•~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Nova » Mon Apr 25, 2011 6:32 pm

Бичлэг уншихаас ч дургүй хүрэв.. No more Arsene... No more Glory...Last post..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Lenin » Mon Apr 25, 2011 6:36 pm

Арсенийг халахгүй ээ. Тэртээ тэргүй цомгүй 6н жил болж байхад халагдаагүй том багийн менежер гэж байхгүй. Халахчгүй халаад ч хэрэггүй. Хэн ч ирэхийн.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Gooner » Mon Apr 25, 2011 8:03 pm

Асрэн Фэрги 2 бол ижил түвшний топ менежерүүд. Арсэн Фэргигээс ганцхан зүйлээрээ дутагдалтай. Тэр нь хэт зөрүүд гөжүүд.
Фэрги илүү уян хатан, нөхцөл байдлыг зөв мэдэрдэг, тиймдээ ч сүүлийн 25 жил түүн шиг амжилт үзүүлсэн дасгалжуулагч байхгүй.

2000 оны эхээр хөлбөмбөг удаан, тоглолтын хувилбар бага, нэг тоглогч чирээд явчихдаг, хүчний тоглолт зонхилсон, 2 давхраар түлхүү тоглодог гэх мэт үзэгдэл байсан байх гэж бодож байна, тэр үеийн бичлэг үзэж байхад. Тухайн үед МанЮ-д Бэкхэм, Рууд 2-оор түлхүү тоглолт өрнөдөг, 2 давхрын тоглолт түлхүү байсан бол яваандаа иймэрхүү уйтгартай хөлбөмбөг моодноос гарч илүү доогуур, хурдтай, өндөр тэмптэй, илүү бөмбөг эзэмшсэн хөлбөмбөг амжилт авчирахыг айлын өвөө хараад Рон, Нани, Андэрсон гэсэн нөхдийг авчираад багийнхаа тоглолтыг аажмаар өөрчилөөд л байсан ер нь хараад байхад.

Одоо цаашид бол топ багууд ер нь бүгд ойролцоо жигд болж ирж байна, тоглогчид ч бүгд хөгжөөд илүү мундаг болж ирж байна, бүгд аль аль талдаа балансаа сайн бариад тоглоод байхад хэн нь ч аварга болж болох л болж байна, хамгийн гол нь одоо хэн чадвартай, хэн ухаантай байх нь биш ерөөсөө л хэн дайчин, хөдөлмөрч, сэтгэл зүйн бэлтгэлтэй баг бэлдсэн нь том давуу тал олж авдаг болсон юм шиг байна шд, хараад байхад. Ийм чанарыг цөөн л дасгалжуулагч эзэмшиж байна одоогоор. Испаниас Жозе, Англиас Фэрги, Далглиш гээд дуусчих шиг болов шд минийхаар хэхэ. Италиас мэдэхгүйм.

Тэгэхээр манай өвөө өөрийнхийгөө зөвийг батлах гэж туйлшралгүй зүгээр мэдрэмжтэйгээр ажиллаад үзэх хэрэгтэй байна лд. Төвдөө Виера шиг дайчин багийнхнаа өмөөрөөд хэн нэгнийг мангасдаж унагахаас айхгүй үздэг, хойноо Бартон шиг хожигдоод ирэхээрээ довтлогч хагас гэлтгүй бүгдийг нь тоглолтоороо айлгачдаг ер нь л сэтгэл зүйн тоглолт маш сайн хийдэг тоглогч хэрэгтэй шд.
Гоё сайхан хөлбөмбөг үзэх гоё л доо. Гэхдээ бас хааяа бохир тоглолт хэрэгтэй шд. Тэгж байж л юм гэдэг чинь балансаа барина шүү дээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Realist » Mon Apr 25, 2011 8:19 pm

Венгер тэгж өөрчлөгдөж чадкуу байхөө, угийн хувь хүн болгоны хувийн зан чанарын онцлог гэж байншт.
Венгер угын зөрүүд зөрүүдээрээ л дуусна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby s1l3nt » Mon Apr 25, 2011 10:18 pm

