Маргаашийн тоглолтын үр дүнгээс үл хамаарч бид дараагын тоглолтондоо ялах ёстойӨнөөдрийн 2-1ээр Тот-ийг хожсон хожил маань аз байсан гэдгийг менежер маань хүлээн зөвшөөрлөө.Зочид тооны харьцааг нээн Сандрогийн гоолоор тэргүүлж эхэлсний дараачаар Лампард 1-р үе завсарлахаас өмнө нэгэн маргаантай гоолыг хийн багтаа тэнцээ авчирч чадсан. Харин сүүлд нь гоолыг удаашруулан давтаж харахад бөмбөг яг ч бүхлээрээ шугам даваагүй байсан.
-Мэдээж бид 3 оноогоо авсандаа баяртай байна. Учир нь бид өнөөдөр азтай байлаа. Бид одоо үнэнч байж,үүнийг дурьдах хэрэгтэй. Бид үүнийг давтаж харчихаад үүнийг буруу шийдвэр байсныг мөн бид азтай байсныг нуулгүй хэлж чадна. Бид үүн шиг буруу шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ бас бидний эсрэг ч энэ тохиолддог.
Харри Реднапп: Хажуугын шүүгч шийдвэр гаргасан ба шүүгч үнэндээ эргэлзсэн. Хэнч тэндээс юу болсоныг харж чадахгүй энэ бол боломжгүй зүйл. Энэ тохиолдолд хэн ч шийдвэртээ итгэлтэй байж чадахгүй. Тэр зүгээр л таасан,түүний таалт буруу байсан. Гэхдээ энэ шударга таалт байлаа. Энэ түүний буруу байгаагүй,тэр үүнийг санаатайгаар хийгээгүй. Хэрвээ тэр үүнд эргэлзээтэй байсан бол үүнийг өгөх хэрэггүй. Гэхдээ энэ шийдвэр гаргахад үнэхээр хүнд шийдвэр байсан.
Энэ гоол орсон эсэх одоо хамаагүй. Нэгэнт л шийдвэр гарсан. Харин бид 88 дах мин хүртэл хүлээсний эцэст хожлын гоолыг харсан.Калу Торресоор сэлгэгдэн орж ирж гоолдсон.Торрес гараанд Дрогбатай хамтарч гарсан боловч Тот-д төдийлөн аюул учруулж чадаагүй.
-Асуудал Торресийн байрлалд байгаан биш. Асуудал бид шугамын хооронд тоглох гэж оролдсон боловч зайгаа зөв ашиглаж чадаагүйд байгаа юм. Эхний 20 мин бид сайн байсан. Торрес ч бас.Гэсэн ч үүнээс хойш түүн лүү бөмбөг дамжуулахад хүнд болсон. Дрогба бас тун сайн тоглосон. Тэд 2уулаа багийнхаа төлөө л тоглож байсан. Энэ бол сайн зүйл.
Торрес өөрийн үзүүлсэн тоглолтоосоо болж суугаагүй ба Дрогбагийн хүчний тоглолтоор тоглолтоо дэмжихийг Анчи хүсчээ.
-Энэ үед бид тоглолтыг удирдаж байсан учир нь гэвэл бидний довтолгоо маш хүчирхэг байсан. Тэгээд бид хүчний тоглолтоо нэмэгдүүлэх хэрэгтэй байсан ба Калуг ашигласан.Өөр нэг сэлгээ бол Иссиенийг Рамирэсээр сэлгэсэн явдал.
-Иссиенд долоо хоногын эхээр асуудал байснаас болоод тэр яг ч утгаар нь бэлтгэлээ хийж чадаагүй.Тийм болохоор түүнийг 90 тоглуулна гэдэг эрсдэлтэй байсан.Одоо бүхий л анхаарал Манчестэрийн Арсеналд зочлох тоглолтон дээр төвлөрч байна. Хэрэв тэргүүлэгчид Буучдыг хожихгүй бол бид ердөө л 3 онооны зөрөөтэйгээр тэднийг нэхэн ирэх болно.Мөн энэ оноогоо ирэх тоглолтондоо нөхөх боломжтой. Учир нь бидэнд тэдний талбайд зочлох хүндхэн тоглолт байгаа.
-Би юу болохыг таамаглах ч үгүй байна. Магадгүй энэ гайхалтай тоглолт болно. Арсенал хожиж болно,Манчестэр ч боломжтой. Хэрэв тэгвэл онооны зөрөө эргээд л 6 болно. Одоо бид дараагын учраа болох Манчестэрийн эсрэг тоглолтонд л бэлдэх хэрэгтэй.Бид үүнд хожих ёстой. Бид магадгүй эргэн 6 онооны зөрөөтөй болж болох юм.Гэхдээ энэ бидэнд хамаагүй. Бид өнгөрсөн 2 сард онооны зөрөөг багасгаж чадсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид Манчестэрийг хожисноос хойш сайн үр нөлөөг авсан гэсэн үг.