ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby El Payaso » Thu Jan 11, 2007 10:59 am

Барса Валенси арай ондоо л доо... Валенсиагийн хувьд бол дундад зууны үед Арагоны нийслэл болж байсан... газар дундын тэнгист хүчирхэг флотоороо ноёлж байсан улс... Каталон бол арай ондоо байх... Арагон чинь далайтай хиллэдэг хэсгээр байдаг андорро чинь францын хилийн тэнд байдаг ш дээ... Валенсиа гэж Каталоноос тусдаа хэл соёлтой л доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby poseidon » Thu Jan 11, 2007 11:03 am

Савиолагийн гоал эн байх шиг байна. http://www.fcbes.com/forum/viewtopic.ph ... 7&start=75

Луйс Гарсия Арсеналтай тоглоход гэмтсэн. 6 сар гарахгүй гэнэлээ...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby poseidon » Thu Jan 11, 2007 11:18 am

el payaso wrote:Барса Валенси арай ондоо л доо... Валенсиагийн хувьд бол дундад зууны үед Арагоны нийслэл болж байсан... газар дундын тэнгист хүчирхэг флотоороо ноёлж байсан улс... Каталон бол арай ондоо байх... Арагон чинь далайтай хиллэдэг хэсгээр байдаг андорро чинь францын хилийн тэнд байдаг ш дээ... Валенсиа гэж Каталоноос тусдаа хэл соёлтой л доо...


Гэвч тэд орон нутгийн аялгатай боловч нэг хэлээр ярьдаг. Андоррагийн албан ёсны хэл нь Каталан гэдэг юм билээ... Тиймээс л би нэг үндэстэн гэдэг утгаар нь л.... Арагоны хаант улсын хувьд одоогийн Арагон мужаас гадна Валенси, Каталон, Балерик арал ба өнөөгийн өмнөд Францын зарим хэсэг ордог байсан. Тэд каталан гэж нэг хэлтэй. Валенси бол каталан хэлний нэг аялга юм шиг... Тэд каталан гэж дуудагдахгүй байгаа боловч каталанчууд мөн. Буриад, Халх шиг л...Каталанчуудын тусгаар тогтнолын төлөөх, Испанчлах бодлогын эсрэг тэмцэл 2 янзаар явагдаж байсан. Valencian nationalism болон Catalan nationalism гэж...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 11:41 am

Реал өнөөдөр Бетистэй тоглоно. Пизхуаны цэнгэлдэхрүү ноён Капелло Роналдо, Кассано, Бекс нарыг авч явахгүй болсон нь эдгээр эрхмүүдээс нүүрээ бага багаар буруулж баяртай гэж хэлж эхэлж байна хэмээн Испанийн сонин хэвлэлүүд үзэж байна.

Бекс Реалд үгүй гэсэн байна. Энэ зунаас эхлэн Бекс шинэ багаа хайна. Гэрээгээ сунгах уулзалтан дээр Бекс Миятовичд товчхоноор үгүй л гэсэн байна. Харин Бексийн агент болон Эзэн Хааны багийн удирдлагууд зун болтол дахин ойлголцолд хүрхийг хичээнэ гэсэн байх юм.

Энэ мэдээг дагаад Каталонд Бексийг татах талаархи яриа дахин сэргэлээ. Луис Энрикегээс хойш ямар нэг супер одыг Камп Ноуруу Реалаас татаагүй байгаа. Тэгхээр одоо Бекс энэ хугацааг эцэс болгох я юм билүү. Ядаж нэг жил ч гэсэн Барсад тоглоосой гэж бодох юм. Цаадах чинь бөөн мөнгө!!! Барса дэлхийг эзлэх дайралтаа Mes que un clube уриан дор амжилттай эхэлчихсэн байгаа. Хамгийн их үр дүнгээ өгч байгаа нь Африк, АНУ. Юнисефийн тусламжтайгаар манай сайн үйлсийн аян хайрт Барсаг маань улам л алдартай болгож байна. Одоо Бекс хүрээд ирвэл Азид хүүхнүүд Барса гэж хэлд орж эхэлнэ. Сайн тал нь энэ. Харин муу тал нь ойлгомжтой. Мань эр талбайд байнга гарвал сүйрэл болно. Хааяа нэг гараанд гаргаж олныг татаж, хаяа нэг free kick'ээ сайн хийгээд байвал л болоо. Барсагийн хөрөнгө ч зузаарна даа. Одоо манай хэдэд мөнгө их хэрэгтэй байгаа. Камп Ноуг шинэчлэх хувилбрууд аль хэдийнээ гарчихсан. Одоо мөнгөн дээрээ л тулаад байгаа. Дор хаяж 200 сая хэрэгтэй гэж байгаа. Суудлын тоог 15000 нэмээд тэгээд дээвэртэй болно. Хэхэхэ. Удахгүй та бүхэнд тэр төслийн зургийг нь харуулнаа, хэрвээ хараагүй хүн байвалштээ...

