НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Thu Mar 31, 2011 12:36 pm

Мөөеө аварга бас шалдар булдар юм ярьдаг. Бас овоо атаархуу гар юмшиг байгаан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 07, 2011 4:53 pm

МҮБХ, МУЗН-ийн хамтран зохион байгуулсан өндөр чансаатай бөхчүүдийн хандивын барилдааны орлогыг цас зудтай аймгуудын малчдад илгээх юм байна. Угаас хөдөө төрж өсөж эрийн цээ, бөхийн энд хүрсэн монгол бөхчүүд энэ барилдааныг талархан хүлээн авсан нь цугларсан байдлаас илэрхий. Аваргуудаас О.Балжижнням зодоглосон харагдана. Б.Бат-Эрдэнэ аварга индэрт сууж байгаа харагдсан. Х.Баянмөнх аварга барилдааны төгсгөлд ирсэн. Голдуу тэгдэг дээ. Ж.Мөнхбат аварга утсаар баяр хүргэснийг бодоход ирээгүй бололтой.

Д.Цэрэнтогтох аварга байсангүй. Д.Дамдин аварга миний ард захдуухан сууж бөх үзсэн. Арслангуудаас Д.Мөнх-Эрдэнэ, А.Сүхбат хоёр зодоглож, хөлийн ерөнхий цэцээр У.Мижиддорж, цэцээр П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир арслангууд ажиллалаа. Л.Сосорбарам, Ж.Чойжилсүрэн хоёр арслангийн дунд би сууж бөх үзсэн бөгөөд Ц.Бадамсэрээжид арслан харагдаж байлаа. Заануудаас Р.Давааням, Д.Баяраа, Ц.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Ч.Бямбадорж нар,
начингуудаас Б.Батхуяг, Ж.Чулуун, М.Болдбаатар нар өвдөг шороодлоо.

Гэхдээ энд учир бий. Жишээ нь Шоовдойхүү начингийн хүү Тогтохбаяртай Давааням, нэг нутгийн Бадамдоржтой Баярсайхан үнэн хүчээ үзсэн гэхэд бэрхтэй.

Энэ мэт хандивын барилдаанд хандив өргөсөн барилдаан бишгүй л боллоо. Аз болоход үүнээс ч дор найрааны барилдаан болно гэж тооцож байсан үзэгчид залуу заануудын хурц барилдаанд хөглөгдөж энэ мэт ач холбогдол багатай зүйлд нэг их анхаарсангүй.

-Говь-Алтайгаас юм алга даа. Энэ Батбаярыг гайгүй болох болов уу гэтэл явахгүй юм. Шоовдойн Тогтохбаяр, Шаргын Амарсанаа энд барилдаж байна. Таньж байна уу гэж Н.Дүгэрсүрэн дэргэдэх хүнтэйгээ ярих нь сонсогдлоо.Гурвын даваанд тунасан аймгийн арслан Н.Бүрэнбаатар, Ц.Магалжав хоёрын барилдаан сонирхолтой боллоо. Өнгөрсөн жилийн наадмаас хойш бэртлийн улмаас төдий л зодоглоогүй, үзэгчдийн үгүйлж байсан Ц.Магалжав учраагаа барсангүй.

Харин Ч.Өвгөнхүү начин түүний төлөө өндөлзөн дэмжиж байна.

-Энэ сайхан хүү. Зан нь эвдрэх вий дээ. Чөлөөтийн хар Ганбаатар дасгалжуулж байгаа гэнэ лээ. Багшийн зан нөлөөлдөг юм шүү дээ. Ойрд барилдуулахгүй байна. Түүний гай энэ харагдаж байна хэмээн Л.Сосорбарам арслан Ц.Магалжав аймгийн арслангийн тухай харамсангуй ярьж сууна.

Ж.Чойжилсүрэн арслан угийн дуугүй хүн. Ам хамраас нь чангааж байж л ганц нэг үг дуулж болно. Тэгээд л намайг юм сонсог гэсэн байх гаднаас ирэхэд Л.Сосорбарам арслан дундаа суулгачихсан юм. Со арслан миний чихэнд шивнэж “Наадахаар чинь би юм яриулъя” гэж байна. Тэгээд залуу бөхчүүдийг зааж бидний үе, түүнээс өмнөхтэй харьцуулахад энэ хэнтэй хавьцаа байна гэж яриа өдөж суулаа.

-Заан Баярсайхан Эрдэнэ-Очирын л хавьцаа юм уу даа. Задгай барилдаантай, хүчтэй. Гэхдээ хүчээрээ Эрдэнэ-Очирыг яаж гүйцэх вэ. Ийм улсуудыг цочоож болдоггүй юм. А.Сүхбат “хар” Дугарсүрэнтэй адил санагддаг. Яагаав Баргын Дугарсүрэн гэж байсан. Их хурдан хөдөлгөөнтэй. Бяраар Сүхбат илүү байх. Сүхбат чинь бяртай хүн шүү дээ. Бас Бадамсэрээжидтэй ч төстэй. Хөдөлгөөний хувьд. Мөн хурдтай, хийцтэй хүн байсан. Энэ Баяраа заан Барамсайтай төстэй харагдаад байдаг. Ац Ганболд бол заан Пүрэвээ л гэсэн үг.

Бямбадорж чинь Дэмүүлэрхүү бөх юм. Ганбат заан Бадам зааны хэлбэртэй ч мэхийн хувилбар, хөдөлгөөн илүү. Бадам заан хөдөлгөөн муутай, бяр ихтэй хүн байсан гэж Ж.Чойжилсүрэн арслан таслан, таслан байж ярьж билээ. Түрүүнээс хойш түүнийг өдөж яриа өрнүүлж суусан Л.Сосорбарам арслан:

-Энэ Өсөхбаяртай жиших бөх бидний үед байгаагүй. ёстой л төрсөн байтлаа зурсан юм шиг хүн. Удам гэж нэг том юм байна. Нэг хэсэг биеэ тоох шиг болсон. Одоо их сайхан болжээ хэмээн үгүүлэхэд,

-Дархан дөрөвт зогсож баймаар бөх харагдах юм. Цол нь багадаад байна. Арслан болчихвол ч учир бий гэж Архангайн уугуул Ж.Чойжилсүрэн санаа алдангуй хэлэв.

-1962 оны намар санагдана. Улаанбаатар хотын аварга гэж лут юм боллоо. Дараа нь улсын аварга болсон. Аль алинд ньби түрүүлж Мөнхбат, Пүрэвээ хоёр удаах байрыг эзэлсэн. Бие биенээ тойрч хаяад л гэж Л.Сосорбарамыг ярихад,

-Дэмүүлийг өмсөөд чанга хаядаг тэр улсын аварга уу? Тэгэхэд байх, Сосорбарам эхний тойрогт надад унаад дахиж ганц ч уналгүй түрүүлж байсан. Би хялууг нь гаргасан хэрэг гэж Ундрахын Пүрэвээ заан хуучиллаа.

-Тэгэхэд Сосорбарам их хурдтай байсан гэж Пүрэвийг тодруулахад,

-Чацга алдаад. Ямар сайндаа Мижиддорж миний нүдийг харчихаад “Нүд чинь гархилаад яваад өгч ээ” гэж байхав дээ. хурдтай болчихдог юм билээ гэж Л.Сосорбарам инээж суув. Дөрвийн даваанд онц сонирхолтой барилдаан гарсангүй. Энэ нь барилдаан “хандив”-ын байсан гэсэн үг огт биш. Дор дороо л их тэмцэлтэй байлаа. Харин ч бооцооны мөнгөгүй барилдаан шударга болдог бололтой. Бөхчүүдийг мөнгө эвдэж байгаа биш, ерөөс өрсөлдөөн ихтэй байдгийг энэ хандив цуглуулах барилдаан харуулаад байх шиг.

-Намдаг хөмөрсөн юманд унана гэж байхгүй гэж Пүрэв-Очир хэлж дуусаагүй байхад Сумъяабазарт тэр нь залрав. Гэвч Пүрэв-Очирын таамаглал ихэвчлэн онож байснаас үзэхэд эрдэмтэн бөх хүний шинжих эрдэм гэж нэг чухал юм байна гэдэг нь тодорхой. Дөрвийн даваанд ам авсан цолтнууд бүгд давж, тунаанд үлдсэн Б.Адъяахүү начин аймгийн арслан Н.Бүрэнбаатарыг давлаа.

-Сэрээтэр начин Амгаа заантай нэг үед барилдсан бол ч мөн ч олон хаяна даа. Амгаа цөмөрч гишгэнэ. Сэрээтэр ганц алгадаад л гүйчихнэ. Сэрээтэр ч элдэвтэй, мөн сайхан барилддаг бөх байсан юм шүү гэж Л.Сосорбарам тунасан хоёр бөхийн барилдааныг харан ярьж байна.

-Бяр муутай байсан. Зургаагийн даваанд би нэг унасан гэж Сэрээтэрийн тухай Чойжоо арслан үгүүлэхэд,

-Зургаагийн даваанд би нэг хаясан гэж У.Пүрэв хэлэв.

-Гурван жил 6 давсан бөхөд заан цол өгөх дүрэмтэй байлаа. Сэрээтэр өмнө нь 2 удаа гурав давчихсан байхгүй юу. Тэгээд би Пүрэвээд хэлье гэж Сэрээтэрт хэлсэн чинь “Аа би үзнэ ээ” гээд гараад явчихсан. Тэгээд унасан юм. Пүрэвээд хэлсэн бол Сэрээтэр заан болчих ч байсан юм билүү гэж Л.Сосорбарам арслан ярилаа.

-Пүрэвээ заан хэрвээ танд хэлсэн бол өгөх байсан уу гэж намайг лавлахад юу ч хэлсэнгүй инээж суулаа.

-Өгнө өө, өгнө, өгөх байсан юм гэж Со арслан Сэрээтэрийн өмнөөс харамсан хэлэв. Тийм бодол олон жилийн турш хадгалагдаж явжээ.

-Цол гэдэг их чухал. Адилхан цол авна гэдэг их юм өгнө шүү дээ, амжилтанд гэж хэлж дуусаагүй байтал үзэгчид нэрхийгээд явчихлаа. Тавын даваанд улсын начин Ч.Батзориг улсын арслан А.Сүхбатыг давжээ.

-Юу болчихвоо?
-Батзориг зүүн хөлдөө алдаад биеэ суллаад татчихлаа.

-Батзориг баруун хөлдөө алдаад гишгэдлийг нь тааруулаад гуядчихлаа.

-Тэгээд аль хөлд нь орсон юм бэ?
-Хурдтай хүний унах нь хүртэл харагдахгүй юм. Бид түсхийтэл инээлдэв.
-Батзориг Сүхбатыг ойрд хаяагүй байх шүү.

