Анти параад ашгүй нэг намжаа юу даа.. Зарим хүмүүс арай л элэг "эмтэрмээр" бичжээ
яахав тэр шүүгч, жүжиг энэ тэр тоохоо байсан, харин сүүлдээ хятад хүмүүс, багаасаа ичих хэрэгтэй юу, юу гэнэ вэ бурхан минь
унтах байсан юм, хайран ноёр, үгүй түмэн янзын гомдол тооччих бололтой
хөгжилтэй шүү..
Хоёр цэвэр, маргаангүй гоол, нэг гарцаа байхгүй улаан хуудас.. Яг эндээс ямар өө сэв хайгаад байгааг ойлгосонгүй.. Пепе энэ цувралд улаан авах нь цаг хугацааны л асуудал байсан байх даа.. Цомд илүү тоглоод хожигдсон, сая ч илүүрэхлээ.. Хамаг муу аргыг хэрэглээд ч хэрэг алга шив дээ.. Саяны хожил надад өвөл 5-0-догоос илүү таашаал өглөө.. Эзэн хааны багийн 10 мөрөөдлийг үгүй хийх маш том боломжтой боллоо, одоо бүх зүйл бидний өөрсдийн гарт.. Камп ноуд боломжит хамгийн сайн гараагаа гаргадагаараа гаргаад, тоглодогоороо л тоглох хэрэгтэй.. 2-0 гэсэн тоог ахиулж улам холдуулбал сайхан.. Моу энэ удаа зоригтой довтлоосой...
Наймааны талаар хэдэн үг хэлэхэд энэ жилийн арилжаа наймаанд онц дүн өгч болмоор санагдаж байна.. Вилья, Адриано, Аффелай, Маше.. Маше үнэхээр хэрэгтэй наймаа байсанг муулж байсан нөхөд юу бодож байгаа бол.. Сэдэвт юугаа ч мэдэхгүй байж орж ирээд банз халаагчаар нь дуудагсад харж байгаа байлгүй.. Аффелайг үнэхээр сайн, тоглолтод ийм салхи оруулаад байх тоглогч... Өвлийн цонхоор авсан хэрэг нь өчигдөр утгаараа гарлаа.. Энэ залуу өшөө илүүг хийх чадалтай даа.. Вилья ойлгомжтой биз.. Өчигдөр өмнөх хоёр эль классикогоо бодвол хамаагүй хөдөлгөөнтэй "амьтай" тоглолоо.. Одоо Камп ноуд гоолдоосой.. Бүскетс-н жүжиглэлт хэтрээд байгаа, ганц нэг алдаа бас гаргаж харагдсан.. Гэхдээ энэ залуу манай дундын шугамын салашгүй хэсэг , залуу хүн тэгээд гайгүй болох биздээ.. Пэдро үнэндээ форм муутай байгаа.. Ахлагчтай хамгаалалт анги юмаа.. Энэ хамгаалалт Камп ноу дээр ч гарах байх.. Кэйта-н тоглолт бидэнд Иниестаг нээх санагалзуулсангүй