Би энд ороод удаагүй учраас түүх соёл ямар байдаг, хуулийг нь мэдэхгүй л байна. Ер нь хааяа нэг хэлэлцүүлэг мэтгэлзээн маягийн юм явуулдаг байлгүйдээ тиймээ? Тийм бол тэр хэзээ вэ? Ярилцаж мэтгэлзэх сэдэв бол зөндөөштээ, та нар мэдэж байгаа биз. Та бүхний саналыг эхлээд сонсмоор байна. Долоо хоногтоо нэг удаа ч юм уу аль нэг сэдэв дээр(цаг үеийн ихэнх нь) мэтгэлзэе, санал бодлоо хуваалцая. Мэдээлэл солилцое. Хүрээгээ тэлэе.
Би андуураагүй бол 107 жилийн түүхтэй Барселона баг 10 хүрэхгүй жилийн 'баялаг' түүхтэй Челситэй харьцуулашгүй л санагдах юм. Гэтэл тэр Цэнхрүүдийн Фэнүүд нь тийм их болциймуу, угаасаа тийм их байсан юм уу, Барсагийнхан бага юмуу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр Челсигийн өрөөнд их хүнд ордгийг анзаарлаа. хэхэ. Уг нь тэр Челси чинь агуу гэдэг үгэнд дөхөж ч очих хувьгүй баг шүү дээ. Тэгхээр миний хэлэх гээд байгаа юм гэвэл энэ Forca Barca'г баг шигээ гоё болгмоор байна. Бидэнд гоё баг байна, бүр хаа ч байхгүй. Хүсэл сонирхол байна. Үүнийгээ хөгжүүлэе. Магадгүй Монголоос анхны Football Fan Club гарах ч юм билүү...хэхэ сайхан мөрөөдөл. Гэхдээ биелэгдэх л юм. Энэ талаар сана авч болхуу? Та бүхний хүслийг, санаа оноог сонирхоё, ярилцая...why not?

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Gankhuu » Thu Jan 11, 2007 11:53 am

Цаад цэнхэрүүд чинь фэн клуб байгуулна гээд л байна лээ. Барса-ч олон фэнтэй юм чинь байгуулж болно шд.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 12:15 pm

Цэнхэрүүд хол явахгүй ээ. Цаг үеийн багийг дагасан юм хэр л удаа аж. Үүгээрээ хэн нэгнийг доромжлох гэсэнгүй, зүгээр л байгаа юмыг хэлж байна. Pop чинь тэгээд амарсан уусаад алга болдог модон чихир шүү дээ. Харин үүх түүх, соёл, нэр төр ороод ирвэл ч тэс өөр юм болоод явчихна. Хэхэ. Барса 107 жил амьдарсаар ирсэн, Барса гэдэг нэр цуурайтсаар л байсан, байх ч болно!энд байнга ордог хэдэн Cules байна аа? Мэдлэгийн хувьд сайн юм билээ. Заримыг нь биширсэн. хэхэ.
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Gankhuu » Thu Jan 11, 2007 12:46 pm

Чи өөрөө хаана байдагын Монголд бол Барса-гын фэн бол олон л байгаа. Тэд нарыг цуглуулаад. Барса-тай холбоо тогтоогоод ажиллаач. Гоё л юм болно доо
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Thu Jan 11, 2007 12:49 pm

Чи өөрөө хаана байдагын Монголд бол Барса-гын фэн бол олон л байгаа. Тэд нарыг цуглуулаад. Барса-тай холбоо тогтоогоод ажиллаач. Гоё л юм болно доо
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby zigo » Thu Jan 11, 2007 1:04 pm