-Би энэ Батзоригийг их сайн болно гэж бодож байсан. Тогтчихлоо. Уг нь нас байна даа. Ийм яриа үргэлжилнэ. Тавын даваанд О.Балжинням аварга учраагаа барсангүй. Улсын начин Б.Адъяахүү ч бас элдэвтэй бөх юм аа. Мөнх-Эрдэнэ 5 залуу заанаас Б.Ганбатыг амлаад дийлсэнгүй. Дөрвөн залуу заан үлдэв.Чухам энэ дөрвөн залуу зааны тулааныг харах гэж үзэгчдийн талаас илүү хувь нь ирсэн гэхэд хэтрүүлэг болохгүй. Тиймээс тавын даваа хамгийн сонирхолтой даваа болон хувирав. Үзэгчдийн бах нь ханаж өндөлзөж, хашгирч, байн байн нэрхийтэл алга ташиж байна. Ц.Цэрэнпунцаг Г.Өсөхбаярыг бусгаж нэг үзсэнээ баруун
хавирчихаад дэвээд явчихав. Харин Б.Гантогтох, Д.Сумъяабазар хоёрын барилдаан удааширч үндсэн цагаа дуусгасан бөгөөд Гантогтох баруун шуудагнаас татаж түрж хөөн мордоод давчихлаа.

-Дамдин аварга өрөөд ирэх нь орсон буур шиг байдаг сан. Нүд нь гялалзаад, шүд нь яралзаад мөн сүртэй шүү гэж хэн нэгний хэлэхэд,

-Батзоригийн хавираа салгахгүйдээ байдаг юм байна гэж Л.Сосорбарам аль түрүүнээс хойш бодож сууснаа ярьж байна.

-Пүрэв ээ, монгол гутал ямар үнэтэй байна гэж Л.Сосорбарам арслан асуулаа. Ундрахын Пүрэв заан угийн гарын уртай нэгэн бөгөөд монгол гутал хийдгийг нь мэдэх юм. Дэлгэрийн даншиг наадамд би түүний хийсэн монгол гутлыг өмсөж байлаа.

-Үнэ янз, янз. Ямар материалаар яаж хийв гэдгээс л болно.

-32 угалзтай монгол гутал дунджаар ямар байхав?
-Хуучны сайн юмаар хийвэл 500000 төгрөгөөс наашгүй. Сосорбарам арслан, Пүрэв заан хоёрын энэ яриа Чойжилсүрэн арслангийн сонирхлыг татав бололтой.

-Пүрэв ээ, надад нэг гутал хийж өгөөч. Хийц нь хамаагүй. Бөх л байвал болоо. Гутал ерөөс тэсэхгүй юм. Тэгээд ч бурцелёз өвчтэй болохоор дороос даарах хэцүү гэж Чойжоо үнэн сэтгэлээсээ гуйлаа.

-Найз нь чамд тэгвэл нэг гутал хийж өгье. Нэг их үнэ гэхгүй. Бөх л байвал болох юм байна. Хоёр жилийн дотор урагдаж муудвал дахиад үнэгүй хийж өгнө. Чи хэдииг өмсдөг юм гэж У.Пүрэв заан амлав.
-Надад ч бас нэгийг. Үнэ хөлс багатайхан шиг гэж Сосорбарам арсланг цаашлуулахад,

-Чойжоо цалин мөнгөгүй хүн. Чи бол дээд сургуулийн багш гээд У.Пүрэв заан хавьтуулсангүй.
-43-ыг өмсдөг хэмээн Чойжилсүрэн арслан хэлж байгаа нь дуулдав.У.Пүрэв заан миний чихэнд хандаж,

-Залуучууд шал өөр болчихож гэв.

-Яаж байна?
-Сүхбат арслан гутал хийлгэх захиалга надад өглөө. Шилбээрээ их нарийхан, дээгүүрээ их өргөн. Хошууны ээтгэр нь их дор. Жоохон цухайсан төдий. Тэгээд хөнгөн гэж захиалж байна.

-Хоншоор нь дор байх нь ямар учиртай юм бол?
-Хурдтай хүн гүйхэд хөлийн тавхайн талбай бага байна гэсэн үг. Биеийнхээ төрх, мэхийнхээ байдалд тохируулж гутлаа захиалж байна гэдэг их л тунгаан бодож тооцож байгаагийн шинж дээ.

-Одооны залуучууд боловсролтой ч, хэрсүү ч болж.
Бид ийн ярьж суухад зургаагийн даваа эхлэв. Цолны эрэмбээр улсын заан Ц.Цэрэнпунцаг гоц мөргөж, улсын заан Б.Гантогтох улсын начин Б.Адъяахүүг амласнаар улсын заан Б.Ганбат, улсын начин Ч.Батзориг хоёр тунав. Б.Гантогтох мордож хөөгөөд зэрэг шахам тэгэхдээ арай л түрүүлээд газардчих шиг болов. Хийсэн мэхийг нь үнэлсэн үү хөлийн цэц Б.Гантогтохыг давуулав. Тунасан хоёрын барилдаан удаашрав. Гэвч Б.Ганбат заан давхар шуудагнаас шахаж өргөөд нисэлттэй хаяахад үзэгчид уулга алдан байлаа.

-Ойгүй бяртай юм аа.

-Батзориг бэртчихэв үү, яав?
Батзориг хэсэг хугацаанд босоонгүй. Эмч ирж юм үнэрлүүлж түшиж босголоо. Долоогийн даваанд улсын заан Б.Гантогтох гоц мөргөж, улсын заан Ц.Цэрэнпунцаг улсын заан Б.Ганбат хоёр тулав?

Идэр заануудын тулаан үргэлжилсээр байгаа нь энэ. Ганбат өндөр чацтай харагдана. Цэрэнпунцаг бахим зузаан аж. Хэнийг нь хэн гэхийн аргагүй шагай шиг энэ хэдэн заан бие биеэ тойрон хаялцах агаад чухам тэр нь үзэгчдийн сонирхлын хүрээн дунд байсаар байгаагийн ид шид ажээ.

Цагаан сар ойртсон, тэгээд ч бай шагналаа шууд хандивлачихаж байгаа энэ нөхцөлд яс үзэлцэхгүй байх үндэслэлтэй. Гэвч заанууд тэгсэнгүй. Үздэгээрээ үзлээ. Ер нь энэ удаагийн барилдаан нэр төрийн барилдаан юм. Цэрэнпунцаг баруун талын дан шуудагнаас сэгийтэл татан өргөж тавихдаа баруун хутгаад давлаа. Мөн ч бяр гаргаж давхар давхар юм хийж давж байна даа. Наймын даваа удсангүй. Цэрэнпунцаг Гантогтохыг давхар тохон зүтгэчихлээ.

Ийнхүү МҮБХ, МУЗН-ийн зохион байгуулсан өндөр чансаатай бөхчүүдийн хандивын барилдаанд Монгол улсын үлэмж бадрах залуу заан Ц.Цэрэнпунцаг түрүүллээ.

Наадмын энтэй сайхан барилдаан. Өнгөрөгч зуны баяр наадамд Гантогтоход өвдөг шороодсон даагаа Цэрэнпунцаг эргүүлэн авав.

Даагаа нэхэх гэгч энэ аж.

Барилдаан дууссан боловч яриа дуусаагүй.

-Таны дархан хавираа энд харагдав уу гэж би Чойжилсүрэн арслангаас асуув.
-Бараг үгүй. Гэр холдоод барилдаан бараг үзэхгүй юм даа. Би барьцтай цохьдог байсан. Эднийг харахад гарын түлхэлт гэж ерөөс алга. Гар, хөл хоёр солбиж хийдэг мэх шүү дээ гэж байна.

-Хүний сурсан юм хэцүү. Цахилгаан Мөнхөө хүртэл сурснаа хийвэл бэрх. Би нэг удаа Дагвасүрэн арсланд айхтар муухай унасан. Брежневийн ирсэнд зориулсан барилдаан байсан. Би Баянмөнхийг хаячихаад Дагвасүрэнтэй тунасан юм. Баянааг хаясан юм чинь тэр зоригоороо дайрсан чинь Дагваа дагуулаад цохьчихсон гэж Л.Сосорбарам арслан хуучлав.

-Аймгийн заан Одхүү улсын начин Одгэрэлийн дүү гэнэ. Яасан адилхан юм. Би андуураад,

-Бумбаяр эрт уначихлаа. Хэн гэв. Амартүвшин гэв үү, тэр хаясан хүүхдийг нь….
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ЦАГААН » Fri Apr 08, 2011 6:20 pm

энэ хэн гэдэг хүн ингээд ярьчив???
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby barsa68a » Fri Apr 08, 2011 8:29 pm

сахал Үржингийн Хүрэлбаатар
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Tue Apr 26, 2011 10:43 am

Ч.Санжаадамба сайн бөх өө...
Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ түмний анхааралд өртөж бяраар аагланхан барилдаж яваа бөх бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба билээ.

Хоёр удаагийн бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн хурц арслан цолыг хүртсэн Санжаадамба анх аймгийн начин цолтой байхдаа л ирээдүйтэй бөх гэдгээ харуулж чадсан.

2006 онд Дорноговь аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртжээ. 2008 оны хавар Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд бөх тайлбарлагч Ч.Батнасан аймгийн арслан А.Алтанхуяг нарын хамт шинэ танхимын нээлтэд очсон юм. Хоёр өдрийн дараалсан барилдаанд Санжаадамба түүртэлгүй түрүүлж билээ. Үнэндээ тэгэхэд ид жагсах насан дээрээ аргагүй сайн бөх болохоо харуулж эхэлсэн үе нь байсан.

Эрт, эдүгээг гадарлахтайгаа болсон өвгөд хоорондоо “Ээ дээ мөн сайхан л хүү байна. Хий нь хэр гарч байгаа бол. Хийц, бяр бол байна. Ер нь Цэрэн аварга л анх гарч ирэхдээ нэг иймэрхүү байсан юм шүү. Биеэ зөв авч явбал аварга, арслан хавьд бугуйл шидэх л хүү юм даа” гэж ярилцаж байв.

Барилдаан дуусаад бүр хот руугаа мордохын өмнө Санжаадамбатай уулзаж билээ. “Би уг нь бөх болно гэж бодоогүй хүн. Аав маань манай ахыг Дүвчин багшид захиж бөх болгохоор хот бараадуулсан юм. Дураараа ч болоод тэр үү дургүйдээ ч тэр үү ах маань хангай, адуу мал айраг цэгээгээ ч санасан уу буцаад очсон. Тэгээд л би оронд нь бөх болохоор хот зорьсон юм. Дүвчин багш маань аугаа хүн. Одоохондоо ч нэг их шинжлэх ухааны үндэстэй бэлтгэл хийдэггүй. Монголын уламжлал арга дээр үндэслэсэн эр бяр чангалах бэлтгэл л хийдэг” гэж даруухан хуучилсан юм.

Санжаадамбын багш Монгол Улсын заан спортын гавъяат тамирчин, гавъяат дасгалжуулагч Зэгвийн Дүвчин. Зангарагтай заануудын нэг “адуун” хэмээх Дүвчингийн шавь байна гэдэг азтай аавын хүүд олдох хишиг буюу. Нэг ийм яриа бөхийн хорхойтнуудын хүрээнд яригдах.

Дүвчин заанд хэн нэгэн “Таны шавь Санжаадамбыг гадуур сэргээш хэрэглэсэн байх, ухарч барилдана гэж ер үгүй. Бат-Эрдэнэ аварга л яг ингэж давшиж барилддаг. Голдуу л бярдаж дайрч илүүрхэж байна” гэхэд Дүвчин заан: “Муусайн юмнууд атаархахдаа тэгж байгаа юм. Төрөлхийн гол ясны бяртай бөх гэдэг бярдаж аархаж давдаг юм” гэсэн.