Чэлси тайтл авснаас маню авсан дээр биз.
You'll Never Beat The Arsenal !!!
s1l3nt
 
Posts: 108
Joined: Sun Aug 23, 2009 3:28 pm
Location: Emirates Stadium

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Olzii » Mon Apr 25, 2011 10:25 pm

Яагаад ? Чи бидэнд яагаад ийм дургүй болчоов ?
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby s1l3nt » Mon Apr 25, 2011 10:36 pm

Зүгээр л хувь хүний бодол. Уучил :RD
You'll Never Beat The Arsenal !!!
s1l3nt
 
Posts: 108
Joined: Sun Aug 23, 2009 3:28 pm
Location: Emirates Stadium

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby kayo » Mon Apr 25, 2011 10:58 pm

Венгер ла лийгт ирвэл аймар баг босгоно доо, нэг дундаж багт ирчихвэл реал манай 2той ана мана үзэлцэх баг болгох байх даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Tomroo_Kop » Mon Apr 25, 2011 11:00 pm

Olzii wrote:Яагаад ? Чи бидэнд яагаад ийм дургүй болчоов ?

Яг Лондонд бол Арсенал танай 2н фанатууд бие биенээ үздэггүй юм гэсэн ш дээ хэхэ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Shaggy » Tue Apr 26, 2011 12:10 am

Хүссэнээрээ аварга болдоггүй гэдгийг “Арсенал” ойлгосон уу?

Хоёрхон сарын өмнө дөрвийн дөрвөн тэмцээнд өрсөлдөж, эхлээд Английн лигийн цомын аварга болоод дараа нь Аваргуудын лигт “Барселона”-г хожиж, үүнийхээ дараагаар нь Английн цомоос “Манчестер Юнайтед”-ыг мулталж, эцэст нь Премьер лигийн аварга болно гэж ярьж, мэдэгдэж байсан Лондоны “Арсенал”-ын үг зэрэглээ болон замхарлаа. Тэд Английн лигийн цомд “Бирмингем”-ийг эхлээд хожоогүй. Энэ тоглолтын өмнө Арсен Венгер “Хэрвээ өнөөдөр бид хожоод тоглогчдын санаа амарчих юм бол хожигдсон нь дээр. Учир нь бид Аваргуудын лигт “Барселона”-г хожих ёстой” гэж мэдэгдэж байлаа. Гэвч “Бирмингем”-д хожигдсоныхоо дараа “Бид давуу тоглосон ч тоглолтын төгсгөлд гоол алдчихлаа” гэж Арсен Венгер өөрийгөө зөвтгөсөн. Дараа нь “Барселона”-г талбай дээр нь хожсон ч талбай дээр нь илт “дээрэлхүүлэн” хожигдсоноор мултарсан билээ. Энэ тоглолтын дараа Арсен Венгер “Ван Перси хөөгдөөгүй бол бид илүү сайн тоглож, “Барселона”-г давж чадах байсан” гэж бас өөрсдийгөө зөвтгөсөн. Дараа нь Самир Насри Английн цомын тоглолтод “Манчестер Юнайтед”-тай тоглохынхоо өмнө “Тэд биднээс айдаг. Би үүнийг мэдэрч байна. Айгаагүй юм бол тэд бидэнтэй тоглохдоо хоёр цэвэрлэгч гаргахгүй” гэж мэдэгдэж байлаа. Гэвч “Манчестер Юнайтед”-д хожигдсоноор Английн цомоос мултарсан. Ингээд эцсийн найдлага нь Премьер лигийн аварга болох байв. “Манчестер Юнайтед” энэ улиралд талбай дээрээ л онцгой сайн тоглож болохоос айлын талбайд тун тааруу амжилт үзүүлж байгаа. Тэднийг гүйцэж түрүүлэх боломж олон байсан ч тэр бүрийд “Арсенал” бас давхар бүдэрсээр байв. Английн аварга болж, улирлыг нэр төртэй дуусгана гэдэгтээ итгэж байна гэж мэдэгдэх болсон “Арсенал”-ын залуус өчигдөр шөнө “Болтон”-д хожигдсоноор хүссэнээрээ аварга болдоггүй, үглэснээрээ амжилтад хүрдэггүй гэдгийг харууллаа.

“Болтон”-д хожигдсоноор тэд жагсаалтыг тэргүүлж буй “Манчестер Юнайтед”-аас 9 онооны зөрүүтэй боллоо. “Манчестер Юнайтед” үлдсэн дөрвөн тоглолтдоо гурав хожигдож, “Арсенал” үлдсэн бүх тоглолтдоо хожсон тохиолдолд л аварга болох магадлалтай. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр л бичиж, мөрөөдөж болох зүйл. Харин амьдрал дээр бол энэ улиралд “Арсенал” аварга болох нь солонго барихтай л төстэй юм.

“Болтон”-д хожигдсоныхоо дараа Арсен Венгер “Хэрвээ хэн нэгэн надад арга барилаа өөрчлөх үндэслэл сайтай шалтгаан хэлэх юм бол би эргэж нэг харахад бэлэн. Гэвч өнөөдөр тоглолтын сүүлийн минутад гоол алдчихаад би арга барилаа буруу гэж үзэхгүй. Бид хамгийн эмээж байсан булангийн цохилтоосоо гоол алдаж хожигдлоо. Улирлын турш манай баг сайн тоглосон. Хэрвээ энэ улирал ийм амжилтгүй өндөрлөж буйд хэн нэгнийг буруутгахыг хүсч буй бол намайг л буруутга. Манай залуус аварга болохдоо л болно” гэжээ.

Үнэхээр сүүлийн хэдэн жилд Арсен Венгерийг буруутгах зүйл чамгүй бий. Тэрээр 2006 оноос хойш нэг ч томоохон цом хүртэж чадсангүй. Цоо шинэхэн стадионтой, өдөр бүр ашиг орлого нь нэмэгдэж буй “Арсенал”-д одоо амжилт л хэрэгтэй байна. Тэрнээс биш “Биднээс тэд айдаг. Бид сүүлийн минутад л гоол алдлаа” гэх мэт унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг үглээ үгс үнэ дарахаа больжээ.

“Барселона”-гийн Чави Аваргуудын лигт “Арсенал”-тай тоглохынхоо өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Тавын таван жил ямар ч цом хүртээгүй бол тэр багт зайлшгүй өөрчлөлт хийх ёстой. “Барселона”-д лав ийм байдлыг хэзээ ч тэвчихгүй” гэж хэлсэн байсан.

Английн хөлбөмбөгийн нэгэн тоймч “Арсенал”-ын амжилт олдоггүйн учрыг дайчин зан авиртай ахлагчгүйтэй холбон тайлбарласан. Түүний онцлон хэлснээр Сеск Фабрегас бол ахлагч биш, харин “Барселона”-г мөрөөдсөн хүүтэй төстэй аж. Мөн ирээдүйд Лондоны багийн ахлагчаар Жек Уилшер, хаалгач Шесны хоёрын аль нэг нь тодорч болох тухай өгүүлсэн байлаа. “Арсенал” чухал тоглолтод орж, хожигдоод ирэхэд тоглогчдоо зоригжуулж, шахаж, загнаж чаддаг ахлагч үнэхээр энэ багт үгүйлэгдэж буй мэт харагддаг. Жил болгон “Барса”-д бойжсоноо ярьж, зун нь Каталоны багийн өмсгөлийг өмсөж гангардаг Сеск “Арсенал”-ын ахлагчаар олон жил тоглох сонирхолгүй байгаа нь илт. Тэрээр Аваргуудын лигт “Барселона”-гийн эсрэг бараг тоглоогүй гэж хэлж болно. Энэ тоглолтын дараа үүнийгээ мэдэрсэн үү, “Арсенал”-ын хөгжөөн дэмжигчдээс муу тоглосныхоо төлөө уучлал эрсэн удаатай.

Самир Насри хэдийгээр сайн хөлбөмбөгч болж өсч байгаа ч харамсалтай нь бас үглээ зантай. Тэрээр саяхан “Тоттенхэм”-тэй тоглохдоо “Би Галластай гар барихгүй. Тэр намайг дэлхийн аваргын үеэр багийн уур амьсгал эвдсэн гэж номдоо бичсэн. Миний эсрэг тоглосон хамгаалагч бүр мэднэ дээ, би надтай зүй бус харилцсан хүнийг өршөөдөггүй гэдгийг...” гэх мэтээр ярьсан байв. Самир Насри саяхан Францын шигшээгийн ахлагчаар тоглосон билээ. Робин Ван Перси ч өөрийгөө томоохон мэдэгдэл хийх хэмжээнд хүрсэн гэж боддог бололтой. “Барселона”-гийнхан их үглээ бас бааштай юм билээ. Англид “Челси”-гийнхэн л иймэрхүү зантай байдаг юм” гэхчлэн хэвлэлд тэрээр өрсөлдөгчдөө доромжилсон. Энэ мэтээр “Арсенал”-ын хөвгүүд хэвлэлд томоохон мэдэгдэл хийж байх зуур өнөөх “Барселона” нь Аваргуудын лигт тэднийг хожиж, харин “Челси” Премьер лигт тэдний өмнө орчихлоо. Саяхан л Английн аварга болно гэж ярьж, хөөрцөглөж байсан “их буучид” гуравдугаар байраар голоо зогоохоос аргагүйд хүрэв бололтой.

Тоглогчид нь эрийн цээнд хүрээгүй, туршлага дутмаг баг чухал тоглолтод хичнээн авьяастай бас үглээ байлаа ч хожигддгийн тод жишээг “Арсенал” сүүлийн хоёр сар хөлбөмбөгийн ертөнц даяар харуулсан гэж хэлж болно.

Хөлбөмбөгийг амаараа тоглодоггүй, гоолгүйгээр хождоггүй гэдгийг “Арсенал”-ынхан энэ улиралд ойлгож үлдсэн болов уу.

HIIMORI.mn Р.Гэгээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Blizzard » Tue Apr 26, 2011 12:24 am

Шүүгчдээс л хамаг юм болчлоо :RD :RD :lol: :lol:
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby zigo » Tue Apr 26, 2011 2:08 am

Хаа үхсэн, дараа жил дахиад л нүдэх юм чинь. Венгер нөгөө ертөнцрүү явтлаа л энд байгаасай. Цом авахгүй ч ингээд байж л байг. Жил бүр горьдоод л, гоё л байнашд. ккккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Төрналдо » Tue Apr 26, 2011 2:25 am

Арсенал энэ зун сүр наймаа хийхгүй гээд зарласан байдаг. Энэ багаараа байвал дараа жил нэг энэ янзааныл баг байнадаа.Уг нь зун хүний зах дээр сайн ажиллавал гоёдоо. Арсене сүүлийн үед тэр зөрүүд гөжүүд гээд байгаа зангаа их гаргадаг болжээ. Лаануудтай тоголж дууссаны дараа Далглишрүү овоо очоод гар бариад тэврэлдэхнүү гэсэн чинь сонин эмээ зан гаргаад зүгээр ...
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby zigo » Tue Apr 26, 2011 2:26 am

Чиний эмээ ямар зантайн?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Төрналдо » Tue Apr 26, 2011 2:43 am

Зиго гэж ам хэл нь гүйцэгдэхгүй аххүү байх юмаа.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby !~MuRuN~! » Tue Apr 26, 2011 2:50 am

Tomroo_Kop wrote:
Olzii wrote:Яагаад ? Чи бидэнд яагаад ийм дургүй болчоов ?

Яг Лондонд бол Арсенал танай 2н фанатууд бие биенээ үздэггүй юм гэсэн ш дээ хэхэ

Яг Лондонг дуурайж байгаа юм байлгүй... :ногоон:
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby zigo » Tue Apr 26, 2011 2:53 am

Turnaldo wrote:Зиго гэж ам хэл нь гүйцэгдэхгүй аххүү байх юмаа.


Харин дүү хүү хүний дургүй хүргэхээс өөр гавъяагүй амьтан байх юмаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby helix » Tue Apr 26, 2011 10:17 am

Заза одоо болицгоо тэгэх үү, "Готов нь авна уу, Дэндэв нь авна уу" хамаа алга. Хаха.. Бид нар л авч чадаагүйгээс хойш, энэ зун зөрүүд өвөө ер нь топ класс хамгаалагч, хаалгач авах нь уу? Тэгээд буучид бол буучдаараа л үлдэнэ ш дээ, жил бүр цомгүй үддэг ч гэсэн :D Энэ багын фэн байсаар л байх болно, цом аваасай гэж горидсоор л сууна ш дээ. Ирэх 7 хоногоос Их дэлгүүр орж РВП 10 шинэ жерсигээ авнаа :P
Success is how high you bounce when you hit bottom!
User avatar
helix
Буучин
Буучин
 
Posts: 317
Joined: Sun Jan 24, 2010 11:31 pm
Location: tv.onair.mn

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Ladykop » Tue Apr 26, 2011 10:21 am

Нэг ийм зураг байна. Мууг чинь үзээгүй шүү хэхэ.
Image
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby !~MuRuN~! » Tue Apr 26, 2011 10:27 am

:eek: :-o
Blue is the colour, football is the game
We're all together, and winning is our aim
So cheer us on through the sun and rain
'cause Chelsea, Chelsea is our name
User avatar
!~MuRuN~!
Челси фен
Челси фен
 
Posts: 1320
Joined: Thu Jan 06, 2011 12:52 pm
Location: ...

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Toba's » Tue Apr 26, 2011 10:51 am

Манайхаан Фэн гэж биш Пен гэж бичдийм шүү худлаа гэвэл Хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд Нэгдсэн Үндэстний Байгууллага хэсгийн Пен клуб гэснийг унш хаха
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby У.Тэмүүжин » Tue Apr 26, 2011 10:56 am

helix wrote:Заза одоо болицгоо тэгэх үү, "Готов нь авна уу, Дэндэв нь авна уу" хамаа алга. Хаха.. Бид нар л авч чадаагүйгээс хойш, энэ зун зөрүүд өвөө ер нь топ класс хамгаалагч, хаалгач авах нь уу? Тэгээд буучид бол буучдаараа л үлдэнэ ш дээ, жил бүр цомгүй үддэг ч гэсэн :D Энэ багын фэн байсаар л байх болно, цом аваасай гэж горидсоор л сууна ш дээ. Ирэх 7 хоногоос Их дэлгүүр орж РВП 10 шинэ жерсигээ авнаа :P

их дэлгүүрийн хна нь бна? би дээр оригийг хайгаад олоогүй
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Toba's » Tue Apr 26, 2011 10:59 am

JJ.man wrote:
helix wrote:Заза одоо болицгоо тэгэх үү, "Готов нь авна уу, Дэндэв нь авна уу" хамаа алга. Хаха.. Бид нар л авч чадаагүйгээс хойш, энэ зун зөрүүд өвөө ер нь топ класс хамгаалагч, хаалгач авах нь уу? Тэгээд буучид бол буучдаараа л үлдэнэ ш дээ, жил бүр цомгүй үддэг ч гэсэн :D Энэ багын фэн байсаар л байх болно, цом аваасай гэж горидсоор л сууна ш дээ. Ирэх 7 хоногоос Их дэлгүүр орж РВП 10 шинэ жерсигээ авнаа :P

их дэлгүүрийн хна нь бна? би дээр оригийг хайгаад олоогүй

Их дэлгүүрийн 3 давхарт, дээр би нэг цагаан нэргүй Арсенал гэсэн бичигтэй өмсгөл мөнгөгүй авч чадаагүй эргээд очсон байхгүй болсон байсан, ирэх 7 хоногоос ирэх юмуу Хэликсээ?
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby rednasca » Tue Apr 26, 2011 11:00 am

liverpoolfan wrote:Нэг ийм зураг байна. Мууг чинь үзээгүй шүү хэхэ.
Image

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
:sad::
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Cule » Tue Apr 26, 2011 11:00 am

УИД-н найк-д барса ирж үү...???
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 29 guests
cron