Доокса гоё бичжээ. Гэхдээ би энэ хоёр багийн тоглогчидод энэхүү тэмцэл хамаардаггүй л байх гэж бодож байна. Тэдэнд хөлбөмбөгийн ялалт л чухал болов уу. Түүнээс биш энэхүү түүхэн тэмцэл бол Каталоны иргэд болон Мадридын төр хоорондын л асуудал байх.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 1:48 pm

zigo wrote:Доокса гоё бичжээ. Гэхдээ би энэ хоёр багийн тоглогчидод энэхүү тэмцэл хамаардаггүй л байх гэж бодож байна. Тэдэнд хөлбөмбөгийн ялалт л чухал болов уу. Түүнээс биш энэхүү түүхэн тэмцэл бол Каталоны иргэд болон Мадридын төр хоорондын л асуудал байх.


Энэ нь их нөлөөлдөгөө. Мадридийн сургуулийг төгссөн авъяаслаг хөлбөмбөгчинг Мадридиста гэж цоллон, хар багаас нь босогчдыг, Socios'ийг дарах сайн талаар болон багийн үүх түүхийг шингээсэн байдаг. Барсад ч мөн адил иймэрхүү маягийн зүйл явагддаг нь нэгэнт ойлгомжтой зүйл болсон. Залуу авяаслаг хөлбөмбөгнөөс асуухдаа чиний хүсэл гэж асуудаг: мэдээж хайртай багтаа тоглох. харин энэ багтаа боломж олохгүй бол өөр ямар багруу явах вэ? гэж асуудаг нь уламжлал болсон бага зэргийн улс төртэй хөөрхөн түүх. хэхэ. хариулт мэдээж би хэзээ ч Барсагийн(нөгөөх нь би Реалын)өмсгөлийг өмсөхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тэднийг хар багаас нь түүх соёл нь хүмүүжүүлсэн байдаг. 2 багийн аль нэгд нь сураагүй өөр нутгийн хүн байж болно л доо. Тэд ч ялгаагүй дээ. Гран Дербин үеэр Испани улс 2 тал болж хуваагддаг гэж сонссон байлгүйдээ. Энэ тоглолтыг тоохгүй, аль нэг талд нь дэмждэггүй хүн гэж байхгүй. Тэгхээр энэ бол зүгээр ч нэг халуун тулаан, хөлбөмбөг байдаггүй. шүүгч, улс төрийнхөн дандаа орж бужигнуулж байдаг. Мэдээж олны анхаарлын төвд байх гэж зарим нь ордог бол ихэнх нь энэ 2 хүчтэй талын салхинд нэрвэгдэж үзэл бодлоо илэрхийлж хамт амьсгалдаг. Гаднаас легионер ирлээ гэхэд Гран Дербин талаар өрсөлдөгчдийн талаар асуудаг. Барсад Ривалдо ирлээ гэхэд: Реалыг хожхуу, чи чадхуу, тэднийг хэр сайн мэдэх вэ? тэр тоглолт л хамгийн чухал гэдгийг мэднэ биз дээ?...г. мэтээр хүмүүжүүлнэ дээ. хэхэ. Миланаас Интерлүү шилжсэн Одыг хэзээ ч тэгч харааж зүхэж үзэн яддаггүй. Яагаад гэвэл Реал, Барсагийн хоорондох тэр олон арван жилийн түүх, дайн, үзэн ядалт, улс төр тэнд байдаггүй. Тиймээс энэ 2 багийн хооронд шилжсэн хэнбгуайг ч хамгийн хатуугаар шийтгэхэд аль аль тал нь(Каталончууд арай илүү үзэн ядалттай байдаг)бэлэн байдаг. Фиго үлдсэн амьдралдаа Барселонд айлчлахыг ч хүсэхгүй байна гэсэн нь амь наснаасаа айж байна гэсэн үг. Өөрөө ч үүнийг мэдэж байгаа, тиймээс ч дэлхий дээрх хамгийн гоё гэж үздэг хотдоо очиж чадахгүйдээ харамссан байдаг. Эсрэг багийнхаа хөлбөмбөгчнийг тэгч аймаар үзэн яддаг гэж би бодоогүй. 2001 оны Гран Дербин бичлэг миний архивт байдаг юм аа.(Хүсвэл зээлдүүлж болно шүү!)сантъягод Барса зочилсон тоглолт. талбайн буланд бөмбөг очдог үе бий. Бөмбөгөнд Arnau гүйж очтол гарцан. Тэгээд Рауль Arnau'г хаалгандаа амжиж очхоос өмнө бөмбөгийг түүнээс авч тоглолтон оруулах сэргэлэн санааг агуулж бөмбөгний төлөө ноцолдоно. Арнау ч юу гэж бөмбөгөө өгөхөв, аваад л хаалгаруугаа гүйхийг оролдоно. Энэ үед тоглолтондоо шатсан Рауль Арнауг рекламны самбарлуу шахна. Цаахнана сууж байсан нэг баагий(50. 60 гарцан гэмээр) боломж гарсан дээр Арнауг хэд сайн нуруу түрүйгүй цохиод л байна. Арнау ч ***өг болно доо. Яг хэдэн өлсгөлөн нохойнуудад уруулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлхээр дүр зураг. Тэр хөгшин гөлөгийн царай нь...бүр нэг тийм үзэн ядалтын, хорслын царайтай цохиод л байна. уур хүрмээр. Арнауг ч өрөвдсөндөө. Дараа энэ зориулалтынхаа төлөө Арнау Каталончуудын хайртай хаалгач нэг хэсэг байлаа. хэхэ. Фигог Камп Ноуд 2002 онд тоглоход Каталончууд гартаа таарсан бүхнээ шидиж байсан. Цаас энээ тэрээгээс өөр юу л олдоо аж. Шил мил оруулахгүй юм чинь. Гэтэл талбай дээр Фигоруу шидсэн тэр олон хогон дотор гар утаснууд хүртэл байсан гээд бодхоор. Тэр гар утсын хайран үнэхээр байгаагүй. Гол нь тэр муу новшийг л нэг олигтойхон авчих л санаатай. Тэгтлээ үзэн ядалт, уур нь хүрдэг. хэхэ. Гран Дерби бол үнэхээр том сэдэв шүү. Испани улс дампуурчаагүй цагт Реал мөхөхгүй. Каталон үндэстэн сүйрээгүй цагт Барса мөхөхгүй гэдэг юм. Үүнээс үнэн гэж байхгүй ээ. Барса мөнгөний гачигдалд орвол Социос өргөөд л яаж ийгээд гаргаад ирдэг. Реал асуудалд орвол төрөөс энэ асуудлыг нь арилгаж өгдөг. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л 2002 онд Реал асуудалд орсон. Перезийн алдаатай бодлогын(жил дарааллан олон супер оддыг багтаа авсан) үр дүнд 250 сая еврогийн өрөнд унасан. Гэтэл сантъягогийн хажууд байдаг бэлтгэлийн талбайг 350 саяар улс худалдаж авсан. Уг н тэр газрын бодит үнэ нь...үсрээд л 150 сая байсан гэдэг. Реалыг Мадридын өлгийтэй хүүхэд гэж ч хочилдог. Барса бол зүгээр л Каталонийн нэр төр!!! болоо