Санжаадамбын нааж хавирдаг, этдэг мэх Дүвчин зааны дархан хөл мэхний “халдвар” харагдаж л байдаг. Халхын их аварга Х.Баянмөнх нэгэн ярилцлагадаа “Жинхэнэ бяр гаргаж барилддаг ирээдүйд аваргын барианд очих хүү Санжаадамба л харагдаж байх юм” гэсэн нь нэгийг хэлэх мэт.

2009, 2010 онуудад Монгол туургатны барилдаанд дараалан түрүүлж ар, өвөрлөгчгүй гайхагдсан хурц арслан маань 2010 оны цагаан сарын шинийн нэгний баярын барилдаанд энэ цагийн ид яваа хоёр хүчтэн Г.Өсөхбаяр аварга, арслан Д.Ганхуяг нарыг зай өгөлгүй дайрч барилдсаар өвдөг шороодуулсныг хэн бүхэн санж буй биз ээ.

Цагаан сараар одтой барилдсаар дээр гарсан бөх цаашлаад улсын наадмаар цолонд хүрдэг гэсэн бичигдээгүй хуулиар ч тэрхүү үзэгчид ард түмэн Санжаадамбыг наадмаар их л харсан. Гэвч ... л болж дөрвийн даваанд улсын начин Д.Лхагвадоржид өвдөг шороодсон. Гэвч энэ жилийн том ойн наадмаар харцгааж л суух үлдлээ.

Том наадмын одгүй бөх гэж байдаг л юм шүү дээ гэж зарим үзэгчид ярьцгааж л байдаг юм. Тийм ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. Начны тааварт орж эхэлсэн анхны жилээ Говь-Алтай аймгийн арслан Суманчулуунд гурвын даваанд унаж үзэгчдийг бас нэг гонсойлгосон доо. Дахиад итгэл алдахгүй байх гэж бодном.

Санжаадамба бол ардын хувьсгалын ойн наадамд 16 удаа шөвгөрсөн алдартай бас аралтайхан бөх, улсын арслан У.Мижиддоржийн ойрын садан юм гэнэлээ. Тэгэхээр түүнийг удамтай бөхийн нэг гэж чангаар хэлэх байна. Бичигч би вээр Монгол бөхийн дараагийн аварга нь Санжаадамба байх болно гэж боддогоо нуугаад ч яахав. Нэмээд хэлчихье.

Н.Мөнхсаруул /Зууны мэдээ /[b][/b]
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Tue Apr 26, 2011 12:44 pm

Гоё бичих гээд нэг л эвгүй утгын алдаа гаргаад.., :grin:
Халхын их аварга Х.Баянмөнх нэгэн ярилцлагадаа

Зүгээр л Их аварга Баянмөнх, эсвэл Үндэсний бөхийн их аварга ч юмуу.., халх энэ тэрээс өөрөөр бичих хэрэгтэй л дээ..,
цагаан сарын шинийн нэгний баярын барилдаанд

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан ч гэх юмуу эсвэл Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан гэх, Эсвэл зүгээр л Сар шинийн баярт зориулсан барилдаан.., г.м
ардын хувьсгалын ойн наадамд 16 удаа шөвгөрсөн алдартай бас аралтайхан бөх, улсын арслан У.Мижиддорж

Мижиддорж арслан 17 удаа шөвгөрсөн.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Shaggy » Tue Apr 26, 2011 7:54 pm

Гах гах бичсэн нөхөр нь увсын гар юм бгаавз халхын аварга уу?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Sun May 01, 2011 8:02 am

Монгол улсын заан Д.Хишигдорж: Намайг бярдаад хаячих хүн байгаагүй дээ

Монгол бөхийн түүхэнд нэгэн үеийг эзэгнэсэн луу жилтнүүд дундаасаа тэр хамгийн том биетэй нь. Бас бөхийнхөө нэгэн үеийг дэндүү сайхан авч явсан луутнууд дундаа тэрбээр гүндүүгүй сайхан монгол эрийн төрхөөрөө гайхагддаг билээ. Түүнийг холоос ч ойроос ч ажиглахад цаанаа л нэг нуруутай. Энэ бол зөвхөн бие бялдрынх биш. Тэр бас жудаг ёс. ухаан бодлын “өндөр нуруу”-тай нэгэн билээ.

-Монгол бөхийн түүхэнд 64 оны луу жилтнүүд гэж содон тодотгол байдаг. Та бол тэр луутнуудын нэг. Нэг оны цэргүүдээс тийм олон цолтон төрсөн нь бас их том бахархал шүү. Тэр талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Луу жилтэй бөхчүүд олон бий дээ. Тэрдундаа 1964 оны луутнуудаас олон бөх улсын цол авсан. Авч чадаагүй нь ч бий. Тэр үед голдуу “Алдар”, “Хүч” хоёр л бөхчүүд төрдөг гол газар байлаа шүү дээ. “Хүч”-д манай 1982 оны дөрвөн барилддаг цэрэг байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Сүхбат начин, бид гурав бол яг луу жилтнүүд. Нэг бөх нь Р.Цоггэрэл начин байсан, гэхдээ бид гурваас ганц хоёр ах л даа.

Харин дараа оны цэрэг гэвэл Д.Мөнх-Эрдэнэ.Ч.Даваадорж, Ц.Энхжаргал гээд л байсан. Алдарт болохоор Ц.Баярсайхан. Б.Жавхлантөгс, чөлөөтийн П.Сүхбат гээд олон сайхан луутнууд байсан. Ерөнхийдөө 1980-1995 онд луу жилтнүүд монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан шүү. 1992 онд улсын наадамд 4 луу жилтэн их шөвөгт шалгарч байлаа. Энэ бол бас л ховор түүх.

-Та цэрэгт ирээд л барилдаж эхэлсэн үү, эсвэл нутаг орондоо барилдсан уу?

-18-тай цэрэгт ирээд тусгай хороонд алба хаасан. Хоёр жил улсын онц чухал объект хамгаалдаг байлаа. Өндөр, том биетэй цэргүүдийг ангиас явуулах их дургүй. Тэр мэтээр хугацаа алдсан тал бий. Халагдах жилээ “Хүч”-д очоод нэг жил бэлтгэл хийсэн. Барилдаан нэг их мэдэхгүй хүн л очиж байсан. Тэгээд халагдахдаа тамирчнаар үлдсэн дээ, Хүч нийгэмлэгт. Ангийн аварга шалгаруулах барилдаан, нийгэмлэгийн аварга энэ тэрд бөхөөр ганц хоёр орсоон, орсон.

Гэхдээ боксоор ихэвчлэн орно. Тэрэндээ ч арай илүү байсан байх. Эхний хоёр гуравт ордог байсан. Хүнд жингийн спортын мастер Очирбат гэж улсын олон удаагийн аварга, боксын шигшээгийн тамирчин байлаа. Тэр хүнд л хожигдчихдог, бусдыг нь бол ялдаг байсан. Анхны шагнал урамшил гээд боксоос авсан зүйл нэлээд байдаг юм. Боксоор “Хүч”-д авъя гэхэд нь би яваагүй. Бөхдөө тийм л дур сонирхолтой байсан хэрэг. Нацагаа багш /МУГТ Ц.Нацагдорж/ намайг авна гээд тусгай хороо маань өгөлгүй 2 жил шахуу болж байж шилжүүлсэн түүхтэй.

-Та цэрэгт ирэхдээ өндөр, жин хэд байв?

-Би 184 см өндөртэй, 84 кг жинтэй ирж байсан. Цоггэрэл бид хоёр яг адилхан жинтэй ирж байсан юм, тэр үед.

-Танай аавыг их биерхүү хүн байсан гэж сонссон юм байна?

-Аав минь биерхүү хүн байсан. Харин барилдаж байгаагүй юм. Бас манай ээжийн аав нь их том хүн байсан юм гэнэ лээ. Вандан аваргатай барилдаж, ноцолдож байсан гэж манай нутгийнхан хуучилдаг юм.

-Тэр үеийн “Хүч”-ийн бөхчүүд бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?

-Одоо энэ их дэлгүүрийн ард нэг байрны подвальд бид нар бэлтгэлээ хийдэг байсан. Манай цэргийн анги болохоор зурагтад байрладаг. Өглөө босч заряткаа хийж, хоолондоо орчихоод 10 өнгөрөөд бэлтгэлдээ ирнэ. Хоёр цаг орчим бэлтгэл хийчихээд өдөр очиж хоолондоо ороод жаахан амарч байгаад дахиад нөгөө подвальдаа ирж хоёр цаг бэлтгэл хийнэ. Ерөнхийдөө өдөрт 4 цагийн байнгын бэлтгэл хийнэ. Гэхдээ зөвхөн чөлөөтөөр л хийнэ. Үндэсний бөхийн бэлтгэл гэж бараг хийж байгаагүй. Наадмын өмнө л 14 хоног бэлтгэлд гарцгаадаг байлаа.

-Тэр үеийн гол өрсөлдөгчид гэвэл хэн хэн байв, таны хувьд…?

-Нөгөө л луу жилтнүүд байлаа шүү дээ. Тэр дундаа “Хүч”-ээс бол у.з Ч.Бямбадорж бид хоёр байна. Тамирчин болоход эхнээсээ л хамт явсан, бараг салаагүй дээ. Бэлтгэлээ байнга хамт хийнэ, хоёулаа чөлөөтийн шигшээ багийнх. Үндэсний бөхөөр барилдахаараа байнга л хоорондоо тунана, өрсөлдөнө.

-Цол авсан өдрүүд чинь хүртэл дандаа давхцсан байдаг биз дээ. Биеэр бол харьцангуй хоёр харагдаад байдаг?

-Тийм шүү. Цэргийн цол авахдаа ч, улсын цол авахдаа ч цуг л байсан. Тавын даваанд хоёулаа уначихаад, дараа жил нь мөн л хоёулаа тав даваад начин болж байлаа. Биеэр бол өөр нь ч өөр өө. Чөлөөтийн хоёр өөр жинд барилдана. Бямбаа 72, 84, 96 гээд сүүлдээ бүр 100 болоод манай жинд ч орж ирж байсан шүү дээ /инээв/. Харин үндсээр болохоор яах аргагүй л нэг нэгнийхээ өрсөлдөгч болчихдог юм. Заал танхимд бол байнга л тунаж барилдана. Барилдаан ч таарна.

-Жижиг хүнтэй барилдахад хэцүү биш үү. Уг нь том биетэй хүн том хүнтэйгээ л барилдах нь илүү амар баймаар санагдах юм?

-Миний хувьд жижиг хүнтэй барилдах нь илүү амар талдаа байсан. Ерөнхийдөө жижиг хүн гэдэг арай хялбар байсан юм болов уу даа. Барьц авахад ч тэр, барилдахад ч тэр. Адилхан том хүн бол хэцүү шүү дээ. Жижиг хүн чинь мань мэтийг юу юугүй аваад шидчихгүй.

-Та ямар мэхийг голлож хийдэг байв?

-Чөлөөтөөр барилддагийнх хөлийг бол янз бүрээр л авчихна. Хонгодно, давхар хамна. Ихэвчлэн сэрвүүгээс барилдана. Удаан барилдах дургүй. Хааяа золгож барилдах болвол ихэвчлэн давуулж гуядна. Иймэрхүү л барилдаантай байсан даа.

