Талбайн эзэд аварга авах бүрэн боломжтой л гэж байна. Габорик ч мундаг даа.
Эхний шат эвгүй л дууслаа. Томчууд ер нь хусуулчих гээл. Орос Германд бүр 3-0-оор машиндуулчлаа.
Канад ноднин 7-д орсон гутамшгаа арилгаж аварга авна л гэнэ. Тэр НХЛ-ийн рүүкий болдог жаал нь ердөө метр 80 юм бна шд.
Ноднингийн аварга Чехийн од нь гэсэн чинь 40 хүрч яваа Ягр байх юм
Оросууд гэхдээ яван чангарна биз. Ковальчук лигт мяараад Флоридад сайхан амарч авсан гэнэ. Үзүүлээд өгөх л байх даа. 100 сая долларын хүн чинь хэргээ гаргахгүй бол болохгүй дээ.
Финляндтай томчууд хэзээнээсээ тоглохоос жийрхдэг байсан. Сэляннуг эс тооцвол товойх од байхгүй ч багийн тоглолтыг жинхэнэ ёсоор нь харуулдаг баг даа. Одоо од гэх юм бол Койву л байх даа. Мань эр сая цэрэгт татагдсийм бна.
Швед бол харин бөөн од. Хурц гоё тоглолттой баг шүү.
Америкчууд сүүлийн 10 жилд ердөө ганц хүрэлтэй гэж байгаа. Ноднин 13-т орсон гэхээр ичмээр. Яах аргагүй шилжилт явагдаад байна л даа. Гэхдээ тун удахгүй тэсрэлт нь эхлэх вий.