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby rednasca » Thu Jan 11, 2007 1:57 pm

монгол хэл мэддэг каталон хүний бичлэг уншиж байгаа юм шиг л санагдаж байна....:-D:D
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Thu Jan 11, 2007 2:24 pm

харин тм...........
манай хүн Каталон биш биз.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby poseidon » Thu Jan 11, 2007 2:28 pm

Каталан биш Катар:mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby engireman » Thu Jan 11, 2007 2:38 pm

Реалаас Барса руу шилжсэн Луис Энрикегийн Реалийнхан яасаныг мэдэхгүй биз дээ? Хэлж туслаарай. Барсагийн баатар мэт хүлээж авсан уу?
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby zigo » Thu Jan 11, 2007 3:04 pm

Тиймээ, Фигог бол айхтар үзэн яддаг юм. Түүнийг зөвхөн Реалын төлөө хүчин зүтгэх болсных төлөө л ингэж ихээр үзэн ядсандаа биш лдээ. Хамгийн гол нь Фиго тухайн үедээ би Барсад хайртай хэзээ ч Реалд очихгүй энэ тэр гэж Каталончуудын цусыг хөөргөж байгаад нууцаар гэрээ хийгээд бултчихсан гэдэг. Үүнд л эгдүүцдэг юм шдээ. Түүнээс нэг нэгэндээ шилжсэн хүмүүсийг тэгтлээ үзэн ядаад байдаггүйшд.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Nomer 10 » Thu Jan 11, 2007 3:25 pm