-Та биеийнхээ аль хэсэгт арай илүү бяр, тэнхээтэй байсан гэж боддог вэ?

-За даа, тэрийг ч өрсөлдөгч нар л илүү хэлэх байх даа. Би хувьдаа өөрийгөө хоёр гартаа л гайгүй бяртай байсан болов уу гэж боддог юм.

-Танай үеийхнээс хэн нь эхэлж улсын цолонд хүрсэн бэ?

-Эхлээд Бат-Эрдэнэ аварга цол авсан, дараа нь Сүхбат, Жавхлантөгс гээд авцгаасан даа. Цол авахын тулд их ч хөдөлмөрлөнө, их ч унана, тунана. Тийм ч амар цол аваагүй ээ, би. Хоёр, гурвын даваанд унасан нь ч бий, тавын даваанд ч унаж байсан. Тэгээд 1989 онд начин болсон доо. Улсын наадамд тавын даваанаас хойш Бат-Эрдэнэ аваргад нэлээд хэд унасан. АХ-ын 70 жилээр долоогийн даваанд Балжинням аваргатай тунаж барилдаад унасан.

-Бат-Эрдэнэ аваргыг хаяж байв уу, та?

-Бат-Эрдэнэ аваргад олон удаа амлуулж, тунаж ойчсон. Болдоггүй л байсан заал танхимын барилдаанд болон Архангайн 70 жилээр гээд 3-4 удаа л хаясан байдаг. Том наадамд бол давж байгаагүй ээ. Үеийнхнээсээ тасархай бөх л дөө. Барилдааны арга барил энэ тэр гээд л. Хүнийг яарч хаяна гэж боддоггүй, ноолж, муутгаж байгаад л хаяна. Бид нар түргэн барилдах гээд алдаа гаргана, мань хүн удаж байгаад л давчихна. Голлож барилдсан хүнийг бол гаргаахгүй л дээ. Хоёр талд нь зайлаа, бусгаа мэхээр бол хаях боломж байсан байж магадгүй. Мөнх-Эрдэнэ гэхэд дандаа голлож дайрж байгаад л олон ойчсон хүн шүү дээ, Бат-Эрдэнэ аваргад.
Начин болсныхоо дараа заан болчих гэж нэлээд үзсэн хүн. Начин болсныхоо дараа жил хөлөө гэмтээгээд нэг хэсэг олигтой барилдаж чадаагүй. Бөх хүн гэмтэл бэртлээс л их болгоомжилж явмаар юм билээ. Тэгэхэд гэмтэл бэртэл аваагүй бол надад эрт цол авчих, цолоо ахиулчих боломж бололцоо байсан л даа. 1991 онд дэлхийн аваргад оролцож байгаад дахиж шөрмөсөө сунгаад эрч хүч нэлээд буурсан тал бий. Заан болох гэж их ч зүтгэсэн.

Зургаа даваад долоогийн даваанд уначих үе ч байсан. 70 жилээр Балжаа аваргатай тунаж барилдаад унасан гэж түрүүн ярьсан шүү дээ. Уг нь ойн жил 6 давсан бөхөд заан цол өгдөг үе байсан шүү дээ. Харин тэр үеэр 90-ээд оны шилжилтийн үе таарчихсан. Юм болгон зах замбараагүй болчихсон байсан зэрэг нь нөлөөлсөн байх. Тэр үед үндэсний бөхийн УАШБ гэж болдог байлаа. Тэрэнд гайгүй барилдана. 1990 оны УАШБ-д би түрүүлж, Баяраа заан / гарьд/ хоёрт орж, Сүхбаатар заан гуравт орж байсан.

Уг нь эхний гуравт орсон бөх ямар ч байсан цолоо ахиулчихдаг л байсан юм. Урьд жил нь 1989 онд Бат-Эрдэнэ аварга түрүүлж, Балжаа үзүүрлээд заан болж, Баярсайхан гуравт ороод начин болж байсан. Би болохоор 1990 онд начин цолтой түрүүлсэн хэрэг. Гэхдээ надад заан цол өгөөгүй юм. Өгчих байх гэж их ч бодсон. Тэгээд 1992 онд улсынхаа наадамд 7 давж заан цол авсан даа. Тэрнээс хойш нэлээд хэдэн жил шөвгөрсөөн.

-Нэг удаа таньд арслан цол өгөөд буцаачихсан гэх юм билээ. Тэр ямар учиртай юм бэ?

-Бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурал 2002 онд болоод бөхчүүдэд дүйцүүлж цол олгоно гэж нэг юм болсон. 1990 оноос улсын аварга шалгаруулах барилдаан болиод оронд нь “Их сорилго” гэж болдог болсон. 1990 оны хамгийн сүүлийн УАШБ болон 1991 оны анхны их сорилго хоёрт би түрүүлсэн юм. Тэр үед УАШБ-нд түрүүлсэн бөхөд цол өгнө гэсэн тогтоол шийдвэр нь хэвээрээ байсан юм билээ.

Тэгээд надад улсын арслан цол олгосон. Сүхбат, Цэрэнпунцаг, Баяраа, Баярсайхан гээд олон хүн тэгэхэд цол нэмсэн юм шүү дээ. Тэргүүлэгчдийн хурлаар батлаад, сонин сэтгүүлээр зарлаад сүйд болсон. Тэгээд сар хэртэй улсын арслан цолтой явсан. Тэгсэн эрэмбэн дээрээс маргаан үүссэн юм шиг байна лээ. Уг нь 1990 онд хамгийн түрүүнд арслан цолны болзол хангаснаараа би хамгийн эхэнд гарахаар маягтай байсан. Тэр үедээ “Цолнуудыг албан ёсоор өгнө,

Энхболд даргаар гарын үсэг зуруулаад л бүтэн сайны барилдаан дээр гардуулж өгнө” гэж хүртэл яригдаж байсан. Гэтэл Энхболд дарга гадаад руу нисээд тэр барилдаан нь 7 хоног хойшлогдоод тэр хойгуур нь хэсэг хүмүүс бөхийн холбоог шүүхэд өгөөд тэгээд л тэр асуудал замхараад алга болсон доо. Ямар ч байсан арслан цолыг аваагүй биш авч үзсэн шүү.

-Та чөлөөт бөхийн хэдэн кг-ийн жинд барилддаг байсан юм бэ?

-Голдуу 100, кг-д л барилдсан. Хэд хэдэн удаа улсын аварга болсон. Олон улсын тэмцээн уралдаанд нэлээд оролцсон, дэлхийн аваргад 2 удаа оролцсон гээд яриад байвал их юм бий. Дэлхийн томчуудтай хамтарсан бэлтгэл хийгээд, тэмцээн уралдаанд оролцоод ирэхээр их хөгждөг юм билээ. Ирээд өнөө хэдтэйгээ барилдахаар хамаагүй илүү болчихсон байх жишээтэй.

-Та чөлөөт бөхийг хэзээ орхисон бэ?

-1991 оны дэлхийн аваргад оролцож ирээд тэрнээс хойш л орхисон доо. Тэр үед зах зээлийн нийгэм дөнгөж эхлээд, хүмүүсийн сэтгэл зүй ч нэг л өөр болчихсон, тэмцээн уралдаан ч цөөрөөд, шигшээ баг ч байхгүй, бөхчүүд ч бэлтгэл сургууль хийхэд хүндхэн болж ирсэн. Нөхцөл байдал ерөнхийдөө сулраад ирсэн л дээ. Одоо цаг сайхан болж, тэмцээн уралдаан ч их. Бөхчүүд нь байнгын бэлтгэлтэй, үндэсний бөх гэхэд мэргэжлийн тал руугаа хөгжөөд үнэхээр сайхан болж байна шүү дээ.

-Та сүүлийн үед хөлийн цэцээр ажиллаж байна уу. Манай залуучууд үг авах нь хэр байна?

-МҮБХ-ны саналын дагуу хөлийн цэцээр хааяа ажиллаж байгаа. Уг нь бидний үед бөх хүн давсан унаснаа мэддэг л байсан юм. Энэ сүүлийн үеийн залуучууд зарим нь мэдэхээ больсон шиг байх юм. Харсаар байтал өвдөг тохой нь газар хүрчихээд байхад маргалдаад зогсчихдог. Тэндээс хэн нэгэн унаагүй гээд хэлчихвэл би унаагүй гээд зэрэгцэж дэлээд л… Уул нь бөх хүн жудагтай л байх хэрэгтэй байгаа юм даа. Хэн түрүүлж дэвэх нь гол биш. Тэрийг чинь хардаг хөлийн цэц байна, хажууд нь байгаа засуул байна. Бөх хүн түрүүлж хүрсэн үү, үгүй гэдгээ өөрөө баараггүй мэддэг юм шүү дээ. Тэр тал дээр залуучууд маань анхаарах хэрэгтэй байна. Мөн тахим зөв авч, өгөх, тэгээл лэвээ шаваа. иагбаримтлах гээд олон л асуудал байна.

Дуудаад байхад суугаад л байх юм. Том цолтнууд нь гарчихаад байхад багачууд нь дуудуулаад л сууж байдаг. Харахад хүртэл их тээртэй. Зүгээр байж эмч рүү яваад өгнө. Энэ мэтийн анхаарвал зохиостой зүйл харагдах л юм.

-Та дээд, доод өөрийнхөө үеийн гээд олон бөхтэй барилдаж үзсэн байгаа шүү дээ. Тэр дундаас хамгийн бяртай бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?

-За даа, бяртай бөхчүүд байсаан, байсан. Намайг бол нэг их бярдаад хаячих бөх бараг байгаагүй ээ. Том биетэй хүний давуу тал юм болов уу даа. Манай Бямбадорж, Сүхбат энэ тэр бол яг бярдаад хаячихдаг гэхэд хэцүү. Гэхдээ барилдааны арга ухаан, овсгоо самбаа бол лут шүү. Ер нь бол барилдааны арга барил, ур чадвараараа л барилддаг байсан улс.

-Хөлдөө алдах ч юм уу, ихэвчлэн гаргачихдаг алдаа гэвэл таны хувьд юу байв?

-Би ихэвчлэн хөлөө өгч барилддаг байсан. Хөлдөө алдлаа гэхэд барагтай бол унахгүй. Тийм болохоор жижиг нөхдүүдэд ихэвчлэн хөлөө өгч байгаад барилддаг байсан. Хөлөө өгч байгаад барьж аваад хөл бас авна. Мань мэтийг хөлд орчихно гэж хүмүүс санадаггүй юм шиг байгаа юм /инээв/. Харин хутгаа, этээ зэрэг мэхэнд уначих гээд байдаг тал бий. Нэлээд ч олон унасан байх шүү.

-Тэр Балжаа аваргатай долоогийн даваанд тунаж барилдсан барилдаанаа тодруулвал… Ерөнхийдөө ямархуу барилдаан болсон бэ?

-Долоогийн даваанд цол дууддаг байлаа. Бид нарыг цол дуудна гээд засуул дээр гаргаад зогсоочихсон. Гэтэл гурван насны морины цол дуудна гээд баахан зогсоов оо. Халуун наранд бүр нозоорчихсон улс л байсан, хамаг бие хөшөөд л… Тэр нь надад нөлөөлсөн байх. Би наранд барилдахдаа жаахан тиймхэн байдаг байхгүй юу. Сэрүүндүүхэн байвал аятайхан байдаг юм.

Тэгээд гарч нэлээд ноцолдоод Балжаа аваргад хутгуулаад ойчсон. Гэхдээ энэ бол шалтаг биш л дээ. Тэгэхэд Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг өсгийлдөж даваад бөөн юм болоогүй юу. Дараагийн даваанд Балжаатай барилдахдаа Сүхбат тэр сэтгэлийн хөөрлөөрөө гарч барилдаад дөнгөж золгонгуутаа хавируулаад ойчиж байсан юм.

-Таныг харж байхад тийм айхтар аатай, шартай байгаагүй болов уу гэж бодогддог юм?

-Би ч давчихлаа, уначихлаа гээд нэг их сүйд болоод байдаггүй л хүн. Миний төрөлхийн араншин юм уу даа. Тэр аа, шар, омгоороо өөрийгөө хурцалж, ирлэж барилддаг онцлогтой бөхчүүд байдаг шүү дээ. Жишээлбэл манай Бямбадорж байна. Сүхбат байна.

-Нээрээ Бямбадорж зааныг нэлээд уран барилддаг байсан гэдэг биз дээ?

-Тийм шүү. Их уран барилдана. Хөлд орно, хутгана, өмсөнө гээд төрөл бүрийн л мэхтэй, барилдаантай бөх. Сүхбат гарьд, хоёр ихэр начин гээд сайхан барилддаг бөхчүүд олон байлаа шүү дээ. Одооны бөхчүүдээс гэхэд саяны бизнес барилдаан дээр Даваабаатар харцага жинхэнэ уран барилдааныг харуулж байна лээ шүү. Манай Пүрэвдагва байна. Өөрийнхөө хэмжээнээс давуулж өөрийгөө дайчилж барилддаг.
Хүний үг сайн авна. Өөрөөсөө илүү хүмүүсээс айж бэргэхгүй сайхан барилддаг. Энэ бол бөх хүнд зайлшгүй байх ёстой чанар байгаа юм. Санжаадамбын хувьд барилдааны арга барилдаа жаахан анхаарахгүй бол буруу характер гаргах тал ажиглагдаад байгаа. Хүн чинь бусдыг хүндэтгэж байж хайр хүндлэлийг нь хүлээдэг жамтай.

-Батцэнгэл суманд том биетэй хүмүүс их байдаг гэдэг. Гудамжинд нь зогсож байхад тань шиг өндөр, өндөр хүмүүс энд тэндгүй л гараад ирдэг гэх юм билээ?

-Ерөнхийдөө хараад байхад биерхүү л дээ, манай сумынхан. Нутаг орондоо л барилддаг сайхан сайхан бие хаатай бөх ч олон. Намайг хүүхэд байхад манайхаас улсын цолтой ид барилдаж байгаа бөх ховор байсан. Харин Чимэд-Очир гээд их сайхан барилддаг аймгийн арслан байлаа. Тэр хүн шиг сайхан бөх болохсон гэсэн бидний үеийнхний хүсэл мөрөөдөл байсан. Их гоё гараа дэвээтэй, сайхан уран барилдаантай. Аймгийн баяр наадамд олон ч түрүүлсэн. Одоо байгаа л даа.

-Та өвөө маань барилддаг байсан гэж түрүүн хэлсэн. Өвөөгийнхөө тухай хэр мэдэх вэ?

-Миний өвөө Сономдоржийн тухай нутгийнхан маань их ярьдаг юм. Намжил гуай, Доржжанцан гээд нутгийн хөгшчүүд надад өвөөгийн тухай их ярьдаг байсан. Их бяртай хүн байсан гэнэ лээ, өвөө. Нутаг орондоо барилдахаараа Вандан аваргыг хаячихдаг байсан юм гэдэг. Харин нутгаасаа гарч барилдаагүй гэдэг. Өгийнуурын гүүрийг барихад уулнаас том том модыг буулгаж зөөдөг. Тэгэхдээ манай өвөө бүдүүн талыг нь Вандан аварга нарийн талыг нь өргөдөг байсан гэдэг. Бүдүүн азарга баригдахгүй болохоор нь сүүлнээс нь ухасхийгээд дугтрахад бөгсөөрөө суугаад ойчиж байсан юм гэнэ лээ.

-Та багын л өсгөлүүн хүүхэд байсан уу, ид барилдаж байх үеийн чинь өндрийг янз бүрээр л бичдэг. Таны өндөр нь яг хэд вэ?

-Сургуульд байхдаа тийм ч том байгаагүй ээ. Ангидаа дээрээсээ 4-5 хавьцаа л зогсдог байсан. Миний өндөр 194 см юм шүү дээ.

-Та ч мөсөн шагай руу гүн гүнзгий орчихсон хүн дээ?

-Тийм ээ. Мөсөн шагай бол их сайхан спорт. Намайг хүүхэд байхад манай нутгийнхан Тамирын гол дээр их тоглоно. Тэгэхэд мань мэтийн хүүхдүүд хөлдөө коньки углачихаад л сумыг нь зөөдөг байсан. Сүүлд хотод суурьшсан хойноо хэсэг хүмүүстэй нийлээд Яармагийн гүүрний тэнд тоглодог байлаа. 2000 онд үүнийгээ жинхэнэ спорт болгож, олонд таниулъя гэж ярилцаад холбоо байгуулж, одоо тэмцээн уралдаан зохиодог, зэрэг цол өгдөг, ерөнхийдөө хүмүүс мэддэг, дурладаг спорт болсон шүү. Хүний эрүүл мэндэд их хэрэгтэй спорт байгаа юм. Насны хязгаар байхгүй. Өвөл бол хагас бүтэн сайнд байнга л тоглоцгооно. Улирлын чанартай спорт.

-Та одоо ямар ажил, алба эрхэлж байна вэ?

-Хувиараа харуул, хамгаалалтын алба эрхлээд явж байна. Цэрэг, цагдаагийн албан хаагч гэдгээрээ хүчний байгууллагад 28 жил ажиллаад, 2 жилийн өмнө Эргүүл хамгаалалтын газраас тэтгэвэртээ гарсаан.

-Та бас Архангайн “Бөхбилэгт” дэвжээг байгуулагдсан цагаас эхлээд багш дасгалжуулагчаар нь ажилласан байх аа?

-Тэгсээн. Албан ёсоор бол 3 жил хэртэй “Бөхбилэгт” дэвжээнд дасгалжуулагч хийгээд өнгөрсөн жилээс больсон л доо.

-Яагаад больчихсон юм бэ?

-Намайг ноднин намар хөдөө ажилтай явж байх хойгуур бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн юм билээ л дээ. Болор гэж залуу дэвжээний тэргүүн болсон гэсэн. Хуучин биднийг ажиллаж байх үед цалин мөнгөний асуудал байхгүй байлаа. Нутаг орныхоо бөхчүүдийг гэсэн сэтгэлээрээ л явж байсан. Надад бол таныг болилоо, оронд чинь өөр хүн тавих гэж байгаа гэж юу ч хэлээгүй. Батжаргал харцага, ц.з Нямаа гээд хэсэг бөхчүүд Дүвчин заанийг урьсан гэсэн.

Дүвчин заан ч учрыг нь сайн мэдэлгүй за, зүй болчихсон гэнэ лээ. Өөрөө чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч болохоор зав чөлөө багатай. Тэр болгон ирж очоод багшлаад байж чаддаггүй гэсэн. Дэвжээний бөхчүүдийн хувьд одоо Хоршоолол дээр эзэнгүй шахуу л хэдэн хүн бэлтгэл хийж байгаа сурагтай байна лээ. Залуучууд маань “Багшаа, яахав, ийхэв” гээд утсаар байнга л холбоотой байдаг. Сонсоод байх нь ээ, цөөн хэдэн хүний л үзэл бодлоор шийдэгдсэн асуудал шиг байгаа юм.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүү. Том нь оюутан, хоёр нь дунд сургуульд сурдаг.Гэр бүлийн маань хүн хувийн байгууллагад ажилладаг. Ийм л ам бүл бий дээ.

-Хүү барилдах нь уу?

3а одоогоор мэдэгдсэн юм алга даа. 14-тэй хүүхэд л дээ. Гэхдээ өөрөө их сонирхолтой. Өөрөөс нь л бүх юм шалтгаална даа. Мэдээж хүүгээ бөх болоосой л гэж хүсч байгаа.

-Энэ жил түүхт ойн жил тохиох гэж байна. Бөхчүүдийн хувьд нэлээд чухал даа, тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Бөхчүүд маань бүгд л цолоо ахиулахын төлөө хичээн бэлтгэл сургуулиа сайн хийж байгаа нь тодорхой. Мөн улсын ямар ч цол авчихаар сайхан, сайхан барилддаг залуус байна. Ойдоо сайн бэлдэж байгаа аймгууд байна. Говь-Алтай аймгийн дэвжээ гэхэд бусад аймгуудад үлгэр дуурайл болохоор ажиллаж байгаа.

-Таныг Хашаатад явж байхдаа Санжаадамбыг харж, анх бөхийн зам руу хөтөлсөн гэх юм билээ?

-Хашаатад нэг барилдаан болоод тэгэхэд Санжаадамбын ах Чимэддорж барилдсан юм. Би тэрийг хараад бөх болгоё гээд дуудахад хот руу ирж өгөөгүй юм. Сүүлд надтай нэг уулзаад “Би ч бөх болшгүй нь. Харин миний хоёр дүү хөдөө мал дээр байдаг юм. Тэдний нэгийг та авч яваад бөх болго” гэсэн. “Хоёр дүү чинь бие хаа нь ямар вэ” гэхэд “миний дараагийн дүү нэлээд өндөр, харин бага дүү цулмаг зузаан” гэсэн. “Тамхи татдаг уу” гэсэн чинь “дунд дүү татдаг, бага нь татдаггүй” гэж байна. Тэгэхээр нь би тамхи татдаггүйг нь дагуулаад ир гэсэн.

Тэгээд Санжаадамбыг ирэхээр нь “Говь” клубт Дүвчин заанд аваачиж өгсөн. Дүвчин заан булдруунууд ч алга болчихно биз дээ” гэж байсан. Тэрнээс хойш сураглаад л байлаа. Наадмын өмнөхөн Дүвчин заан “Нөгөө булдруу чинь алга болчихсон шүү” гэж байна. Тэгээд Өгийнуурын ой болоод очтол Санжаадамба явж байна. Тохой нь гэмтэлтэй байсан юм билээ. Уулзаад, намар очно шүү гэж нэлээд хэлсэн. Намар сураглатал ирсэн дуулдсан. Тэрнээс хойш дахиж яваагүй дээ.

-Та морь мал уяад байгаа дуулддаг?

-Амьтан ах дүүгийн өгсөн хэд гурван адууг нутагтаа аваачсан байдаг юм. Мөн энд тэндээс худалдаж авсан хэдэн адуу бий. Өөрийн дур сонирхлоор зав чөлөөндөө очиж хэд гурван адуугаа уяна, сойно.

С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх”
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Shaggy » Tue May 10, 2011 6:06 pm

Бөх үзмээргүй болжээ

“Бөхийн өргөө” бөхийн үзэгчдэд багаддаг бол­чих­сон юм шиг байна. Тэнд ням гаригт зохион байгуулсан “Харцага, начин цолтнуудын халз барил­даан”-ыг үзэх гэж эрчүүд ёстой нэг нэгийгээ үзэлцлээ. Суудлаасаа олон тасалбар борлуулсан бололтой. Эхлээд “Бөхийн өргөө”-нд орох гэж хоёр талын хаалганы гадна бөөн хэрүүл маргаан, зодоон цохион, бараг л “барилдаан” болов.
Арай гэж дотор орлоо. Суух байтугай бараг хөл тавих зай алга. 8000 төгрөгөөр тасалбар авсан хүмүүс суудал олдохгүй, шалаар эгнэж суусандаа эхлээд уур­лаж бухимдсан ч хаалганы цаана үлдэгсдийг бодвол орж ирсэндээ баярлан, хаа таарсан газраа хөлөө жийн тухалжээ. Үзэгчдийн хамгийн ихээр барилдааныг нь сонирхдог, үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа улсын залуу цолтнууд зодоглосон халз барилдааны тасалбарын “шаг”-ийн үнэ 25 мянга хүрчээ. Харамсалтай нь, цаг тулгаж ирээд мөнгө цохиж авсан тасалбараараа дотогш орж чадахгүй үлд­сэн хүн олон байлаа. Зарим нь бүр буцаж ч харагдав. Тэр байтугай телевиз, сонины сэтгүүлч, зурагчдыг хамгаалагч нар нь хөөж туугаад дотогш оруулсангүй. МҮОНРТ-ийн спортын “Чандмань” студийнхэн хамгаалагчид дээрэлхүүлээд буцсан. “Бөхийн өргөө” сүүлийн үед сэтгүүлчдэд хаалгаа тайлахаа больсныг энд хэлчихэд гэмгүй байх. За тэр яахав.
Ингээд дотор гаднагүй бужигнаж байтал барил­даан эхэллээ. Харцага Л.Пүрэвжав, Д.Батболд, С.Мөнхбат, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, А.Бямба­жав, улсын начин Г.Эрхэмбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Д.Лхагважав, Ж.Бат-Эрдэнэ, А.Цацабшир, Ц.Содном­дорж. Хэн энэ залуусын барилдааныг сонирхолгүй болно гэхэв… Хамгийн уран, дайчин барилдаанч, байнгын бэлтгэл, торгон ирэн дээрээ яваа залуу хүчтэнүүдийн барилдааныг санаачлан явуулсан нь сай­шаал­тай ч хоёрын даваанаас эхлээд багтаж шингэхгүй болтлоо цугласан үзэгчид багтарч үхтлээ бухимдав.
Улсын начин Ц.Содномдоржийг хэн ч муу бөх гэхгүй! Гэтэл энэ залуу өөрийгөө, бусдыгаа, үзэгч олноо, цаашлаад энгийн олны эгэл бусаар хайрлаж ирсэн бөхийн дэвжээгээ хүндэлж мэддэггүй юм байна. Монгол үндэсний бөхөд уг нь дүрэм, журам, тэр байтугай хууль бий. Түүнээс тун багахан хувийг нь бөхчүүд өөрсдөө мэддэг юм шиг байна, угаасаа дүрэм, журам нь ч тэр хэмжээндээ хэрэгждэг байх.
Хоёрдугаар тойргийн барилдаанд таарсан улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Ц.Содномдорж нарын оноолтыг энэ өдрийн хамгийн үзүүштэй барилдаан гэж хүлээсэн үзэгчид андуурсан байлаа. Ц.Содномдорж начин ухарч гүйгээд ерөөсөө барилдсангүй. Угаасаа эхний даваанаас л тэр нэг бол эмчийн өмнө очиж зогсчихоод, нөгөө бол зугтаж гүйгээд харахаас залхмаар байлаа. Нэг барилдаан 20 минут үргэлжлэх ёстой. Гэтэл Ө.Даваабаатар, Ц.Содномдорж хоёр арваад минут хөөцөлдөж гүйсний дараа тайлбарлагч улсын начин залууд “Дахиж тойрч зугтвал энэ тойргийн барилдаанаас хасна” гэсэн сануулга өглөө. Үзэгчид шуугиад явчихав. Гэхдээ энэ гайгүй. Ц.Содномдорж дахиад арваад минут барилдахгүй зугтсан болохоор Цэцдийн зөвлөлийнхөн ярилцаад, сануулж байснаараа барилдаанаас хасч, Ө.Даваабаатарыг давсанд тооцлоо. Улсын начин Ц.Содномдорж тэгтэл Ө.Даваа­баатарын өмнө хөндөлсөж зогсоод барилдах гэж зүтгэв. Бүр гарнаас нь барьчихаад тавьдаггүй ээ. Засуул, цэц хэдэн хүмүүс ирж байж Ө.Даваабаатарын малгайг хүчээр шахуу өмсгөөд, туг руу дөхүүлж өгөв. Ц.Содномдорж начин харин тахимаа ч өгөлгүй суудал руу гаа алхлаа. Бөхчүүдийн энэ байдал, яг энэ дүр зураг үзэгчдийг солиоруулах шахав. Тэд ундааны шил, сав, хог цаас, ер юу хүссэн бүхнээ дэвжээ рүү шидэлж, чих дүлийрэх шахам орилолдлоо. Бүр аймаар… Ой гутмаар, ичмээр. Үзэгчдийн өмнөөс үү, бөхчүүдийн өмнөөс үү мэдэхгүй. Нэг тийм муухай мэдрэмж төрөв.
Нэг харсан, Ц.Содномдорж начин барилдааныг орхиж явах гэсэн үү, дээл хувцсаа аваад суудлаасаа өндийх гэхэд нь улсын арслан Х.Мөнхбаатар болиу­лах шиг болов. Тайлбарлагч, гуравдугаар тойргийн барилдаан эхэлснийг зарлаж, харцагууд байраа эзэлсэн ч начингуудын багийнхан суудлаасаа бос­сон­гүй. Үүнийг эсэргүүцэл илэрхийлж байна гэж ойлгох байх. Үзэгчид бүр цөс нь хөөрчихсөн, зарим нь тэднийг “Босч барилд” гэж загнаад, зарим нь “Битгий барилд” гэж орилоод л…Тэр хооронд тайлбарлагчийн яриаг арай гэж сонслоо.
Бөх тайлбарлагч “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь заалт болох “Бөхийн цээр, зэм, шийтгэл” хэсэгт “Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхөд хө­лийн цэц хоёр удаа сануулах ба дахин зөрчвөл бөхийг унасанд тооцон хасч, бай шагналыг олгохгүй” гэж заасан байдаг тул Ц.Содномдорж начинд энэ дүр­мийн дагуу хариуцлага тооцлоо. Та бүхэн бөхийн дэв­жээгээ хүндэлж, бөхчүүд та бүхэн бөхийн дүрэм, журмаа сахин барилдаж, гаргасан шийдвэрийг зөвөөр ойлгоно уу” гэсэн мэдэгдэл хийв. Харин үүний дараа байдал нэлээд зөөлөрч, улсын начин Ц.Содномдорж дэвжээний баруун талд зогсч байсан Ө.Даваабаатар харцага дээр очин, тахимаа өгч, гар барьснаар тарж, бутрахдаа тулаад байсан барилдаан үргэлжилж, талцаж зодолдоод амжсан үзэгчид ч тайвширлаа. Энэ л уг нь жудаг шүү дээ.
Зааланд маш халуун, тэгээд ч ард ажил хүлээж байсан болохоор гуравдугаар тойргийн барилдаан эхлүүлээд “Бөхийн өргөө”-нөөс гарсан тул бусад даваа­ны тухайд даваа, унааны байдлыг товчоор дор мэдээлэх болно. Харин дээр онцолсон дүр зургийг өгүүлсний учир нь ганц Ц.Содномдорждоо биш. Нийтээрээ манай үндэсний бөхчүүд ёс жудаг багатай болж, үндэсний спорт маань өөрөө дэг жаягаа сахиулж чаддаггүйн улмаас бөхчүүд ч, үзэгчид ч са­хил­га бат, хүндэтгэлийн үнэргүй, эрээ цээргүй болсныг хэлэх гэсэн санаа юм.
Үндэсний бөх хөгжлийнхөө явцад цаасан дээр буулгасан дүрэм, журам, хуулийн хүрээлэлтэй болс­ноос бус хорио, цээр, жудаг ёс гэдэг угаасаа өөрийнх нь төрөлхийн ёс зүй, амин ухаан нь байсан юм. Монгол бөхийн барилдааны дүрмэнд бөх хүний ёс зүйтэй холбоотой олон заалт бий.
-Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаард­лага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргавал хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд ца­лин, цолны хишиг, шагнал олгохгүй.
-Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчвөл учраа бөх­тэй­гээ гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаард­лагыг эс биелүүлвэл тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.
-Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ. Энэ цээ­рийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай шагналыг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.
-Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 3 минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг нь давсанд тооцно…гэх мэтчилэн. Хэрвээ энэ дүрэм юм бол бөхчүүдэд дүрэм ёсоор нь сахиулах цаг болсон юм шиг байна. Энэ барилдааныг Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, улсын цолтой олон бөхчүүд индэр дээрээс үзээд сууж байсан. Тэдэнд ямар санагдсаныг мэдэхгүй. Тэр хүмүүсийн өмнөөс санаа зовж байлаа. Р.Нямдорж тэргүүнд ч гэсэндээ наанадаж төдийгөөс өдий хүр­тэл зүтгэж ирсэн хөдөлмөрийг нь хэдэн жудаггүй залуус үгүй хийж байгааг, цаашлаад монгол бөхийн барилдаан ямар их эгдүйцмээр үйлдлээр арвин болс­ныг улаан нүүрээ улалзуулж байгаад харж суух эвгүй л байдаг байх.
Бөхийн дүрмэнд байдаг “Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ”, “Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ” энэ тэр гэдэг бол өнөөдөр барилдаан бүрт гарч байгаа наад захын авир шүү дээ. Уур уцаараа дийлэхгүй засуулаа дайрч унагачих шахдаг, өрсөлдөгчөө шанаадаж цохиод авдаг, салаавч гаргаж, хуруу хумсаараа айлгадаг бөхчүүд нэг бус байдаг нь үнэн. Малгайгаа шүүрч авах, тахимаа өгөх­гүй байх бол бүр энүүхэнд. Ямар сайндаа бусдын өлмий дээр гишгэж давдаг башир аргатай бөхөөс болж Үндэсний бөхийн дүрэм “Өлмий дээр гишгэн улмаар мэх хийн унагахыг цээрлэнэ” гэсэн шинэ заалттай болсон байх вэ дээ.
Ийм ичмээр үйлдлүүдээс болж үзэгчид, бөх сонир­хогчид сахилга батгүй болж байна. Тэд жудаггүй бөхчүүд рүү хог шидэхдээ эмзэглэхээ больж. Энэ хэзээний ёс вэ, бөхчүүд ээ. Ёс бус зүйлээр сэвтэх учиргүй дэвжээгээ та бүхэн өөрсдийнхөө оюун ухаанаар бохирдуулж байна. Тийм болохоор хүмүүс бөхчүүд рүү гээ хог шидэж байна. Үндэсний хамгийн сайхан бахархлын хамгийн эмгэнэлтэй дүр зураг энэ биш гэж үү.

“Харцага, начин цолтнуудын халз барилдаан”-ы дүйз:
МҮБХ, “Витамин” студиэс хамтран зохион бай­гуулсан Монгол Улсын шилдэг харцага, начин цолтнуудын халз барилдааныг “Юнител” групп, “Очирням” компани ивээн тэтгэжээ. Нэг багийн бөх нөгөө багийн зургаан бөхтэй барилдаж, нийт давааны тоогоор түрүү баг тодрох журамтай уг барилдаанд начин цолтнууд 22 даваагаар түрүүлж, 6.000.000 төгрөгийн эзэн болсон юм. Харин 14 оноо­гоор удаалсан харцагууд 2.400.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ.
Нэгдүгээр тойргийн барилдааны дүн:
/Харцага цолтон - Начин цолтон/
1. Л.Пүрэвжав – А.Цацабшир
2. Д.Батболд - Ц.Содномдорж
3. С.Мөнхбат – Ж.Бат-Эрдэнэ
4. Ө.Даваабаатар – Г.Эрхэмбаяр
5. Ө.Бат-Орших – Т.Өсөх-Ирээдүй
6. А.Бямбажав – Д.Лхагвадорж
Хоёрдугаар тойргийн барилдааны дүн:
1. Л.Пүрэвжав – Г.Эрхэмбаяр
2. Д.Батболд – Ж.Бат-Эрдэнэ
3. С.Мөнхбат – Д.Лхагвадорж
4. Ө.Даваабаатар – Ц.Содномдорж
5. Ө.Бат-Орших – А.Цацабшир
6. А.Бямбажав – Т.Өсөх-Ирээдүй
Гуравдугаар тойргийн барилдааны дүн:
1. Л.Пүрэвжав – Ц.Содномдорж
2. Д.Батболд – Д.Лхагвадорж
3. С.Мөнхбат – Т.Өсөх-Ирээдүй
4. Ө.Даваабаатар – Ж.Бат-Эрдэнэ
5. Ө.Бат-Орших – Г.Эрхэмбаяр
6. А.Бямбажав – А.Цацабшир
Дөрөвдүгээр тойргийн барилдааны дүн:
1. Л.Пүрэвжав – Ж.Бат-Эрдэнэ
2. Д.Батболд – Т.Өсөх-Ирээдүй
3. С.Мөнхбат – А.Цацабшир
4. Ө.Даваабаатар – Д.Лхагвадорж
5. Ө.Бат-Орших – Ц.Содномдорж
6. А.Бямбажав – Г.Эрхэмбаяр
Тавдугаар тойргийн барилдааны дүн:
1. Л.Пүрэвжав – Д.Лхагвадорж
2. Д.Батболд – А.Цацабшир
3. С.Мөнхбат – Г.Эрхэмбаяр
4. Ө.Даваабаатар – Т.Өсөх-Ирээдүй
5. Ө.Бат-Орших – Ж.Бат-Эрдэнэ
6. А.Бямбажав – Ц.Содномдорж
Зургадугаар тойргийн барилдааны дүн:
1. Л.Пүрэвжав – Т.Өсөх-Ирээдүй
2. Д.Батболд - Г.Эрхэмбаяр
3. С.Мөнхбат – Ц.Содномдорж
4. Ө.Даваабаатар – А.Цацабшир
5. Ө.Бат-Орших – Д.Лхагвадорж
6. А.Бямбажав – Ж.Бат-Эрдэнэ
БӨХЧҮҮДИЙН ХУВИЙН АМЖИЛТ:
Харцагууд: Нийт 14 даваа
1. Л.Пүрэвжав: 3 даваа
2. Д.Батболд: 1 даваа
3. С.Мөнхбат: 3 даваа
4. Ө.Даваабаатар: 1 даваа
5. Ө.Бат-Орших: 3 даваа
6. А.Бямбажав: 3 даваа
Начингууд: Нийт 22 даваа
1. Г.Эрхэмбаяр: 4 даваа
2. Т.Өсөх-Ирээдүй: 3 даваа
3. Д.Лхагвадорж: 2 даваа
4. А.Цацабшир: 5 даваа
5. Ж.Бат-Эрдэнэ: 4 даваа
6. Ц.Содномдорж: 4 даваа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Tue May 10, 2011 7:36 pm

:smile:
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Wed May 11, 2011 12:22 am

Энэ бол зөвхөн Монгол бөхийн эргэн тойронд болоод байгаа зүйл биш. Өнөөгийн Монголын нийгмийн нэг тусгал л хамгийн ил байдаг бөхөд илүү тод ажиглагдаж байгаа нь энэ.
Ах захаа хүндлэх, бусдыг энэрч хайрлах сэтгэл бага багаар холдоод л байгаа. :grin:
Монгол бөх Монгол уламжлалыг хадгалагч эрхэм соёл гэдэг үүднээсээ тэднийг илүү буруутгах нь ч зүйн хэрэг. Тэр соёлыг тээх үүрэгтэй бөхчүүд, бөх үзэгчид хүндлэл, ёс суртахууныг үргэлж бодож явах ёстой..,
Жудагтай бөхчүүд л жудагтай үзэгчидийг төрүүлнэ. Монголын хамгийн сайхан эрчүүд цугласан тэр өргөөнд ямар байх ёстойг багаас нь сургаж хүмүүжүүлж байгаа багш нар нь их анхаарах хэрэгтэй.
Жүдо шиг ч юмуу. Дэвжээгээ хүндэлдэг, багшаа хүндэлдэг, шүүгч /засуул/-аа хүндэлдэг, үзэгчидээ хүндэлдэг. Ийм л байх хэрэгтэй..,
Жудагтай, ёс зүйтэй бөхчүүд олон төрөх болтугай Монгол бөхөд..,
Монгол бөхийн уламжлалыг энд л хамгийн ихээр ярих хэрэгтэй дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Ozilla » Thu May 12, 2011 5:44 pm

манай энэ хэдэн чөлөөтийнхөн яагаад жүдо гийнхон шиг амжилт үзүүлдгүйн бэ
GLORY GLORY MAN UNITED
Ozilla
 
Posts: 417
Joined: Wed Feb 23, 2011 3:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu May 12, 2011 9:27 pm

Холбооны бодлого, дэмжлэг, дасгалжуулагчид энэ тэр гээд олон юм нөлөөлдөг байхаа. Уг нь боломжийн хувьд яг адилхан ш дээ.
Одоогийн чөлөөт бөх Монгол бөхчүүдэд илүү л боломжийн санагдаад байдгийн. Хэвтээ барилдаан их байхгүй. Ихэвчлэн босоогоос, ганц оноо аваа л хамгаалчихна..,
Монголын спортод шууд залгаад гарч ирдэг үе л их дутагдалтай санагдаад байдгийн. Нэг үе дуусч байж дараагийн үе нь гарч ирдэг. Нэг үед олон гайгүй тамирчин төрдөг. Хойч үеээ бэлдэх тал дээр тааруухан шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Tue May 24, 2011 7:50 am

Баянаа аваргын ярилцлагыг сая л уншлаа :eek: ... Би бодохдоо бол энэ хүн бол монголын тамын тогооноос хальж амьдарч чадсан л хүн гэж боддог... Манайхан энэ 2 сайхан аварга байтугай захын нэг залууг л яаж, юу гэж ярихаа мэддэг, тэрнийгээ ч хийж чаддаг хүмүүс...

Яахав өөрийн туршлагаас харж байхад 40-50 насны хүмүүс хор хутгахдаа сайн гэж анзаарч байсан... Энэ явдал бидний үед засраад явах байхаа гэдэгт итгэдэг байсан ч үгүй юм билээ дээ... Харин ч арга нь бүүр аймаар, нарийн болж ирж байгаа гэж боддог...

Ер нь нийгэм нь хүнийг новш болгож байгаа хойно... Гэхдээ энийг тэсээд гарч чадах хэмжээний тэвчээр, хат, ноён нуруу өнөөгийн бидэнд хангалттай алга даа...

Баянаа аварга бол тэссэн, бүр давж харайж чадсан хүн...

Манайхан энэ нэг жалга довны үзлээ бол хэзээ ч хаяхгүй... :sad:

Аан муу Казак, Увс гэсэн яриа их л байдаг... Энэ их жалга довны үзлийг дэвэргэж өгдөг нэг гол хүчин зүйл нь үндэсний бөх л дөө яах аргагүй...

Би өмнө нь ч нутгаа магтаад л, найз нарынхаа нутгаас ямар нэг юмаар нь илүү гаргачаад л тэнэгтээд томроод байдаг байсан...

Одоо бол цаашаа шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Tue May 24, 2011 4:11 pm

Нямдорж Монгол бөхөд сайн сайхан олон юм хийсэн байж болноо. Гэхдээ одоо зайгаа тавиад л өгчих хэрэгтэй байгаа байхгүй юу. 20 жил нэг байгууллага толгойлно гэж юу байсан юм бэ. Хувийн юм бишдээ ямар. Аливаа улсын удирдагч 10 жил болоход л дарангуйлагч болдог гэж байгаа. Тэрэн шиг Нямдорж Монгол бөхийн холбоонд дарангуйлал тогтооцон байна.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Tue May 24, 2011 4:25 pm

Бөхийн холбооны Нямдорж, Чойжамц хамба, МҮХАҮТ-ын Дэмбэрэл гээд дархлагдсан хэдэн нөхөд байх шиг.
Нямдорж больно уу, байна уу хамаа алга. Тэр барьц сонгуулахаа болиод, бөхчүүдийг энэ тариа допингоос ангижруулах нь л чухал байна доо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Tue May 24, 2011 4:37 pm

хэхэ.. Бас дээр нь ШУА-аар мэргэшсэн Чадраа... УИХ-д байхдаа хүртэл давхар хашчихсан байх шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Tue May 24, 2011 5:12 pm

Нямдорж байгаа цагт барьц сонгуулах болих уу. хүн өөрийнхөө сэдсэн юмыг буцаад устгана ч гэж юу байхав
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Miro Klose » Tue May 24, 2011 5:24 pm

барьц сонгоод харин сонирхолтой болсон юм бишүү тэгэхгүй бол арай л дэндүү удаан барилдаад байдаг шд. Тэгээд ер нь 10 жил бол сайн л удирдлаа шд бөхийн хууль гаргуулж цол эд нарыг цэгцэлж чадлаа, бөхчүүдийг илүү мэргэжлийн болголоо гээл тэгээд ч мань хүнийг ихэнх бөхчүүд маш их хүндэлдэг юм билээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Raldii » Tue May 24, 2011 5:26 pm

Еоо одоо Нямдорж бөхийг мэргэжлийн болгосон уу. Харин ч балран доройтуулаад байгаа юм бишүү
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Tue May 24, 2011 6:27 pm

Miro Klose wrote:барьц сонгоод харин сонирхолтой болсон юм бишүү тэгэхгүй бол арай л дэндүү удаан барилдаад байдаг шд. Тэгээд ер нь 10 жил бол сайн л удирдлаа шд бөхийн хууль гаргуулж цол эд нарыг цэгцэлж чадлаа, бөхчүүдийг илүү мэргэжлийн болголоо гээл тэгээд ч мань хүнийг ихэнх бөхчүүд маш их хүндэлдэг юм билээ.


Спорт гэдэг чинь маш шударга байх гол үндсэн зарчимтай. Мөн үзэгч түмэнд баяр цэнгэл эдлүүлэх ёстой гэтэл Монгол бөх шударга бус зүйл /маргаан, буулт, допинг гэх мэт/ маш их байна мөн уран гоё барилдаан бараг мөхөж байна ингэж бодохоо Нямдорж даргыг шүүмжлэхээс өөр аргагүй лдээ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu Jun 02, 2011 10:20 pm

Аймгийн арслан Л.Лха-Очир: Өндөр бөхчүүдтэй барилдахад харин ч эвтэйхэн байдаг

-Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргье?
-За нийт бөхөө дээдэлдэг ард түмнийхээ энэ өдрийн мэндийг ирье.
-Лха-Очир гэдэг энэ жижигхэн залуу сүүлийн үед бөх сонирхогчдын анхаарлыг нэлээд татдаг болжээ. Тэгэхээр хэдий үеэс бөхтэй нөхөрлөж эхлэв?
-Үндэсний бөхөөр саяханаас л хичээллэж эхэлсэн. Одоо зургаан жил болж байна. Анх 10 жилд байхдаа самбо, жүдо бөхөөр С.Юнрэн багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. 2005 онд өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль аваад бөхөөрөө тууштай хичээллэж эхэлсэн.
-Таныг аав, ээжийнхээ аль аль талд бөхийн удамгүй гэж сонссон. Бөх болоход юу хамгийн ихээр нөлөөлөв?
-Тиймээ, надад бол удам байхгүй. Аав, ээжийн маань аль ч талд барилдаж ноцолдчих хүн байгаагүй юм билээ. Миний хувьд сонирхолоороо л бөх болсон.
-Анх бөхийн ямар цол авч байв?
-2008онд анх нутагтаа барилдаад зургаа давж үзүүрлэн аймгийн заан цол авч байлаа.
-Миний сонссоноор бол 2008 оны тэр барилдаан нилээн маргаантай болсон гэж дуулсан. Зарим нэг нь өөрийг чинь бараг Сүхбат арсланг давсан гэх юм билээ?
-Болоод өнгөрсөн юм.(инээв) Тухайн үед бид хоёр маргалдаж л байсан л даа. Тэгээд бичлэг үзээд за за унасан юм байна гээд тахимаа өгсөн.
-10 жилд байхдаа ч юмуу оюутан байхдаа аймгийнхаа наадамд зодоглож байв уу?
-10 жилд байхдаа өсвөрийн барилдаанд л барилддаг байсан. Улсын баяраар ганц нэг гарсан. Нэг хоёрын даваанд л унадаг байлаа. (инээв)
-Улсын наадамд анх барилдахдаа ямар улсын цолтонтой таарч байв?
-Заалны барилдаанд зөндөө л улсын цолтонтой таардаг байсан. Сумын заан цолтой байхдаа нэгийн даваанд гараад л уначихна. Улсын заан М.Өсөхбаяр ахтай зөндөө таарч унасан даа.
-Таны багш чинь Завханы олон хүчтэнийг бөхийн замд хөтөлсөн мундаг хүн шүү дээ. Багшийн хувьд өөрт чинь захиж хэлж байсан зүйл олон л байгаа даа?
-Хэлэлгүй яахав. Миний барилдааныг жинхэнэ заасан хүн шүү дээ. Хэдийгээр бурхан болсон ч гэсэн багшийнхаа хэлж заасныг бараг тэмдэглээд авсан. Чи ингэж барилдвал зүгээр байна. Чи ингэж барилдахаар бярдуулаад байна гээд лэ хэлсэн бүгдийг нь ой тойндоо тунгаан бодоод л явж байна. Багшийнхаа зааж зөвлөснөөр өдий зэрэгтэй яваа болохоор багшдаа их баярлаж явдаг даа.
-Сонирхоод асуухад таны хамгийн чанга унасан барилдаан гэвэл…?
-(Инээв)Чанга унасан гэхээр ч одоо... Д.Энхбат начинтай саяхан барилдаж байгаад гүйж яваад толгойгоороо газар мөргөж айхтар унасан. Босоод ирсэн хоёр нүд харахгүй, харанхуй оргиод тухайн үедээ их л эвгүй болсон шүү (инээв). Тэр л хамгийн чанга унасан барилдаан байхаа.
-Тамирчин хүнийг амжилт гаргахад нь нөлөөлдөг нэг зүйл нь дэмжиж тусалдаг хувь хүн, пүүс компани, нутгийн зөвлөлүүд их үүрэгтэй юм шиг санагддаг. Өөрийг чинь дэмжиж тусалдаг хувь хүн, байгууллага, хамт олон бий юу?
-Өө байлгүй яахав. Манай Алдархаан сумын уугуул “Classic Gem” хамтлагийн ахлагч Х.Энхтайван гэж миний хуурай ах байдаг. Их тусалж дэмждэг. Мөн дээр нь “Ханан” групын захирал Эрдэнээ гэж ах бий. Намайг бүх талаар тусалж дэмждэг.
- Завханчуудын шүтээн “Богд Очирваань” уулын төрийн тахилга удахгүй болно. Очиж барилдана биз дээ?
-Өө барилдалгүй яахав. Би чинь тэр тахилгын наадамд барилдаж үзээгүй. Энэ жил л “Богд Очирваань” уулынхаа тахилгад очиж барилдана даа.
-Залгаад улсын баяр наадмын бэлтгэлдээ гарна биз дээ. Улсын наадамд хэд дэх жилээ барилдах гэж байна вэ?
-Өнгөрсөн жил анх улсын наадамд барилдаад 2-ын даваанд Ховдын Ч.Цогбаяр арслантай оноолт таарч өвдөг шороодсон. Энэ жил бэлтгэл сургуулилтаа сайхан хийж байгаад барилдана даа.
-Энэ жил 1024 бөх барилдана нэг даваа бол бараг сул олдоно гэж бөхчүүд яриад байна шүү дээ?
-(инээв) Гэхдээ төрийн наадам чанга шүү дээ. Хэн ч унана гэж гарахгүй. Даваа болгон л чанга байна л даа.
-Завхан нутаг урлаг, спорт, төр нийгмийн алдартнууд олонтой. Нутгаараа хэр бахархдаг вэ?
-Манай завхан нутаг чинь сайхан нутаг шүү дээ. Очирваань уулаараа овоглосон төрийн хоёр удаагийн ерөнхийлөгчөөс өгсүүлээд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд ... Ер нь Завханыхан зовхи нь өөдөө гэдэг шүү дээ (инээв)
-Энэ жил хоёр ч том барилдаанд их шөвөгт шалгарсан энэ бол чамлахааргүй амжилт. Нэг барилдааныг онцолж асуумаар байна л даа. Саяханы барилдаанд улсын шилдэг начингуудын нэг Цацабширтэй сайхан барилдсан шүү?
-Дотроо бодож л байсан. Сайн начин намайг амлалаадаа, сайхан үзье гээд л гарсан. Гэхдээ давчихна ч гэж бодоогүй л дээ. Намайг юу ч болгохгүй байхдаа л гэж бодож байсан. Тэгээд барилдаж байсан багшийн минь зааж өгсөн мэх гэнэт орж ирээд давсан даа (инээв). Өөрийнхөө хэмжээнд сайхан л барилдсан.
-Өөрийн чинь хувьд улсын цолноос ямар цол хамгийн сайхан санагддаг вэ?
-Ер нь бүх л цол сайхан цол шүү дээ. Улсын цолны босго цол гэдгээрээ начин бүр сайхан санагддаг.
-Би бөхчүүдээс л бөхийн холбооны ажлын талаар ихэвчлэн асуудаг л даа. МҮБХ сүүлийн жилүүдэд шинэлэг сайхан барилдаан их л зохиож байна шүү дээ. Бөх хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-МҮБХ сайхан сайхан барилдаан зохиож байна. Ноднин гэхэд л “Нутгаа дуурсгана” гэж гоё барилдаан зохиосон. Энэ жил начин харцагуудын халз барилдаан их сайхан болсон. Бөхчүүддээ их ирээдүйтэй үйл ажиллагаа явуулж байгаад нь их баярладаг.
-Бөх хүнд бахархах зүйл нь юу вэ? Бас хэцүү хүндрэлтэй нь…?
-Хэцүү зүйл гээд байх юм байхгүй шүү дээ. Би бөх л болно. Энэ л миний амь амьдрал гээд сэтгэл шулуудчихсан хүнд бол хэцүү зүйл байхгүй. Ямар ч бэрхшээл тулгарсан даваад л гарна. Эр хүн болж төрснийх бөх болно гэдэг чинь сайхан шүү дээ.
-Таны хувьд хамгийн эвгүй өрсөлдөгч гэвэл…?
-Эвгүй бөх байхгүй дээ. Унахдаа унаад л, давахдаа даваад л явж байгаа. Надад бол эвгүй бөх байхгүй ээ.
-Намхавтар нуруутай болохоор өндөр бөхчүүдтэй барилдахад эвгүй байхаа?
-Харин ч сайхан шүү дээ. Өндөр хүмүүс чинь хөдөлгөөн удаантай. Би чинь бас удаандуу хөдөлгөөнтэй. Тэгэхээр надад бол эвтэйхэн л байдаг.
-Өөрөө сурдаг байхаа?
-Энэ хавар ХЦДС-ийн хууль эрх зүйн ангийг эчнээгээр төгсөж байгаа.
-Гэр бүлтэй юу?
-Одоохондоо гэр бүлтэй болж амжаагүй л явна (инээв).
-Бөхчүүдээс хэний барилдаан таалагддаг вэ? Би энэ хүн шиг л сайхан уран барилддаг болчих юмсан гэх бодол төрдөг үү?
-Би энэ хүн шиг ингээд барилдах юмсан гэж боддоггүй шүү дээ. Өөрийнхөө барилдаанаа, өөрөө өөрийгөө л боддог. Түүнээс хүн хараад хүнийг бишрээд байх нь утгагүй. Надад бол өөрийнхөөрөө л байх нь сайхан.
Ярилцлагаа өндөрлье дөө. Энэ дашрамд хэн нэгэнд хандаж хэлэх зүйл байна уу?
-Нутгийн ах Энхтайван болон “Ханан” групын захирал Эрдэнээ ах хоёртоо маш их баярлаж явдаг шүү. Дүү нь та хоёрынхоо итгэлийг алдахгүй л гэж хэлье дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Raldii » Thu Jun 02, 2011 10:46 pm

Энэ нүдгүй нүүр сайхан ярилцлага өгчээ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Fri Jun 03, 2011 7:21 am

Сайн бөхийн аранга. Жижиг биетэй хирнээ ямар ч бөхтэй барилдсан өөрөө явж барилдаад байдаг юм да. Энэ нөхөр 20 см өндөр байсан бол улсийн заан болноо гээд зогсож байж мэдэх юм.
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 12:51 pm

Сайхан ярилцлага өгсөн байна.
Сайн барилдаж байгаад начин болчих боловуудаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron