spain man wrote:Цоомоо wrote:Хамгаалах гэдэг нь байрлалын асуудал юм л даа.
Рон, Ди Мариа, Өзил хамгаалалтын талаар А ч үгүй байж болох ч байрлалаараа татаад ухарчиж байгаа л хэрэг.
Барса Реалын эсрэг 5 хамгаалагч, 2 ДМ гаргаж байсан ч хамгаалж лав тоглоогүй, тоглодгоороо л тоглож байсан.
Үнэхээр дип хамгаалалттай байсан Реал, 3 тоглолт 3-уулаа адил.
Лигийнхийг ойлгож болж байгаа, цомыг бас ойлгож болж байгаа.
Харин СЛ дээр, тэгээд талбай дээрээ арай өөрөөр тоглоод үзэж яагаад болохгүй гэж.
Талбай дээрээ л давуу тал олж байж СЛ-д дараагийн шатанд үлдэнэ.
Энэ багт дэлхийн хамгийн авьяаслаг хөлбөмбөгчид байна.
Барсагийн эсрэг ямар заавал зөвхөн тийм айхтар хамгаалсан, татсан тоглолтоор л үзэхгүй л бол болохгүй гэсэн юм байхгүйшд.
Арсенал гэхэд л талбай дээрээ довтлоод л 1:0-ээс нөхөөд 2 гоол хийчиж л байсан.
Арсеналаас хамаагүй мундаг ростертой л баг...
Тэгээд бусад тоглолтуудад бол өөр л тактик хэрэглэдэг, довтлоод л дуусгачихдаг. Хэдхэн хоногийн өмнө Валенсиад 6 гоол хөнгөхөөн л хийчиж байсан..Барсагийн эсрэг болохоор л шал өөр.
Эхний тоглолт дээр давуу тал олж авчаад хариу тоглолт дээр иймэрхүү тоглолт гаргасан бол бас яахав.
Би Реалын фэн байсан бол Моуг энэн дээр шүүмжлэх байсан.
Үнэндээ Роныг, Ди Мариаг, Өзилийг ашигласангүйшд.
Тэр эхний үед Рон прессинг хийж байгаад шарандаа уурлаж байсан, нэг бодлын аргагүй л гэмээр.
Үнэндээ одоо хэн ч Моуг шүүмжлэхгүй байгаа. Моу өөрөөсөө хамаг юмийг түлхцэн, ямар ч буруугүй, төгс хэвээрээ. Барса жүжиглэсэн, дайвдсан, шүүгч хийсэн. Барса СЛ авбал би Пэпийн өмнөөс ичнэ нтр гээд хадуураад...
Реал Мадридийг хамгийн том дайсных нь эсрэг ийм смалл тийм шиг тоглолттой болгож байгаа, Стефано уурласан нь зөв л санагддаг.
Моу довтлох үедээ довтолдог гэдгийг чи угаасаа Валенсигаар жишээ татаад хэллээ... Хэрэгтэй үед хоёр хамгаалагчтай ч тоглож байсныг санаж л байна, Интэртэй байх даа... Ерөөсөө яг яагаад танай тоглолтын эсрэг ийм хамгаалалт зохион байгуулаад байна вэ гэвэл яг танай эсрэг тоглох хамгийн шилдэг арга болохоор л тэр... Танайх эсрэг багтаа бөмбөг өгдөггүй, авах гээд очиход контакт үүсээд жүжиглээд л орилоод хэвтчихдэг... Манайхыг довтолсонгүй л гэж зэмлэцгээхийн, нөгөө багаа тоглуулахгүй байх нь л ер нь танай тактик шд... Эсрэг багаа довтлуулахгүй, өөрсдөө ч довтолсонгүй асар өндөр хувьтай бөмбөг эзэмшээд л байдаг... Тэгээд тэнцэх хожигдохоороо танайх хамгаалалтандаа зай гаргаж өгсөнгүй хогийн тоглодог гээд үглэцгээнэ... Тэгээд бөмбөг аваад дайрна гэж байхгүй, валдез, пуёол, пикэ, чави, абидал, алвес нь хоорондоо л пассалдаг... урагшаа бөмбөг явж байгаа тоо нөгөө багаасаа бараг ялгаагүйг нь хичнээн хамгаалсан ч бараг адилхан байгааг тэр цохисон тоо, хаалгачид чиглэсэн тоо нь харуулаад байдаг.. Яг үнэндээ Мэссиг аваад хаячихвал танай тэр үзүүштэй гэдэг нэр томьёо чинь алга болно... Зүгээр л Бриллиантан шигтгээтэй гуулин бөгж... хөгийн цирк...
Аа Моугийн арга барилд би тийм ч сайшаалтай хандаж байгаагүй... Гэхдээ үнэхээр үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй... Реал Капеллог дэфэнсив тоглолт үзүүллээ гээд л халж байсан... Харин энэ удаа тэгж болохгүй...
Моуг Абра бас тиймэрхүү шалтгаанаар л халсан.
Арсеналын тоглолтыг чи сана л даа, талбай дээрээ адилхан довтлоод л 2 гоол хийцэн, хожцон.
Арсеналын дэргэд Реалын ростер юу билээ.
Би хамгийн гол нь Реал - Барса чинь агуу өрсөлдөөн, дерби, дайсан. Тийм болохоор энэ сэдэв дээр бичээд байна.
Нэг эрэлхэгээр тулалдах гэж юм байгаа.
Реалыг яагаад хамгийн том дайсных нь эсрэг смалл тим байдлаар тоглуулаад байгаан, нэр төр гэдэг юм бодохгүй байна уу Моу. Энэнд та нар бүгд Моугийн зөв гэж үзээд байна уу.
Ди Стефано гээд клубын хамгийн том домог чинь Моуг энэ тал дээр шүүмжилсэн байсан.
Та нар болохоор яг одоо бол ингэж тоглохоос өөр арга байхгүй гээд байдаг.
Арга байхгүй биш гэдгийг би Арсеналын тоглолтоор жишээ аваад байна.
Бас тэр заавал сайн хамгаалагчтай байж довтолж тоглохгүй бол болохгүй гэсэн зүйл ярьж.
Барсаг санаж байгаа бол зүүндээ Жио ван Бронкхорст, яг үнэндээ мундаг хамгаалагч огт биш. Төвд Маркес, баруунд Олегер тоглож байсан, СДМ нь бүр Иньеста гарч байсан..СЛ авсан...
Сайн хамгаалагч нартайдаа биш тоглолтын системдээ л байгаа.