Гайхамшигтай, өөрийн эрхгүй дуу алдаж байна, Дооха чи шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Thu Jan 11, 2007 3:42 pm

10 минь хаагуур л яваад байна даа.
Байхгүй хойгуур чинь их л юм боллоо доо. Хэхэ:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Thu Jan 11, 2007 3:43 pm

Юу юу болоод байна даа. Форумдаа одоо хааяа ч гэсэн шагайж байнаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Thu Jan 11, 2007 3:56 pm

Нэлээн хэдэн шинэ гишүүнтэй боллоо.
Ихч маргалдаан мэтгэлцээн боллоо.

10-н маань улс суурьтай жинтэй үг л дутагдаж байлаа даа:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 5:39 pm

zigo wrote:Тиймээ, Фигог бол айхтар үзэн яддаг юм. Түүнийг зөвхөн Реалын төлөө хүчин зүтгэх болсных төлөө л ингэж ихээр үзэн ядсандаа биш лдээ. Хамгийн гол нь Фиго тухайн үедээ би Барсад хайртай хэзээ ч Реалд очихгүй энэ тэр гэж Каталончуудын цусыг хөөргөж байгаад нууцаар гэрээ хийгээд бултчихсан гэдэг. Үүнд л эгдүүцдэг юм шдээ. Түүнээс нэг нэгэндээ шилжсэн хүмүүсийг тэгтлээ үзэн ядаад байдаггүйшд.


Санал нийлэхгүй байна аа хө. Фиго угаасаа л барсагаас Реалруу шилжих шийдвэр гаргасныхаа төлөө Каталончуудийн үзэн ядагч номер 1 хүн болсон. Аа дээрээс нь Барсаг хульхидаж явахгүй, би үнэнч байна гэсэн нь бүр ч гал дээр тос нэмсэн. Фигог яг мега од болон өсч байх тэр үеэс Реал сонирхож эхэлсэн. Перезийн ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшихдээ гаргасан уриа нь тэдний үзэн яддаг багийн ганц одыг татан авчир ч Барсаг доромжлоно гэсэн байдаг. Энэ нь ч Касилчуудад маш их таалагдаж санзийг улируулан биш харин Перезийг сонгосон. Перез ч хэлсэн амандаа хүрсэн. Барса Дрим Тимээс хойш байгаагүй хүчирхэг бүрэлдхүүнээ харах тун ойрхон байлаа. Ривалдо хэн бэ гэдгээ харуулчихсан харин дээрээс нь Фиго нэмэгдээд лут баг гарах магадлал мэдээж өндөр байсан. Тэднийг удирдан зохион байгуулах хүн нь Гуардиолла байлаа. За тэгээд сайн баг бүрдүүлэх юу ч үгүй болсон.
2 багийн хооронд шилжиж байсан нөхдүүд дандаа багийн дайсан нь болж байсан нь түүх болон үлджээ. Фигогоос өмнө Луис Энрике Барсад ирсэн. 2 тал энэ тал дээр бас дайтдаг байсан гэж хэлж болно. Нэгнийхээ Супер Одыг өөрийн багтаа элсүүлнэ гэдэг том ялалтад ордог. Учир нь муу гэж үзсэн багаасаа л сайнруу хэн ч гэсэн явна биз дээ? Энрике Реалд супер од байсан. Замораногоос хойш ирсэн хамгийн сайн довтлогч гэж үздэг. Мань хүн ч Реалд байхдаа жинхэн Мадридиста байсан. Барсад дургүй гэж жигтэйхэн. Барсагийн эсрэг ч муугүй тоглодог байсан байх. Тийм хүнийг багтаа ямар нэг аргаар авчрах нь тэр тусмаа амттай байсан. Үүнийгээ ч Барса хийсэн. Гэхдээ Реалын нэг бүдрэлтийг ашиглаж Луисийг Камп Ноуруу залсан. Луис өөрөө их зөрүүд, ширүүн айштай нөхөр. Түүнийг сэлгээнд ганц нэг суулгаснаас уур нь хүрч хариугаа авч байгаа нь энэ гээд Барсад ирсэн. Реалд түүнийг үзэн яддаг. 2 нүүртэй, хэлсэндээ эзэн байдаггүй, зарим тохиолдолд **н** хүн ч гэдэг. Барса Реалаас энрикэг авсан нь хэдэн жилийн өмнө хайрт Михаил Лаудрупийг эзэн хааны багт алдаж доромжлол хүлээснийхээ төлөө хийсэн хариу үйлдэл байлаа. Тиймээ, Лаудруп дрим тимийн гол хүний нэг нь байсан. Мэдээж Blaugrana'гийн домог. 1991 - 94 оны хооронд Барса ПД-д тэргүүлж эзэн хааны багт урьд амсаагүй доромжлолыг амсуулсан. Үүнийг эцэс болгох гэж олон ч авъяастныг Реал худалдаж авсан. Нэмэр байгаагүй. Хамгийн сүүлчийн арга нь Дрим Тимийг бутаргаж нэгийг нь Сантъягоруу залах. Хэдийгээр Реал барсагийн дотоод хагарлыг удирдаж гар бие ороогүй ч Кройфф, Лаудруп нарын маргааныг тэд овжин ашиглаж Дани эрийг өөрсдөдөө элсүүлсэн. Мэдээж Лаудруп бүх сайн сайхан үеэ ардаа орхицон байсан. Гэхдээ Дрим Тимийн нэг гол цөмийг нь багтаа элсүүлнэ гэдэг Барсагийн дээр нь шүү гэж хэлсэнтэй агаар нэгэн байсан болхоор Барса ч үүнд их уурссан. Мэдээж Лаудруп Каталончуудын хараалын үгсийн бай болон хувирсан. Бүүр хожим нь Барса 100 жилийнхээ ойг 1999 онд тэмдэглэж Дрим Тимийн нөхдийг урьж авчран хуучин цагаа нэг дурссан. Барса түүхэндээ тийм сайхан цагийг амсаж байгаагүй. Тиймээс Дрим Тим бол шүтээн нь байсан. Тус баярын үйл ажиллагаанд нүдэндээ нулимастай байсан Лаудрупыг харсан Каталончууд сая л нэг уужир ч домогт тамирчнаа уучилсан. Бүхэл бүтэн 5 жил Каталончууд түүнийг хараал идээсэй гэж амандаа уншлага болгож байсан. Тамирчид ихэнх нь энэ 2 багаас нэгэнрүү шилжхээс жийрхдэг. Тиймээс иймэрхүү шуугианд ч өртөхгүйн тулд алхам тутамдаа хэзээ ч Барсаруу, Реалруу явахгүй гэж хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг олдог юм. Реалыг зоригтой муулж, үнэнээсээ үзэн яддаг Барсагийн хөлбөмбөгч бол баатар. Гаспарт гэж Барсагийн ерөнхйилөгч байсан баагий жоохон зөрүүд нэгэнл дээ. Заримдаа ухаан муутай алхам хийдэг. Тэгээд Каталончууд түүнд бага зэрэг талгүй болоод эхлэнгүүт Реалыг муулж хэвлэлийн баатар болж рейтингээ ихэсгэдэг нөхөр байсансан.

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 5:47 pm

engireman wrote:Реалаас Барса руу шилжсэн Луис Энрикегийн Реалийнхан яасаныг мэдэхгүй биз дээ? Хэлж туслаарай. Барсагийн баатар мэт хүлээж авсан уу?


Цаадах чинь баатарштээ. хэхэ. Мадридиста байсан баагий Каталонийн багийг сонгоод тэдний төлөө гоол хийгээд Реалыг муулаад явж байна гэдэг гоё биш гэж үү? Луис анхнаасаа л гоол хийх болгондоо Торреадор шиг хөдөлгөөн хийдэг байсан. Энэ нь түүний фирмийн шинж тэмдэг байлаа. Барсад ирснээс хойш энэ нь улам алдартай болсон бол урьд нь олон удаа харж баясч байсан Реалынхан энэ хөдөлгөөнийг нь үзэн ядаж түүнд аймшигтай дургүй болсон. Ингэх тусам нь Луис Реалын талаархи шившигтэй мэдээг харамгүй хайрлаж Каталон зүрхтэн болсон. Гаспаарт илэн далангүй Реалыг шүүмжилж булхайг нь дэлгэдэг байсан.(яг Гүндалай шиг хэхэ) Түүнд Луис л тусалж хамтдаа Реалынхны нүүрийг түлдэг байлаа. Үе үеийн шилдэг ахлагч нар болох Гуардиола, Пуйоль нар ч энрикэ шиг зоригтой Эзэн Хааны багийг муулж чаддаггүй байсан. Мэргэжлийн тамирчид шиг л аашилдаг байсан. Харин Энрикэ бол өөр шүү. Тиймээс Каталончууд түүнийг Каталон хүн шиг л хүлээн авч хайртай байдаг.

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby El Payaso » Thu Jan 11, 2007 5:50 pm

Энрикиг Реал хангалттай түвшинд үнэлээгүй тэгээд шарандаа Барсад очиж нэг домогт ахлагч болсон гэж боддог... надад их таалагддаг байж билээ... гоёо тоглогч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 6:04 pm

зиаг, удахгүй дерби болох гэж байна. Яахав Алавезийг хожсон нь сайхан л хэрэг. Гэхдээ гайхагдхаар сэтгэгдэл нэг л төрүүлж өгөхгүй байна. Зүгээр л сайн тоглолт. Харин одоо бол тоглоомгүй. Монтюичийн цэнгэлдэхэд Мадрид гаралтай Эспаньол багтай тоглох гэж байна. Нөхдүүд ч угаасаа Барсагийн амар өрсөлдөгчдөд тооцогддоггүй. Хэдийгээр Каталонийн нэр төрийг хожоод сүйд болдоггүй ч өнөө салгах чадвартай баг хэдийнээс байсан. Эспаньол сайн ч бай муу бай, дерби бол Дерби. Дерби өөрийнхөө дүрмэнд захирагдан явдаг билээ. Эспаньол хэдийгээр Барселон хотоос гаралтай ч тэднийг үзэн ядах шалтгаан хангалттай их бий. Каталонийн эсрэг баг гаргах гэж Мадридаас нэгэн багийг санхүүжүүлж гаргасан нь энэ Эспаньол шүү дээ. Испанийн багууд Реал хэмээх гуншинг авах тийм ч дуртай байдаггүй. Барсаг хар, Валенсиаг хар. Үнэхээр хүчтэй багууд л багийнхаа логон дээр юу тавьхаа Удирдлагаас үл шалтгаалан өөрсдөө сонгодог. харамсалтай нь Испанийн дарангуйлагчдын эсрэг босох хүчтэй үндэстэн тийм ч их биш ээ. Реал гэсэн нэр л авбал Хааны баг, манайхаар ерөнхийлөгчийн баг л гэсэн үг. Ноёны бөх ч юм уу. хэхэ. Тэгвэл Эспаньол Каталоноос гарсан мөртлөө яагаад Эзэн хааны хэмээх нэрийн гол төсөөлөл болсон Титэмийг Логон дээрээ тавьдаг билээ? Тэд чинь анхнаасаа л Барсагийн эсрэг тамигдсан бууны ноход. Тийм ээ, Эспаньол Барселон хотод, Каталонд ийм л нэр хүндтэй. Тиймээс ч тэдний цэнгэлдэхэд хоосон суудал дандаа байдаг. Монтюичийн цэнгэлдэх дүүрч байсныг санахгүй л юм байна. Ямар л Каталон тэднийг дэмжив гэж...Та бүхэн ажиглаарай. ПД-ы багуудын Лого дээр дандаа титэм байрлуулсан байгаа. Байрлуулаагүй хэдхэн баг л байдаг. Лого дээрээ титэм тавихгүй бол хаантайгаа тэрсэлдсэнтэй л адил. үүнийг сөрсөн хэдхэн баг бол гайхамшиг. Барса, Валенсиа мөн Баскуудын бахархал Атлетик Билбао. :-D

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby chukcha2002 » Thu Jan 11, 2007 6:07 pm

Хэхэ, та нар баг дэмжиж байгаа гээд єєрсдєє тэр каталон гэдэг vндэстэн болчих юмаа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby soccer » Thu Jan 11, 2007 6:08 pm

Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг хойно. :smile: Эзэн хааны нэр төр хэзээд байна. Энэ бол агуу баялаг түүхтэй Мадрид. Ямар ч Клубэд Сэргэлт Уналтын үе байдаг. Яг байгалийн шалгарал шиг...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests