгдөн орж ирсэн болхоос хэн нэгний уурыг хүргэн байж, хажуугаар хөндөлдөж исгий хийх газар нохой болох гэж орж ирээгүй. нөхдүүд жоохон чөлөөтэй л байл даа. энэ ч болохгүй тэр ч таалагдахгүй байна л гэнэ. Эсвэл би та бүхний темпнд орох ёстой юм болов уу? Уг нь ч энд урамтай л байна. Юм мэддэг хүмүүстэй харьцаж, тэдэнд юм бичиж, өөрөө мэдээлэл авна гэдэг. Зарим нэг юм л ойлгогдохгүй байна. Тэр бичлэг устгадаг нөхөр ХААН гэж би ойлгож болох уу? Хүний бичснийг өөрийн дур сонирхолд нийцүүлэх гэж дураараа хасдаг, устгадаг. Зааварладаг!

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Gankhuu » Fri Jan 12, 2007 10:19 am

Хараалын үг болохгүй гээд заацан байгаа хөгшөөн. Юунд бухимдана вэ. Хараал хэрэглэхгүй л биччих тэгээл бүх юм ок
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gooner » Fri Jan 12, 2007 10:22 am

Чи эрх чөлөөтөй ардчилсан нийгэмд юу дуртайгаа хийдэг гэж үзээд байгаа бол гараад нэг хүн алчихаад ир лдээ.
Чөлөөтөй юу ч хийж болно гэж үзэж байгаа бол.
Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлж болно гэж үзэж байгаа бол гудамжинд, гэртээ хаана л бол хаана Би Барсаг дэмждэг, Барса сак гээд орилоод яв л даа.
Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг. Түүнийг чинь хууль гэж нэрлээд байгаам.

Эцэст нь чиний эрх буёдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг сана.
Эрүүл саруул формумыг бүтээхийн төлөө!!!
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Mr S » Fri Jan 12, 2007 10:27 am

Бийй бичлэг-ндээ нэр ашиглачихаж.......... сүүлийн өгүүлбэртээ..............
патэнт энэ тэр ярьдаг юм билүү............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby rednasca » Fri Jan 12, 2007 10:31 am

дүүксагийн бичлэгийг уншихаар дагаад сэтгэлийн хөөрөлд ороод гар хөл чичрээд хачин болох юм.....:mrgreen:

хэн нэг хүн реалыг дэмждэгийнхээ төлөө энд ***өг минь, баас минь гэж дуудуулах нь утгагүй биз дээ? энэ байдлыг дэвэргэвэл тэгээд л утгагүй хэрүүлийн талбар болно ш дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Barcik » Fri Jan 12, 2007 10:33 am

Let's just f***ing talk about the football!
Нэг хvн нэг хараал хэлэнгvvт бvгд л дайрчихдагийн!!??
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Mr S » Fri Jan 12, 2007 10:33 am

мэдээж хүний бичлэгийг устгана гэдэг тм сайхан ажил биш........
гэхдээ бид нэгэнт ийм сайхан форум бий болгосон юм чинь тэрэн дээрээ жаахан ч гэсэн моральтай бх хэрэгтэй.......... тэгэхгүй бол хэн ч сонирхохгүй........... бөөн хараал ерөөл........ болно ш дээ....... тм үүднээс бид жаахан ч гэсэн янзалж засч залруулж бх ёстой........
үүнийг ойлгоход ядах юм бхгүй........
мэдээж Бий-н хэлснээр чи чөлөөтэй юу хүсснээ хийнэ гээд хүн алж болохгүйтэй агаар нэг зүйл шүү дээ...........
тэгээд ч бид энд бухимдал уур хилэнгээ гаргах гэж боддоггүй.......... ердөө тм............

за тэр ч яахав Барса маань хожоод хожоод л бгаасай гэж...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Fri Jan 12, 2007 10:36 am

Манай найзын ээжийг Эрхэм гэдэг юм. 10 жилд байхдаа концерт хөтлөөд. Тэгсэн эхний өгүүлбэрээ хэлэв ээ. Сайн байцгаана уу, эрхэм хүндэт ээж аав нар аа гэснээ нүүр нь улайгаад паг болоод гацчихдаг наасан. Танхимаар нэг инээд болж билээ. Тэр шууд бодогдож бна шд хаха.

Дүүкса, чи шинэ гишүүн болохоор тэгж байх шиг бна. Бичигдээгүй хэдэн дүрэм энд форумд байдаг юм аа, чи яваандаа мэдэх болно. Тэдний нэг нь хараалын үгс хэрэглэхгүй байх. Улаан шар карт өгдөг юм шүү дээ. Форумын дүрэм гээд нэг юм боловсруулсан байсан, зав болохгүй юм даа. Боловсронгуй болгож байгаад дараа нэг тавинаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Barcik » Fri Jan 12, 2007 10:37 am

Алдарт Камп Ноу маань єргєтгєгдєх гэж байгаа гэж дээр яриж байсан. Єргєтгєлийн ажил нийтдээ 350 сая еврo болох юм гэнэ.

Image
тасархай болох нь дээ!

Гэхдээ яг энэ зурганд тогтчихоогуй л юм байна л даа, бас єєр хэд хэдэн зурган дундаас сонгох юм байх.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Doox'a » Fri Jan 12, 2007 10:45 am

- 'Daily Mirror' ийн бичснээр Ser Alex Барсагаас Xaviг авч хариуд нь Роналдог өгөхөд бэлэн байгаа гэнэ. Алекс аль дээрээс л Испани эрийн шүтэн бишрэг ч нь болоод байгаа бөгөөд түүнийг жинхэнэ зохион байгуулагч гэж үздэг. Барсагийн хувьд анриг авч чадаагүй учраас сүүлийн үед томоохон трансфер хийх шаарлагатай гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ гол найруулагчийнхаа үнээр лав биш гэнэ. Энэ ч ойлгомжтой. Хэрвээ Барса энэ шилжилтэд зөвшөөрөх юм бол дээрээс нь нэмж мөнгө төлөх ёстой гэнэ. Үүнд нь эгдүййцсэн Каталонийн багийн удирдлага жуумалзсан инээд л хаяжээ. Ямартай ч Роналдогоос татгалзаагүй хэвээр гэдгээ мэдэгдээд амжлаа...

- 'Gazzetta dello Sport'д бичснээр Роман шинэ дасгалжуулагчын эрэлд аль хэдийнэ гарчээ. Жозегийн залгамжлагчаар Севиллагийн Хуанде Рамосийг гэж Италичууд баталж байна. Рамонде 1998 онд 2-р Лигийн Валлеканог ПД-д оруулсан бол энэ жил Уефагийн цом болон Супер Цом авсан. Өөр олигтой амжилтгүй нэгэн.

- Роман Муриньотой ам муруйсны дараа Шева өөртөө улам итгэлтэй боллоо. Саяхан л би энд арай л дасаагүй байна. миний тоглолт муу байгааг би өөрөө мэдэрч байна. Хэрвээ шаардалагтай гэж үзвэл байраа тавьж өгнө гээд л их л хүлцэнгүй өгүүлж байсан Украйн эр өчигдөр: Би энд карьера өндөрлөнө. Би гарааны 11т гарах хангалттай хүчин чадал, чадвартай. Тиймээс тоглолт болгонд орж юу чаддагаа харуулах болно. үүнийг чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ. Роман мань эрд сайтар ойлгуулж хийлсэн бололтой. Энэ ч логиктой л доо. Элэг нэгтнээ өөрийнхөө багт тоглуулах нь Романы эрх. Тэр хүссэнээ л хийнэ. Хэдийгээр Жозе гайхалтай баагий ч Роман түүний эзэн нь гэдгээ мэдрүүлэх гэж хөдөлж эхэллээ. Түүн шиг цор цор гэсэн юмнуудаар дутахгүй ч гэж бодсон юм билүү...хэхэ. Эцсийн эцэст Роман л бүгдийг шийднэ шүү дээ.

- Walter Pandiani маргааш тоглохгүй байх магадлал тун өндөр байна. Манайд л сайн мэдээ байна. Мань хүн бэлтгэл дээр хөнгөн гэмтэл авсан бөгөөд дасгалжуулагч нь эргэлзээтэй шийдвэр гаргахаас имээж байгаа гэнэ. Эспаньолд энэ нь том цохилт болох нь мэдээж. Бэртлийн болон хуудаснаас болж Гарсиа, Коста, Пеиксото болон Забалета нар тоглохгүй. Гэхдээ л Эспаньол яаж ч мэдэх онцгүй баг шүү.
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Nomer 10 » Fri Jan 12, 2007 10:50 am

Дахиад л Дүүксад хандаж бичих нь дээ. Чи үнэхээр гоё бичих юм. Гэхдээ форумаа эхлээд нэг сайн ухаад дараа нь тохирсон газруудад нь бичлэгээ хийж байгаарай хүсий. Энэ мэдээнүүд чинь трансферт бичвэл зохилтой юм бна гэх жишээний. Эмх цэгцтэй байлгах гэсэн үүднээс л энийг бичиж байна даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Barcik » Fri Jan 12, 2007 10:51 am

Doox'a wrote:- 'Gazzetta dello Sport'д бичснээр Роман шинэ дасгалжуулагчын эрэлд аль хэдийнэ гарчээ. Жозегийн залгамжлагчаар Севиллагийн Хуанде Рамосийг гэж Италичууд баталж байна. Рамонде 1998 онд 2-р Лигийн Валлеканог ПД-д оруулсан бол энэ жил Уефагийн цом болон Супер Цом авсан. Өөр олигтой амжилтгүй нэгэн.Viva Blaugrana!!

Хуандэ Рамос хэдэн сарийн ємнєєс л англи хэл vзэж байгаашд. Энэ улирал дуусаад ямар ч байсан нэг англи клубт очих байх.


Харин Чавиг Роналдогоор солиж болохгvй ээ... Баруун жигvvрийн форвард байрлалд Мэсси бол мэдээж, хойноос Дос Сантос, Боян Кркич нтр гээд мундаг хvvхдvvд гарч ирж байна. Сайн CDM л харин хэрэгтэй болоод удаж биана.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Gooner » Fri Jan 12, 2007 10:53 am

Роналдо хэрэгтэй шдээ танайд бол.
Баруун жүүнгүй л тоглоно.
Бас довтлогчоор л тоглодог. Ронниг байхгүйд 100% биш юмаа гэхэд 70-80 хувь нөхөж чадах л байх
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gankhuu » Fri Jan 12, 2007 11:12 am

Тэгээд заменд суухуу хэхэхэхэ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Doox'a » Fri Jan 12, 2007 11:15 am

MrB wrote:Чи эрх чөлөөтөй ардчилсан нийгэмд юу дуртайгаа хийдэг гэж үзээд байгаа бол гараад нэг хүн алчихаад ир лдээ.
Чөлөөтөй юу ч хийж болно гэж үзэж байгаа бол.
Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлж болно гэж үзэж байгаа бол гудамжинд, гэртээ хаана л бол хаана Би Барсаг дэмждэг, Барса сак гээд орилоод яв л даа.
Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг. Түүнийг чинь хууль гэж нэрлээд байгаам.

Эцэст нь чиний эрх буёдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг сана.
Эрүүл саруул формумыг бүтээхийн төлөө!!!


Эрүү саруул Форум!!! хахаха. Чи чинь бас хаанаасаа хараал хэлж болохгүй гэсэн хуулийн заалт уншчихсан юм бэ??? Танай эмээгийн чамд үлдээсэн жижгхэн номон дотор л тийм хууль байдаг биз. Чи арай энэ бүхний санаачлагч эзэн нь юм биш биз дээ? Хүн чөлөөтэй байна гэдэг бол юу хүссэнээ хийнэ гэсэн үг. Гараад хүн алсан ч болно. Тэр хүнээс л шалтгаалах хэрэг. Ухаанүй, солиотой л хүн байгаа биз. Байж болийштээ тийм юм. Гэхдээ эрхмээ, чи энийг шийдэхгүй! Чи шийдвэр гаргагч, хууль тогтоог ч нь яав ч биш гэж найдаж байна. Харин би энд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талаар яриад байна, анзаараагүй бол. Би яагаад энэ Форумд тэрийгээ илэрхийлээд байгаагаа хүртэл бичсэн. Дургүй байсан бол тэгэхгүй л байсан мэдээж. энд байгаа хүмүүсийг хүндэлж харьцаж байгаан нэг шинж гэж ойлгож болношт. Хэн ч **н** хүмүүстэй харьцаад тэдэнд юм бичээд цаг үрэхийг хүсэхгүй. Хаана хэнд юу гэж орилхоо би мэдий тэгхүү? Арай ч тэрийгээ чамаар заалгахгүй байх гэж бодож байна. эндүүрсэн байж болох л юм эзэнтэн минь. Чи шал далий юм бичээд байна гэдгээ өөрийнхөө бичсэнээс дахиад нэг хардаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үгүйд хууль гэж байдаггүй юм. Хэм хязгаар ч гэж байдаггүй юм. Би энд муудалцмааргүй байна. Яах гэж орж ирснээ уг нь хэд хэд л бичлээ. Гэхдээ иймэрхүү юм, бичлэг миний үнэхээр гижгийг хүргээд байна. Яс юман дээр би аймшигтай хараал хилээд хүний дотор хачин болгосон гэж үнэхээр бодохгүй байна. Яахав эхлээд бидний харьцаа таагүй эхэлсэн, үүнээс үүдээд л шахах, хавчих хүсэл чинь бадраад байгаа юм уу гэж ойлгож байна.
Эрүүл саруул форум!!! Арай л том үг санагдахгүй байна уу? Энэ чинь зүгээр л нэг форумштээ. санаа нийлсэн, нэгнийгээ ойлгодог, хобби нэгтэй хүмүүсийн үзлээ нээлттэй хэлэх газар. Тэрнээс чи үүгээр эрүүл саруул юм хийж Монгол улсаа хөгжүүлж дархан тугаа мандуулах гээд байвал...хол явна миний хөгшөн. Хувиасаа амжилт хүсье!!!
Энд чинь бас намайг ойлгох ганц нэг хүн байна. Ядаж тэднийг хүндлэлдээ. Чи тэдэнд та нарын энэ уншаад байгаа юм эрүүл саруул бус, битгий унш гэж хэлж байгаатай адил сонсогдож байна. FUCK!!! Хүн бүгдийн л өдөр бүр, цаг тутамд хэрэглэдэг л үгштээ. Битгий худлаа нэх онгонт. Эцэст нь саяны нэг нөхрийн ишлэлийг татая!! Let's talk about just f' FOOTBALL!!! үүний тулд л энд байнаштээ. Үүнд битгий саад хий!! хойд Солонгост бид байхгүй байна.

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Doox'a » Fri Jan 12, 2007 11:32 am

ok. би жоохон түргэдсэн юм шиг байна. намайг дэмжиж байгаа нь ганц л юм байна. хэхэ. буруутгаад байгаа нь 1 биш 5 байна. олны үг ортой. тэр баас, ***өг гэж би хэтрүүлсэн л юм байна. ойлгож байна. ингээд энэ сэдвийг хаая. би Барсагаа л ярьмаар байна хэхэ.

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby engireman » Fri Jan 12, 2007 12:58 pm

Barcik wrote:Алдарт Камп Ноу маань єргєтгєгдєх гэж байгаа гэж дээр яриж байсан. Єргєтгєлийн ажил нийтдээ 350 сая еврo болох юм гэнэ.

Image
тасархай болох нь дээ!

Гэхдээ яг энэ зурганд тогтчихоогуй л юм байна л даа, бас єєр хэд хэдэн зурган дундаас сонгох юм байх.


Аллианз Аренагаас ерөнхийдөө санаа аваа юу даа. Бавари стадионы шинэ урсгал гаргажээ. хэ хэ
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Fri Jan 12, 2007 1:06 pm

Тэр Бээжингийн олимпийн усан дотори vтадион бол урлагийн асар гоё бүтээл байна лээ шүү ... Ер нь гоё гоё стадион байналээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron